Далайн түвшнээс дээш 1000-2600 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд гурван тойрогт хамаарна. Нутгийн хойт хэсэг нь Их бага Богдын уулс, дунд хэсэг нь Гурван сайхан уулс, Өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн тойрогт хамаарна. Геоморфологийн хувьд говь цөлийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, гүвээ толгод, тэгш тал, элсэн манхан, хотгор хоолой хосолсон шинжтэй боловч ихэнх хэсгийг нь уулс эзэлнэ. Говь-Алтайн нурууны уулсын тогтолцоонд хамаарах тул гадаргын ерөнхий төрх, өндрийн хэмжээ байрлалын онцлогоороо ялгаатай мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 809572. га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 104662 толгой малтайгаас 4029 тэмээ, 3454 адуу, 616 үхэр, 14812 хонь,81751 ямаа байна.Сүргийн бүтэц, хувиарСумын хэмжээгээр нутгийн шилмэл омгийн 13.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын сүргийн 12.8 хувь байна. 336 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 53,7 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээр улсын чанартай авто зам байхгүй. Аймгийн төв болон нийслэл хот зэргэлдээ сумдтай шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд ундны усны гүний 2 худаг, 1м3 багтаамжтай 1 усан сан, ажиллаж байна. Цэвэр усны 2.0 км урт шугам хоолой байгаа боловч цэвэр усны усан сан, цэнгэгжүүлэх төхөөрөмж байхгүй тул ашиглахгүй байна.
2.5 км урт дулааны шугам, төвлөрсөн нэг уурын зуухтай, Эрүүл мэндийн төвийн харьяа нам даралтын уурын зуух ажиллаж байна.
Сэврэй сумын төв нь Засаг захиргаа-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 7.6 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Барилга байгууламж доорх газар 11.07 гаНийтийн эдэлбэрийн газар 29.38 гаГэр хорооллын газар 28.09 га2012 оны байдлаар 389 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 28.7 га газар өмчилж, 75 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 12.3 га газар, 8 иргэн газар тариалангийн зориулалтаар 7.5 га газар эзэмшиж байна. 188 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 47.2 га газар ашиглаж, 2 иргэн газар тариалангийн зориулалтаар 5.5 га газар ашиглаж, 4 аж ахуй нэгж аялал жуулчлалын зориулалтаар 11 га газрыг ашиглаж байна.
“Нутаг дэвсгэртээ байгаль орчны тэнцвэрийг зохистой хадгалан, дэд бүтцийг бий болгож , жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, газар тариалан , мал аж ахуйн салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, хүн амын тогтвортой, чинээлэг аж төрөх нөхцөлийг ханган, өөрийнхөө бүх үйл ажиллагааг өөрөө санхүүжүүлэхэд аажмаар шилжих нь тус сумын эрхэм зорилго мөн. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.851429000 |
Эрүүл мэнд: | 0.728920000 |
Эдийн засаг: | 0.346757142 |
Бусад: | 0.984555000 |
Дэд бүтэц: | 0.514283333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -13.7 С7 дугаар сарын дундаж температур +21.2Сжилийн дундаж салхины хурд 4.1 м/сжилийн хур тунадасны нийлбэр 93.3 мм
Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 35,1 сая төгрөг, улсын төсөвт 17,4 сая, аймгийн төсөвт 65,6 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 241,7 сая төгрөг байна. Нийт зардлын 59,4 хувь нь цалин, 6,5 хувь нь даатгал, шимтгэл, 8 хувийг урсгал шилжүүлэг, 26,1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 336 малчин өрх, 8 аж ахуйн нэгж байгууллага болон бусад хувиараа хөдөлмөр эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.Тус сумын газар нутгийн 82 хувь нь Улсын тусгай хамгаалалттай бүсэд оршдог тул уул уурхай хөгжих боломжгүй бөгөөд мал аж ахуй эдийн засгийн голлох үүрэгтэй. Аялал жуулчлалын 4 компани үйл ажиллагаа явуулдаг боловч орон нутагт бага хэмжээний усны төлбөрөөс өөр татварын орлого төвлөрүүлдэггүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, жишиг татвар төлөгчид тус сумын аж үйлдвэрийн бүтцийг тодорхойлж байна.
Сумын хэмжээгээр жилд 4.5 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 4.6 тонн төмс хүнсний ногоо, 0.2 га- д малын тэжээлийн ургамал тариалж 0.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Хятад улсаас авдаг импортын эрчим хүчний сүлжээнд холбогдсон, 2011 онд 15/04/квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц баригдсан.
Сумын төвд бохир усны шугам сүлжээ тавигдаагүй боловч сүүлийн жилүүдэд шинээр барьсан болон засвар хийсэн 4 барилгад ариутгах татуургын сүлжээ суурилуулсан.
Сумын хэмжээнд дулааны төвлөрсөн сүлжээнд холбогдсон 2 айлын хоёр орон сууц байна. Бусад орон сууцууд халаалтын шугамд холбогдоогүй юм. 1965-1990 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 14 бүлэгт 287 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 2 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 87 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн “20-р” цэцэрлэгт 94, хувилбарт сургалтанд 90 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92,3 хувьд хүрсэн.
Суманд 9 ортой 1 эмнэлэг, орон нутгийн өмчит 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 42 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 827, осол гэмтэл 14, халдварт өвчлөл гараагүй байна.
1964 ашиглалтанд орсон 150 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болж их засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон. Ашиглалтанд орсон цагаас хойш урсгал засвар нэг удаа хийсэн. Тус барилгад соёл урлагийн тоглолт, сургалт, уулзалт, семинар зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёл спортын тоосгон барилга нь дууны царгилт ихтэй тул зөвхөн спортын арга хэмжээ зохион явуулдаг, урлагийн арга хэмжээ зохион явуулах боломжгүй байдаг.Соёл спортын цогцолборын болон Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Суманд 19 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, гар утас засварын 1, алт мөнгөний дархан 1 цэг, мужааны 1 цэг тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвд нийтийн хоол, мужаан, гутал засвар, үсчин гоо сайхан, гар утас засвар, алт мөнгөний дарханы тус бүр нэг цэгүүд байрладаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 68 байна. Нийт ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 20 хувийг тусгай дунд, 28 хувийг бүрэн дунд, 31 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 2012 оноос эхлэн баригдаж 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Сумын газар нутгийн 82 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд оршдог тул уул уурхайн салбар хөгжих боломжгүй. Харин Өмнөговь аймгийн болон Монгол Улсын есөн гайхамшгийн нэгээр тодорсон алдарт 200 метр өндөр 180 км урт Хонгорын элсэн уул, олон зуун жил үе дамжин хийгдэж буй Ноён Сэврэй хийцийн алт мөнгөн эдлэлийн гар урлал, Тогоонтөмөр хааны бичигт цагаан чулуу, Автай сан хааны гэрийн буурь, Салхитын хадны сүг зураг зэрэг түүхийн ховор олдворууд болон байгалийн үзэсгэлэнт Чоно шургуул, Сэнжит цохио, Шавираагийн агуй, Мухар газруудтай тул аялал жуулчлал өндөр хөгжих бүрэн боломжтой. Мөн Говь Гурван сайхан үүлдрийн ямаа байдаг.Хонгорын элсЭлсэн манхан нь ёроолоосоо дээд оргилдоо хүртэл 10- 195 метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гаргадаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын Дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлцсэнээс ийнхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь Монголын аялал жуулчлалын салбарын түшиц газрын нэг бөгөөд 1990- ээд оны дунд үед Японы Жайка- гаас санхүүжүүлэн баталсан “ Монгол улсын аялал жуулчлалын Мастер төлөвлөгөө” –нд Монголын аялал жуулчлалын гол бүс нутгаар батлагдсан юм. Хонгорын элс нь шовх оройтой, үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож, ар ёроолоороо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр таван хошуу мал сүрэг налайн бэлчиж, Адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухамдаа хангай, говь, цөл гурвыг нэгэн зэрэг харуулдагаараа гайхагдаж, гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татан нүдийг хужирласан нутаг юм. Хонгорын голХонгорын гол нь хонгорын элсний араар зүүнээс баруун тийш 8 км орчим урсдаг бөгөөд 1980-аад оны дундуур цөөрөм байгуулан шинээр байгуулагдсан Хонгорын гол хоршоололд хариуцуулж хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, ойн зурвас тариалж байлаа.Одоо нутгийн иргэдийн санаачилгаар газар тариалан хөгжих эх үүсвэр тавигдаад байна