ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Асгат сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Халхын Сэцэн хан аймаг Дарьганга хошуу. Өлзийт, Дөхөм, Их-Уул, Жаргалант гэсэн 4 багийн нийт 478 өрхөд 1752 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сүхбаатар аймгийн 13 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог, хүн амын нягтралаар өндөр 1.5 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1040-1050 м өргөгдсөн.Газар хөдлөлийн эрчим 2 балл.Сумын газар нутаг нь уул, гүвээ толгод бүхий тал хээр бөгөөд мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 719800 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 98387 толгой малтай бөгөөд 409 тэмээ, 11151 адуу, 7718 үхэр, 44206 хонь, 34903 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 8.1 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 9 хувь байна. 265 малчин өрх, 141 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 85 хувийг эзэлж байна. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд ердийн галлагаатай амины орон сууцанд 39 айл, гэр сууцанд 126 айл амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 174 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 32 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 71.0 хувь, суурь боловсролын хамран сургалт 82.7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 65, гэр цэцэрлэгт 35 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 72 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Жаргалант багийн нутагт байршилтай.75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагсадтай2006 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Нам даралтын халаалттай. Уурын зуух нь дотроо байрлалтай. Хана, тааз цуурсан, дээвэр муудаж дусаал тусдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт 2010 онд гарсан. Шинээр цэцэрлэгийн барилга барих шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЖаргалант багийн нутагт байршилтай10 ортой2 эмч, 5 сувилагч нийт 22 ажиллагсадтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангаж байгаа боловч бохир зайлуулах шугам шаардлага хангахгүй байгаа тул засварлах шаардлагатай байна. 

Соёлын төв


Жаргалант багийн нутагт байршилтай200 хүний суудалтай8 ажиллагсадтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухаар халаадаг. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 5 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 20 хувийг дээд боловсролтой, 80 хувийг суурь боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Жаргалант багийн нутагт байршилтай26 ажиллагсадтай 2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын халаалттай.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.732809000
Эрүүл мэнд: 0.783361666
Эдийн засаг: 0.330464285
Бусад: 0.563375000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Сүхбаатар аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 608 км, Аймгийн төвөөс 48 км зайд байрладаг.Баруун-Урт хот болон Сүхбаатар, Халзан, Эрдэнэцагаан, Дарьганга сумдтай хиллэдэг.


Бороо хур ихтэй зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18,3 С7 дугаар сарын дундаж температур + 21,1 Сжилийн дундаж салхины хурд 4,5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 223,4 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр 217.4 сая төгрөг бөгөөд татварын нийт орлого нь 61.1 сая төгрөг, татварын бус орлого 0,4 сая төгрөг, аймгаас авах санхүүгийн дэмжлэг 155.9 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 217,2 сая төгрөг байна. Нийт зардлын 65.8 хувь нь цалин, 6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24.7 хувийг урсгал шилжүүлэг, 2.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 314 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1.8 сая, аймагт 1.1 сая, орон нутагт 0,2 сая нийт 3,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Шилжилт хөдөлгөөн


null

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЖаргалант багийн нутагт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 174 хүүхэд суралцаж байна32 багш, ажиллагчидтай.1978 онд ашиглалтанд орсон, нам даралтын халаалттай, тоосгон хийцтэй, барилгын ашиглалтын хугацаа дууссан. Шинээр 320 хүүхдийн сургуулийн барилга баригдаж эхлээд 60 хувьтай байна. 

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 34 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт 268 хүн хэвтэж эмчлүүлсэн. Дундаж ор хоног 8,9 хүн. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 462, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 17 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2009 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай Соёлын төвийн барилгад 2013 онд 93 сая төгрөгөөр их засварын ажил хийгдсэн боловч өргөтгөл хийх шаардлагатай байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 98 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Асгат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.2013 онд Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна.Өнөөгийн байдлаар 152 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.52 га газар өмчилж, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 1 га газар эзэмшиж байна.Барилга Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 880 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.Асгат суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сургуулийн барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын онцлог


Аймгийн төвөөс 48 км зайд байрладаг. Сүхбаатар аймгийн төвдөө хамгийн ойрхон сум.Бичигтийн боомт Баруун-Урт сумыг холбосон улсын чанартай хатуу хучилттай зам тус сумын төвийг дамжин өнгөрөхөөр төлөвлөгдөж байна.Аялал жуулчлал хөгжих боломжтой.