Далайн түвшнээс дээш 1030-1696 м өргөгдсөн. Газар зүйн мужлалаар Дорнод говийн хойд хэсгийн тойрогт хамаарна. Уур амьсгалын мужлалаар нэн хуурай, дулаан дэд мужид хамаардаг. Сумын нутаг дэвсгэр нь ухаа, гүвээ толгод бүхий тал хөндийнүүд буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 643271 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 74118 толгой малтайгаас 14882 тэмээ, 2878 адуу, 270 үхэр, 20932 хонь, 35156 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 3573 толгой Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ тоологдсон нь нийт тэмээн сүргийн 24 хувийг эзэлж байна.305 малчин өрх, 331 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.
Сумаас Өмнөговь аймгийн чиглэлд 145 км шороон замаар зорчиж баг, хил залгаа сумдуудтай шороон замаар холбогддог.Сумаас Улаанбаатар хот 450 км шороон замаар холбогдсон.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худагтай. Иргэд зөөврөөр усаа хэрэглэдэг.
Сумын хэмжээнд 25 айлын 6 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.Нийт хүн амын 36,8 хувь нь сумын төвд амьдардаг,
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 180 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 15 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 85 хувь, суурь боловсролын хамран сургалт 80 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 13 багш хамрагдсан.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 77, гэр цэцэрлэгт 31 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 76 хувьд хүрсэн.
Мандал-овоо сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.2012 оны байдлаар 289 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30,54 га газар өмчилж, 582 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 94,86 га газар, 29 иргэнд газар тариалангийн зориулалтаар 16,25 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтэц хөгжсөн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох, үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, уул уурхай, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.831837000 |
Эрүүл мэнд: | 0.707371666 |
Эдийн засаг: | 0.318100000 |
Бусад: | 0.641240000 |
Дэд бүтэц: | 0.456266666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эх газрын эрс тэс уур амьсгалтай1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +38,9 Сжилийн дундаж салхины хурд 2,6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 82,4 мм
Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 320.5 сая төгрөг, улсын төсөвт 18.6 сая, аймгийн төсөвт 513 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 208.6 сая төгрөг байна. Нийт зардлын 68 хувь нь цалин, 7.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3 хувийг урсгал шилжүүлэг,хөрөнгө оруулалтын зардал, 21.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 6 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд жилд 100-120 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ингэн тагш” ХХК сүү, цагаан идээ боловсруулах үйл ажиллагаа эрхэлж “Оюу толгой”, “Энержи ресурс” болон Улаанбаатар хот, аймаг, сумдад бүтээгдэхүүнээ борлуулж байна. “Олон овоот гоулд” ХХК-ний алтны үйлдвэр ажиллаж орон нутгийн 18 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Сумын хэмжээнд нийт 16 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 72 хувьд нь төмс, хүнсний ногоо, 28 хувьд нь малын тэжээлийн ургамал тариалж байна.
Сум нь 2007 онд “Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2007 онд баригдсан 15квт-ийн 2 дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж бүх байгууллага, аж ахуй нэгжүүдэд дулаан түгээж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 683, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.
Соёлын төв нь 5 ажилтантай, Хуучин Соёлын төвөөс гадна 2010 онд шинэ Спортын төв баригдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад спортын тоглолт, дугуйлан, номын сан, интернет зэрэг үйл ажиллагаа явагдаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 10 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг ажлын байраар хангах хөнгөлөлттэй зээлэнд хамруулах, “Өрх, гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажлын байр нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дээшлүүлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМалжуулах төсөл
Тус сум нь Ахар, Хоромсого, Ханын хэц, Алгуй улаан цав зэрэг 40-60 км урт үргэлжилсэн уул, хярууд, түүхийн дурсгалт Их эзэн Чингис хааны Тангуд улсыг дайлаар мордохдоо буудаллан өвөлжиж байсан Цоорхойн харнуудын Элст хүрээ, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Бурхан дэл, Овоогийн хөв, Баянхошууны ам, Их бага хүрээ, Улаан нуур, Шархулсангийн баян бүрд зэрэг үзэсгэлэнт газруудтай. Гүнд хайрхан: Сумын хамгийн өндөр цэг Ахар хайрхан уулын ноён оргил бөгөөд гурван аймгийн 8 сумын нутаг оргилоос нь харагддаг.