ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Дарьганга сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэн хан аймаг Дарьгангын сүрэгчин хошууны баруун зүүн гарын адуучины нутаг байсан. Үүд, Бадрах, Аман-Ус, Овоот гэсэн 4 багийн нийт 807 өрхөд 2856 хүн амьдарч байна.Хүн амын тоогоор Сүхбаатар аймгийн 12 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог. 


Сумын газрын гадаргад өндөрлөг болон хотос ховор тохиолдох бөгөөд дундаж өндөр нь далайн түвшнээс 1100-1560 метр орчим байна. Физик газарзүйн мужлалын хувьд говийн их муж, Дорнод говийн мужийн сулин хээр, Замын үүдийн талархаг газрын тойрогт багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь говь, тал хээрийн нам өндөртэй, Дарьгангын тэгш өндөрлөгийн бүсэд оршдог. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 481407,4 га.

Мал сүрэг


Мал аж ахуйСумын хэмжээгээр нийт 137.2 мянган мал тоологдсоноос тэмээ 0.4 мянга, адуу 13.5 мянга, үхэр 13.2 мянга, хонь 65.0 мянга, ямаа 45.1 мянган толгой байна.Нутгийн шилмэл омгийн 58.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 42.7 хувь байна. 392 малчин өрх, 316 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 87.7 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Аймаг, баг хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, сургууль, хүн эмнэлэг тамгын газарт нэг нэг гүний худаг байдаг. Гүний худгаас усыг иргэд, аж ахуй нэгж, байгууллагад машинаар зөөж түгээдэг.

Хүн ам өрхийн тоо


Нийт хүн амын 35.5 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын 58,8 хувь нь залуу болон дунд насныхан, 32,9 хувь нь хүүхэд, 8,3 хувь нь хөгшид байна.

Орон сууц хангамж


Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 184 өрх амины орон сууцанд, 635 өрх гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 18 бүлэгт 483 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 4 бүлгийн 100, гэр цэцэрлэгт 34 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 67,8 хувьд хүрсэн.

Дотуур байр


1959 онд ашиглалтанд орсон чулуун хийтэй барилга 90 хүүхдийн хүчин чадалтай 1 багш нийт 5 ажиллагсадтай2013 онд дотор талд засвар хийсэн гадна талын засварын ажил хийх шаардлагатай. 

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 63 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Хэвтэн эмчлүүлэгсэд 362, дундаж ор хоног 8,4 байна. Нийт бүртгэгдсэн өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 156, осол гэмтэл 1, халдварт өвчлөлийн 24 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Спорт соёл урлагийн цогцолбор 2012 онд ашиглалтанд орсон 250 суудалтай бөгөөд тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, музей зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Спорт заалгүй тул ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 11 байна. Нийт ажилгүй иргэдийн 81.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 36.4 хувийг дээд, 45.4 хувийг тусгай дунд, 18.2 хувийг бүрэн дунд, боловсролтой болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаОвоот багийн төвд байршилтай 31 ажиллагчидтай 2003 онд ашиглалтанд орсон сүрлэн барилга. Ашиглалтын хугацаа дууссан, шинээр тамгын газрын барилга барих шаардлагата

Сумын хөшөө дурсгал


Хаан хатан хөрөг

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Өрхийн орлогыг дэмжсэн, дундаж орлоготой иргэд зонхилсон, хариуцлагатай нээлттэй төр бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, олон нийтийн оролцоог түшигэлсэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ажлын хүрээнд сумаа улс, аймгийн жишиг сум” болгох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Ажил орлоготой монгол хүн зорилтын хүрээнд: Төсөв санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байртай болгох замаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, халамж шаардагдах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, төр хувийн хэвшлийг өргөтгөн үйлдвэржүүлэх, бизнесийн нээлттэй орчныг бүрдүүлэх болно.Эрүүл чийрэг монгол хүн зорилтын хүрээнд: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар үр дүн, хүртээмж, аюулгүй байдал үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах үүднээс оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгосон, орлого багатай иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эм, хүнсний аюулгүй байдлыг хангах хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах. Эрдэм боловсролтой монгол хүн зорилтын хүрээнд: Стандартад нийцсэн бага дунд боловсрол олгох, эзэмшсэн мэдлэг мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг монгол үндэснийхээ уламжлал, урлаг соёлоо хөгжүүлэх.Аюулгүй орчинтой монгол хүн зорилтын хүрээнд: Эх болсон байгалиа, хүрээлэн байгаа орчноо зүй зохистой ашиглах, хамгаалж нөхөн сэргээх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж экологийн аюулгүй орчинд амьдрах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах.Эрх чөлөөтэй монгол хүн зорилтын хүрээнд: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүнд сурталгүй байлгаж, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгож, хуулиа дээдлэн, хүн бүр тэгш, орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.815044000
Эрүүл мэнд: 0.617621666
Эдийн засаг: 0.337452857
Бусад: 0.942040000
Дэд бүтэц: 0.428783333
Байгаль орчин: 0.833335000


Сүхбаатар аймгийн зүүн өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 750 км, Аймгийн төвөөс 190 км зайд байрладаг.Хятад улс болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Наран, Онгон, Асгат сумтай хиллэдэг бөгөөд Алтан овооны өвөр хормойд байрладаг. Сумын нутаг дэвсгэрт Дунд нарт, Гангын цагаан овоо, Алтан овоо, Шилийн богд зэрэг далайн төвшнөөс 1270-1754 метр өргөгдсөн өндөрлөг уулс мөн Дуут, Зэгст, Ганга Холбоо, Эрээн зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн нуурууд оршдог.


Дарьганга сум нь харьцангуй хүйтэн өвөлтэй, хүйтэн сэрүүвтэр намартай, цас ихтэй, зун нь халуун хуурай уур амьсгалтай хоёрдугаар бүсэд хамрагдана. 1 дүгээр сарын дундаж температур -21,6С 7 дугаар сарын дундаж температур +22 Сжилийн дундаж салхины хурд 4,2 м/с жилийн хур тунадасны нийлбэр 156,7 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр 237,8 сая төгрөг бөгөөд татварын орлогоор 11.8 сая төгрөг, татварын бус орлогоор 19,5 сая төгрөг, орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгээр 206.5 сая төгрөгийн орлого тус тус орсон байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 238.0 сая төгрөг байна. Нийт зардлын 66.5 хувь нь цалин, 7.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.4 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 40 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 783 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 8.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сум нь цаашдаа аялал жуулчлалын бүс болж хөгжсөнөөр сумын төсвийн орлого нэмэгдэж иргэдийн амьдрал дээшлэх юм.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, 1.2 га талбайд хүнсний ногоо, 1 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 25.4 тонн төмс, 13 тонн хүнсний ногоо, 1 тонн тэжээлийн ургамал хураан авч сумын хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлээд байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2006 онд 110/35/15кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон, 4 дэд станцтай.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Спорт соёл урлагийн цогцолбор, Цэцэрлэг, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, аж ахуйн нэгжүүд тус тусдаа уурын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульОвоот багийн төвд байршилтайНэг ээлжиндээ 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 483 хүүхэд суралцаж байна54 багш, ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон, гадаа жорлонтой. “ Инженерийн бие даасан хангамж”-тай боловч ашиглаж болдоггүй. Тоосгон хийцтэй, шинэ барилгатай.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Овоот багийн төвд байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагчидтайЗуны улиралд багуудад гэр цэцэрлэг ажилладаг2008 онд ашиглалтанд орж 2012 онд өргөтгөл хийгдсэн зориулалтын барилга боловч чанар муу, гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, таазанд мөөгөнцөр үүссэн, цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдүүд бүрэн хамрагдаж чаддаггүй тул хүчин чадал сайтай шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвОвоот багийн төвд байршилтай8 ортой1 их эмч, 7 бага эмч, 5 сувилагч нийт 25 ажиллагчидтай1980 онд ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгыг 1992 оноос хүн эмнэлгийн зориулалтаар засварлан ашиглаж байна. 1997 онд өвсний үндэс төслөөр, 2010 онд улсын төсвөөр дахин засвар хийгдэж “Инженерийн бие даасан хангамж”-тай болсон боловч ашиглаж болдоггүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй, байршил буруу байгаа тул тус барилгыг эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж болохгүй шинээр эмнэлэг барих шаардлагатай.

Соёлын төв


Спорт соёл урлагийн цогцолборОвоот багийн төвд байршилтай 250 хүний суудалтай10 ажиллагчидтайСоёлын өвт биеийг хамгаалах өвт мэдээллийн сантай Соёлын өвт биеийг хамгаалах өвт мэдээллийн сантай 2012 онд ашиглалтанд орсон блок, тоосгон хийцтэй, “Инженерийн бие даасан хангамж”-тай боловч ашиглаж болдоггүй. 

Хот байгуулалт газрын харилцаа


Дарьганга сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ давамгайлсан сум юм.2011-2021 он хүртлэх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 66,6 гаүйлдвэрлэлийн бүс 3,3 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 32,7 гахөдөө аж ахуйн бүс 70,0 газуслангийн бүс 50 гаӨнөөгийн байдлаар 45 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4,2 га газар өмчилж, 27 иргэн аж ахуйн нэгжийн зориулалтаар 52 га газар эзэмшиж байна.

Сумын хөшөө дурсгал


Торой бандиУул хөшөөг 1999 онд Ж.Дүүрэнтөгс зохиож урлажээ.Дарьгангад сайн эрсийн тэмцэл гарч Хятад худалдаачид ба ноёдын мал хөрөнгийг хүчээр авч ядуучуудад тарааж тусалдаг учраас ард түмэн тэднийг “Сайн эр”, Хятад худалдаачид ноёд баячууд “Муу хулгайч” гэдэг. Дарьгангын тийм сайн эрсийн нэг нь ар өвөр Монголд “Торой банди” “Төрийн бөөс” хэмээн алдаршсан Нанзад юм. Тэрээр 1934-1964 онд амьдарч байв. 

Сумын хөшөө дурсгал


Шилийн богдШилийн сайн эрс хийморь сүлдээ даатгаж ирсэн Шилийн богд уул

Сумын онцлог


Уран Дархчуул, Дарьгангын хүн чулуун хөрөг, Талын агуй, Шилийн богд уул, Ганга нуур, Алтан дарь овоо, Оргихын булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа онцлог.Алтан дарь овооАлтан дарь овоон дээр 3-н үе багирамтай 9 м голчтой батцагаантай, түүний оройд алтан ганжир залсан нь монголын бусад уул овооноос онцлог юм.Шилийн богдШилийн сайн эрс хийморь сүлдээ даатгаж ирсэн Шилийн богд уулГанга нуурЖил бүр хун шувуу мянга мянгаараа цугларч чуулдаг Ганга нуур