ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 19-р тогтоолоор Сүхбаатар аймгийн нутаг Хан Хөхий уулын өвөрт хар Ямаатын гянт болдын уурхайн суурин дээр Түмэнцогт уулын нэрээр сумыг нэрлэн Мал аж ахуй-Газар тариалан эрхлэх сангийн аж ахуй чиглэлээр анх байгуулагдсан. Лхүмбэ, Баян-Цагаан, Баян-Овоо, Баян-Цогт гэсэн 4 багийн нийт 738 өрхөд 2391 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 873-1388 м өргөгдсөн. Ухаа гүвээ, тал зонхилсон, төв хэсгээрээ хотгор, баруун хэсгээрээ өндөрлөг гадаргуутай. Нутгийн хамгийн өндөр цэг нь Хар Ямаатын уул 1380 м, нутгийн баруун хэсгээрээ хойноос урагш нумран тогтсон Түмэнцогт, Хар Ямаат, Шар хад, зэрэг уулстай, зүүн өмнөд талаараа Шургуу, Хайлант, Шилийн холбоо, Их бага, Өлзийт, Жавхлант зэрэг уулстай. Сумын Баруун талд орших Баян-Овоо уул нь 1183 м өндөртэй нутгийн иргэдийн тахилгат уул юм. Нутгийн өмнөд хэсгээр хужир мараатай говь зонхилсон тал хээр газар юм. 


Нийт газар нутгийн хэмжээ 231456 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 71224 толгой малтайгаас 320 тэмээ, 8947 адуу, 5825 үхэр, 31324 хонь, 24808 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 71224 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 28.6 хувь байна. Нийт өрхийн 33.4 хувь буюу 247 малчин өрх, 65 хувь 480 малтай өрх байна. 

Зам тээвэр


Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хэвтээ тэнхлэгийн “Мянганы зам” хатуу хучилттай зам сумын нутаг дэвсгэр дэгүүр дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 35 м3 багтаамжтай 1 ус өргөх цамхагтай, 50 м3 хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 112 өрх, 11 төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагууд холбогдсон, бусад айл өрх ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд Ус-дулаан ОНӨҮГ-ын төвлөрсөн уурын зуух нь 1.5 км шугамаар 112 айлын орон сууц, 5 төсвийн байгууллага, 6 аж ахуйн нэгжийн 32780 м3 талбайг халаадаг. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаян-Овоо багт байршилтай1978 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.  264 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, цайны газартай иж бүрдэл бүхий тоосгон хийцтэй чанар сайтай барилгатай. 53 багш, ажиллагчидтай1978 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан. 2002 онд 126 сая төгрөгийн их засвар, 2010 онд 60 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Одоогоор дээврийн засвар хийх шаардлагатай. 350 хүүхдийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж байна.

Эрүүл мэнд


Сумын Эрүүл мэндийн төв нь 24 орон тоотой 2 их эмч, 5 сувилагч, 6 үйлчлэгч, 4 бага эмч, нягтлан бодогч 1, нярав 1, тогооч 1, жолооч 1, малчин 1, багийн 2 эмч гэсэн орон тоотойгоор ажиллаж байна. 2012 онд 33 хүүхэл мэндэлсэн 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсэд 320, дундаж ор хоног 8,5 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 574, осол гэмтэл 55, халдварт өвчлөлийн 7 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1978 онд одоогийн энэхүү барилга байгууламж ашиглалтанд орсон. Нийт 200 хүний суудалтай үзэгчдийн заал, хүлээлгийн танхим, номын сан, заах арга зүйн кабинеттай Соёлын төв нь эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, касс- үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.Соёлын үйлчилгээг хүргэхэд чиглэсэн урлагийн тоглолт, өдөрлөгүүдийг зохион байгуулан, урлагийн наадам, үзэсгэлэн, үзвэр, тайлан тоглолтууд, уралдаан тэмцээн, уулзалт, үдэшлэг зэрэг бүхий арга хэмжээг зохион байгуулж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 154 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн төлөвлөгөөг 2012 онд мерси-кор олон улсын байгууллагатай хамтран боловсруулж ИТХ-аар баталсан.Сумын төвийн хот байгуулалт, хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг 2013 онд хийлгэхээр төсөвт тусгасан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Хөдөө аж ахуйн газар 201173га Үүнээс бэлчээр-178850.1 га Хот тосгон бусад суурин-1030.96 Ойн сангийн - 72.58 гаУсан сангийн - 241.74 гаУлсын тусгай хэрэгцээний -10150.65 гаГазар тариалан, хадлангийн газар -18787,07 га Өнөөгийн байдлаар 500 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 37.5 га газар өмчилж, 137 иргэн 234,9 га, 6 төрийн байгууллага 3,76 га, 23 аж ахуйн нэгж зориулалтаар 2121,79 га, нийт 166 иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж 2260,8 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Баян-Овоо багт байршилтай17 ажиллагсадтай1978 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2009 онд 64 сая төгрөгийн их засвар хийгдсэн

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Унаган байгаль, түүх соёлоо дээдэлсэн хүний хөгжил, бизнесийн орчин бүрдсэн чинээлэг иргэд бүхий эдийн засгийн өндөр чадавхитай улсад тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын нутагшил суурьшил, газар зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэхГазар тариалан эрчимжсэн мал аж ахуй хослуулан хөгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.762425000
Эрүүл мэнд: 0.795426666
Эдийн засаг: 0.443505714
Бусад: 0.590285000
Дэд бүтэц: 0.730100000
Байгаль орчин: 1.000000000


Сүхбаатар аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 480 км, Сүхбаатар аймгийн төвөөс 140 км зайд байрладаг.Баруун, баруун хойт талаараа Хэнтий аймгийн Баян-Овоо, өмнө ба зүүн өмнөд талаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан, зүүн хойт талаараа Дорнод аймгийн Хөлөнбуйр, сумдтай тус тус хиллэдэг. 


Хуурай, сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Зуны дундаж температур +20,2 СӨвлийн дундаж температур -22,9 СЖилийн дундаж салхины хурд 3,3 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 144,9 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 253.9 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 228.8 сая төгрөг, сумын татварын орлого 10.5 сая төгрөг, татварын бус 14.4 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 240.2 сая төгрөг байна. Нийт зардлын 59.3 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.9 хувийг урсгал шилжүүлэг, 3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээ талх нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж аймагт 12.5 сая, орон нутагт 26.4 сая нийт 38.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 30 га талбайд тэжээлийн ургамал, 5 га талбайд төмс, 3.5 га талбайд хүнсний ногоо, тариалж 48 тонн үр тариа, 40 тонн төмс, 24.5 тонн хүнсний ногоо хураан авдаг.Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сүхбаатар хөгжил” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож 2006-2012 онуудад 1-2 дугаар байранд орж байсан.

Цахилгаан хангамж


Сумын төв нь Төвийн эрчим хүчний системд 35кВ-ын ЦДАШ-аар холбогдсон.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 7.6 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 112 өрх, 11 аж ахуйн нэгж холбогдон бохир усыг татан цэвэршүүлдэг. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан 112 айлын 2 давхар 6 орон сууц, 30 айлын 1 давхар 4 орон сууцтай бөгөөд нийт өрхийн 15 хувь нь оршин сууж байна. Амины орон сууцанд нийт өрхийн 28,5 хувь, гэр сууцанд 56,5 хувь нь амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 655 хүүхэд 19 бүлэгт хичээллэж, 1-5-р анги 100 хувь 7-11-р анги 86 хувь сурах бичгээр хангагдсан байна. Гэрчилгээтэй кабинет 12 /60%/, зэрэгтэй багш 16 /50%/, Багшийн хангалт 100, Бүлэг дүүргэлт 25, Нэг багшид оногдох хүүхэд 17, Формын хувцасны хангалт 96,5 хувь, давхардсан тоогоор 476 сурагчдад 3032 сурах бичиг олгогдсон байна. Багш нарын 76,9 хувь нь 40 хүртэлх насны залуучууд 70 хүртэлх хувь нь 5-14 жил ажилласан байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт багш ажилчдын бүрэн хамрагдсан.Түмэнцогт сумын цэцэрлэг 1961 онд 25 хүүхэд 3 ажилчинтай байгуулагдаж, 1978 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан 90 хүүхдийн зориулалтын стандартын барилга байгууламжийг хүлээн авсан. Одоо тус цэцэрлэг нь 22 багш ажиллагчидтай. 137 хүүхэд ердийн бүлэгт, 19 хүүхэд зуны нүүдлийн цэцэрлэгт хамруулан сургаж тойргийнхоо Сургууль өмнөх насны нийт хүүхдийн 97,5 хувь хамрагдаж байна. 

Цэцэрлэг


Баян-Овоо багт байршилтай1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан Цэцэрлэг яслийн иж бүрэн барилга байгууламжийг хүлээн авч материаллаг баазын хувьд бэхжин сургалтын хэрэглэгдэхүүн, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан.Одоо тус цэцэрлэг 20 багш ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулан, ердийн 5, нүүдлийн 1 бүлэгт бүх хүүхдээ хамруулан 100 хувь Сургуулийн өмнөх боловсрол олгож байна.Тоосгон хийцтэй2008 онд 10 сая төгрөгийн их засвар, 2011 онд 43 сая төгрөгийн их засвар, 2013 оны 10-р сарын байдлаар 19 сая төгрөгийн дээврийн засвар хиягдэж байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв1978 онд Хар ямаатаас нүүдэллэн сумын шинэ төв Баян-Овоо гэдэг газар байрлан тэр үеийн ЗХУ-ын тусламжаар баригдсан 691.48 м2 талбай бүхий барилга байгууламжтай.10 ортойТоосгон хийцтэй, 2009 болон 2012 онуудад хэсэгчилсэн их засвар хийж байсан.2 их эмч, 4 бага эмч, 5 сувилагч, 1 лаборант, ня-бо 1, бусад 11 нийт 24 орон тоотой.2003 онд 3 сая төгрөгөөр дээврийн засвар, 2009 онд 30 сая төгрөгийн их засвар, 2012 онд 40 сая төгрөгийн дээврийн засвар хийгдсэн.

Соёлын төв


Баян-Овоо багт байршилтай1978 онд байгуулагдсан, 576.43 м2 бүхий барилга байгууламжтай. 200 хүний суудалтай үзэгчдийн заал, хүлээлгийн заал, номын сан, заах аргазүйн кабинеттэй, тав тухтай, тохилог орчинтой байгууллага юм.Соёлын төв нь 2007 оноос хойш Эрхлэгч-Арга зүйч, номын сан-нярав, дуу хөгжмийн багш-техникч, бүжгийн багш-бүртгэл мэдээллийн ажилтан, касс-үйлчлэгч гэсэн ажил үүргийн зохион байгуулалттай. 2007 онд 26 сая төгрөгийн их засвар, 2008 онд 12 сая төгрөгийн дээврийн засвар хийгдсэн. Одоогоор дээврийн засвар хийх шаардлагатай.Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.Сумын төвийн спорт заал болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 зааланд спортын арга хэмжээ зохион байгуулдаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв 1, 13 жижиг дэлгүүр, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 112 байна. Бүртгэлтэй 33 ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 33хувь нь дээд, 29.7%хувь нь тусгай дунд, 26.4 хувь нь бүрэн дунд, 10 хувь нь техникийн болон мэргэжлийн анхан шат, 0.33 хувь нь бага дунд буюу боловсролгүй хүн тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 178 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын онцлог


Тус сум нь цэвэр бохир ус, дулааны нэгдсэн системд холбогдсон барилга байгууламж, орон сууцуудтай, ховор болон ховордсон ургамал амьтан, өндөр агуулгатай хайлуур жонш, гянтболд зэрэг ашигт малтмалын нөөцтэй, газар тариалан эрхэлж байсан туршлагатай боловсон хүчний нөөцтэй, эргэлтийн 12.500 га талбайтай, Хэрлэн голын сав газрыг түшиглэн усалгаатай талбайд хүнсний ногоо тариалдаг, махны хэвшлийн үхэр үржүүлдэг, чацаргана тариалалт амжилттай хийгдэж байгаа, зөгий, гахай, тахианы туслах аж ахуй хөгжүүлэх боломж, туршлагатай, өөрийн хэрэгцээний хадланг бүрэн бэлтгэж бусад зах зээлд борлуулдаг, 35 кВт-ын ЦДАШугамд холбогдсон, 2013 онд Мянганы хэвтээ тэнхлэгийн замд бүрэн холбогдох зэрэг давуу талаа ашиглан хөгжих бололцоотой.