ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Уулбаян сум нь 1924 онд Уулбаянмөнх уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, 1931 оноос Уулбаянмөнх сум болж Хэнтий аймгийн харьяанд орсон.1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдах үед Хэнтий аймгаас салж, тус аймгийн харъяанд орж Уулбаян сум гэж нэрлэгдэх болсон.Уулбаян сум нь 494515 га нутаг дэвсгэртэй бөгөөд 5 багийн 793 өрх, 2780 хүн ам амьдарч байна.


Далайн түвшнгээс дээш 1120 м өргөгдсөн.Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд хамрагддаг намхан гүвээ толгод зонхилсон. Чулуурхаг, бударгана, хужир, мараа бүхий уулын хүрэн хөрсний хэв шинж тархсан. Бэлчээрийн ургамалд хазаар өвс, хялгана, таана хөмүүл зонхилдог.Ашигт малтмалын талаар: Нутгийн хөрсөнд поли металл, жонш, төмрийн хүдэр, уран нүүрс зэрэг эрдэс баялагийн илэрцтэй.


Нийт газар нутгийн хэмжээ 494515,0 га

Мал сүрэг


Мал аж ахуйСумын хэмжээнд 177073 толгой мал тоолуулсан. Үүнээс: тэмээ 1209, адуу 10370, үхэр 8680, хонь 93253, ямаа 63561 байна.Сумын хэмжээгээр нийт 177073 мянган мал тоологдсоноос нутгийн монгол үйлдвэрийн мал зонхилдог.620 малтай өрх байгаагаас 531 нь малчин өрх байна. Энэ нь сумын нийт өрхийн 78.1 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвд хатуу хучилттай авто зам байхгүй.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худгаас айл өрх, аж ахуй нэгж, албан байгууллагууд усаа авч хэрэглэж байна. Эрүүл мэндийн төв өөрийн 1 гүний худгаасаа усны хэрэгцээгээ хангаж байна. 

Хүн ам өрхийн тоо


Тус сумын хүн амын 25 хувь нь сумын төвд амьдардаг. Нийт хүн амын 32,8 хувь нь 0-17 насны хүүхэд, 61,6 хувь нь залуучууд, дунд насныхан 5,6 хувийг ахмадууд эзэлдэг. Нийт өрхийн 67 хувь нь малчин өрх байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульд 305 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 46 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 76.9 хувьд хүрсэн Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдаж байна. 3 удирдах ажилтан, 22 багш, 20 гаруй үйлчилгээний ажилтан 305 суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 60,8 хувь нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй. 11 гэрчилгээтэй кабинетад сургалт явагдаж байна. АББ-ын дүйцсэн хөтөлбөрт 45 хүүхэд бага болон суурь боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдаж байна. Нийт хамран сургалт 76,9 хувьтай. Бөх, волейбол, морин хуур, шатар, даам, теннис зэрэг 11 төрлийн дугуйлан секцэнд 200 гаруй хүүхэд хамрагдаж байна. 

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгЖаргалант багийн Зүүнбулаг хэсэгт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна.10 багш, 9 ажиллагсадтай2004 онд ашиглалтанд орсон модон хийцтэй зориулалтын, чанарын хувьд дунд барилга. Нам даралтын зуухаар халдаг. Нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ бага.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЖаргалант багийн төвд байршилтай10 ортой9 эмч, 4 сувилагч нийт 16 ажиллагсадтай2009 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай, нам даралтын зуухаар халдаг.

Шашин сүм хийд


Тус хийд нь 1990 онд 30 гаруй өвгөн лам нарын үүсгэл санаачилгаар байгуулагдсан.Одоо 15 лам, үйлчилгээний 5 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Материаллаг баазын хувьд нэлээдгүй бэхжсэн. Бурхан багшийн ээждээ зориулж бүтээсэн “Дэмид номины суварга” нь манай Дэчинчойнхорлин хийдэд байдаг. Энэ нь Монголдоо анхдагч юм.

Хот байгуулалт газрын харилцаа


Уулбаян сумын төв нь мал аж ахуй давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд .3..га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс .02 гаүйлдвэрлэлийн бүс. 0 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1 гахөдөө аж ахуйн бүс 99.4 газуслангийн бүс гаӨнөөгийн байдлаар 263 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.45 га газар өмчилж, 31 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 3.78 га газар, 1 иргэн газар тариалангийн зориулалтаар 0.02 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Жаргалант багийн Зүүнбулаг хэсэгт байршилтай31 ажиллагсадтай2007 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Сүүлийн жилүүдэд бүтэц, орон тоо нэмэгдэж байгаа учир өрөөний хүрэлцээ муу тул өргөтгөх шаардлагатай. Нам даралтын зуухаар халдаг. 

Сумын сор бүтээгдэхүүн


Хөмүүл, таана, хужир, шүү элбэг ургадаг учир аймаг, орон нутгийн үзэсгэлэн, худладаанд амжилттай оролцож, иргэдийн хэрэгцээг хангадаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.622978000
Эрүүл мэнд: 0.661020000
Эдийн засаг: 0.278072857
Бусад: 0.550160000
Дэд бүтэц: 0.347266666
Байгаль орчин: 0.666665000


Сүхбаатар аймгийн баруун хэсэгт:• Аймгийн төвөөс 80 км• Улаанбаатар хотоос 520 км зайд байрладаг• Зүүн талаараа Сүхбаатар, хойт талаараа Мөнххаан, баруун талаараа Түвшинширээ, урд талаараа Халзан, Баяндэлгэр сумдтай хиллэдэг.


Цаг уурын нөхцөл• 1 дүгээр сарын дундаж температур -28 0C• 7 дугаар сарын дундаж температур +30 0C• Жилийн дундаж салхины хурд 3,6 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 288 мм


Орон нутгийн төсөв.Сумын нийт эх үүсвэр нь 234.4 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 214.8 сая төгрөг, татварын орлого 11.5 сая төгрөг, татварын бус орлого 8.0 сая төгрөгөөс тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 235.1 сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин, 7.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас худалдаа үйлчилгээний 9, мал эмнэлэгийн үйлчилгээ эрхэлдэг 4, эмийн худалдаа эрхэлдэг 2, зоогийн газар 1 аж ахуй нэгж тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 2.64 га талбайд төмс, 0.42 га талбайд хүнсний ногоо тариалж, 21.5 тонн төмс, 4.9 тонн хүнсний ногоо хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. 2003 онд баригдсан 35кВ-ын хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам, 1 дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд эрүүл мэндийн төв, цэцэрлэг, засаг даргын тамгын газар, сургуулийн дотуур байр, ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа нийт 5 уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЖаргалант багийн Зүүнбулаг хэсэгт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 305 хүүхэд суралцаж байна.24 багш, 3 удирдах, 23 ажиллагсадтай2000 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай тоосгон хийцтэй чанар дунд зэргийн барилга. Сургуулийн барилгын дээврээс ус гоождог, цонх сийгүүртэй, шалны плита зориулалтын биш, халаалтын секцыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 69 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй, эхийн эндэгдэл 1 байна. Хэвтэн эмчлүүлэгсэд 354, дундаж ор хоног 7.7 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 320, осол гэмтэл 7, халдварт өвчлөлийн 29 тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Жаргалант багийн Зүүнбулаг хэсэгт байршилтай250 хүний суудалтай6 ажиллагсадтай1958 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын, инженерийн төвлөрсөн шугамд холбогдох шаардлагатай.2005 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Олон жил болж ашиглалтын хугацаа дууссан. Тус барилгад бүх л соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.

Ажиллах хүч салбараар


Барилга


Орон нутгийн барилгын компаниуд 2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 28.0 сая төгрөгөөр ахмадын өргөө, 65.0 сая төгрөгөөр цагдаагийн кабон ашиглалтанд оруулсан.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЦөлжилтыг бууруулах газрын тогтвортой менежмент төсөл гэх мэт 

Сумын хөгжлийн зорилт


• Сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулж, хүн ардын ая тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэх• Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих• Төсөл хөтөрбөрийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн дэд бүтцийг хөгжүүлэх• ХАА, МАА-н гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх• Аймгийн хэмжээнд “Жишиг сум” болох• Хүн амын боловсролын түвшинг дээшлүүлж, хамран сургалтыг нэмэгдүүлэх• Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, иргэдийн нутагтаа сайхан ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх• Техник технологийн мэдээллийн цахим сүлжээнд холбогдох• Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх• Ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэх, хоггүй сум болох.