ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Онгон сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймаг Дарьгангын Сүрэгчин хошууны нутаг. Анхан шатны нэгж болох 5 багтай. Хавирга, Шар бүрд, Нүдэн, Цөнгөрөг, Их-булаг зэрэг 5 багийн нийт 981 өрхийн 3655 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сүхбаатар аймгийн 13 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог хүн амын нягтралаар 54.3 хүн\га сум юм.


Далайн түвшнээс дээш 1378 м өргөгдсөн. Газар хөдлөлтийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь говь тал хээр хосолсон хуурайшилттай хур тунадас бага унадаг. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 595300 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 207014 толгой малтайгаас 1033 тэмээ, 13154 адуу, 13991 үхэр, 115555 хонь, 63281 ямаа байна. . Нийт малын дотор цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 118,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 56 хувь байна.   497 малчин өрх, 752 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76.6 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Улсын чанартай авто зам байхгүй. 

Ус хангамж


Сумын төвийн цэвэр усны эх үүсвэрийг Хавиргын булагаас хангадаг. Сургууль, айл өрх, албан байгууллагуудын инженерийн хийцтэй болон гар худаг 4 байдаг. Хөдөөд гар болон инженерийн хийцтэй 146 худаг байдаг.

Дулаан хангамж


Сумын төвд 12 жилийн дунд сургууль, Засаг даргын тамгын газар, Банк холбоо, Хүн эмнэлэг, Соёлын төв, спорт заал, Цэцэрлэгийн нийт 11 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 61.6 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын 94.6 хувь нь залуу болон дунд насныхан, 5.34 хувь нь ахмад байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХавирга багт байрлалтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 667 хүүхэд суралцаж байна. 76 багш, ажиллагсадтай1983 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай, Тоосгон хийцтэй барилга, 2006 онд бүрэн засвар хийгдсэнээс хойш засвар хийгдээгүй. дээвэр болон сантехникийн бүрэн засвар хийх шаардлагатай.

Цэцэрлэг


Хавирга багийн төвд байршилтай хүүхдийн цэцэрлэг 1, салбар 1100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 135 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагчидтай2003 онд шинээр ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. 2011 онд дээврийн бүрэн засвар хийгдсэн. 2008 онд 20 сая төгрөг, мөн 2011 онд 40 сая төгрөгний өргөтгөл хийгдсэн.

Эмнэлэг


Сумын эмнэлэгХавирга багт байрлалтай17 ортой6 эмч, 6 сувилагч нийт 39 ажиллагсадтай1997 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтаар ашиглаж байгаа ба нэмж 2013 онд 20 ортой амбулаторийн барилга барьж байгуулаад байна. Хуучин барилга нь газар доорхи цэвдэгээс болоод хүйтэн, уурын зуухны хүчин чадал хүрэлцдэггүй.

Соёлын төв


Соёлын төв Хавирга багийн төвд байрлалтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон бөгөөд 2012 онд 50 сая төгрөгийн дээврийн засвар орсон боловч 2013 оны хавар салхинд нурж ашиглах боломжгүй болсон. Одоогоор үйл ажиллагаа нь хаагдсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 391 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Онгон сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан бөгөөд үүний хүрээнд 2013 оноос 2016 он хүртэлх 3 жилийн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж байна. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1654.8ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4гахөдөө аж ахуйн бүс 504.5 мянган гаӨнөөгийн байдлаар 408 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30.5 га газар өмчилж, 394 иргэн, аж ахуйн нэгж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 27.4 га газар, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар, иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 28.3 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газрын барилгаХавирга багийн төвд байрладаг33 ажиллагчидтай 1991 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжгүй

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны эрүүл мэндийн төсөлСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хийморийн морь адуун сүргийн тамга оршсон цогцолборБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн үүсгэл санаачлагаар бүтээн байгуулагдсан.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Үдэлт угталтын хаалгаБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: сумын сургуулийн 26-р төгсөлтийн хамт олны бүтээл

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.621494000
Эрүүл мэнд: 0.768410000
Эдийн засаг: 0.321700000
Бусад: 0.683120000
Дэд бүтэц: 0.478616666
Байгаль орчин: 0.666665000


Сүхбаатар аймгийн өмнөд хэсэгт оршдог• Улаанбаатар хотоос 649 км• Аймгийн төвөөс 171 км зайд байрладагБаяндэлгэр, Наран, Дарьганга, Халзан, Асгат сумд болсон БНХАУ-тай 63 км нутгаар хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,2 С7 дугаар сарын дундаж температур +22,4Сжилийн дундаж салхины хурд 4,6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 185,7 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр 240.4 сая төгрөг байснаас орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 221.8 сая төгрөг, татварын орлого 7.4 сая төгрөг, татварын бус орлогоор 11.2 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 238.8 сая төгрөг байна. Нийт зардлын хувь нь 65.7 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27.4 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 29 аж ахуй нэгж байгууллага худалдаа үйлчилгээ мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. 2012 оны жилийн эцсийн байдлаар Улсын төсөвт 9.9 сая, Орон нутагт 1.6 сая, аймагт 2.2 сая төгрөгийг тус тус төвлөрүүлэн ажилласан.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 18 га газар тариалан эрхлэх усалгаатай талбай бий. Үүний 3.0 га-д төмс, 0.5 га-д хүнсний ногоо, 1 га-д нь чацаргана тариалж байна. Сумын хэмжээгээр 42 тонн төмс, 6 тонн хүнсний ногоо хураан авчээ. 

Цахилгаан хангамж


Сум нь 2007 онд эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Сумын төвд 2007 онд баригдсан 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 1 хувиарлах байгууламжтай.

Ариутгах татуурга


Сумын төвд цэвэрлэх байгууламжгүй, ашиглагдаж байгаа бохир усны 1 худаг, 300 метр урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдсон аж ахуй нэгж байхгүй байна. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд нийт өрхийн 70%нь гэрт, 30% нь амины орон сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 25 бүлэгт 667 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 26 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 86.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 96 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 32 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 135, гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70 хувьд хүрсэн.

Дотуур байр


1997 онд баригдсан50 хүүхдийн хүчин чадалтай2005 онд дээврийн шинэчилсэн засвар хийгдсэнээс хойш засвар хийгдээгүй. Тоосгон хийцтэй, барилгын чанар муудсан. 

Эрүүл мэнд


Суманд 17 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 77 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Хэвтэн эмчлүүлэгсэд 594, дундаж ор хоног 8,1 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 320, осол гэмтэл 40, халдварт өвчлөлийн 16 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1989 онд ашиглалтанд орсон 200 суудалтай соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх төрлийн үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1, 2012 онд ашиглалтанд орсон төв спорт заал 1, хилийн цэргийн ангийн 1 зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 14 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын шашины сүм 1 байна.Тухайн хийдэд нийт 6 лам, хуврага ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 28 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 75 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28.6 хувийг дээд, 14.3 хувийг тусгай дунд, 46.4 хувийг бүрэн дунд, 4.5 хувийг бүрэн бус дунд, 6.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Тус суманд 2012 онд Спорт цогцолбор баригдаж ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. 20 хүний ортой хүн эмнэлгийн барилга 507 сая төгрөгийн өртөгтэйгээр баригдаад барилга гүйцэтгэлийн ажил 90 хувьтай, тагнуулын албаны барилгын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Цагдаагийн тасаг


Цагдаагийн хэсгийн барилгаХавирга багийн төвд байрладаг2 ажилтантай 2009 онд ашиглалтанд орсон палкан модон хийцтэй зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжгүй

Сумын сор бүтээгдэхүүн


Сүүлийн үед өөрсдийн нөөц бололцоог ашиглан 18-н га усалгаатай газар тариалан эрхлээд өөрийн болон бусад хил залгаа сумын ард иргэдийг төмс хүнсний ногоогоор хангаж байна.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Нутгийн шүтээнБайгуулагдсан он: 2005

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Улсын баатар Чойн ДугаржавБайгуулагдсан он: 2003Хөшөө, дурсгалын намтар: Түүний гавъяа зүтгэлийг мөнхжүүлэх зорилгоор байгуулсан.

Сумын онцлог


Тус сум нь Дарьгангын зургаан сумын бүсийн төв сум болон хөгжих ирээдүйтэй.Түүх дурсгалын хувьд Онгон хэмээх үгэнд хоёр чухал учир буй. Нэг дэх нь онгон дагшин, хөндөгдөөгүй ариун газар гэсэн утагтай. Хоёр дахь нь ихэс дээдсийг онголсон дархан газар гэсэн утга илэрхийлнэ. Аль ч утгаар нь ойлгосон үеийн үед эрхэмлэн дээдэлж, нандигнан өвлүүлэх эрдэнэсийн өлгий билээ. Онгон элснээр алхаж явахад эртний хүмүүсийн хийсэн чулуун гилбэр, тээрмийн чулуу, элдүүр, нухуур, чулуун муна олддог. Онгоны шар бүрдийн улаан эрэг орчмоос эртний хүний чулуун зэвсэг олдсон. Онгон таван толгойд археологич Д.Наваан ХIII-ХIV зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалуудыг олсон юм. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг археологич Д.Наваан “Дарьгангын алтан шонхор” хэмээх нэрээр шинжлэх ухааны нээлтэд оруулсан юм.  Д.Наваан архелогчийн олдворуудыг түүний шавь доктор У.Эрдэнэбат үргэлжлүүлэн судалж байна. Мөн өнгөрсөн намар архелогич, доктор Ц.Төрбат Онгон таван толгойд малтлага хийж мөн маш ховор чухал олдвор олж нээсэн бөгөөд ясан тамга, исэр сандал зэрэг нь шинжлэх ухааны онцгой олдвор хэрэглэгдэхүүн юм. Мөн саяхан гэхэд нутгийн малчин хүү Ц.Батбаярын хонь хариулж яваад хуучин голын сайрын эрэгний нурангаас илэрсэн гурван хүрэл тогоо олсон нь Хүннү болон түүнээс урагшхи цаг үетэй холбогдох ховор дурсгалууд юм.Дарьгангын томоохон галт уулсаас Хараат, Агуйт, Лүн, Тээг, Бадрах, Сайр, Хавиргын уулс, Сүүл эрээн, Таван толгой зэрэг ухаа толгод зах нь үл мэдэгдэх хот суурин мэт тэгш талаас урган сүндэрлэсэн сонин үзэсгэлэнт Будрын чулуу, Шартын хад, Адуун чулуу Ус нь тунгалаг Их булаг, Хавирга, Нүдэн, Хүүт, Хадан хөв зэрэг булаг, Баянбүрд, Шарбүрд, Сүж, Мухрын ганга, Үйзэн зэрэг ган халуун наранд хатаж үзээгүй бүрд, нууртай, Бөөр, Боргой, Галт, Үйзэн зэрэг говиуд нь байгалийн тогтоцоороо сонихон, жаахан шаргын уянгат аялгууг санагдуулам Хонгорын ширээ, Бухын ширээ зэрэг тэгш талархаг газруудтай.