Далайн түвшнээс дээш 812-825 м өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 5450 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 239957 толгой малтайгаас 586 тэмээ, 21730 адуу, 15338 үхэр, 108545 хонь, 93758 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 64.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 26.8 хувь байна. 619 малчин өрх, 702 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 25,0 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр БНХАУ-ын Бичигт боомтыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 850 км сайжруулсан шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон авто замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 220 м3 багтаамжтай. усан сан, 220 м3/хоног хүчин чадалтай насос станц 4, ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх 1 төхөөрөмжтэй.
Сумын төвд 7 төвлөрсөн уурын зуух ажилладаг.Мөн 13 мегаваттын дулааны станц баригдаж 2013 онд ашиглалтанд ороод байна.
null
Баруун-Урт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд нэмэгдэж түүнийг дагаад 100 өрхийн жишиг хороолол, 500 өрхийн бага дөрвөлж хороолол, Дөрвөлж, Одкон, Ногоон хотхон зэрэг хотхонууд нэмэгдсэн. Баруун-Урт суманд 2012 оны байдлаар 3094 иргэд 201,4 га газар өмчлүүлсэн байна.
Өөрийгөө тэтгэх, зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөтгөн, бизнест ээлтэй орчныг бий болгох, эдийн засгийн хөгжлийн бодлогоо ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж экологийн аюулгүй орчин бүрдүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, тунгалаг болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон, хуулиа дээдлэн хүн бүр эрх тэгш, орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн “Жишиг сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ Үүнд:• Хүн амын хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх.• Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлэх эрх зүй, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ.• Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэх• Хүн амын суурьшил, орон нутгийн зохистой тогтолцоонд тулгуурлан сумаа хөгжүүлж, хүн амын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх• Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, биологийн нэн ховор төрөл зүйлийг хамгаалах• Бага, дунд боловсролын агуулга, стандарт, хөтөлбөр, сурах бичиг, орчин, хүний нөөцийн чадавхийг хангах• Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн салбарыг хүнд ээлтэй, тэгш хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэнэ.• Эдийн засгийн өсөлтийг бий болгоход хүн бүрийн оролцоог хангахыг үндсэн чиглэл болгон нийгмийн халамжийг ядуу, эмзэг хэсэгт хүргэх тогтолцоог боловсронгуй болгох• Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.617485000 |
Эрүүл мэнд: | 0.828195000 |
Эдийн засаг: | 0.401074285 |
Бусад: | 0.585030000 |
Дэд бүтэц: | 0.802900000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурай, сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -19,9 С7 дугаар сарын дундаж температур +21,3 Сжилийн дундаж салхины хурд 4,7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 206,7 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 463.7 сая төгрөг бөгөөд улсын орон нутгийн төсвөөс авах санхүүгийн дэмжлэг 327.1 сая төгрөг, сумын татварын орлого 99.5 сая, татварын бус орлого 37.1 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 454.4 сая төгрөг байна. Нийт зардлын 49.4 хувь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22.8 хувийг урсгал шилжүүлэг, 21.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 232 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 2019.76 сая, аймагт 1893.4 сая, орон нутагт 137.3 сая нийт 4050.46 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 149 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Дарцагт Овоо “ХХК, ”Самын ухаа” ХХК 25.0 сая, “Ган- Эрдэнэ 2” ХХК 25.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд жилд 9 аж ахуйн нэгж байгууллага, 39 иргэн 25.85 га-д төмс, 7.64 га-д хүнсний ногоо тариалж, 330.8 тонн төмс, 78.5 тонн нарийн ногоо хураан авч байна.
Сум нь Төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв нь 1998 онд Дорнод бүсийн эрчим хүчний системээс 198 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2008 онд төвийн бүсийн эрчим хүчний системээс 214,3 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар тус тус холбогдсон. Дэд станцын хүчин чадал 6300 кВА. 2012 онд 10000 кВА-аар өргөтгөж 2013 онд ашиглалтанд оруулаад байна.
Хоногт 550-600 м3 бохир усыг 243 худаг, 16.8 км урт шугам хоолойгоор дамжуулан зайлуулдаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 23 орон сууц байгаа бөгөөд, 2500 өрх нь амины орон сууцтай, 2783 өрх нь гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай Дөрвөлж, Одкон, Ногоон хот зэрэг хотхонууд, Цайрт минерал компаний ажилчдын орон сууцнууд баригдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуулийн 56 бүлэгт 3850 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 47 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 58 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн 8 цэцэрлэгт 1082, гэр цэцэрлэгт 270 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 72,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 449 сурагч суралцаж, 20 багш ажиллаж байна.
Суманд 155 ортой 1 эмнэлэг, 8 эмийн сан, 3 өрхийн эмнэлэг, хувийн эмнэлэг 3 үйл ажиллагаа явуулж, Нэгдсэн эмнэлэгт 55 их эмч, 131 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 1157 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 19, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсэд 7035, дундаж ор хоног 8,2 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 8055, осол гэмтэл 241 тохиолдол гарсан байна.
Баруун-Урт сумын "Жаахан шарга" театр нь 800 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Спорт хороо болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй.
Суманд бүртгэлтэй ажилгүй 2325 иргэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28.4 хувийг дээд, 1.8 хувийг тусгай дунд, 43.1 хувийг бүрэн дунд, 26.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөл /Эрүүл мэндийн төсөл/
Тус сум нь баг бүрийг “Жишиг хороолол” болгох зорилттойгоор эхний ээлжийнхээ багуудыг байгуулаад байна. Мөн цаашлаад аймгийнхаа төвийг улсад “Жишиг хот” болгох зорилт тавин ажиллаж байна.