Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Нутгийн ихэнх хэсэг нь хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой зөөлөн хүрэн бор хөрстэй. Талбулаг, Дүнгэндэг зэрэг рашаан, ус, Бүрдэнэ говь, Их цагаан зэрэг хүнсний давсны нөөц арвинтай газрууд, барилгын төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломж бүхий шавар, зосны илэрц, Талбулаг, Салхит, Салаа, Арын нуур, Алтат, Төмөртэй, Тугалбулаг, Дөхөм зэрэг нүүрс өнгөт металлын судлагдсан ордтай.
Нийт газар нутгийн хэмжээ 1276191 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 186316 толгой малтайгаас 1283 тэмээ, 17061 адуу, 10346 үхэр, 97463 хонь, 60163 ямаа байна.Нийт малын 0,7 хувийг тэмээ, 9,1 хувийг адуу, 5,6 хувийг үхэр, 52,3 хувийг хонь, 32,3 хувийг ямаа тус тус эзлэж байна. Мөн хурдны удам угшил сайтай адуун сүрэг, сүү арвинтай талын улаан, шар тарлан үхрийн үүлдэр, сайн чанарын ноолууртай Баяндэлгэрийн улаан ямаа, нутгийн болон үзэмчин омгийн хонин сүрэг нь өнөөдөр сүргийн бүтцийг тодорхойлж байна. Цэвэр эрлийз үүлдрийн мал нь нийт малын 46 хувийг эзлэж байна.Малчин өрх 590 байгаа бөгөөд нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.
Баруун-Урт сум болон Дорнод аймгийн төв, бусад сумдуудтай шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, энгийн гар худаг 2 байдаг. Гүн өрмийн худагтаа ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй.
Сумын хэмжээнд 8 айлын 2 давхар нэг орон сууц, 28 айлын 1 давхар орон сууцнууд, багш нар, эмнэлгийн ажилчдын 4 айлын 2 орон сууц байдаг. Ойрын 2-3 жил 30-40 айлын орчин үеийн шаардлагад нийцсэн орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Нийт өрхийн 70,6 хувь нь гэр сууцанд, 29,4 хувь нь амины орон сууцанд, үүнээс 4,8 хувь нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 363 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 26 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,1 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 120, хувилбар сургалтанд 65 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 69,8 хувьд хүрсэн.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд 63 хүүхэд мэндэлсэн 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй байна. Хэвтэн эмчлүүлэгсэд 440, дундаж ор хоног 8,3 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 283, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 30 тохиолдол гарсан байна.
1987 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд боловсруулсан боловч шаардлага хангахгүй байгаа тул орон нутгийн төсвийн санхүүжилтээр дахин сайжруулж шинээр төлөвлөлт хийхээр ИТХ-аас шийдвэрлээд байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 120 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 450 гаүйлдвэрлэлийн бүс 160 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1000 гахөдөө аж ахуйн бүс 3500 гаӨнөөгийн байдлаар 368 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36,8 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 10 БҮЛЭГ НӨХӨРЛӨЛ 68,5 га газар, амралт, аялал жуулчлалын зориулалтаар 20 га газар, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 24,2 га газар эзэмшиж байна.
Ил тод, сайн засаглалыг дэмжих төсөлМалын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Тус сумын газар нутаг дээр Төмөртэйн цайрын уурхай, Эрвэйн хошууны Төмөрийн хүдэрийн уурхай, Талбулагийн “Талын гал”, “Энгүй тал”-ын нүүрсний уурхайнууд зэрэг томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд удахгүй ашиглалтанд орох Арын нуурын өнгөт металлийн, Дөхөмийн нүүрсний, Уулын талын нүүрсний ордууд байдаг.Тус сум нь нэгдсэн халаалтын системд холбогдсон бөгөөд цаашилбал Сайншанд, Чойбалсанг холбосон төмөр замд холбогдохоор болсон.Мөн тус суманд цагаан зээр олноор нутагшдагийн зэрэгцээ чоно, тарвага зэрэг үслэг ангийн нөөцтэй.Аргаль, хар сүүлт зэрэг ховор амьтад нутагшилдаг.
Боловсрол: | 0.635829000 |
Эрүүл мэнд: | 0.789500000 |
Эдийн засаг: | 0.272827142 |
Бусад: | 0.719585000 |
Дэд бүтэц: | 0.509550000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -20,1 С7 дугаар сарын дундаж температур +22,1 Сжилийн дундаж хурд салхины 5,1 м/сжилийн хур тунадасны нийлбэр 168 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 253.7 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг нь 237.9 сая төгрөг, сумын татварын орлого 12.8 сая төгрөг, татварын бус орлого нь 2.8 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 247.6 сая төгрөг байна. Нийт зардлын 61.6 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0,9 хувийг урсгал шилжүүлэг, 30.7 хувийг нь бусад зардал эзэлж байнаТус сумын газар нутаг дээр “Цайртменирал” ХХК, “Талын гал” ХХК, “Энгүй тал” ХХК, “Эрвэн хүдэр” ХХК зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж сумын хөгжилд мэдэгдэхүйц түлхэц өгч байна.
Сумын хэмжээнд нийт 4,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2 га талбайд нь төмс, 2,2 га-д хүнсний ногоо тариалж байна.
Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд 10кВ-ын шугамаар холбогдсон. 2 дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж 1,36 км шугамаар хэрэглэгчдэд дулаан түгэдэг. Төсвийн байгууллагууд нь дулааны төвлөрсөн шугаманд холбогдсон.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 44 байгаа бөгөөд нийт ажилгүй иргэдийн 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 6,8 хувийг дээд, 4,3 хувийг тусгай дунд, 23 хувийг бүрэн дунд, 66 хувийг бүрэн бус боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Иргэдээ хөгжүүлэн, иргэн бүр ашиг орлоготой байж, амьдарч, ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх таатай нөхцөл боломжийг хамтын оюу ухаан, хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бүтээж “улсын тэргүүний сум” болсон амжилтаа бататгах зорилго тавьж дараах зорилгуудыг дэвшүүлж ажиллаж байна