ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Ноён сум нь 1923 онд байгуулагдсан, Аймагтаа анхны сумдуудын нэг юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу. Засаг захиргааны анхан шатны нэгж болох Сайран, Ганзагат гэсэн 2 багийн нийт 411 өрхөд 1335 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн бага, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог сум юм.


Далайн түвшнээс дээш 1120-1450 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд тус сумын нутаг, газар зүйн мужлалаар 2 тойрогт багтана. Алтайн уулархаг их мужийн Алтайн өвөр говийн дийлэнх хэсэг буюу 927.9 мян.га талбай орно. Дорнод говийн өмнөд хэсгийн тойрогт сумын нийт нутгийн багахан хэсэг буюу зүүн болон урд хэсгийн 129.7 га талбай хамрагддаг. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 1055032 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 81593 толгой малтайгаас 4740 тэмээ, 1045 адуу, 105 үхэр, 6442 хонь, 69261 ямаа байна.Сүргийн бүтэц, хувиарСумын хэмжээгээр нийт 81.5 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5.8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 7.1 хувь байна. 229 малчин өрх, 38 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд нийт 2.36 га-д газар тариалан эрхэлж, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүн өрмийн 2 худаг, 30м3 багтаамжтай 1 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, төсвийн болон бүх аж ахуй нэгж байгууллагууд цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдсон, шугаман хоолойгоор усыг түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 12 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 3 ус түгээх байрнаас усаа авч байна. Усан сан Төв усан сан 30м3 хүчин чадалтай 2011 онд засвар хийж хамгаалалтын бүс тогтоож одоогоор хэвийн ашиглаж байна.

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай бөгөөд төсвийн болон аж ахуй нэгж байгууллага айл өрх нийлсэн нийт 36 нэгжийн дулааныг хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь БНХАУлстай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 57.4 хувь нь мал аж ахуй эрхлэн амьдардаг. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж буй ,БНХАУлсаас 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангагдсан харьцангуй тохижсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Сайран баг буюу сумын төвд байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд суралцаж байна. 28 багш, ажилчинтай 1990 онд ашиглалтанд орсон, төвлөрсөн халаалтын системд холбогдсон, тоосгон хийцтэй, 2007 их засвар хийгдсэн чанар сайтай барилгатай

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 26 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл амьсгалын замын өвчлөл, цусны эргэлтийн өвчин, хоол боловсруулах өвчин, шээс ялгаруулах өвчин тус тус эзэлж байна.

Соёл спорт


2000 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж үйл ажиллагаа явуулахад багтаамж нь хүрэлцэхгүй болсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Тус сургуулийн спорт заал нь 1992 онд ашиглалтанд орсон 30х20-ын харьцаатай 400 хүүхдийн багтаамжтай 127 хүүхдийн сургалт, хичээлийн үйл ажиллагааг явуулдаг. 1 арк, 1 багшийн өрөөтэй аварын хаалгатай. Сургуулийн болон сумын спорт, урлаг соёлын арга хэмжээг зохион явуулдаг, төвийн халаалттай, жил бүр урсгал засвар хийгддэг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 10 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг, 00-ийн цаас боловсруулах үйлдвэр 1, цэвэр усны үйлдвэр 1, төмөр хийцийн цех 1, талх нарийн боовны цех 1 тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Ноён сум нь мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 100 га-гаар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 286 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 хуулийн этгээд тус тус 51.32 га газар өмчилж, 17 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 0.95 га газар, 8 иргэн газар тариалангийн зориулалтаар 10 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Сайран багт харьяалалтай Сумын төвд байршилтай. 15 ажилчинтай 2000 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Одоогоор ажлын өрөөний багтаамж муу тул шинээр тамгын газрын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Орон даяар алдартай Ноён, Сэврэйн хийцийн мөнгөн аяга, Ардын зураач Манабадарын хээ угалз, уулархаг бүс нутагт оршдог байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг зүйлүүдээр онцлогтой.

Сумын хөшөө дурсгал


Ханын хэц 

Сумын онцлог


Тухайн орон нутгийн хувьд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлах аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхэд нэн тохиромжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.838571000
Эрүүл мэнд: 0.727555000
Эдийн засаг: 0.439052857
Бусад: 0.953025000
Дэд бүтэц: 0.489916666
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 800 км, аймгийн төвөөс 216 км зайд байрладаг.Бүгд найрамдах Хятад ард улс, Гурван тэс, Сэврэй, Баяндалай сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, дулаан өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -10.1 С 7 дугаар сарын дундаж температур + 21.4С жилийн дундаж салхины хурд 24-28 м/с жилийн хур тунадасны нийлбэр 120-130 мм


Орон нутгийн төсөв Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 186.6 сая төгрөг, улсын төсөвт 14.5 сая, аймгийн төсөвт 57.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 202.4 сая төгрөг байна. Нийт зардлын 66.1 хувь нь цалин, 7.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.6 хувийг урсгал шилжүүлэг,хөрөнгө оруулалтын зардал, 25.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.  Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилдээ 116 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж улсад 14,6 сая, аймагт 57,0 сая, орон нутагт 186,6 сая нийт 258,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр БНХАУлстай холбогдсон сайжруулсан шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ариутгах татуурга


Сумын төвийн хувьд 2012 оны байдлаар цэвэршүүлэх бохирын байгууламж байхгүй. Шинээр баригдсан 12 айлын сууц, 100 хүүхдийн цэцэрлэг бохирыг шингээх зориулалтаар байгуулагдсан.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 20 хувь нь хүүхэд, 10 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 12 айлын нэг орон сууц 2012 онд ашиглалтанд орсон бөгөөд бусад нь амины орон сууц, гэрт амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 120 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 3 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 93.7 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр нь анх 1981 онд ашиглалтанд орсон нэг дан /БАМ-ын/ барилга юм. Анх 150 хүүхдийн багтаамжтай 12 өрөөтэйгээр баригдсан. Тус барилга нь жил бүрийн хавар урсгал засвар хийгддэг бөгөөд одоогоор 4 өрөө бүхий байранд 37 сурагч амьдарч байна. Төрийн өмчийн 16 дугаар цэцэрлэгт 101, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


16 дугаар цэцэрлэг Сайран багийн буюу сумын төвд байршилтай 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 101 хүүхэд хүмүүжиж байна 12 багш, ажилчинтай Анх 1964 онд үүсгэн байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 2010 онд ашиглалтанд орсон зориулалтын тоосгон барилгатай, Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Сум дундын эмнэлэг Сайран багт харъяалалтай сумын төвд байршилтай. 10 ортой 6 эмч, 4 сувилагч, нийт 25 ажилчинтай 1992 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжид холбогдсон. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж, нэмж амбулаторын барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Сайран багт харъяалалтай сумын төвд байршилтай 120 хүний суудалтай 5 ажилчинтай 2000 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь одоогоор соёлын үйл ажиллагаа явуулахад багтаамж хүрэлцээ муутай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 143 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 59 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 417 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Толь хад

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.5 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх Нийгэм эдийн засгийн суурь судалгааг боловсронгуй болгох