ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Номгон сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу. Хармагтай, Төхөм, Дэрсэнэ-Ус, Эмгэнбулаг, Богт гэсэн 5 багийн нийт 839 өрхөд 2790 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 2-т ордог хүн амын нягтралаар 0.14хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 800-1000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны шувтарга уул нуруу, өргөн уудам тал хөндий говь, цөл, тал хээр хосолсон газар нутагтай. Говь, Алтайн уулархаг мужийн төгсгөл хэсэгт багтдаг.


Нийт газар нутгийн хэмжээ 1946837 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 172465 толгой малтайгаас 5758 тэмээ, 4218 адуу, 950 үхэр, 23793 хонь, 137746 ямаа байна. Сүргийн бүтэц тэмээ 3.3, адуу 2.4, үхэр 0.6, хонь 13.8, ямаа 79.9 хувьтай байна. Сүргийн бүтэц, хувиар Улсын хэмжээнд ямааны тоогоор 3-р байрт ордог бөгөөд нийт мал сүргийн 79.8 хувийг ямаа эзэлж байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10832 толгой мал тоологдсон нь нийт малын 6,3 хувь болж байна. 480 малчин өрх, 112 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 70 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутагт сайжруулсан болон хатуу хучилттай зам байхгүй шороон замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай, ус түгээх 3 байртай. Хоногтоо 30 м3 ус түгээх хүчин чадалтай. Ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.2 км урт шугам хоолойгоор ус түгээдэг. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд одоогоор холбогдсон айл өрх, аж ахуйн нэгж байхгүй.

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухаар сумын төвд төсвийн байгууллага, аж ахуй нэгж нийлсэн 12 газрыг халаалт дулаанаар хангадаг. Зэвсэгт хүчний 104-р анги дотоодын дулааны зуухаар халаалтаа хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь нийт хүн амын 38.8 хувь нь сумын төвд амьдардаг. Сүүлийн жилүүдэд шилжин явагсадын тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь уул уурхай, дэд бүтэц хөгжөөгүй, төв суурингаас алслагдмал байдлаас шалтгаалж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн барилга Богт багийн нутагт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 303 хүүхэд суралцаж байна 38 багш, ажиллагчидтай 1979 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай Тоосгон, чанар муутай ашиглалтын хугацаа дууссан барилгатай. Анх баригдснаас хойш одоог хүртэл их засварт ороогүй. Данида төслийн хөрөнгө оруулалтаар 2006 онд шалны модыг сайжруулж зассан. 2007 онд ТАТөслөөр бүх цонхыг бүрэн сольж шинэчилсэн. ТАТөслөөр 2009 онд дотуур байр болон анги танхимын хаалгыг модон хаалгатай болгож өнгө үзэмжийг сайжруулсан. 80 хүүхдийн ортой сурагчдын дотуур байр 1989 онд ашиглалтанд орсноос хойш 2011 онд улсын төсвөөр их засварт орсон. Сургуулийн барилга, дотуур байрны барилга нь илт муудсан цахилгаан холболт шаардлага хангахгүй болоод байгаа тул шинээр 2 давхар хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр барих шаардлагатай.

Эрүүл мэнд


1931 онд Сангийн далай гэдэг газар буюу одоогийн Номгон сумын төвд нүүн ирж 33 жил үйл ажиллагаагаа явуулж 1960 оноос эхлэн хүний их эмчийн салбар болон өргөжсөн. 1984 онд энэ 15 ортой больницын барилга баригдан ашиглалтанд орж одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтýí ажиллаж байна.2012 онд нийт 79 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 455, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 26 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1963 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, Хурал, цуглаан зэрэг бүх соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Шашин сүм хийд


Үйзэн саарав гэдэг гэлэн 2 жангын хэмжээтэй шавар туйпуун шавийг тавьсан байдаг. Ном хурах, бурхан шүтээнээ тахих 9 дугантай байсан. Дүйнхор дуган 1835 онд, Хайлан дуган 1843 онд, Жүд дуган 1837, сахиусын дуган 1843, Гүүрэг дуган 1890 онд, Чогсон дуган 1903 онд газар хөдлөлтийн улмаас ан цав гарсан. Гомбо, Майдар дугантай хамт сэргээн засварлагдсан. 1878 онд Лавиран дуган байгуулагдсан. 500 гаруй лам хуваргатай байсан. 1937 онд сүм хийдийн үйл ажиллагаа зогсож хилийн 8-р отярад байрлан 16 жил байсан. Ажиллах хүч салбараар

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын хэмжээнд 421 иргэний газар өмчлөлийн хувийн хэрэг нээж, Улсын бүртгэлд бүртгэж аваад байна. 2012 оны Жилийн эцсийн байдлаар.: Газраа өмчилж авсан иргэн -421 иргэн 41 га Эзэмшигч иргэн -676 иргэн 63 га Эзэмшигч ААНБайгууллага -44 ААНБ 60 га Ашиглагч ААНБайгууллага -3 ААНБ 1168 га Ашиглагч иргэн - байхгүй

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Богт багийн нутагт байршилтай 25 ажиллагчидтай 1984 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Дулаан халаалтанд холбогдсон. Цаашид нийтийн ахуй үйлчилгээний барилгын зориулалтаар ашиглаж болно. 2008 онд хэсэгчилсэн засвар хийгдсэн. Цаашид стандарт хангасан зориулалтын барилга шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын ямаан сүргийн ноолуур нь нарийн микронтой гарц өндөртэй гэдэг утгаараа улсдаа үнэлэгдэж аймгийн хэмжээнд ноолуурын үнийг жил бүр тогтоож байдгаараа онцлогтой.

Сумын хөгжлийн зорилт


Дээрхи зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Мал аж ахуйн таваарлаг чанар, малын үүлдэр угсааг сайжруулах, 2. Дэд бүтэц уул уурхайн салбарыг дагаж орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлсэнээр ажилгүйдлийг бууруулах, 3. Аялал жуулчлал, уул уурхайн салбар хөгжсөнөөр ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.695946000
Эрүүл мэнд: 0.642395000
Эдийн засаг: 0.353092857
Бусад: 0.937900000
Дэд бүтэц: 0.497416666
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 663 км, аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Сум нь өмнө талаараа БНХАУ-тай 200 гаруй км, баруун талаараа өөрийн аймгийн Хүрмэн, хойт талаараа Ханхонгор, зүүн талаараа Баян-Овоо сумдтай хиллэдэг. Монгол Улсын хамгийн өмнөт цэг болох Орвог гашууны бор толгой тус суманд байдаг.


Говь нутаг нь нарлаг, цэлмэг хуурайвтар уур амьсгалтай бөгөөд уул нуруу, хөндий ихэнхдээ халж хөрөх нь харилцан адилгүй учир цаг уурын хуваарилалт нь эрс тэс байдаг. 1 дүгээр сарын дундаж температур-/-11,50С/, хөрс-/-10,80С/7 дугаар сарын дундаж температур -/+22,20с/ Газрын хөрсөн дээрхи дундаж температурын хамгийн халуун нь хөрсөн дээрээ +60 хэм, хамгийн хүйтэн -32 хэмд хүрнэ. Жилийн дундаж салхины хурд 8-10м/секЖилийн хур тунадасны нийлбэр 129,4мм 


Орон нутгийн төсөв. Сумын төсвийн татварын нийт орлого нь 244.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1149.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1152.1 сая төгрөг байна. Нийт зардлын 46.4 хувь нь цалин, 5.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.3 хувийг урсгал шилжүүлэг, 18.1 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага, ОНӨААТҮГ 2, хоршоо 5, Төсөвт байгууллага 7, Хаан, Хадгаламж банк үйл ажиллагаа явуулж байна. Сумын төсөвт 31,2 сая, аймгийн төсөвт 107,1 сая, Улсын төсөвт 14,0 сая төгрөгийн татвар тус тус төвлөрүүлсэн байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 25 га талбайд тариалалт хийж, 8.7 га талбайд төмс, 4 га талбайд хүнсний ногоо, 12.3 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 66.5 тонн төмс, 35 тонн хүнсний ногоо, 43.6 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь Даланзадгад ДЦСтанцаас 15квт-ын шугамаар 2007 онд холбогдсон. Сумын төвдөө 10/04/100квт-ын 2 ширхэг дэд станцтай уг станц цахилгаанаар сумын төвийг хангадаг.

Ариутгах татуурга


Сумын төвд цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга байхгүй цаашид техник эдийн засгийн үндэслэл боловсруулж шинээр хийхээр төлөвлөж байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 64,8 хувь нь 16-35 хүртэлх насныхан, 29,2 хувь нь 0-15 хүртэлх насны хүүхэд, 6 хувь нь 60 дээш насныхан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийт өрхийн 18 хувь нь орон сууцанд, сумын төвийн өрхийн 49 хувь нь хувийн болон төрийн орон сууцанд амьдарч байна. 2 өрхийн орон сууц дулаан халаалтанд холбогдсон. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 13 бүлэгт 303 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 95 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 5 багш хамрагдсан байна. 2009 онд 100 хүүхдийн хүчин чадал бүхий 2 давхар шинэ байртай болж одоогоор эрхлэгч, 10 багш, 7 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга, цахилгаанд бүрэн хамрагдсан. 2011-2012 оны хичээлийн жилд тоглоомын талбай шинýчилж тоглоомжуулж, зам талбайг байгалийн чулуугаар хүрээлж, гадна талбайдаа 94 ширхэг мод тарьж 75м2 зүлэгжүүлж 24м2 талбайд цэцгийн мандал тарьж мод ногоон орчин болгох зорилт тавин ажиллаж байна. 2012 онд СӨБ-д хамрагдах нийт 228 хүүхдээс өдрийн ангид 106, ээлжийн бүлэгт 26 хүүхэд, явуулийн багшийн сургалтанд 96 хүүхэд хамруулснаар тойргийн нийт хүүхдийг СӨБ-ын сургалтанд 100 хувь хамрагдсан.

Цэцэрлэг


Цэцэрлэгийн барилгаБогт багийн нутагт байршилтай 18 багш, ажиллагчидтай 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтанд орсон. 100 хүүхдийн хүчин чадалтай 106 хүүхэдтэй Дулааны шугамд холбогдсон. Зоорь, Худаг, Агуулах зэргийг өөрийн ажилчдын хүчээр барьж ашиглалтанд оруулсан. Цэвэр ус, бохирын холболтонд холбогдох шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Богт багийн нутагт байршилтай 15 орны хүчин чадалтай боловч 9 ортой 3 их эмч, 3 сувилагч нийт 19 ажиллагчидтай 1984 онд ашиглалтанд орсон. 2008 онд их засвар хийгдсэн. Цаашид эмийн эргэлтийн сангийн барилга шинээр барих шаардлагатай. Одоогоор стандартийн шаардлага хангах өөрийн гэсэн байр байхгүй. Инженерийн төвлөрсөн систем шугаманд холбох шаардлагатай. Өргөтгөл их засвар хийх цаашид шинэ барилга барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Богт багийн нутагт байршилтай 200 хүний суудалтай 5 ажиллагчидтай 1963 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Соёл, спортын цогцолбор төв баригдах суурь тавигдаж байгаа. Цаашид их засварт оруулан ашиглах боломжтой.

Ажиллах хүч салбараар


Ажилгүйдэл ядуурал


2012 онд 57 хүнийг түр болон бүр ажлын байраар хангасан. Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 17 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5.8 хувийг дээд, 64.7 хувийг тусгай дунд, 17.6 хувийг бүрэн дунд, 11.9 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Соёл, спортын цогцолбор барилгын суурь 2012 онд Улсын төсвөөс 600 сая төгрөгөөр хийгдсэн, нийт Улсын төсвөөс 1,6 тэр бум төгрөг төсөвлөгдсөн.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Сангийн далай хийд Байгуулагдсан он: 1707 Хөшөө, дурсгалын намтар: 1707 онд Тал хүйтний хөндийд анх байгуулагдсан. Эр хүний ташаанд зүүсэн хэтийн шинжтэй гэж 1953 он одоогийн хармагтай багаас сумын төв нүүж энд албан газрууд хийдийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан.

Сумын онцлог


Манай суманд байгалийн олон төрлийн ургамал байдаг бөгөөд эдгээр ургамал дотроос, ургамал эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Чихэр өвс, лидэр, морин шарилж, хар шаваг хулангийн ундаа, зээрийн ундаа, улаан гоёо, цагаан гоёо, зэрлэг гоёо, юмдүүжин зангуу, тэмээний хөх, халгай, хурдан цагаан, шивэр түлээ, шар өвс зэрэг ургамалыг эртнээс эмийн журмаар хэрэглэж ирсэн одоо ч хэрэглэж байна.