ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өмнөговь аймгийн Булган сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошуу. Дэн, Дал, Хавцгайт, Булган гэсэн 4 багийн нийт 665 өрхөд 2271 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 7-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. Хүн амын нягтрал нь 0.31хүн/км2 сум юм.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Тус сум нь 749.8 мянган га нутаг дэвсгэртэйгээс Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт 19.7 хувь нь хамрагдаж Улсын тусгай хамгаалалтанд орсоноос гадна Хадатын рашаан, Баянзаг, Төгрөгийн ширээ, Улаан нуурын сав газрын 35.8 мян.га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.  Эрэг булан, Хүрэн тойром, Баянзаг, Халзангийн элс зэрэг газар нутагт 23.4 мян.га заган ойтой, 70 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан махан болон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн орд бүхий палентологийн ховор олдвор бүхий газруудтай. 


Нийт газар нутгийн хэмжээ 749815 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 87519 толгой малтайгаас тэмээ 3467 буюу 3.9%, адуу 3292 буюу 3.8%, үхэр 797 буюу 0.9%, хонь 27065 буюу 31%, ямаа 52898 буюу 60.4%-ыг тус тус эзэлж байна.323 малчин өрх, 58 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 57,2 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баянзаг болон Хонгорын голыг дайран өнгөрдөг аялал жуулчлалын чиглэл нь шороон зам бөгөөд багууд шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 худаг, 20000м3 багтаамжтай 2 усан сан, цэвэр усны 1.8 км урт шугам хоолой байна. Усыг усны эхээс шууд шугам хоолойгоор түгээж 2 ус түгээх байрнаас иргэддээ усаа түгээдэг. Бэлчээрийн 99 энгийн уурхайн худаг, богино яндант 23 гүний худаг 22, бетонон хашлагт 42 худаг байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 12 бүлэгт 264 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байн. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 19 багш хамрагдсан байна. 

Цэцэрлэг


5 дугаар цэцэрлэг Сумын төвд байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна 13 багш, ажиллагчидтай 1960 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга 1, 2009 онд ашиглалтанд орсон тоосгон барилга 1, цаашид өргөтгөл хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Сумын төвд байршилтай 11 ортой 2 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай 2003 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Булган сумын төвд байршилтай 250 хүний суудалтай 4 ажиллагчидтай 1991 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга. Төвлөрсөн инженерийн хангамжтай. Тус барилга нь 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт их засварт орсон.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Булган сум нь Хөдөө аж ахуй,Газар тариалан, Аялал-Жуулчлал давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын 2009 оны 7-р сарыг 27-ны өдөр баталж хэхэгжүүлж байна. 2012 оны байдлаар 448 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 40.07 га газар өмчилж, 417 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 58,38 газар 324 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 14,77 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ-ын “Өрхийн амжиргааг дэмжих төсөл” НҮБ-ын “Ус ариун цэврийн байгууламжийг дэмжих төсөл”

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.720730000
Эрүүл мэнд: 0.665903333
Эдийн засаг: 0.303280000
Бусад: 0.546020000
Дэд бүтэц: 0.436450000
Байгаль орчин: 1.000000000


Өмнөговь аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 529 км,аймгийн төвөөс 98 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Ханхонгор, Баяндалай, Сэврэй, Мандал-Овоо сумдтай, Өвөрхангай аймгийн Богд сумтай хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, өвөл, хавардаа салхи ихтэй, цас шороо ихээр шуурдаг, өвөлдөө их хүйтэн. 1 дүгээр сарын дундаж температур -22 С 7 дугаар сарын дундаж температур +28 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого 77,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 245 сая төгрөг, сумын өөрийн орлого 0,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт зардал нь 245 сая.төгрөг, Нийт зардлын 53 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 36 хувийг урсгал шилжүүлэг, 5 хувийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 25,9 сая, аймагт 73,2 сая, орон нутагт 75,7 сая нийт 174,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд талх нарийн боовны цех, тахиа гахай үржүүлгийн газрын эхлэл тавигдаж байгаа бөгөөд дугуй засвар, блок үйлдвэрлэл, машин засварын газар, малын тэжээлийн үйлдвэр зэрэг жижиг үйлдвэрүүд ажиллаж байна. Тус сумын 400 гаруй өрх 20,5 га-д төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 200 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан авч жилд 300–400 гаад сая төгрөгийн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 19.5 га талбайд төмс, хүнсний ногоо, 6,5 га-д тэжээлийн ургамал тариалж 201,1 тонн төмс, хүнсний ногоо, 20,5 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 15 квт-ын 2 дэд станцтай.  

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуухтай 1985 онд баригдсан, сумын төвийн 12 барилга байгууламж нэгдсэн дулаанд холбогдсон. 2010 онд 50 сая төгрөгөөр 2 шинэ зуух тавигдсан байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттоос 566 км оршдог. Сумын нийт хүн ам 2271 үүнээс эрэгтэй 49.9 хувь эмэгтэй 50.1хувь нь сумын төвд амьдардаг, 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Сумын төвд байрлалтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 256 хүүхэд суралцаж байна 67 багш, ажиллагчидтай 2012 онд ашиглалтанд орсон,.инженерийн бие даасан хангамжтай Тоосгон хийцтэй барилга

Эрүүл мэнд


2003 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга 11 ортой. 2 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. 

Соёл спорт


1991 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн блокон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсныг 2011 онд их засвар хийгдэн одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус сумаас гар бөмбөгийн спортын мастерууд ихээр төрсдөг. Тиймээс цаашид тус суманд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх залуучуудын спорт цогцолбортой болох шаардлагатай байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд Буддийн хийд 1, Христийн сүм 1 байдаг. Тухайн хийдэд 1 лам, 1 санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 37 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Сумын төвд байршилтай 29 ажиллагсадтай 1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, анх компанийн байрын зориулалттай баригдсан. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Ашиглах боломжтой ч стандартын шаардлага хангаагүй, өрөөний тоо хүрэлцээгүй, байршил оновчгүй, зориулалтын архив, хурлын заал, АА-н өрөө байхгүй. Шинээр ЗДТГазрын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Булган сумын брэнд бүтээгдэхүүн Улаан лооль

Сумын онцлог


Эртний үлэг гүрвэлийн олдвортой, үзэсгэлэнт байгальтай. Өмнөговьдоо төдийгүй улсын хэмжээнд дээгүүрт орох аялал жуулчилалын бүс нутаг билээ. Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг 7 жуулчны баазтай, Газар тариаланг эрчимжүүлэн хүсний ногоо тариалж өөрсдийн хэрэгцээг хангахад онцгой анхаардаг. Мөн улаан лоолыг сумын бренд бүтээгдэхүүн болгосон. Улаанбаатар хотын захуудыг намрын цагт нэлээд хувийг хангадаг. Цаашид аялал жуулчлал, газар тариаланг хослуулан хөгжүүлэх бүрэн боломжтой.