ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Манлай сум нь 1924 онд байгуулагдсан. Өгөөмөр, Жаргалант, Өехий, Далай гэсэн 4 багийн нийт 689 өрхөд 2530 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог


Тус сум нь говийн цөлөрхөг хээрийн бүсэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт Баянгол, Аргалант, Буурал угалз, Сүм суврага, Гурван хараат зэрэг уул нурууны хоорондуур Загт, Сэвхүүл, Шинэ гүн, Сайн гүн, Загийн ус, Булан дэлгэр, Үүдбаяр, Амтгайн үргэлжилсэн говь хөндий оршино. Баянгол, Хавцгайт, Алаг бүрдэнгийн голоор өтгөн шигүү хайлаас, Загт, Амтгай, Төхөмийн говиор заган ой, Амтгайд элсэн далан, Баянгол, Баянбулаг Төхөм зэрэг урсгал устай булгуудтай. Мөн охин тойн, Ногоо хаяа, Шашир, Палга шар гэдэг байгалийн ховор сонин тогтоц бүхий агуй хонгил олон байдгийн зэрэгцээ үүнд эрт дээр үед хүн амьдарч байсан ул мөртэй. Мөн эрт үеийн нуур, Далайн ёроол байсныг гэрчлэх усанд идэгдэн гүн үрчлээ тогтсон Жаргалант, Эрдэнэ цогтын Шунхат, Ар өвөр хонгил, Аргалант уулын баруун бэл, Могойт уулан дахь олон давхраат тоосгон чулуун завсар загасны дүрс, Дөрвөлжийн ойролцоо дээрхийн адил чулуунд навч цэцэгсийн дүрс элбэг байдаг. Сумын газар нутгийн нэлээд хэсэгт чулуужсан мод, ясны үлдэгдэл, Чулуужсан яс байдаг. Манж чин улсын үеийн өртөө замын зураг сумын орон нутгийн судлах кабинетын үзмэрт бий. Газрын хөрсөндөө нүүрс, алт, зэс, хөнгөн цагаан, мөнгөн ус, шороон будаг зэрэг арвин баялаг нөөцтэй. Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай амьтад хулан, хар сүүлт, аргаль, янгир, байхаас гадна үнэг, чоно, туулай, шилүүс зэрэг ан амьтан, тас, идлэг шонхор зэрэг араатан жигүүртэн элбэг тохиолдоноСумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 1241789 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 102618 мянган мал тоологдсоноос: адуу 6218, үхэр 658, хонь 32894, тэмээ 8816, ямаа 54032 байна. 460 малчин өрх, 62 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 75.7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатараас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх авто зам дайран өнгөрдөг. Мөн “Оюутолгой” ХХКомпанийн бүх автомашин сумын төвөөр дайран өнгөрдөг. 2011 онд “Оюутолгой” ХХКомпаниас сумын нутгаар дайран өнгөрдөг 120 км замыг сайжруулж хүнд даацын машинуудыг сумын төвийн салхин доогуур тойрч явдаг болгосон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай, сумын айл, өрх ахуйн хэрэгцээндээ зөөврийн ус ашигладаг. Сумын төв рүү 800 метр холоос ус татах шугам тавигдсанаар сургууль, цэцэрлэг, дотуур байр, уурын зуух зэрэг олон газрууд өвөл, зунгүй холоос ус зөөдөг хүндрэл арилсан.  

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж, сумын хэмжээний бүх албан байгууллага, 30-аад айлын орон сууцыг нийтийн халаалтанд холбосноор эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн зарим албан хаагчдын амьдрах нөхцөл сайжирсан. Өнгөрсөн 2012 онд айл өрхүүдийг дулаанд холбох дулааны шугамын өргөтгөл хийгдсэн. Мөн уурын зуухыг шинэчилж халаах хүчин чадлыг нь 3 дахин нэмэгдүүлсэн. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 46,6 хувь нь сумын төвд, 53,4 хувь нь хөдөө мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Сүүлийн жилүүдэд суманд ажлын байр дутмаг хил залгаа сумдуудад Оюутолгой, Таван толгой, Энержи ресурс зэрэг томоохон уул уурхайн компаниуд ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлснээр сумын иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Хөдөөгийн иргэд уул уурхайн компаниудад олноороо ажиллах болсон.  

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульСумын төвийн Могойт хороололд байршилтай400 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 313 хүүхэд суралцаж байна35 багш, ажиллагчидтайСургуулийн барилга нь 1964 онд баригдсан чулуун хийцтэй, сургуулийн өргөтгөл нь 2004 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, одоогийн байдлаар сургуулийн барилга ерөнхийдөө шаардлага хангахаа байсан.Сургуулийн биеийн тамирын заал нь нуралт өгч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Энэ онд сургуулийн шинэ спорт заалыг улсын төсвийн хөрөнгөөр 550 сая төгрөгөнд барихаар ажиллаж байна. 

Цэцэрлэг


15 дугаар цэцэрлэг Сумын төвийн могойт хороололд байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 82 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтайХуучин цэцэрлэг 1965 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй. Барилга цууралт өгсөн цаашид ашиглах боломжгүй болсон.2012 онд 100 хүүхдийн шинэ цэцэрлэг улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа боловч барилгын ажил дуусаагүй байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвийн Их-Өлзийт хороололд байршилтай8 ортой3 эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.1997 онд эрүүл мэндийн төвийн больниц, 2009 онд амбулаторийн барилга ашиглалтанд орсон. Инженерийн бие даасан хангамжгүй. Шинээр баригдсан амбулаторийн барилга нь халаалт муу өвлийн улиралд хүйтэн, ажиллах орчин, нөхцөл муу. Цаашид их засвар хийх шаардлагатай. 

Соёлын төв


Соёлын төвСумын төвд Их-Өлзийт хороололд байршилтай150 хүний суудалтай5 ажиллагчидтай1962 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга.Төвлөрсөн халаалтанд холбогдсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Хүчин чадал хүрэлцдэггүй. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 будда сүм байна. Тухайн хийдэд 1 хуврага, санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 19 байна. Нийт ажилгүй иргэдийн 11 эмэгтэй, 8 эрэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 16-24насны 5, 24-34 насны 9, 35-44 насны иргэн 5 байна. Боловсролын түвшингээр нь: Дээд боловсролтой 1, мэргэжлийн анхан шатны 2, бүрэн дунд 1, бүрэн бус дунд 13, бага боловсролтой 2 иргэн бүртгэлтэй байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаИх-Өлзийт хороололд байршилтай40 ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон ЗДТГазрын барилга нь тоосгон хийцтэй, одоо барилгын чанар муудаж дээврээс ус гоождог, их засвар хийх шаардлагатай.ЗДТГазрын өргөтгөл 2008 онд баригдсан.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дамирангийн Нанзадын дурсгалт хөшөөБайгууладсан он:1964 Хөшөө, дурсгалын намтар:БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалын үйл хэргийн төлөө өөрийн бүх ухамсарт амьдралаа зориулсан ардын баатар партизан , Дамирангийн Нанзадын дурсгалт хөшөө

Сумын хөгжлийн зорилт


Нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг ханган иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг дээдэлж, тэдний бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоонд тулгуурлан, төрийн хүртээмжтэй чанартай үйлчилгээг иргэддээ үзүүлж ард иргэд нь эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, чинээлэг амьдралтай сум болгон хөгжүүлэхэд оршино. Үүнд:Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэхИргэн бүрийг ажилтай, орлоготой иргэн болгох Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхТус сум нь 2530 хүн амтай. Суманд ажлын байр дутмаг цөөхөн хүн амтай учир үйлдвэрлэл хөгжүүлэхэд зах зээл багатай. Одоогоор суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн ямар нэгэн компани байхгүй. Энэ нь иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх гол нөхцөл болдог. Сумын иргэд “Оюутолгой” ХХКомпаний гэрээт үйлчилгээний компани “CIS” ХХКомпанид маш олноороо ажилдаг. Мөн “Энержи ресурс” ХХКомпанид ажиллахаар олон иргэд Цогтцэций сум руу шилжсэн. Сумын удирдлагууд цаашид сумандаа ажлын байр бий болгож иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгах, сум орноо хөгжүүлэх өндөр зорилго тавин ажиллаж байна

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.713175000
Эрүүл мэнд: 0.657038333
Эдийн засаг: 0.375070000
Бусад: 0.649045000
Дэд бүтэц: 0.500150000
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 480 км, аймгийн төвөөс 226 км зайд байрладаг.Урд талаараа Өмнөговь аймгийн Ханбогд сумтай, баруун болон баруун урд талаараа Цогтцэций, Баян-Овоо сумтай, хойд талаараа Дундговь аймгийн Өлзийт сумтай, зүүн талаараа Дорноговь аймгийн Мандах сумтай хил залган оршдог.


Хуурайдуу халуун зунтай, өвөл нь харьцангуй дулаан байдаг.1 дүгээр сарын дундаж температур -17.5 С7 дугаар сарын дундаж температур +21.6СЖилийн дундаж салхины хурд 6-11 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 150 мм


Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 321.7 сая төгрөг, улсын төсөвт 19.2 сая, аймгийн төсөвт 68.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 366 сая төгрөг байна. Нийт зардлын 40.9 хувь нь цалин, 4.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.6 хувийг урсгал шилжүүлэг,хөрөнгө оруулалтын зардал, 54 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18,0 сая төгрөгийг улсын төсөвт, 16,0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт нийт 20,0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 8,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4,5 га-д төмс, хүнсний ногоо, 3,8 га-д тэжээлийн ургамал тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд 2013 онд холбогдсон. /35квт/ 2012 онд цахилгаан дамжуулах 0,4-ийн шугамыг иж бүрэн шинэчилсэн. 35 квт-ын өндөр хүчдэлийн шугам 4 тэрбум төгрөгөөр баригдаж сум төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдсоноор байнгын гэрэл цахилгаантай байх нөхцөл бүрдсэн.  

Ариутгах татуурга


Сумын төвийн төсөвт байгууллага сургууль, цэцэрлэг, Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд бохир усны сүлжээнд холбогдсон. Одоогоор цэвэр усны системд холбогдсон байгууллага, аж ахуй нэгж, айл өрх байхгүй байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 62,9 хувь нь залуу болон дунд насныхан, 33 хувь нь хүүхэд, 4.1 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


2013 онд төрийн албан хаагчдын 12 айлын орон сууцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 667 сая төгрөгийн өртөгтэй баригдаад ашиглалтанд орсон. Иргэд амины сууц, гэрт амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 14 бүлэгт 313 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 56, гэр цэцэрлэгт 26 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 40.1 хувь байна.

Дотуур байр


Сумын төвийн Могойт хороололд байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 47 хүүхэд дотуур байранд суудаг1 багш, 5 ажиллагчидтайДотуур байр нь 1977 онд баригдсан тоосгон хийцтэй, Энэ онд цэвэр усанд холбогдсон.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 478, осол гэмтэл 56, халдварт өвчлөлийн 25 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1962 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр шинэ соёлын төв 650 сая төгрөгийн өртөгтэйгээр барихаар төлөвлөгдсөн. 

Ахуй үйлчилгээний төв


Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв 2011 онд шинээр баригдсан боловч чанарын шаардлага хангахгүйгээс одоог хүртэл улсын комисс хүлээж авч ашиглалтанд оруулаагүй байна. Сумын хэмжээнд 11 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг, мужааны цех 1 тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсонтой холбогдуулан 56,1 га-аар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 881 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 114,7 га газар өмчилж, 501 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 66,7 га газар, 3 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 26,2 га газар эзэмшиж байна.

Цагдаагийн тасаг


Цагдаагийн байрИх-Өлзийт хороололд байршилтай2007 онд баригдсан тоосгон барилга, нэгдсэн халаалтанд холбогдсон. 

Сумын сор бүтээгдэхүүн


Манлай сумын Өгөөмөр багийн иргэн Г.Доржсүрэн нь 1990 оноос хойш гэрийн тавилга, эд хогшил хийж худалдаалах бизнесийг эрхэлж байна. Энэ хугацаанд нэгэнт өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсан бөгөөд орон нутагтаа тодорхой нэр хүндтэй болсон. Цаашдаа хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах үүднээс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар зорин ажиллаж байна.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн дурсгалт хөшөөБайгуулагдсан он: 2007 Хөшөө, дурсгалын намтар: Монгол бөхийн түүхэнд ардын хувьсгалын ойн жилүүдэд Үндэсний их баяр наадмын цэнгэлийн манлай болон мөнхөрсөн Өмнийн цэнхэр говийн агуу их хүчтэн, Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн дурсгалт хөшөө

Сумын онцлог


Тус сум нь говийн цөлөрхөг хээрийн бүсэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт Баянгол, Аргалант, Буурал угалз, Сүм суврага, Гурван хараат зэрэг уул нурууны хоорондуур Загт, Сэвхүүл, Шинэ гүн, Сайн гүн, Загийн ус, Булан дэлгэр, Үүдбаяр, Амтгайн үргэлжилсэн говь хөндий оршино. Баянгол, Хавцгайт, Алаг бүрдэнгийн голоор өтгөн шигүү хайлаас, Загт, Амтгай, Төхөмийн говиор заган ой, Амтгайд элсэн далан, Баянгол, Баянбулаг Төхөм зэрэг урсгал устай булгуудтай. Мөн охин тойн, Ногоо хаяа, Шашир, Палга шар гэдэг байгалийн ховор сонин тогтоц бүхий агуй хонгил олон байдгийн зэрэгцээ үүнд эрт дээр үед хүн амьдарч байсан ул мөртэй. Мөн эрт үеийн нуур, Далайн ёроол байсныггэрчлэхусанд идэгдэн гүн үрчлээ тогтсон Жаргалант, Эрдэнэ цогтын Шунхат, Ар өвөр хонгил, Аргалант уулын баруун бэл, Могойт уулан дахь олон давхраат тоосгон чулуун завсар загасны дүрс, Дөрвөлжийн ойролцоо дээрхийн адил чулуунд навч цэцэгсийн дүрс элбэг байдаг. Сумын газар нутгийн нилээд хэсэгт чулуужсан мод, ясны үлдэгдэл, Чулуужсан яс байдаг. Өртөөний Манж чин улсын үеийн өртөө замын зураг сумын орон нутгийн судлах кабинетын үзмэрт бий. Газрын хөрсөндөө нүүрс, алт, зэс, хөнгөн цагаан, мөнгөн ус, шороон будаг гэх мэт арвин баялаг нөөцтэй. Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай амьтад Хулан, Хар сүүлт, Аргал, Янгир, амьтад байхаас гадна Үнэг, Чоно, Туулай, Шилүүс зэрэг ан амьтан, тас, идлэг шонхор зэрэг араатан жигүүртэн элбэг тохиолдоно.