ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь 1924 онд байгуулагдсан. Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр гэсэн 4 багийн нийт 1766 өрхөд 5180 хүн амьдардаг. Уул уурхайд ажилладаг 19 мянган орчим түр оршин суугчтай.Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумнаас 1- т, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. Аймгийн төвийг оролцуулалгүйгээр хүн амын нягтралаар 5.49 хүн га сум юм.


Далайн түвшнээс дээш 1200-1791 метрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулсын уулархаг мужид, бүхэлдээ говь цөлийн бүсэд хамаарна.Газар хөдлөлийн эрчим 7 балл. 


Нийт газар нутгийн хэмжээ 724643 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 53312 мянган толгой малтайгаас 1981 тэмээ, 3898 адуу, 548 үхэр, 17526 хонь, 29359 ямаа байна.

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэр дээгүүр Ухаа худаг Цагаан Хадын чиглэлийн 45 км, Баруун Нарангийн чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Мөн Ухаа худаг, Цагаан Хад чиглэлийн 47 км төмөр замын далангийн ажил хийгдэж байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, Энержи ресурс ХХК- наас цэвэршүүлсэн ус бүхий 2 усан сан ажиллаж байна. Цаашид хүн амын өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд уст цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай

Дулаан хангамж


Сумын төвд 1970 онд ашиглалтанд орсон 54 тогоо бүхий уурын зуух ашиглалтын хэрэгцээ шаардлага хангахгүй байгаагаас байгууллага иргэд нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байгаа нь агаар бохирдуулах нэг эх үүсвэр болж байна.Цогтцэций сумын 4-р багт байршилтай.23 ажилтан албан хаагчтай.1970 онд ашиглалтанд орсон Цог-Өрнөх ОНӨААТҮ газар нь одоогоор 1100 гаруй өрх 124 аж ахуй нэгжид цахилгаан түгээж, 12 төсвийн болон аж ахуй нэгжид дулааны хэрэгцээг хангаж ажиллаж байна. Уурын зуухны тогоог 2012 он шинэчлэн сайжруулсан. Одоо хүчин чадлаа 100 хувь ашиглаж байна. Цаашид дулааны төвлөрсөн систем, дулааны станц барих шаардлага тулгарч байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 83,7 хувь нь сумын төвд амьдардаг Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад түр оршин суугчид олноор нэмэгдсэн хотожсон сум юм. Цаашид ойрын 4 жилдээ 30000 хүнтэй хот болон хөгжинө.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуультай 4-р багт байршилтайСумын сургууль нь 440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 831 хүүхэд суралцаж байна61 багш, ажиллагчидтай1969 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар муутай барилга, цаашид шинээр барилга барих шаардлагатай.Инженерийн хангамж байхгүй.

Цэцэрлэг


Өмнөговь аймгийн 6-р цэцэрлэг 4-р багт байршилтай.50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хүмүүжиж байна.21 багш, ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн, их засвар хийх шаардлагатай. 2012 онд 50 хүүхдийн байрны өргөтгөл хийсэн. Шинээр цэцэрлэг барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЦогтцэций багийн 4-р багт байршилтай8 ортой1995 онд ашиглалтанд орсон. Сум дундын эмнэлгийн эрхтэй.Тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байна.2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой сум дундын эмнэлэг баригдаж нийт ард иргэдэд үйлчилэхээр болж байна.

Соёлын төв


Соёлын төвЦогтцэций сумын багийн 4-р багт байршилтай300 хүний суудалтай7 ажиллагчидтай2012 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсон зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системд холбогдоогүй. Цаашид ашиглах боломжтой.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 53312 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 224 толгой мал тоологдсон нь нийт малын 0,4 хувь байна. 264 малчин өрх 366 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 32,2 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 283 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Цогтцэций сум нь Засаг захиргааны 4 нэгжид хуваагдаж хөдөө аж ахуй- уул уурхайн үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2006 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Барилга байгууламжийн дэвсгэр газар 91,0 гаНийтийн эдэлбэрийн газар 40,80 гаҮйлдвэрийн газар 88,53 гаУурхайн дэвсгэр газар 8168,22 гаСүүлийн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж хүн амын төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотой 2011, 2012 онуудад 156,4 га газрыг өмчлүүлээд байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар 3805 га газрыг ашиглаж байна.Сумын хэмжээнд ашиглалтын 5 лицензийн талбайтай. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 17,7 хувийг хамардаг.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦогтцэций сумын 4-р багт байршилтай24 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Ашиглах бүрэн боломжтой. Цогтцэций сумын ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сум нь Говь Шанхийн хурдан адуугаараа улсдаа, Таван Толгойн коксжижсон нүүрсээрээ таван тив дээ алдартай.

Сумын хөшөө дурсгал


Монгол Улсын анхны Баатар эмэгтэй Түвдэнгийн Борын хөшөө

Сумын онцлог


Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн зүгт 100 км зайд байдаг. Уул уурхай, мал аж ахуй, уурхай дагасан жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжиж байна. Эрт үеэс уламжлагдан ирсэн Говь Шанх угшлын хурдан удмын адууг өсгөн үржүүлж, улс, бүс, аймаг, сумын наадмуудаас айраг түрүү олноор авч улс аймгийн алдарт цолтонгууд олноор төрөн гарч байна. Сумын нийт нутаг дэвсгэрийн 17.7 хувийг ашиглалтын Лиценз бүхий 5 аж ахуй нэгжийн талбай эзэлж байна. Таван Толгой орд газрыг түшиглэн хөгжих Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон коксжих нүүрсний олборлолт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Мөн орон нутгийн тусгай хамгаалалтанд нийт газар нутгийн 59 хувийг хамгаалаад байна. Эдгээр газар нутагт мал аж ахуй эрхлэх орчин нөхцөл бүрдсэн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.671768000
Эрүүл мэнд: 0.918056666
Эдийн засаг: 0.686451428
Бусад: 0.852070000
Дэд бүтэц: 0.488533333
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 540 км, Аймгийн төвөөс 100 км зайд байрладаг.Өмнөговь аймгийн Цогт-овоо, Манлай, Баян-Овоо, Ханбогд, Ханхонгор, Номгон, Дундговь аймгийн Өлзийт сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын орон нутгийн орлого нь 74289,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1762,2 сая төгрөг, сумын орон нутгийн төсөв 331,2 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 328,6 мянган төгрөг байна. Нийт зардлын 47,02 хувь нь цалин, 4,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 48,5 хувийг урсгал шилжүүлэг, 0,4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 211 аж ахуйн нэгж байгууллага 1403 иргэн бизнесийн үйл ажиллагаа явуулж 181,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 480,7 сая, аймагт 4110,0 сая, орон нутагт 9620,0 сая нийт 14210,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК зэрэг томоохон компаниуд нүүрс олборлож Монгол улсын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. Нүүрс баяжуулах үйлдвэрЭнержи ресурс ХХК нь жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийн тус бүр 5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсон бөгөөд дараагийн шатны 5 сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийн барьж байна.  

Газар тариалан


Сумын хэмжээгээр нийт 8.1 га талбайд тариалалт хийж байгаагаас 4 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 3 га талбайд тэжээлийн ургамал тариалж 120 тонн төмс, 40 тонн хүнсний ногоо, 5 тонн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Энержи ресурс ХХК- наас цахилгаан худалдан авдаг бөгөөд одоо өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдох зорилготой байна.Цахилгаан станц /18МВатт/Таван толгой уурхайг түшиглэн Энержи ресурс компаний 18 МВ-ийн цахилгаан станц 2012 онд ашиглалтанд орон үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна.

Ариутгах татуурга


Сумын төвд бохир ус зайлуулах сүлжээ байхгүй бөгөөд 2013 онд Ухаа худгийн цэвэрлэх байгууламжид бохир усаа холбож зайлуулахаар болоод байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


2010 оноос баригдаж эхэлсэн уг хотхон 2013 оны байдлаар 460 айлын орон сууцны барилга ашиглалтанд ороод байна. Цаашид хороолол байдлаар хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөлт хийгдсэн. Цэвэрлэх байгууламж, цэвэр усны асуудлыг нь шийдвэрлэсэн.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 43 бүлэгт 1306 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 99,9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд багш нар 100 хувь хамрагдсан байна. 156 хүүхдийн дотуур байртай.Төрийн өмчийн 2 цэцэрлэгт 340, гэр цэцэрлэгт 40 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 97 хувьд хүрсэн.

"Мөрөөдөл" сургууль цэцэрлэгийн цогцолбор


Өмнөговь аймгийн ЗДТГазар болон Энержи Ресурс ХХК хамран ажиллах гэрээний дагуу баригдсан уг цогцолбор сургууль нь 2013 онд ашиглалтанд орсон. Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон. Уг цогцолбор сургууль цэцэрлэгийн барилга 720 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрны барилгатай юм. 

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 9 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 152 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл амьсгалын тогтолцооны өвчлөл хурдацтай өсөж байна.

Соёл спорт


1967 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын хугацаа дууссан хэдий ч үйл ажиллагаа хэвийн явж байна. Хүн амын өсөн нэмэгдэж байгаатай уялдан 2012 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 913,7 сая төгрөгний өртөг бүхий 300 хүний суудалтай соёлын төвийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 61 жижиг дэлгүүр, нийтийн хоолны чиглэлээр 28 цэг, үсчин гоо сайхны 12, гутал засварын 1, оёдлын 4, нийтийн халуун усны 4 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддагийн сүм хийд 1 байна.Тусад Амгаланг Машид Дэлгэрүүлэгч хийдэд 2 хуврага, санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 240 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 66,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15,5 хувийг дээд, 30,5 хувийг тусгай дунд, 35 ,6 хувийг бүрэн дунд, хувийг бүрэн бус дунд, 19,4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2011, 2012 онуудад орон нутгийн төсвийн хөрөнгөөр нутгийн удирдлагын ордон, Сургууль цэцэрлэгийн цогцолбор, соёлын төв зэрэг барилгууд ашиглалтанд орж 04/10 –ын шугамын өргөтгөл зэрэгт нийт 8,0 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэн.

Цагдаагийн тасаг


2013 оны 5-р сард 28 хүний орон тоотойгоор байгууллагадан ард иргэдийн амар тайван амьдралын төлөө ажиллаж байна. 

Сумын хөшөө дурсгал


Говь Шанхийн домогт хурдан хүлэг Гэсэр Гэлэнгийн хул морины дурсгалын хөшөө

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Уул уурхай, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрчимжин хөгжсөн загвар сум, хот” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:30000 хүнтэй дагуул хот болохУул уурхай, МАА-г хослон хөгжүүлэхУул уурхай дагасан жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхГовь нутагтаа боловсролын чиглэлээр тэргүүлэх сум болох, сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх