ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Даланзадгад сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу Баруун сайхан, Хан-Уул, Далан, Дунд сайхан, Зүүн сайхан, Их-Уул, Оюут, Цагаан булаг гэсэн 8 багийн нийт 6484 өрхөд 20376 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог. Хүн амын нягтралаар хамгийн өндөр 2.33 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1470 м өргөгдсөн. Говь цөлийн бүсэд багтах бөгөөд Алтайн нурууны үзүүр Говь гурван сайхан уул Зүүн сайхан уулын бэл Далангийн голд оршдог. Газар хөдлөлийн эрчим 9-10 балл. Сумын нутаг дэвсгэр нь говь буюу хүн амын суурьшлын төв юм.


Нийт газар нутгийн хэмжээ 47630.0 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 48493 толгой малтайгаас 1559 тэмээ, 1063 адуу, 698 үхэр, 11925 хонь, 33248 ямаа байна. Сүргийн бүтэц хувиар Сумын хэмжээгээр нийт 48493 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 368 толгой мал тоологдсон нь нийт мал сүргийн 0.75 хувь эзэлж байна. Нийт малтай өрх 310 байгаагаас 172 малчин өрх, 132 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 4.9 хувийг малчин буюу мал бүхий өрх эзэлж байна.

Зам тээвэр


Даланзадгад сумын төв болон гэр хорооллуудад 37,8 км хатуу хучилттай засмал замтай. Гурвантэс, Баяндалай, Сэврэй, Ноён сум руу хатуу хучилттай замаар холбогдох эхлэлийг тавиад байгаа бөгөөд Цогтцэций, Ханбогд сум болон Улаанбаатар хоттой хар замаар холбогдох боломж бүрдсэн.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг, 2000м3 багтаамжтай 1 ус нөөцлөх усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц ажилладаг.Усан санТөв усан сан бүхий гүний 1 худаг25 ус түгээх усан сан ажиллаж байна.

Дулаан хангамж


2011 онд байгуулагдсан. 100 хувь орон нутгийн өмчит, Даланзадгадын “Дулаан хангамж” ОНӨҮГазар нь Даланзадгад хотоо дулааны эрчим хүчээр хангадаг.Өдөр тутмын үйл ажиллагаагаа түгээх, хангах гэсэн үндсэн хоёр чиглэлтэй явуулдаг.1.Түгээх үйлчилгээний хүрээнд Дулааны цахилгаан станц ТӨХК-аас дулааны эрчим хүчийг худалдан авч өөрийн эзэмшлийн шугам сүлжээгээр дамжуулан харъяа хэрэглэгчиддээ түгээдэг. 

Шилжилт хөдөлгөөн


Өмнөговь аймгийн нийт хүн амын 98.6 хувь нь Даланзадгад сумын төвд амьдардаг, Аймгийн хэмжээнд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдал болон өсөлтөнд нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


1 дүгээр сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 1-р бүрэн дунд сургуульДунд сайханы 4-р багт байршилтай964 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1964 хүүхэд суралцаж байна83 багш, 34 ажилчинтай1970 онд ашиглалтнд орсон, тоосгон хийцтэй, сургалтын зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай.тоосгон хийцтэй.

3 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуульДаланзадгадын 3-р багт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1353 хүүхэд суралцаж байна65 багш, 18 ажилчинтай1991 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, сургалтын зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай.

2 дугаар цэцэрлэг


2-р цэцэрлэг нь 1959 онд байгуулагдсанДаланзадгадын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 314 хүүхэд хүмүүжиж байна8 багш, 25 ажилчинтай1959 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

3 дугаар цэцэрлэг


9-р цэцэрлэг нь 1985 онд байгуулагдсанДунд сайханы 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 312 хүүхэд хүмүүжиж байна16 багш, 11 ажилчинтай1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

24 дүгээр цэцэрлэг


24-р цэцэрлэг нь 1990 онд байгуулагдсанДаланзадгадын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 340 хүүхэд хүмүүжиж байна8 багш, 22 ажиллагчидтай1990 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эрүүл мэнд


Даланзадгад сумын төвд 250 ортой Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв, 3 өрхийн эмнэлэг, 11 эмийн сан, 17 хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн 86 их эмч, 124 эмнэлгийн сувилагч,тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд 1301 хүүхэд мэндэлж, 0-1 насны 22 хүүхэд эндэж, эхийн эндэгдэл гараагүй нийт 298768 хүнд үзлэг шинжилгээ хийж, 35825 халдварт бус өвчлөл бүртгэгдсэн. Халдварт өвчин 536 бүртгэгдсэн байна.

Соёл спорт


Хөгжимт жүжгийн театр нь 1959 онд Соёлын ордон гэсэн нэртэй байгуулагдсан. - 48 уран бүтээлч, ажиллагчидтай - 400 хүний суудалтай - Захиргаа, хөгжим, дуу, бүжиг, үйлдвэр зэрэг 5 ангитай. Номын сан нь 1944 онд байгуулагдсан. - 11 ажилчидтай - Уншлагын танхим нь 60 хүний суудалтай - Интернэт танхимтай - Гэрээр ном олгох зэрэг нийт 3 танхимтай. Музей нь 1948 онд байгуулагдсан.үзмэрийн 5 танхимтай.11 ажилчидтай.Төв буюу Түүх, Угсаатны зүй музей нь 2 том салбартай.Үүнд: - Тэмээний музей - Байгалийн музей Биеийн тамир спортын газар нь 1940 онд байгуулагдсан. - 15 ажиллагчидтай - 1 заал - бөхийн клуб үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1хийд үйл ажиллагаагаа явуулж байна.Уг хийдэд нийт 14лам хуврага, 4 энгийн ажилчин ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд хөдөлмөрийн насны 12205 иргэн байдгаас эрэгтэй 5913, эмэгтэй 6292 байна. Нийт ажилгүй иргэн 3331. Үүнээс:Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд 693, бүртгэлгүй 2638 байна. Энэ нь хөдөлмөрийн насны хүн амын 27,3 хувийг эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга 1957 онд байгуулагдсан, тоосгон хийцтэй.Төвийн дулааны шугам сүлжээнд холбогдсон.Даланзадгадын 3-р багт байршилтай Нийт 50 ажиллагчидтайУлс төрийн албан хаагч 10, Төрийн захиргааны албан хаагч 21, Төрийн үйлчилгээний албан хаагч 19 байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Бүтээгдэхүүний нэр: “Говь гурван сайхан” ногоон цай, Гурван сайхан уулаас түүхий эдээ бэлтгэдэг, ядаргаа тайлдаг нутгийн иргэдийн хэрэглэж заншсан, эрүүл мэндэд сайн байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Сумын сор бүтээгдэхүүн


Бүтээгдэхүүний нэр: “Улаан гоёо”. Говийн модлог ургамлын төрөлд багтдаг, цусны даралт ихсэх, ходоод гэдэс цэвэрлэх бусад бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг, хандалж уух, нэрж уух, түүхий эдээр нь ч хэрэглэж болдог онцлогтой бүтээгдэхүүн.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Говь гурван сайхан” цогцолборБайгуулагдсан он:2011Хөшөө, дурсгалын намтар: Даланзадгад сумын нутагт орших үзэсгэлэнт Говь гурван сайхан уулын домгийг билэгдэн бүтээгдсэн цогцолбор хөшөө юм. Говь гурван сайхан ууланд Ёлын ам, Дүнгэнээгийн хавцал, Мухар шивэрт зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байхын зэрэгцээ Ёл, Тас, Бүргэд, Сар зэрэг сүрлэг жигүүртэнтэй үзэсгэлэнт газар юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Монгол улсын хурц арслан Г. ДэмүүлБайгуулагдсан он:2000Хөшөө, дурсгалын намтар: Манлай сумын харъяат Гомбо-Аюушийн Дэмүүл нь Ардын хувьсгалын 48 жилийн ойгоор буюу 1968 онд түрүүлж, Улсын арслан цол авсан. Улсын их баяр наадамд 12 удаа шөвгөрсөн амжилтаараа улсын арслан цолоо баталж Хурц арслан болсон. “Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” гэж ярьдаг шилдэг хүчтэн.

Сумын хөгжлийн зорилт


Даланзадгад сумын хөгжлийн зорилго нь иргэд, оршин суугчдын ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцуудыг тодорхойлох, эдийн засгийн түргэн хөгжих орчин бий болгох, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй сорилтуудыг хангахад оршино. Үүнд:Сумын сайн засаглалыг бэхжүүлэхСумын эдийн засгийг хөгжүүлэхСумын хүн ам зүй, нийгмийн хөгжлийг хангахСумын хөдөө аж ахуй, байгаль орчины тогтвортой байдлыг хангахСумын гадаад харилцааг сайжруулахСумын аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхСумын бүсчилсэн хөгжлийг сайжруулах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.674328000
Эрүүл мэнд: 0.815813333
Эдийн засаг: 0.508072857
Бусад: 0.897450000
Дэд бүтэц: 0.659033333
Байгаль орчин: 0.833335000


Даланзадгад сум нь Өмнөговь аймгийн төвд, Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 580 км зайд байрладаг.


Цаг агаарын хувьд жилийн 4 улирал нь бусад аймаг, сумдын цаг агаараас харьцангуй дулаан уур амьсгалтай. Жилийн дундаж агаарын температур +3,8 Хамгийн дулаан нь 7 сард +35,8 градус Хамгийн хүйтэн нь 1 сард – 33 градус Жилийн салхины дундаж хурд 3,5 м/с Хүчтэй салхины дээд хурд 35 м/с Хүчтэй салхитай хоногийн тоо олонжилийн дунджаар 27 хоног байх бөгөөд ихэнхдээ баруун хойноос салхилдаг. Жилийн хур тунадасны нийлбэр 132.1мм


Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 269.2 сая төгрөг, улсын төсөвт 83.7 сая, аймгийн төсөвт 202.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 844.6 сая төгрөг байна. Нийт зардлын 50.6 хувь нь цалин, 5.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 1.5 хувийг урсгал шилжүүлэг,хөрөнгө оруулалтын зардал, 42.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 421 аж ахуйн нэгж байгууллагаас улсад 1,2 тэр бум, аймагт 4,2 тэр бум, орон нутагт 0,4 тэрбум, нийт 5,8 тэр бум төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд нийт 39 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, нийт 130 тн ургац авсан бөгөөд төмс 64 тн, бусад хүнсний ногоо 66 тн хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Тус сумын дулааны цахилгаан станц нь 2000 онд суурилагдсан 3 мВт хүчин чадал бүхий Япон улсад үйлдвэрлэгдсэн хоёр турбин генератор, цагт 27 тн уур үйлдвэрлэх хүчин чадал бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоёр зуух гэсэн үндсэн тоноглолтойгоор анх ашиглалтанд орсноос хойш өнөөг хүртэл дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүчээр хангах, цахилгаан эрчим хүчийг түгээх тусгай зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Станцын хэмжээнд 2013 онд 37674 тн нүүрс зарцуулж 21500 мянган кВт ЦЭХ, 18.0 мянган Гкал ДЭХ боловсруулж түгээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээнд тулгуурлан нэгэнт бий болсон чадлын дутагдлыг нөхөхийн тулд 2010 оноос аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 3 мВт-ын блок станцаар өргөтгөх ажлыг хэрэгжүүлсэн.

Ариутгах татуурга


Суманд ашиглагдаж байгаа цэвэр, бохир усны шугамын дээд голч ф-100-300 мм, шугам хоолойн урт 21,3 км, хоногт 850 м3 хүчин чадалтай ажиллаж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 33 орон сууцанд 691өрх амьдарч байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургуулийн 5011 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд 10 иргэн, дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар 34 иргэн суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь буюу 4 сургуулийн 229 багштай, сумын хэмжээнд 120 хүүхдийн ортой 1 дотуур байр байдаг.Төрийн өмчийн 2, 4, 9, 11, 24 зэрэг 5 цэцэрлэгт 1416 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Даланзадгад сумын Далангийн 3-р багт байршилтай. 70 ажиллагсадтай, 400 суралцагчийн хүчин чадалтай, одоогоор 16 мэргэжлээр 840 суралцагч суралцаж байна. 1963 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Оюутны байр, Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 4 мэргэжлийн дагуу дадлагын сургалтын байр, сурагчдын дотуур байр, Мянганы сорилтын сангийн Боловсролыг дэмжих төслийн хүрээнд 3 мэргэжлийн дагуу дадлагын байр барьж байна.

2 дугаар сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай “Эрдмийн гэгээ” /2-р сургууль/ бүрэн дунд сургуульДаланзадгадын 3-р багт байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 680 хүүхэд суралцаж байна35 багш, 19 ажилчинтай1971 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, сургалтын зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай.

4 дүгээр сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 4-р бүрэн дунд сургуульДунд сайханы 4-р багт байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1014 хүүхэд суралцаж байна46 багш, 34 ажилчинтай2007 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, сургалтын зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай.

4 дүгээр цэцэрлэг


4-р цэцэрлэг нь 2012 онд байгуулагдсанДаланзадгадын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 175 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 230 хүүхэд хүмүүжиж байна8 багш, 27 ажилчинтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

5 дугаар цэцэрлэг


11-р цэцэрлэг нь 1980 онд байгуулагдсанДаланзадгадын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 220 хүүхэд хүмүүжиж байна7 багш, 28 ажиллагчидтай1980 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй.Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв


Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвДаланзадгадын 3-р багт байршилтай70 ажиллагчидтай400 суралцагчдын хүчин чадалтай, одоогоор 16 мэргэжлээр 840 суралцагч суралцаж байна1963 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Оюутны байр, Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 4 мэргэжлийн дадлагын сургалтын байр, сурагчдын дотуур байр, Мянганы сорилтын сангийн Боловсролыг дэмжих төслийн хүрээнд 3 мэргэжлийн дадлагын байр барьж байна.

Эмнэлэг


Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв1931 онд байгуулагдсанДаланзадгадын 3-р багт байршилтай250 ортой54 эмч, 97 сувилагч тусгай мэргэжилтэн, бусад ажилчид 52 нийт 203 ажиллагсадтай.

Хөгжимт бүжгийн театр


Хөгжимт жүжгийн театрДаланзадгадын 3-р багт байршилтай400 хүний суудалтай48 уран бүтээлч, ажиллагчидтай1959 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 1475 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Даланзадгад сумын төв нь Засаг захиргаа-аж үйлдвэр, худалдаа-эрүүл мэнд, соёл боловсрол төвлөрсөн нийгмийн үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2006 онд хийсэн. Засгийн газар болон аймаг, сумын нийгэм эдийн засгийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр хийж батлуулахаар төлөвлөгдсөн. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 2 жилийн хугацаанд төвийн хэсгийн суурьшлын бүс 14.8 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:барилга байгууламжийн дэвсгэр газар 152.06 га үйлдвэрлэлийн бүс 33.82 га ногоон байгууламж, мод үржүүлгийн талбай 438.5 га Зам шугам сүлжээний газар 526.17 га газар байна. 2012 оны байдлаар 7585 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 560.35 га газар өмчилж, 490 иргэн 81.95 га, 20 хуулийн этгээд 50.45 га газар эзэмшиж байна. Эдгээр газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд газрын төлбөр ногдуулалтыг хийж, улсын төсөвт жилд 12.5 сая төгрөг төвлөрүүлж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл

Сумын сор бүтээгдэхүүн


Бүтээгдэхүүний нэр: “Ингэний ааруул”. Энэ нь нутгийн үйлдвэрийн цэвэр бүтээгдэхүүн нэмэлт сахар амталгаа ороогүй. Кальци дутагдлаас бүрэн сэргийлдэг, өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг, эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр:Т. БорБайгуулагдсан он:1977 Хөшөө, дурсгалын намтар:Хувьсгалаар олсон эрх чөлөө, энх амьдралаа хамгаалахын төлөө эсэргүү дайсны гарт алтан амь, арван есхөн насаа алдсан Монгол Улсын Баатар Түвдэнгийн Борын түүх намтар богинохон боловч байгуулсан гавьяа өндөр юм. Халуун эх оронч, хатан зоригт энэ бүсгүй ХЗЭ-ийн үүрийн даргын алба хашиж, орь залуу насандаа эсэргүү нарын өөдөөс тэмцэж, төөрөлдсөн олон ардыг ухуулан сэнхрүүлж, хил давуулалгүй төрсөн нутагт нь буцааж чадсанаараа тухайн үед нам төрийнхөө даалгаврыг биелүүлсэн төдийгүй тусгаар тогтнол, эх орныхоо өмнө гавьяатай хүн юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Авто өртөө-2009” машины хөшөөБайгуулагдсан он: 2009Хөшөө, дурсгалын намтар:Өмнөговь аймагт анх авто тээврийн өртөө байгуулагдсаны 60 жилийн ойн дурсгалд зориулсан 1951 онд үйлдвэрлэгдсэн “ГАЗ-67” маркын авто машины хөшөө юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр:“Ажнай цогцолбор”  Байгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Өмнөговь аймаг нь Говь шанхын хурдан хүлгийн угшилтай, олон хурдан хүлгүүдтэй нутаг юм. Ийнхүү Говь шанхын хурдан хүлгүүдийг билэгдсэн цогцолбор хөшөө юм.

Сумын онцлог


Аймагтаа хамгийн бага нутаг дэвсгэртэй, хамгийн олон хүн ам суурьшсан, газар нутгийн хувьд Ханхонгор сумын нутаг дэвсгэр дээр байрладаг боловч Өмнөговь аймгийн засаг захиргаа, нийгэм эдийн засгийн төв, аж үйлдвэрийн гол бүс юм.“Говь гурван сайхан” олон улсын нисэх буудалтай, цахилгаан холбоо болон үүрэн холбооны бүх сүлжээ орсон. Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй. Тус аймгийн нутагт байгаа эрдэс түүхий эдийн баялгийг ашиглах, хайгуул хийх чиглэлтэй уул уурхайн төвлөрсөн төвүүд байдаг. Уул уурхайн ассоциацитай. Аялал жуулчлал хөгжих боломж өндөртэй сум юм.