ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь 1540 оноос Халхын гэðñэнз хааны 13 отгийн нэг, 1961 оноос Түшээт хан аймгийн Ёст засгийн хошуу, 1724 оноос хуучнаар Сайн ноён Хан аймгийн Ёст засгийн хошуу, 1923 оноос Цэцэрлэг мандал уул аймгийн Гурван сайхан уулын хошууны баруун сум, 1931 оноос Өмнөговь аймгийн Ноён сум, Ноён сумаас тасарч 1954 оноос Өмнөговь аймгийн Тост сум буюу Гурвантэс сум байгуулагдсан түүхтэй. 1959 онд Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялж 1960 оны БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 200 дугаар зарлигаар Гурвантэс сум гэж нэрлэгдэн одоогийн байгаа Урт гэдэг газар төвлөрсөн байна. Гоёот, Баясах, Тост, Урт гэсэн 4 багийн нийт 1390 өрхөд 4502 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог. 


Тус сум далайн түвшнээс дээш 1140-2769 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд орших ба өндөр сүрлэг уулс, говь, тал, хөндий хоолойнууд олонтой. Газар тариалан болон мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Мөн байгалийн үзэсгэлэнт газар, баян бүрд элбэгтэй. Сумын нутагт далайн түвшингээс дээш 1626-2769 м өргөгдсөн Алтан уул, Нэмэгт, Гилбэнт болон Шариг бумба, Шарга морьт, Их бага хонгил, Тост Хүргэр, Хүрэн хана Хөгшөө, Шугшаа Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс тэгшийн Гурван гол, Арван гурван даац, Бөх сарьдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригын ганга, Хөхөлзөхийн говь зэрэг олон арван êì үргэлжилсэн говь хөндий хоолойнуудтай. Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Хайлааст, Сухант зэрэг горхи булаг баян бүрдүүд нь хэний ч сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий.  Мөн олон сая жилийн тэртээ амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн орон гэгдэх бөгөөд ховор нандин олдвороороо гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татаж, ОХУ, Польш, Монголын палентлогичид хайгуул шинжилгээ хийж, шинэ шинэ олдвороор баяжин ирсэн ба өнө эртний аварга диназовр нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд үнэт үзмэр болон сүндэрлэж байна. Үүний зэрэгцээ сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт, төмрийн хүдэр, барилгын сайн чанарын шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг болон гартаам, мана зэрэг үнэт чулуу байдаг. Дэлхийд ховордсон 2 бөхт тэмээний орон гэгдэх ба дэлхийд ховордсон ан амьтдын өлгий нутаг юм. Тус сумын нутагт хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир, зэрэг дархан цаазат амьтад, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, цоохондой, өмхий хүрэн зэрэг махчин амьтад, хар сүүлт, туулай гэх зэрэг хөхтөн туурайтан амьтад, ёл, хойлог, тас, харцага, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо, болжмор гэх зэрэг 20 гаруй жигүүртэн шувууд амьдардаг. Тус сум нь хэдийгээр говь цөлийн бүсэд оршдог ч гэсэн цэнгэг устай Торомхон, Нэмэгтийн баруун зүүн Салхит, Дóслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд ходоод гэдэсний болон хүний бие махбодийн эмгэгийг эмчилдэг рашаан устайгаас гадна, хармаг тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан цахилдаг, алтан харгана, зээргэнэ, бажууна гоньд, бамбай цулхир, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэдэг сайн чанарын ургамлууд ургадаг. Газар хөдлөлòийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 2795340 га 

Мал сүрэг


Сумын хэмжээнд 126318 толгой малтайгаас 5479 тэмээ, 1862 адуу, 197 үхэр, 7050 хонь, 111730 ямаа байна.Мал сүргийн бүтэц, хувиар цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 22.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 17.8 хувь болж байна. 515 малчин өрх, 233 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 53.8 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сум нь аймгийн төв, ойролцоох төв суурингуудтай шороон замаар холбогддог. Шивээ хүрэнгийн боомтоос ЧИН-Хуа-МАК Нарийн сухайт ХХК хүртэл 55,5 км хатуу хучилттай зам тавигдаж 2009 онд ашиглалтанд орсон, 2012 оноос хүнд даацын зам барьж эхлээд байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Цаашид аймгийнхаа төвтэй хатуу хучилттай замаар холбогдох эхлэлийг тавиад байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг ажиллаж байгаа ба Улаан худаг нь сумын төвийн гол хэрэгцээг хангадаг. 120-иод метрийн гүнтэй, усны түвшин 55 м, ундарга 2 л\сек. Нөгөө худаг нь 45 м гүнтэй, усны түвшин 15 м, ундарга нь 1л\сек. Усны хатуулаг өндөр, цаашид цэвэр усны сан, цэвэршүүлэх төхөөрөмж, цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулах шаардлагатай.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 58.1 хувь нь залуу болон дунд насныхан, 35.3 хувь нь хүүхэд, 6.6 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн нэгдсэн халаалтын шугам сүлжээтэй, 32 айлын нэг орон сууцтай бөгөөд 3-аас бусад нь хувьчлагдсан. 2000 оноос хойш хувийн орон сууц болон үйлчилгээний барилгууд олноор баригдсан. Суманд сүүлийн жилүүдэд шинээр 12 болон 4 айлын орон сууцууд баригдсан боловч инженерийн цэвэр, бохирын шугам сүлжээгүй, харин төв халаалтын сүлжээнд холбогдсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэр бохирын шугам, зам, үерийн далан барих, хог хаягдлын тоног төхөөрөмжөөр хангагдах төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдэж байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 33 бүлэгт 879 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 93.8 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


1986 онд 90 ортой баригдсан, 2011 онд ашиглалтанд орсон 100 ортой цэцэрлэгийн барилга. Инженерийн бие даасан хангамжтай Урт багийн төвд байрладаг. 190 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 275 хүүхэд хүмүүжиж байна 34 багш, ажилчинтай Гурвантэс сум нь уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа сум бөгөөд хүн амын суурьшил их болсон. Сургуулийн өмнөх насны хүүхэд сурч боловсрох цэцэрлэг хүрэлцээ муутай байна.

Эрүүл мэнд


Сумын эрүүл мэндийн төвийн барилга нь 2002 онд ашиглалтанд орсон, 15 ортой, одоогийн байдлаар их эмч 2, бага эмч 6, сувилагч 5, туслах ажилтан 9 бүгд 22 орон тоотой ажиллаж байна. 2012 онд нийт 125 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй, эхийн эндэгдэл 1 гарсан байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 328, осол гэмтэл 29, халдварт өвчлөлийн 15 тохиолдол гарсан байна. Сумын хүн ам өсч уул уурхай хөгжиж байгаа энэ үед тус сумын хүн эмнэлгийн багтаамж хүчин чадал хүрэлцэхгүй байна. Эмнэлгийн өргөтгөл 2012 онд хийгдэхээр байсан боловч хагас хөрөнгө нь орж ирээгүй шалтгаанаар хасагдаж, 2013 оны аймгийн үндсэн чиглэлд орсон боловч улсын төсөвт суугаагүй. Эмнэлэг, эмнэлгийн өргөтгөл нь тус сумын тулгамдаж байгаа асуудал болж байна.

Соёл спорт


1978 онд ашиглалтанд орсон, 250 хүний суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж багтаамж хүрэлцээгүйгээс үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй , цаашид үйл ажиллагааг бүрэн дүүрэн явуулах Соёлын төвийн барилга шинээр барих шаардлагатай. Спорт заал 2010 онд ашиглалтанд орсон боловч өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй их засварт орох шаардлагатай. Тус суманд төсвийн 7 байгууллага, худалдаа үйлчилгээний 52, нийтийн хоолны 9, уул уурхайн 8 компани, хилийн цэргийн отряд, байнгын ажиллагаатай Шивээ хүрэнгийн боомт, Ус цаг уурын станц, шуудан үйлчилгээний салбар, Скайтел, Мобиком, Юнител, Холбооны салбар, ХААН, Голомт, Хадгаламж, Хас, Капитал, Төрийн банкны салбарууд зэрэг 120 гаруй аж ахуй нэгж, албан байгууллага үйл ажиллагаа эрхэлж ард иргэдэд үйлчилж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас Тус хийдэд нийт 2 лам хуврага ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 41 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 8 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 48 хувийг бүрэн дунд, 35 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Тус сумын албан байгууллагын барилга байгууламж 56, Иргэд аж ахуй нэгжийн барилга байгууламж 78 байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ардын зураач Долгорын Маньбадар агсаны хөшөө Байгуулагдсан он: 2012 он Хөшөө, дурсгалын намтар: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Зураач Д.Маньбадар нь 1889 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт төрсөн.  Д.Маньбадарын бүтээл “Жанрайсаг” Бурхны дүр Гандантэгчилэн хийдэд хадгалагдаж байна. Д.Маньбадар Улсын хөгжимт драмын театр, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн музей, Пионерийн ордон зэрэг барилгуудыг Монгол үндэсний угалзаар чимэглэхэд гар бие оролцож явсан.Монгол зургийн аргаар зурсан Сүхбаатар, Чойбалсан, Мягмаржав нарын хөрөг, ”Эртний баатар”, “Монгол орон” , “Наадмын талбай”, “Зүүн хүрээ” зэрэг бүтээлүүд нь олон улсын төв музейд хадгалагдаж байна.Д.Маньбадарын хээ угалз сонирхогчдод зориулсан хялбарчилсан товхимол, түүний 150 гаруй уран бүтээлийг багтаасан өнгөт альбом тус тус хэвлэгдэн нийтийн хүртээл болоод байна.

Сумын онцлог


Тус сум Далайн түвшинээс дээш 1140-2769 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд орших ба өндөр сүрлэг уулс, говь, тал, хөндий хоолойнууд олонтой, газар тариалан болон МАА эрхлэхэд тохиромжтой. Мөн Байгалийн үзэсгэлэнт газар баян бүрд элбэгтэй. Эртний үлэг гүрвэлийн олдворыг хадгалсан үзэсгэлэнт баян тансаг газар олонтой. Мөн алт нүүрс зэрэг үнэт эдлэл ихтэй, өргөн уудам нутагтай. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг юм. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.767995000
Эрүүл мэнд: 0.686393333
Эдийн засаг: 0.518865714
Бусад: 0.435030000
Дэд бүтэц: 0.665250000
Байгаль орчин: 1.000000000


Гурвантэс сум ньУлаанбаатар хотоос 870 км, аймгийн төвөөс 320 км зайд байрладаг.Баруун, баруун хойд, хойд талаараа Өвөрхангай аймгийн Богд сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжиíст сум, Зүүн, зү¿н хойд талаараа өөрийн аймгийн Ноён, Сэврэй сумд, Урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуутай тус тус хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, салхи шуурга ихтэй.1 дүгээр сарын дундаж температур–16.3 С7 дугаар сарын дундаж температур +23 Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 72-96 мм, Өвөл хаврын улиралд голдуу шороон ба цасан шуургатай өдрийн тоо олон буюу урт хугацаагаар үргэлжилдэг цаг уурын төлөв байдалтай нутаг юм.


Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 4064.2 сая төгрөг, улсын төсөвт 52.6 сая, аймгийн төсөвт 2011.7сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 298.6 сая төгрөг байна. Нийт зардлын 55.3 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6 хувийг урсгал шилжүүлэг, хөрөнгө оруулалтын зардал, 32.7 хувийг нь бусад зардал эзэлж байнаЭдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна 515 өрх МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж амьдарлынхаа эх үүсвэрийг шийдвэрлэж байна. Тус сум нь улсад 5258.2 сая төгрөг, аймагт 2018.8 сая төгрөг, орон нутагт 4037.5 сая.төгрөг нийт 6102,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус сумаас жилдээ 500-600 тонн нүүрс олборлож экспортлодог.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 3.6 га талбайд тэжээлийн ургамал, 8 га талбайд төмс, 3.3 га талбайд хүнсний ногоо, 1.5 га-д жимсний мод тариалж, төмс 48 тонн, хүнсний ногоо 29.3 тонн, тэжээлийн ургамал 22.7 тонныг хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь БНХАУ-аас импортын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2006 онд баригдсан 110/35/6 квт-ын дэд станцтай. Цаашид импортын эрчим хүчнээс татгалзаж, дотоодын эрчим хүчний сүлжээнд холбогдох буюу дулааны цахилгаан станц барьж байгуулах зайлшгүй шаардлагатай. Одоогийн эрчим хүч нь хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд цаашид өргөтгөл хийх боломжгүй баригдсан байна.

Дулаан хангамж


Сумын төвд нэг төвлөрсөн уурын зуух ажиллаж байгаа ба 14 албан газар, 38 аж ахуй нэгж, 48 айл өрх талбайг тус тус халааж 100 цэгт халаалт хүргэж байна. Цаашид 54-ийн 2 тоннын хүчин чадал хүрэлцэхгүй болж байгаа тул уурын зуухыг өргөтгөх болон дулааны цахилгаан станц барих шаардлагатай.  

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 57.1 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төв хэсэгт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 879 хүүхэд суралцаж байна.45 багш, 18 ажилчинтайСургуулийн хүүхдийн Биеийн тамирын хичээлийн заал ачааллаасаа хэтэрсэн шинэ баригдсан сургуульд тамирын заал оруулаагүй учир биеийн тамирын заал зайлшгүй барих шаардлагатай. Инженерийн төвлөрсөн хангамж, Халаалттай

Дотуур байр


1975 онд ашиглалтанд орсон Сумын төв хэсэгт байршилтай75 хүүхдийн дотуур байр Инженерийн шугам сүлжээ хангамжинд холбогдсон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сурагчийн дотуур байр нь гадна дотор их засвар хийх зайлшгүй шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Сумын төвд байршилтай 15 ортой их эмч 2, бага эмч 6, сувилагч 5, туслах ажилтан 9, нийт 22 ажилчинтай.  2002 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 33 орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар 22 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа ба хэвтэж эмчлүүлэхэд хүндрэлтэй орны хүрэлцээ муутай байдаг.  Эмнэлэгийн барилгад өргөтгөл хийх, цаашид шинээр эмнэлэг барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвСумын төвд байршилтай 250 хүний суудалтай5 ажилчинтай1978 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга ашиглалтын шаардлага хангахаа байж багтаамж хүрэлцээгүйгээс үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй , цаашид үйл ажиллагааг бүрэн дүүрэн явуулах боломжгүй. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 164 ажилтан ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Гурвантэс сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ, óóë óóðõàé давамгайлсан суурин юм.Сумын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 1391 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 215.52 га газар өмчилж, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1.5 га газар, газар тариалангийн зориулалтаар иргэд аж ахуй нэгж 26 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвд байршилтай28 ажилчинтай1985 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын бус ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Ажиллах багтаамж муутай, дуу цуурай ихтэй, ажиллах эрүүл ахуйн орчин муу, цаашид стандартын шаардлага хангасан зориулалтын Хурлын заалтай, барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын сор бүтээгдэхүүн нь тэмээний ноосон эдлэл юм. Говь зулганай ХХК-ны байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд юм. Тус Компани нь 2003 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба найман нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. “Говь зулганай” ХХК нь 5 ажилчинтай  Уг бүтээгдэхүүнүүд нь “Говь фестиваль” наадмын 2007, 2009 оны шилдэг бүтээл, 2008 онд “Говь фестиваль” наадмын зах зээлээ өргөжүүлсэн “Аймгийн брэнд бүтээгдэхүүн” Тэргүүн байр, 2008 онд найман нэрийн барааг зураасан кодоор баталгаажуулан монгол нэрийн бараа болгосон. Мөн 2011 онд Улаанбаатар хотноо болсон Өмнөговь аймгийн үзэсгэлэнд “Тэмээний ноосон хөнжил”-өөр Шилдэг бүтээл “Гранпри”шагнал хүртсэн. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх” зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Сумын цахилгааны эх үүсвэрийг дотоодын шугам сүлжээнд холбох буюу дулааны цахилгаан станц барьж найдвартай эх үүсвэрээр хангах Цэвэр бохирын шугам сүлжээ бий болгож үерийн далан, хатуу хучилттай замтай болох Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх Уул уурхайн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж хамтран ажиллаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх