Далайн түвшнээс дээш 1100 м өндөрт өргөгдсөн. Тус сум нь байгаль цаг уурын нөхцөл байдлаар говь, тал хээрийн бүсэд багтдаг ба газар нутгийн ихэнх хэсгийг хөндий тал, говь, гүвээ, толгод эзэлнэ.Газар хөдлөлтийн идэвхгүй сул бүсэд хамаарагддаг.
Орон нутгийн төсөв.Сумын төсөв нийт эх үүсвэр нь 228.6 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 216.6 сая төгрөг, татварын орлого 10.3 сая төгрөг, татварын бус орлого 1,7 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 221.3 сая төгрөг байна. Нийт зардлын 70,5 хувь нь цалин, 8.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15.9 хувийг урсгал шилжүүлэг, 5.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 4.1 сая, аймагт 78.5 сая, орон нутагт 11.9 сая нийт 94.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
2012 онд 4,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 26,3 тн төмс, 16,3 тн хүнсний ногоо хураан авч, иргэд малчид өөрсдийн хүчээр 317,0 тн өвс, 71,0 тн гар тэжээл бэлтгэж нөөцөлсөн байна.
Сум нь эрчим хүчний нэгдсэн системд 10 кВ-ын шугамаар 2004 онд холбогдсон.
Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн харьяа уурын зуухууд ажиллаж байна. Ашиглалтаас гарч иргэний эзэмшилд орсон 1 төвлөрсөн уурын зуух байдаг.
Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүд 29 болж, урьд оныхоос 2 хүнээр нэмэгдсэн ба шинээр бий болсон ажлын байранд 98 хүн ажилласан байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангагч, бүтээн байгуулагч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлыг хийх • Ард иргэдээ ажилтай орлоготой, эрүүл чийрэг байлгахад анхаарах• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, хоршоолол байгуулахад дэмжлэг үзүүлэх• Иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах.
Боловсрол: | 0.516291000 |
Эрүүл мэнд: | 0.683420000 |
Эдийн засаг: | 0.377592857 |
Бусад: | 0.561465000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.500000000 |
Зундаа маш их халдаг, Өвөлдөө зочир хүйтэрдэг.1 дүгээр сарын дундаж температур - 19,8С7 дугаар сарын дундаж температур +21,2Сжилийн дундаж салхины хурд 3,9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 268,8 мм
Мал аж ахуйСумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар тэмээ 1239, адуу 11151, үхэр 10970, хонь 99235, ямаа 94000, нийт 216595 толгой мал тоологдсон бөгөөд нийт мал сүргийн 0,6 хувийг тэмээ, 5,1 хувийг адуу, 5,1 хувийг үхэр, 45,8 хувийг хонь, 43,4 хувийг ямаа тус тус эзэлж байна. Цэвэр, эрлийз үүлдрийн 99736 толгой мал байгаа нь нийт малын 45 хувийг эзлэж байна.Мал бүхий өрх 726, үүнээс малчин өрх 642 буюу нийт өрхийн 73,7 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр улс, орон нутгийн шинж чанартай авто зам байхгүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, ундны усны худаг 2, 8 км –ээс зөөж 30 м3 багтаамжтай 1 усан сангаар дамжуулан иргэдэд түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд сумын хэмжээнд холбогдоогүй байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Сургуулийн эзэмшлийн 6 айлын 3 орон сууцнаас бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Нийт өрхийн 143 нь амины орон сууцанд, 732 нь гэр сууцанд амьдардаг. Сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох асуудал шат шатанд яригдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 18 бүлэгт 459 хүүхэд хамрагдан 11-12 жилийн сургалтын тогтолцоогоор хичээллэн бага ангид 254 хүүхэд, дунд ангид 205 хүүхэд, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 47 хүүхэд хичээллэж байна.2012онд 5-р ангийг 72 хүүхэд, 9-р ангийг 72 хүүхэд төгсөж, дараагийн шатны сургуульд анги дэвшин суралцсан ба хамран сургалтын хувийн жин 95,0 хувь, 6 настай хүүхдийн хамран сургалт 98,0 хувьд тус тус хүрсэн байна.Мэргэжлийн багшийн хангалт 98 хувьд хүрч, гэрчилгээтэй кабинетын тоо 8, мэргэжлийн зэрэгтэй багш 98 хувийг эзэлж байгаа ба хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх 14 төрлийн дугуйлан сонгон хичээллүүлж байна.Хүүхдийн сурч боловсрох, багш нарын ажиллах орчин бүрдсэн бөгөөд дотуур байранд 80 хүүхэд амьдарч байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Больницод 195 хүн хэвтэн эмчлүүлж, дундаж ор хоног 6,7 байна. Эхийн эндэгдэлгүй, гэрийн төрөлт 1 гарсан байна. Эхчүүдийн амрах байранд 27 эх амарч, эхийн амрах байрны үйлчилгээ 100 хувьтай байна. 2012 онд халдварт шар өвчнөөр 1 хүн өвчилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын гүйцэтгэл 98,7 хувьтай байна. Хүүхдийн эндэгдэл 1 эхийн эндэгдэлгүй, нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 186, осол гэмтэл 43 халдварт өвчлөл 42 байна.
Сумын Соёлын төв нь 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, 2012 онд давхардсан тоогоор 6,4 мянган хүнд үйлчилж, өөрийн орлогодоо 0,9 сая төгрөг төвлөрүүлжээ.Номын сан байнгын уншигч 65 хүнд үйлчилж, гэрээр 400 ширхэг ном олгон ССАЖ-ын яамнаас ирүүлсэн 1578,0 мянган төгрөгний 136 ш номоор баяжилт хийсэн байна.2008 онд Соёлын төвийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орсон ба урлагийн тоглолт, хурал зөвлөгөөн, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн үйлчилгээнүүд энд явагддаг боловч номын сангийн уншлагын танхимгүй, тэмдэглэлт баярын арга хэмжээ, үдэшлэг цэнгүүн зохион байгуулахад тоглолтын заал танхимын багтаамж хүрэлцээ муу байдаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд сүүлийн жилүүдэд гарч байна. Спортын арга хэмжээг Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна.
Түвшинширээ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд хийлгэх асуудлыг сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт болгож оруулсан. Энэ чиглэлээр холбогдох албаны мэргэжилтнүүд ирж ажилласан. Сүүлийн жилүүдэд сургуульд элсэн орсон болон цэцэрлэгт сурч хүмүүжиж буй бага насны хүүхдээ сахих зорилгоор сумын төвд хөдөө багаас айл өрх шилжин ирэх болсон, газраа өмчилж авах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байна. Сумын нутаг дэвсгэрийг газрын нэгдмэл сангийн ангиллаар задлан харуулвал: • Хөдөө аж ахуйн газар – 432024 га• Хот, тосгон, бусад суурины газар – 1580 га• Зам, шугам, сүлжээний газар – 341 га• Ойн сан бүхий газар – 2 га• Усан сан бүхий газар – 1665 га• Тусгай хэрэгцээний газар – 0,0048 га2012 оны жилийн эцсийн байдлаар 341 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 33,06 га газар өмчилж, 23 аж ахуй нэгж, байгууллага төрийн болон бусад үйлчилгээний зориулалтаар 3,8 га газар, 23 иргэн худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5,1 га газар, мөн 3 иргэн тариалан болон төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 102 га газрыг тус тус эзэмшиж байна.
“Тогтвортой амьжиргаа-2” төсөл“Цөлжилтийг бууруулах Газрын тогтвортой удирдлага” төсөл Малын индексжүүлсэн даатгал төсөл
Тус сум нь хүн ам, газар нутаг, нийгэм соёлын хөгжлийн түвшин, байгалийн эрдэс баялаг, түүхэн домогт газар, ан амьтан, ургамал, ус, зам харилцааны онцлог, зах зээлд хүрэх гарц, дэд бүтэц түүний дотор уул уурхай алт, жонш, нүүрс, уран зэрэг чухал баялагийн стратегийн нөөцтэй.