ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу. Замын шанд, Бор тээг, Найз гэсэн 3 багийн нийт 506 өрхөд 1659 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас 13-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог сум юм.


Далайн түвшинээс дээш 1198 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Монгол орны говийн их мужид, геоморфологийн хувьд Дорнод говийн хойд хэсгийн тойрогт, Говийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7.2 балл.Сумын ихэнх нутаг дэвсгэр нь ухаа толгодорхог тал, хөндий хоолой гадаргатай. Нутгийн ихэнх нь тал хөндий боловч, Баянбор нуруу, Аргалант, Цохио, Дэл, Алгуй улаан цав, Ямаагийн хэц, Хацар, Хараат зэрэг хэц уул нуруудтай. Уулархаг газар нь хад асга ихтэй уулын бэл хормойнууд нь тал хөндий рүүгээ ортол сайр жалгатай, Аврах, Билгэх, Улаантолгой, Бургасны задгай, Нарын сүм, Хашаат зэрэг задгай ус нь мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 652681 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 50690 мянган мал тоологдсоноос тэмээ 6562, адуу 1744, үхэр 288, хонь 15204, ямаа 26892 тоологдсон байна. 234 малчин өрх, 43 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 54,7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон хот хоорондын улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй бөгөөд сумын төвийн нийт өрх сумын төвд байрлах гүний 1 худгаас ахуйн хэрэглээ ундны усаар хангагдаж байна.

Хүн ам өрхийн тоо


Хүн амын 36.2 хувь буюу 599 хүн сумын төвд 63,8 хувь буюу 1060 хүн хөдөө амьдарч байна.Нийт хүн амын 34 хувь нь 0-15 насны хүүхэд, 38 хувь нь 16-35 насны залуучууд, 20 хувь нь 36-55 насны, 8 хувийг 55-аас дээш насны ахмадууд, 50.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Орон сууц хангамж


Сумын нийт өрх амины орон сууц, болон гэрт амьдардаг. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Тус сумын Ерөнхий боловсролын сургууль нь 240 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн байртай нийт 33 багш, ажилтан, 264 сурагчидтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Бага ангийн хамран сургалт 96% хувь, суурь боловсролын хамран сургалт 90.6 хувьд хүрсэн.Багш нар 100 хувь нь мэргэжлийн, 60 хувь нь “Тэргүүлэх” болон “Заах аргач” мэргэжлийн зэрэгтэй. 1982 онд онд 56 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон боловч энэ нь шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баригдаж байна.Тус сумын цэцэрлэг нь 1964 онд 1 багш 1 тогоочтой 25 хүүхэдтэйгээр анх байгуулагдсан. Цэцэрлэгийн хүрээ өргөжиж 1973 онд улсын цэцэрлэг болж улмаар 2012 оноос 4 бүлэгтэйгээр ажиллаж байна. Одоо эрхлэгч 1, гүйцэтгэх ажилтан 6, үйлчлэх 7 нийт 14 багш ажилтантай 102 хүүхэдтэй сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох сургалтыг үндсэн болон хувилбарт сургалтуудаар зохион явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн

Цэцэрлэг


12-р цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 102 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажилчинтай1952 онд ашиглалтанд орсон /зориулалтын/ чулуун барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв7 ортой1 эмч, 5 сувилагч, нийт 26 тусгай мэргэжлийн ажилтантай2008 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай.Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглах, нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай

Соёлын төв


Соёлын төв300 хүний суудалтай5 ажилчинтайТус соёлын төвийн барилга 2010 онд ашиглалтанд орсон боловч зуны улиралд борооны ус дээврээс гоождог учир их засвар оруулах шаардлагатай гэж үзэж байна.Төвлөрсөн халаалтаас дулаан авдаг

Ажилгүйдэл ядуурал


2012 оны байдлаар сумын хэмжээнд байгаа нийт 502 өрхийн нэн ядуу болон ядуу өрхийн тоо103 нийт ажилгүй иргэн 137 байгаагаас, бүртгэлтэй ажилгүй иргэн 47 байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл тусгай дунд боловсролтой 1, мэргэжилтэй 11, бүрэн дунд 14, бүрэн бус дунд боловсролтой 15,6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2008 оноос хойш Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн гал тогооны барилга, ЗДТГ, Соёлын төвийн барилга, Найз багийн Барилгын контор, Төслийн хөрөнгөөр Өвс тэжээлийн агуулахын шинэ барилга, Хувийн хөрөнгө оруулалтаар Хаан банкны барилга, хувийн орон сууцны гэх зэрэг нийт 15 барилга баригдаж ашиглалтанд орсон байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ МАЭҮН төсөл амьжиргаа дэмжихСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Сумын төвд байрлах ухна, хуцны хөшөө. 

Сумын онцлог


Сумын төв нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон холбоо мэдээлэлийн үүрэн телефоны Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнителийн сүлжээтэй Улаанбаатар Өмнөговийг холбосон төв замын дагуу оршдог. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт болон палентологийн олдвор бүхий газар нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Аргаль, янгир, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтантай аймгийн хэмжээнд тэмээн сүргээр бүсдээ тэргүүлдэг учир сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэх боломжтой. Барилгын материалын түүхий эд болох шохойн чулууны орд газартай хүмүүс нь хөдөлмөрч уламжлалтай. Иймээс барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтой , мөн Цогт-Овоо суманд тоосгоны шаврын нөөц арвинтайн дээр энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхогчид байгаа ч санхүүгийн чадавхи муутайгаас хэрэгжихгүй байна. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.871190000
Эрүүл мэнд: 0.762791666
Эдийн засаг: 0.355050000
Бусад: 0.600480000
Дэд бүтэц: 0.724300000
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 430 км, аймгийн төвөөс 126 км зайд байрладаг.Өөрийн аймгийн Цогт-цэций, Ханхонгор, Мандал-Овоо сумдтай Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт, Хулд сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -37.0С7 дугаар сарын дундаж температур +38.6 Сжилийн дундаж салхины хурд 3-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 91мм /3 жилийн дундаж/


Орон нутгийн төсөв.Сумын 2012 орон нутгийн төсвийн орлого 78,3 сая төгрөг мөн улсын төсөвт 19,7 сая, аймгийн төсөвт 70,2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 225.3 сая төгрөг байна. Нийт зардлын 65.9 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 5,5 хувийг урсгал шилжүүлэг, 21.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 11 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 2.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2,1 га нь төмс, хүнсний ногоо, 0.4 га-д тэжээлийн ургамал тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2008 оноос төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдож, цахилгааны байнгын эх үүсвэртэй

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж төсвийн байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 264 хүүхэд суралцаж байна33 багш, ажилчинтай2000 онд ашиглалтанд орсон уг барилга нь дээврээсээ ус гоожих, цонхны битүүмжлэл муутайгаас бороо шороо орох нь элбэг байдаг. Иймээс их засвар, өргөтгөл хийх шаардлагатай.Төвлөрсөн уурын зуухаас халаалтаа авч дулааны эх үүсвэрээ хангаж байна.

Эрүүл мэнд


Суманд 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 137, осол гэмтлийн нас баралт 2 ,халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд 300 хүний суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтанд бүрэн орж урлагийн тоглолт, дугуйлан, номын сан мэдээллийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.Тус соёлын төв нь эрхлэгч 1, хөгжмийн багш 1, номын санч 1, бүжгийн багш 1, үйлчлэгч 1, нийт 5 орон тоотой ажиллаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 21 том жижиг дэлгүүр, нийтийн хоолны 5 цэг, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна. Үсчин гоо сайхан, гуталчин, цахилгаан засварчин байгаа боловч тэдний үйл ажиллагаа явуулах байр байхгүйгээс үйл ажиллагаа явуулахгүй байна

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд Мерси кор олон улсын байгууллагатай хамтран боловсруулсан.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: 2012 оны байдлаар 222 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15.9 га газар өмчилж, 273 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 34.5 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар, 1 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга27 орон тоотой ажиллаж байна2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Ашиглалтын явцад дээврээс ус гоождог, халаалтын паар турба цоорсон, цонх битүүмжлэл муутайгаас бороо шороо ордог зэргийг үндэслэн их засвар хийх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


2013 онд 1000-н ботгоны баяраа тэмдэглэж хамгийн сайхан ингэний хоормогоо шалгаруулсан, ингэний хоортгийг сор бүтээгдэхүүнээр өргөмжилж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхОлборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, зам дагасан үйлчилгээг өргөтгөх замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж энэ хүрээнд дараахь зорилтуудыг хэржүүлнэ. Үүнд:-Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах-Аялал жуулчлалыг хөгжүүлэх-Зочид буудал зоогийн газрын хөгжил-Эсгий эсгий эдлэлийн үйлдвэр- сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр- төмс хүнсний ногооны тариалан- малын тэжээлийн ургамлын тариалан- 2 дахь түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах