ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Ханхонгор сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуу. Мандах, Өгөөмөр, Хондот, Жаргалант гэсэн 4 багийн нийт 702 өрхөд 2249 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны төгсгөл Говь-Гурван сайхан уулын хормой Хацарын хэцийн энгэр бэлд оршин байрладаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Шавартай, Хадат, Нарийн, Бага булаг, Гоожуур зэрэг задгай ус түшиглэсэн ногооны талбайнуудтай.


Нийт газар нутгийн хэмжээ 993130 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 103148 толгой малтайгаас 4597 тэмээ, 3776 адуу, 654 үхэр, 28015 хонь, 66106 ямаа байна.Сүргийн бүтэц Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 12,4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 12 хувь болж байна.375 малчин өрх, 96 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 67 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Улаанбаатар Мандалговийг холбосон хатуу хучилттай авто замын ажил баригдаж байгаа тул тус сум Улаанбаатар, Даланзадгадтай хатуу хучилттай замд холбогдох боломжтой болж байна. Одоогоор өөрийн аймаг, багтайгаа шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1худаг, 2.5 тн багтаамжтай 2 усан сан, цахилгаан насосоор усаа шахаж сумын төвийн айл өрх, албан байгууллагыг усаар ханган ажиллаж байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 4 айлын нэг, 8 айлын нэг, 2 айлын нэг нийт 14 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 13 бүлэгт 220 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 24 багш хамрагдсан байна. 80 хүүхдийн дотуур байр шинээр баригдаж 2010 онд ашиглалтанд орсон.Төрийн өмчийн цэцэрлэгт 60, гэр цэцэрлэгт 87 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94,0 хувьд хүрсэн.Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургууль нь морин хуур, бүжиг, шанз, ятга, ёочин, хуучир зэрэг урлагийн ангиудтай 80 сурагч суралцаж, 7 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


“Х” цэцэрлэг Баян хороололд байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 60 хүүхэд хүмүүжиж байна11 багш, ажилчидтай1989 онд ашиглалтанд орсон, зориулалтын чулуун барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2011 онд их засвар хийгдсэн.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвӨгөөмөр хороололд байршилтай6 ортой3 эмч, 3 сувилагч, нийт 16 эмч мэргэжилтэнтэйгээр ажиллаж байна. 2003 онд ашиглалтанд орсон зориулалтын тоосгон барилга.Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвБаян хороололд байршилтай300 хүний суудалтай5 ажилчинтай1989 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилгын дээвэр, шалны ашиглалтын нөхцөл байдлын талаар аймгийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн Улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул 2013 онд их засвар хийхээр болсон. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 18 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 11 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5,6 хувийг тусгай дунд, 72,2 хувийг бүрэн дунд, 22,2 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниуудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь он дамжсан гүйцэтгэлтэй 2013 онд ажил эхлэхэд бэлэн байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Сэрэнгэд тайжийн хөшөөХөшөө дурсгалын нэр: Сэрэнгэд тайжийн хөшөөБайгуулагдсан он: 2004Хөшөө, дурсгалын намтар: Сумаас зүүн урагш 15 кмт Сэрэнгэд тайжийн хөшөө нь байдаг. Орон нутгийн тусгай хамгаалалтанд бүртгэлтэй.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Эрчимжсэн бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эрчимжсэн мал аж ахуй буюу цөм сүргийн үржлийг сайжруулах, Газар тариалангийн үйлдвэрийг нэмэгдүүлэх,Аялал жуулчлалыг хөгжүүлэх Аж үйлдвэр хөгжүүлэх хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх,Ногоон бүсийг өргөтгөх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.798269000
Эрүүл мэнд: 0.768086666
Эдийн засаг: 0.353001428
Бусад: 0.904140000
Дэд бүтэц: 0.417483333
Байгаль орчин: 0.833335000


Өмнөговь аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 540 км, Аймгийн төвөөс 25 км зайд байрладаг, өөрийн аймгийн 8 сумтай хиллэдэг.Баруун талаараа Хүрмэн сум, Баяндалай сум, хойт талаараа Булган сум, Мандал-Овоо сум, зүүн талаараа Цогт-Овоо сум, Цогтцэций сум, зүүн өмнө талаараа Баяновоо сум, өмнө талаараа Номгон сумдтай тус тус хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 154,5 сая төгрөг, улсын төсөвт 19,8 сая, аймгийн төсөвт 295,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 255,6 сая төгрөг байна. Нийт төсвийн зарлагын гүйцэтгэлийн 61,3 хувь нь цалин, 6,7 хувь нь даатгал шимтгэлийн зардал, 8 хувийг урсгал шилжүүлэг, хөрөнгө оруулалтын зардал, 24 хувийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд одоогоор 14 аж ахуйн нэгж 15 жуулчин бааз үйл ажиллагаа явуулж байна. Улсын төвлөрсөн төсөвт 19,8 сая, орон нутгийн төсөвт 154,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Тус сумын “Удмын өргөө” ХХК эсгий үйлдвэрлэдэг жилдээ 4000 метр эсгий, 5 тн зулхай үйлдвэрлэж байна. Мөн 4 буюу 5 ханатай гэрийн бүрээс, ширмэл гудас зэргийг үйлдвэрлэн гаргадаг. Сумын малчин өрхийн урамшуулал зарлан ажиллаж 2012 онд 69 өрхөд урамшуулал олгосон байна 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 12.5 га-д төмс 2.8 га-талбайд хүнсний ногоо, 5.8 га талбайд тэжээлийн ургамал тариалж,123.5 тн төмс, 25.2 тн хүнсний ногоо, 47.2 тн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Даланзадгадын Дулааны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авдаг байсан, 2012 оноос Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон Сумын төвд 1969 онд баригдсан 10 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Цитоговь эргэлтийн эмийн сан зэрэг байгууллагуудыг дулаанаар хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульӨгөөмөр хороололд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 220 хүүхэд суралцаж байна43 багш, ажилчидтай1988 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон барилга, чанар сайтай2000 онд Соёл урлагийн мэргэжлийн сургалттай 12 жилийн сургууль болонөргөжсөн. 2010 онд 80 ортой дотуур байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан.

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 58 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 143, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төв нь 1952 онд баригдсан 300 хүний суудалтай чулуун барилгатай. Урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулдаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 жижиг дэлгүүр, 1 нийтийн халуун ус, 4 хүний ортой буудал, үсчин зэрэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 94 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Ханхонгор сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2400 гаүйлдвэрлэлийн бүс 100 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2000 гахөдөө аж ахуйн бүс 1000 газуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 160 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 120 га газар өмчилж, 1256 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 312,6 га газар, 18 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 51,6 га газар, 119 иргэн, 12 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 370,05 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБаян хороололд байршилтайЗДТГазар 23 орон тоотойгоор ажилладаг1953 онд ашиглалтанд орсон чулуун барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. Уг барилгыг 2001 онд аж ахуйн аргаар засварласан. Шинээр Засаг даргын Тамгын газрын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Аймгийн Говь-фестиваль үзэсгэлэн худалдааны гранпри шагналтай бөгөөд сумын брэнд бүтээгдэхүүн юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Лувсанцэнд агсны хөшөөБайгуулагдсан он: 2007 онд байгуулсан.Хөшөө, дурсгалын намтар: Сумаас зүүн хойш 22 кмт. Бөх хэмээх Лувсанцэнд агсны өргөж байсан 395 кг жинтэй чулууг хөшөө болгон босгосон. Орон нутгийн тусгай хамгаалалтанд бүртгэлтэй.