Далайн түвшнээс дээш 800-1000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Говь Алтайн нурууны захын уулсын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь говь цөлийн бүсэд хамаарна. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь ухаа гүвээ, цав толгод бүхий тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой ба харин газар тариалан эрхлэхэд тохиромж муутай.
Нийт газар нутгийн хэмжээ 1515156 гà
Мал сүргийн бүтэц:Сумын хэмжээнд 123291 толгой малтайгаас 20389 тэмээ, 5878 адуу, 2982 үхэр, 33615 хонь, 60427 ямаа байна.Сумын хэмжээгээр нутгийн шилмэл омог буюу Галбын говийн улаан тэмээ 20389 толгой тоологдсон нь нийт малын 16,53 хувийг эзлэж байна. 385 малчин өрх, 273 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 45,4 хувийг эзëýж байна.
Сумын газар нутаг дээгүүр Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зам дайрч өнгөрдөг. Мөн Оюутолгой Ханбогд Манлай чиглэлийн 200 орчим км сайжруулсан шороон замтай. Аймгийн төв болон бусад сумдууд, багуудтай шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 тонн багтаамжтай нийтийн усан сан 1 ширхэг, 30 гаруй хувийн гүний худаг ажиллаж байна. Бүх усыг зөөврийн байдлаар ашигладаг. Хувийн худагтай айл өрхүүд өөрийн хэрэгцээнд тохирсон усан хангамжийн сүлжээтэй. Нийтийн төвлөрсөн усан хангамжийн сүлжээ байхгүй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжгүй 1966 онд баригдсан 11 орон сууц байгаа юм. Одоогоор дээрх орон сууцнуудын 8 нь хувьчлагдсан үлдсэн гуравт нь төрийн албан хаагчид амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 29 бүлэгт 820 гаруй хүүхэд өдрөөр суралцаж, бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна. Дотуур байрны 1 барилгатай, 80 хүүхдийн байрны барилгыг зориулалтын дагуу ашиглаж байна. Төрийн өмчийн 125, 175 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэгт 350 орчим хүүхэд хүмүүжиж хамран сургалт 92 хувьтай байна. Тус 2 цэцэрлэгт нийтдээ 47 ажилтан ажилладаг.
Ханбогд сумын төв нь Засаг захиргаа уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл хувийн хэвшил голлосон суурин юм. Сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 140 га-д 2008 онд хийлгэж 2012 оноос Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар АНУ-ын АЭКОМ компани тус төлөвлөгөөг өргөжүүлэн сумын төвийн хэмжээнд гүйцэтгэн БХБЯ-аар батлуулахаар ажиллаж байна. 2009-2012 оны хугацаанд нийт 2570 иргэн 192,7 га газрыг өмчилж аваад байна. Сумын төвийн хэмжээнд нийт 3400 гаруй иргэн өмчлөлийн газраа авсан. Өвөлжөө хаваржааны зориулалтаар 2009-2012 онд 96 иргэнд 15.3 га газрыг эзэмшүүлсэн. Мөн тухайн хугацаанд Оюутолгой ХХК-д 10672 га газрыг ашиглалтанд өгсөн байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлӨмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл (Азийн хөгжлийн банк)Сум хөгжүүлэх сангийн төсөл гэх мэт
Тус сум нь “Мал аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайг хослуулан хөгжүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. • Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Оюутолгой орд болон бусад байгалийн баялгаа түшиглэн дэлхийн жишиг хот болон хөгжих. • Галбын улаан тэмээ түүний ашиг шим, бүтээгдэхүүнийг сумын брэнд бүтээгдэхүүн, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгох, тэмээний тоог цаашид тогтвортой нэмэгдүүлэх. • Дэмчогийн хийд болон бусад түүх дурсгалт газруудыг аялал жуулчлалын төв болгож хөгжүүлэх. • Хан бумбат олон улсын нисэх буудлыг аялал жуулчлалтай хослуулан ашиглах. • Уул уурхайн компаниудтай хамтарч байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх. • Ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэх, ажиллах хүчний боловсрол, чадвар чадамжийг дээшлүүлэх.
Боловсрол: | 0.593742000 |
Эрүүл мэнд: | 0.891561666 |
Эдийн засаг: | 0.652474285 |
Бусад: | 0.672930000 |
Дэд бүтэц: | 0.414266666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурай халуун зунтай, дулаан өвөлтэй. 1. 1 дүгээр сарын дундаж температур -14-өөс -18 С 2. 7 дугаар сарын дундаж температур +20-оос +24С 3. Жилийн дундаж салхины хурд 4.5-4.7 м/с 4. Жилийн хур тунaдасны нийлбэр 80-100 мм
Орон нутгийн төсөвСумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 5338,1 сая төгрөг, улсын төсөвт 461,6 сая, аймгийн төсөвт 10653,3 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 681,6 сая төгрөг байна. Нийт зардлын 26,4 хувь нь цалин, 2,7 хувь нь даатгал шимтгэлийн зардал, 68,1 хувийг бусад зардал, 2,8 хувийг урсгал шилжүүлэг эзлэж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 114 аж ахуйн нэгж байгууллага бизнесийн үйл ажиллагаа явуулж улс орон нутгийн төсөвт бодит хувь нэмрээ оруулж áàéíà.
2012 онд 0.3 га талбайд төмс, 0.1 га талбайд хүнсний ногоо тариалж, 2,5 тн төмс, 1 тн хүнсний ногоо хурааж авсан. Сумын хэмжээнд тариалангийн талбайн зориулалтаар 15 га газрыг 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж нийт 47 өрхөд олгосон. Энэ талбайн 1,5 га-д төмс, 1,5 га-д нарийн тогоо тариалж, 1 га-д хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Үлдсэн 11 га газрыг ашиглаагүй байна. (2013 оны мэдээлэл)
Ханбогд сум нь цахилгааны хэрэгцээгээ 1600 квт хүчин чадалтай дизель цахилгаан үүсгүүрээр хангаж байна. Оюутолгой төслийн талбайтай 35 квт-ын ЦДАШ-аар холбогдсон. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд одоогоор Оюутолгойн уурхайгаар дамжуулан БНХАУ-аас авахаар барилгын ажил явагдаж байгаа бөгөөд цаашдаа Монгол Улсын нэгдсэн шугам сүлжээнд холбогдох боломжтой.
Сумын төвд нэг төвлөрсөн уурын зуух ажиллаж ойролцоох албан байгууллагууд болох Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэг, Сурагчийн дотуур байр, Шүүхийн байруудыг хангаж байна. Оюутолгой ХХК-ний МСҮТ болон шинээр баригдсан 175 хүүхдийн цэцэрлэгийн харьяа уурын зуухнууд ажиллаж байна. ЗДТГ цахилгаан халаагууртай. Хаан банк, Голомт банк, Хадгаламж банк, Хас банкууд нам даралтын зуухаар халаалтаа шийдвэрлэсэн.
Тус суманд 1 эмнэлэг 8 ортой, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 4 бага эмч, 6 сувилагч, нягтлан, нярав, дүн бүртгэгч нийт 28 ажиллагсадтай. 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс сум дундын эмнэлэг болон өргөжөөд байна. Нийт 28 ажилтантай. 2009-2012 оны байдлаар 835 өвчтөн хэвтэн эмчлүүлж, амбулаториор 45356 хүн үйлчлүүлсэн байна. 2012 онд нийт 110 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхэд болон эхийн эндэгдэл гараагүй байна.
Ханбогд сумын Соёлын төв нь 1932 онд байгуулагдсан, 2012 онд үзэгчдийн суудлыг шинэчилсэн. Урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулдаг. Тус суманд аж ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй хувийн хэвшлийн 114 аж ахуйн нэгж, дэлгүүр 30, цайны газар 5, үсчин гоо сайхан 2, оёдлын 4, нийтийн халуун ус 1 цэг тус тус ажиллан ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 234 байна. Нийт ажилгүй иргэдийн 13.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12.3 хувийг дээд, 1.3 хувийг тусгай дунд , 43.8 хувийг бүрэн дунд, 36.7 хувийг бүрэн бус дунд, 5.9 хувийг бага буюу боловсролгүй иргэд тус тус эзлэж байна.
Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Оюутолгойн орд газар Ханбогд сумын төвөөс 45 километрт оршдог бөгөөд уул уурхайгаа түшиглэн жишиг хот болон хөгжих боломжтой, хоёр бөхт тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Тэмээнээс гарах сүү, сүүн бүтээгдэхүүн, ноосон урлалыг аялал жуулчлалын болон сумын сор бүтээгдэхүүн болон хөгжүүлж байна. Мөн аялал жуулчлалын томоохон цогцолбор төв болон хөгжиж буй дэлхийн энергийн төв цэг Дэмчогийн хийд тус сумын төвөөс баруун тийш 11 км-т оршдогоос гадна Мэлхий цохио, Мангасын хүрээ, Ловончомбын агуй, Гурван зээрдийн агуй гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудтай.