ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Наран сум нь 1955 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга сүрэгчин хошууны баруун гэдэг тэмээчин адуучны нутаг юм. Гүнхудаг, Тосонгийн гол, Наранбулаг гэсэн 3 багийн нийт 429 өрхөд 1550 хүн амьдардаг.


Монгол орны зүүн өмнөд хэсэгт говь хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Тал хээр хосолсон нутаг.


Нийт газар нутгийн хэмжээ 352298 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 98346 толгой малтайгаас тэмээ 407, адуу 6649, үхэр 8873, хонь 48372, ямаа 34045 байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 18.7 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 19 хувь байна.429 өрхөөс, 279 малчин өрх байна. 339 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 79 хувийг эзэлж байна.

Цахилгаан хангамж


2007 онд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон 15кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 1 дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажилладаг. Сургууль, цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, цагдаагийн кабон, спорт заал, хүүхдийн дотуур байрыг халаадаг. Эрүүл мэндийн төв, хувийн 4 аж ахуй нэгж нам даралтын зуухаар дулаанаа хангадаг. Бусад айл өрх албан газар ердийн галлагаагаар дулааны асуудлаа шийддэг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 264 хүүхэд суралцаж байна.нийт 38 багш ажилчидтай. 2012 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай тоосгон хийцтэй. 

Цэцэрлэг


2007 онд ашиглалтанд орсон 75 хүүхдийн багтаамжтай15 багш ажилчидтай тоосгон хийцтэй чанарын хувьд стандарт шаардлага хангахгүй хана туурга цуурсан, цонх сийрэгжилтэй, суулт өгсөн. Засвар хийгдэж байгаагүй.

Эмнэлэг


1997 онд ашиглалтанд орсон8 ортой22 ажиллагсадтайТоосгон хийцтэй 2009 онд 15 сая төгрөгөөр цонх, дээврийн засвар хийгдсэн. Одоогоор суулт өгсөн, цонх хагарсан. Шинээр барих шаардлагатай.

Соёлын төв


• 2003 онд аж ахуйн аргаар баригдсан• 150 хүний суудалтай• 5 ажиллагсадтай• 2013-2014 онд шинэ соёлын төв барихаар улсын төсөвт тусгагдсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 105 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Наран сумын хөгжлийн тулгуур нь мал аж ахуй юм. Сумын тухайн жилийн “Газар зохион байгуулалт”-ын ерөнхий төлөвлөгөө нь тухайн жилдээ гарч сумын ИТХ-аар батлуулан төлөвлөгөөний дагуу газрын өмчлөл, эзэмшил, ашиглалт явагдаж байна. Иргэд газар өмчлөх, эзэмших байдлыг хангах үүднээс сумын төвийн 2-р бүсэд шинээр суурьшлын бүс болох 7.5 га газрыг сумын тухайн жилийн ГЗБ-ын ерөнхий төлөвлөгөөнд оруулан ИТХ-аар батлуулсан. Одоогийн байдлаар суманд нийт 77 иргэн 13 аж ахуй нэгж байгууллага газар эзэмшлийн гэрчилгээ авч 5.91 га, 69 иргэн 5.15 га газрыг өмчилсөн байна.

Ахмадын өргөө


2011 онд ашиглалтанд орсонмодон байшин, 63м.кворон тооны бус улирлын чанартай, зааварлагч ажилладагчийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, биеийн тамирын дасгал хөдөлгөөний зураг схем заавартай

Сумын хөшөө дурсгал


Сумын түүхийн дурсгалуудСөдөтийн цагаан чулууны бичээс нь Манжийн их хаан Энх-Амгалан дайлаар мордож буцах замдаа буудалж эргэж ирээд Монгол Улсыг хүйс тэмтэрнэ гэсэн утгатай бичээс үлдээсэн байдаг.

Сумын хөшөө дурсгал


Тайлбар: Уулын Ду ноёны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө. Баяндулаан уулын энгэрт 2005 онд байгуулсан. Ду ноёны удмын ах дүү нар нь хамтарч босгожээ. 

Сумын онцлог


Тус сум нь байгалийн баялгийн илэрц муутай, уламжлалт мал аж ахуй голлон эрхэлдэг, нийслэл болон аймгийн төвөөс алслагдсан хүн ам цөөнтэй, хил хамгаалах туслах хүчинд онцгой нөлөөтэй оролцдог. Барилгын материалын түүхий эд бэлдэц ихтэй. Нэг хүнд ногдох малын тоог богд шилжүүлснээр 104,5 толгой мал оногддог. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.755309000
Эрүүл мэнд: 0.608976666
Эдийн засаг: 0.330568571
Бусад: 0.540125000
Дэд бүтэц: 0.448366666
Байгаль орчин: 0.833335000


Сүхбаатар аймгийн өмнөд хэсэгтУлаанбаатар хотоос 720 км.Сүхбаатар аймгаас 220 км зайд байрладаг.Баруун талаараа Сүхбаатар аймгийн Онгон сум, зүүн талаараа Дарьганга, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг.


Аагим халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй.7 дугаар сарын дундаж температур +220С1 дүгээр сарын дундаж температур -21,70Сжилийн дундаж салхины хурд 3,6 м/сжилийн хур тундасны нийлбэр 161 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр 214.4 сая төгрөг байснаас орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 202.0 сая төгрөг, татварын орлого 7.0 сая төгрөг, татварын бус орлогоор 1,4 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 211.5 сая төгрөг байна. Нийт зардлын хувь нь 64.5хувь нь цалин, 7.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 28.4 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 5.290 сая, аймагт 0.336 сая татвар төвлөрүүлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутагт хатуу хучилттай авто зам байхгүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төв тойроод 5 булагтай түүнээс 2тонны болон 5 тонны багтаамжтай 2 машинаар машинаар ундны усаа зөөж хэрэглэдэг. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 61 хувь нь залуу болон дунд насныхан, 33,3 хувь нь хүүхэд, 5,7 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Суманд инженерийн хийцтэй орон сууцны барилга байхгүй. Амины орон сууц 65, нийтийн сууцны байшин 2, бусад өрх нь гэрт амьдардаг. Нийт өрхийн 23.2% нь амины орон сууцанд 76.8% нь гэрт амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 234 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр, бага, бүрэн бус дунд суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 26 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, бүрэн бус дунд боловсролын хамран сургалт 99 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангамж 100 хувь байна. Сургуулийн өмнөх боловсрол 3 бүлгийн 79 хүүхэд өдрөөр суралцаж хамран сургалт 100 хувь, гэр цэцэрлэгийн сургалтаар 26 хүүхэд хамрагдаад байна. 

Дотуур байр


1980 онд ашиглалтанд орсон52 хүүхдийн хүчин чадалтай408м2 талбайтай. 2007 онд 17 сая төгрөгөөр их засвар хийгдсэн. Хэвийн үйл ажиллагаатай.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой эмнэлэг 1, эргэлтийн эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн төв нь 22 ажилтантай. Үүнээс их эмч 1, бага эмч 4, сувилагч 4, бусад 13 ажиллагсадтай.2012 онд 37 хүүхэд мэндэлсэн, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй байна. Хэвтэн эмчлүүлэгсэд 209, дундаж ор хоног 9.8 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 173, осол гэмтэл 2, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2003 онд соёлын төв нь ашиглалтанд орсон шаардлага хангахаа байсан. Сумын соёлын төв нь 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.Сумын спорт заал нь 2008 онд ашиглалтанд орсон. Спортын арга хэмжээ зохион байгуулж, амралт чөлөөт цагаа өнгөрөөх зэрэг олон талт үйл ажиллагаанд ашиглаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна..

Спорт заал


2008 онд ашиглалтанд орсон 288 м.кв талбайтайтөмөр хийцтэй. Засвар хийгдэж байгаагүй. Шал нь хагарсан, суулт өгсөн тул бүрэн засварт орох шаардлагатай. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 17 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 41 хувийг бүрэн дунд, 45 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


2009 онд ашиглалтанд орсон модон хийцтэй 2 давхарнийт 29 ажилтан албан хаагчидтай2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 48 сая төгрөгний өргөтгөл хийгдэж байгаа.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амьжиргаа -2МИД төсөлЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийн сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Мандалын ноён хөрөг Мандалын хатан хөрөг 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл хослосон сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Дэд бүтэц, байр зохион байгуулалтыг хийх.Жижиг дунд үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн бий болгож бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах.Малын үүлдэр угсааг сайжруулж нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх.