ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошууны Баруун гар тэмээчний нутаг юм. Баян, Дэлгэр, Төв, Дөхөм, Хонгор, Ширээт гэсэн 6 багийн нийт 1244 өрхөд 4614 хүн амьдардаг. Сүхбаатар аймгийн 13 сумаас хүн амын тоогоороо болон газар нутгийн хэмжээгээрээ тус тус 3-т ордог.


Говийн бүст багтдаг, говирхог хээрийн бүс юм. Далайн түвшнээс 800-1200 метр өндөр ухаа, гүвээ, толгод бүхий өндөрлөг гадаргатай. Газар хөдлөлийн эрчим 6 балл. 


Нийт газар нутгийн хэмжээ 754515.5 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 295839 толгой мал тоолуулсанаас 858 тэмээ, 17733 адуу, 19225 үхэр, 141351 хонь, 116672 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 1058 малтай өрх, үүнээс 841 малчин өрх байгаа нь нийт өрхийн 85 хувь байна.Тус сум нь 295,8 мянган толгой малтай, аймагтаа хамгийн олон малтай сум бөгөөд Цэвэр эрлийз үүлдэрийн 108,9 мянган толгой байгаа нь нийт малын 36,8 хувийг эзлэж байна. Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай “Баяндэлгэр” омгийн нутгийн улаан ямаагаараа алдартай, жилдээ 46 тн ноолуур авч байна.

Зам тээвэр


Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Хатуу хучилттай авто зам байхгүй.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны гүний худаг 1, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 12 худагнаас 363 өрх, 15 аж ахуйн нэгж усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 55.8 хувь нь залуу болон дунд насныхан, 39.1 хувь нь хүүхэд, 5.1 хувь нь ахмад настангууд байна

Орон сууц хангамж


Төвлөрсөн нийтийн орон сууцгүй. Сумын төвийн нийт 363 өрхийн 190 нь хувийн байшинд амьдарч байна. Энэ нь сумын төвийн өрхийн 52.3 хувийг эзэлж байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 28 бүлэгт 691 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 2 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Бөмбүүлэй” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, хувилбарт сургалтанд 155 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 83,6 хувьд хүрсэн. 

Дотуур байр


2008 онд ашиглалтанд орсон модон ханатай тоосгон өнгөлгөөтэй, 40 хүүхдийн хүчин чадалтай, 2012 онд дээврийн болон цахилгааны монтажны ажил хийгдсэн. Дотуур байрыг нэгдсэн холболтонд холбох шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 77 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл гараагүй. Хэвтэн эмчлүүлэгсэд 538, дундаж ор хоног 8,2 байна. Халдварт бус өвчлөл 343, осол гэмтэл 47, халдварт өвчлөлийн 21 тохиолдол гарсан байна. 

Соёл спорт


Соёлын төв нь ажлын 3 өрөө, бэлтгэлийн өрөө, 150 суудалтай үзвэрийн танхимтай, 4200 гаруй номын фондтой номын сангаар үйлчилдэг. 2007 оноос эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, техникийн ажилтан, үйлчлэгч гэсэн үндсэн 5 орон тоо, 3 галчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Шашин сүм хийд


Гандан Дамбадаржаалин хийд  “Гандандамба даржаалин” хийд нь 1990 онд Байшинтийн хийдийн Гэвш лам А.Дамба тэргүүтэн лам нарын санаачлагаар байгуулагдсан. 14 лам хуврага үйл ажиллагаа явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 3 байна. Гэвч багийн дарга нарын судалгааны дүнгээр 197 ажилгүй иргэн байна. НХХЯ-аас гаргасан судалгаагаар 23 өрхийн 137 иргэн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн судалгаа гарч байна. Эдгээр өрх нийгмийн халамжийн хүнс, хоол, тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж байна.

Барилга


Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 51 сая төгрөгийн 1,2,4 дүгээр багуудын засвар, усан оргилуур, хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЦөлжилтийг бууруулах төсөл /хэрэгжиж дууссан/ Тогтвортой амьжиргаа /хэрэгжиж дууссан/

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ширээтийн цагаан адууБайгуулагдсан он: 2010Хөшөө, дурсгалын намтар: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хурдан удмын ширээтийн цагаан адууг алдаршуулах зорилгоор нутгийн уугуул иргэдийн хандив тусламжаар бүтээсэн. 

Сумын онцлог


Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Байшинтийн тал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шасдирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Тус сум нь аймагтаа хамгийн олон малтай сум бөгөөд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай “Баяндэлгэр” омгийн нутгийн улаан ямаагаараа алдартай.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.640375000
Эрүүл мэнд: 0.636198333
Эдийн засаг: 0.279180000
Бусад: 0.573885000
Дэд бүтэц: 0.371683333
Байгаль орчин: 0.500000000


Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотоос 560 км, Аймгийн төвөөс 146 км Дорноговь аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, баруун өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Өргөн, баруун, хэсгээрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх, хойд хэсгээрээ Сүхбаатар аймгийн Түвшинширээ, зүүн хойд хэсгээрээ Уулбаян, зүүн хэсгээрээ Халзан, зүүн өмнөд хэсгээрээ Онгон сумдтай хиллэдэг. 


Эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -18,9 С7 дугаар сарын дундаж температур +19,9 С жилийн дундаж салхины хурд 5,2 м/сжилийн хур тундасны нийлбэр 226,5 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 249.7 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг татварын орлого 8,1 сая төгрөг , санхүүгийн дэмжлэг 230.3 сая төгрөг, татварын бус орлого 11.3 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 248.7 сая төгрөг байна. Нийт зардлын 64.8 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 28.7 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна.Сумын хэмжээнд төсөвт байгууллага 6, 15 аж ахуйн нэгж 123.4 сая төгрөгийн борлуулалт хийж аймагт 107.3 сая төгрөг, орон нутагт 12.3 сая төгрөг нийт 119.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Мал аж ахуйн салбараас 2300.0 сая төгрөг 43 тонн ноолуур, 324.99 сая төгрөг 141,3 тонн хонины ноос, 2670.0 сая төгрөгийн 61623 толгой мал борлуулсан байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр 2,8 га-д төмс, хүнсний ногоо, 1 га-д тэжээлийн ургамал тариалж 16 тонн төмс, 6,4 тонн хүнсний ногоо 1,2 тонн тэжээлийн ургамал хурааж авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд 2007 онд холбогдсон, 110/35/15кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам,ж 4 дэд станцтай.

Дулаан хангамж


Албан байгууллага аж ахуйн нэгж тус бүр өөрсдийн бага оврын нам даралтын халаалтын зуухаар халаалтын асуудлаа шийдвэрлэж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульШирээт багийн нутагт байршилтай560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 691 хүүхэд суралцаж байна81 багш, ажилчин1976 онд ашиглалтанд орсон, 2007 онд их засвар хийгдсэн, чанарын хувьд дунд түвшний барилга. 2013 онд дахин их засвар хийгдэж байгаа.

Цэцэрлэг


Сумын цэцэрлэг Ширээт багийн нутагт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 225 хүүхэд хүмүүжиж байна26 багш, ажиллагчидтайЦэцэрлэгийн үйл ажиллагаа жил бүр улам өргөжиж 2007 онд 35 сая төгрөгийн өртөгтэй 75 хүүхдийн ортой барилга, 2008 онд 20 сая төгрөгний өртөгтэй 50 хүүхдийн ортой өргөтгөл, 2011 онд 43 сая төгрөгийн 25 хүүхдийн 1 анги, урлаг спортын заал шинээр баригдсан. Одоо тус цэцэрлэг нь үндсэн 26 багш ажилчидтай, 6 бүлэгт 180 хүүхэд, ээлжийн 1 бүлэгт 25, явуулын бүлэгт 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүдлийн бүлэгт 110 хүүхэд хамрагдаж байна. 

Эмнэлэг


Ширээт багийн нутагт байршилтай10 ортой4 эмч, 8 бага эмч, 6 сувилагч нийт 33 ажилчинтай, бие даасан инженерийн хангамжтай.Баяндэлгэр сумын хүн эмнэлэг нь 2010 онд ашиглалтанд орсон.

Соёлын төв


Соёлын төвШирээт багийн нутагт байршилтай150 хүний суудалтай8 ажилчин2008 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамж муу.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Баяндэлгэр сум нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг 1975 онд боловсруулсан. 1989 онд дахин тодотгол хийсэн боловч сумын хөгжил төлөвлөлтийн дагуу яваагүй тул сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг дахин боловсруулж байна. Сумын төвийн суурьшлын бүс 341 га талбайтай. - 1-р зэрэглэлийн газрын талбайн хэмжээ 31,2 га- Үүнээс ногоон байгууламж 0,3 га-г эзэлж байна. 2012 оны байдлаар 446 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 230,87 га газар өмчилж, 41 иргэн 2,1 га газрыг бусад зориулалтаар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаШирээт багийн нутагт байршилтай35 ажилчинтай2007 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


Ноолуурын чиглэлийн улаан ямааНоолууран бүтээгдэхүүн хийхэд хамгийн тохиромжтой нарийн ширхэг бүхий баяндэлгэрийн улаан омгийн ямаа нь намрын амьдын жин 59-61 кг, хаврын амьдын жин 45-47 кг, ноолуурын гарц 300-350 гр, ноолуурын голч 13-16 мкм хүрдэг онцлогтой.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг бий болгох.