Далайн түвшнээс дээш 2816 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны төгсгөл, захын уулсын мужид, геоморфологийн хувьд Говь Гурван Сайхан бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5- 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 1239326 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 2012 оны жилийн эцсээр 91297 толгой мал тоологдсоноос 6863 тэмээ, 2908 адуу, 417 үхэр, 18287 хонь, 62822 ямаа байна.Сүргийн бүтэц, хувиарСумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр 19, эрлийз болон нутгийн шилмэл омгийн 1084 толгой мал тоологдсон нь нийт малын 1,2 хувь болж байна. 352 малчин өрх, 169 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 96,0 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр БНХАУ-ын Далайн хөвөө хошууг Аймгийн төвтэй холбосон хилийн боомтын 380 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 2, 24 м3 багтаамжтай 1 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, ус цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1,8 км урт шугам хоолойтой бөгөөд гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 6 аж ахуйн нэгж холбогдож ус түгээх байрнаас усаа авч байна.
1988 онд баригдсан 4 айлын нэг давхар 8 орон сууцны байранд 32 айл амьдарч байна. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 154 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 16 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 96,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 81,2 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт 4 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн 18-р цэцэрлэгт 73, гэр цэцэрлэг-1 сургалтаар малчдын 25-30 хүүхэд хамрагдаж СӨБ-ын хамралт 80 хувьд хүрсэн байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 29 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 6 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 23 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 77,8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөл
Их аргалант, Цохио, Зүүн сайхан ууланд 30-аад хиргисүүр эртний булшууд, Их аргалант уулын ар Цохион усны буган гэрэлт хөшөө зэрэг нь эртний Монголын нэгэн томоохон түүх бөгөөд Цагаан уулын чиглэлээр орж ирсэн 2 цохионы хоорондуур зүүн тийш гардаг /Чингисийн далан нэртэй/ хэрмэн зам байдаг. Энэ нь одоо байгаа үлдэцийн хэмжээгээр 297 км буюу 10 өртөө газар болж зүүн тийш Өвөрмонголын нутагт 180 гаруй км үргэлжлэн зарим хэсэгтээ өндөр нь 3 м өргөн нь 2,5 м хүрч байсан нь тогтоогдож чулуу, заг, дөмбүүл, шавар, шороогоор хийсэн байдаг. Мөн 1910 онд 10 том хийд байснаас тус сумын нутагт 1713 онд байгуулагдсан Шилүүстэйн хийд, байгаа бөгөөд 1860-1935 оны хооронд Цагаан уулын хийдүүдэд тус бүр 100 гаруй лам хуврагууд сууж ном хурж байжээ. Тус сумын нутагт орших Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 153 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгосон. Улсын сайн малчин Г.Бүд тэмээнийхээ тоогоор /735/ Өмнөговьдоо 1-д, улсад 5-рт ордог.Зэвсэгт хүчний салбартай хилийн сумСайхан уулнаас 1969 онд агнасан нас гүйцсэн угалзын эвэр урт нь 168 см, бүдүүн нь 66 см байсан нь дэлхийн дээд амжилтаас 4 см илүү байсан байна.Хүний ходоод дотрын өвчнийг анагаах чадвартай эрт дээр үеэс ашиглаж ирсэн “Хүрмэний хавцал” нэртэй рашаантай.
Боловсрол: | 0.589672000 |
Эрүүл мэнд: | 0.829385000 |
Эдийн засаг: | 0.443410000 |
Бусад: | 0.869745000 |
Дэд бүтэц: | 0.577300000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -12,5 С7 дугаар сарын дундаж температур +20,8 СЖилийн дундаж салхины хурд 6 – 12 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 159,2 мм
Орон нутгийн төсөвСумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого нь 193,3 сая төгрөг мөн улсын төсөвт 12,2 сая, аймгийн төсөвт 180,6 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 248,0 сая төгрөг байна. Нийт зардлын 56,4 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 37,6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.Тэдгээрээс жилд 5-40 сая төгрөгийн борлуулалт хийдэг “Сүхбаатарын зам” ХХК, “Хүрмэн говь” ЗБНөхөрлөл, “Эрднэсийн буян”ОНЄААТУҮГ зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 5,1 га талбайд газар тариалан эрхэлдэг. Талбайн 80,4 хувьд төмс, хүнсний ногоо, 19,6 хувьд тэжээлийн ургамал тариалж байна.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2000 онд баригдсан 35 квт-ын дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна
Суманд 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 46 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 512, осол гэмтэл 5, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.
2008 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангаж урлаг, спортын тоглолт, секц дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйлчилгээг явуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 10 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 10,5 гаҮйлдвэрлэлийн бүс 0,2 гаНогоон байгууламжын бүс 3 га2012 оны байдлаар 207 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 13,9 га газар өмчилж, 150 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 12,9 га газар, 35 иргэн газар тариалангийн зориулалтаар 2,5 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого, байгалийн баялаг, чанартай мал сүрэгт тулгуурлан ард иргэдийн амгалан тайван амьдрах орчинг сайжруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлсэн, МАА, уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал хөгжсөн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал сүргийн үүлдэр угсааг улам сайжруулан нэгжээс авах ашиг шимийн гарцыг одоогийн байгаа түвшингээс нэмэгдүүлэхБайгалийн түгээмэл тархацтай Хүрмэн чулуу, улаан шорооны орд газруудыг ашиглан барилгын ханын материалын томоохон үйлдвэр байгуулснаар иргэдэд ажлын байр нэмэгдүүлж хүн амын тоо болон өрхийн орлогыг нэмэгдүүлэхБайгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалын төвийн бүсэд хамрагдсанаар сумын нийгэм эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтыг хийхДаланзадгад сумтай хатуу хучилттай 60 км замаар хобогдсоноор сумын дэд бүтэц бүрэн хангагдана