Далайн түвшнээс дээш 1100-1600 м өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 741508 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 243489 толгой малтайгаас 813 тэмээ, 17560 адуу, 12453 үхэр, 95660 ямаа, 117003 хонь байна. Нийт малд эзлэх хувийг малын төрлөөр авч үзвэл: тэмээ 0.3 хувь, адуу 7.2 хувь, үхэр 5.1 хувь, хонь 48.1 хувь, ямаа 39.3 хувь байна. Сумын хэмжээгээр нийт 243489 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 119.562 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 49.1 хувь байна.625 малчин өрх, 236 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 68.8 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр нийслэлийг Баруун-Урт хоттой холбосон улсын чанартай хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 3 ажиллаж байна. Эдгээр худгуудаас албан байгууллага, айл өрхүүд цэвэр усны хэрэгцээгээ хангаж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. 1989 онд баригдсан 2 айлын 1 давхар сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон боловч уг сууцанд айл өрхүүд нь амьдарсаар байна. Амины орон сууцанд 139 өрх, нийтийн байранд 5 өрх, бусад нь гэр сууцанд амьдардаг.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 29 бүлэгт 880 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 43 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,5 хувь, бүрэн дунд боловсролын хамран сургалт 98,5 хувьд хүрсэн байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт давхардсан тоогоор 79 багш хамрагдсан байна. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд 318 байгаагаас 210 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамралт 75 хувьтай байна.
Мөнххаан сумын төв нь Засаг захиргаа, мал аж ахуйн үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Одоогийн байдлаар 295 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35.4 га газар өмчилж, 26 аж ахуйн нэгж 2.7 га, 63 иргэн 5.3 га газар эзэмшиж байна.
Тус сум нь Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг бүрдүүлэх• Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах• Аймгийн жишиг сум болох• Суманд жишиг хороолол бий болгох• Зам ашиглалт, арчилгааны тасагтай болох
Боловсрол: | 0.655134000 |
Эрүүл мэнд: | 0.624858333 |
Эдийн засаг: | 0.290024285 |
Бусад: | 0.568470000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур – 21,4 С7 дугаар сарын дундаж температур +21 Сжилийн дундаж салхины хурд 4,4 м/сжилийн хур тундасны нийлбэр 167,9 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт эх үүсвэр нь 240.9 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 207.8 сая төгрөг, татварын орлого 32,3 сая төгрөг, татварын бус орлого нь 0,8 сая төгрөгийн орлогоос тус тус бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 233.9 сая төгрөг байна. Нийт зардлын 70.2 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22.6 хувь нь урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 9.7 сая, аймагт 86.4 сая, орон нутагт 15.8 сая нийт 111.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Нийт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний 76 хувь нь ХАА-н бүтээгдхүүн, 4 хувь нь Аж үйлдвэрийн бүтээгдхүүн, 2 хувь нь газар тариалан, 18 хувь нь үйлчилгээ байна.
Сумын хэмжээгээр 2012 онд 6 га талбайд төмс, 2.5 га талбайд хүнсний ногоо, 1 га талбайд тэжээлийн ургамал тариалж 72 тонн төмс, 27.5 тонн хүнсний ногоо, 1.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд 2005 онд холбогдсон. 15/0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт баригдсан.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсөвт байгууллагууд болон аж ахуй нэгж, айл өрхүүд нийт 21 нам даралтын зуухаар дулаанаа хангаж байна.
Сумын эрүүл мэндийн төв, эргэлтийн эмийн санд 3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 72 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй. Хэвтэн эмчлүүлэгсэд 452, дундаж ор хоног 9,4 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 311, осол гэмтэл 20, халдварт өвчлөлийн 21 тохиолдол гарсан байна.
1997 онд ашиглалтанд орсон 280 хүний суудалтай соёлын төв үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. Сумын хэмжээнд 28 дэлгүүр, нийтийн хоолны 5 цэг, үсчин 2, гутал засвар 2, оёдлын 7 цэг үйл ажиллагаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 32 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15.6 хувийг дээд, 6.25 хувийг тусгай дунд, 28.1 хувийг бүрэн дунд, 21.8 хувийг бүрэн бус дунд, 28.1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 400 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Сургуулийн барилгын өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБНЧУлсын Критасчех байгууллагаас хэрэгжүүлж буй төсөлМерсикорын төслүүдГлобаль интернешнл ТБ сайн засаглал
Цагаан уулс, Шинэ ус, Цээл, Хайрхан чулуу, Хавцгайт, Баянцагаан зэрэг байгалийн гоо сайхныг илтгэх үзэсгэлэнт хөндийнүүд нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад сумдаас илүү боломжтойгоороо онцлог юм.Улаанбаатар хотоос 483 км, аймгийн төвөөс 103 км зайд, Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлийн төв зам дагуу байрладгаараа онцлог юм.