ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян-Овоо сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Түшээт чин ван Говь Түшээ гүний хошуу гэж нэрлэгдэж байв.1924 оны 5-р сарын 26-нд Эрдэнэтолгой хэмээх газар анх Шанхай уулын хошуунд байгуулагдсан. 1958 он хүртэл 8 багтай байж байгаад 1958 онд тус сумыг Долоо Шарзаг гэдэг газар суурьшуулж байгуулсан байна. Могойт, Харзаг, Налих гэсэн 3 багт 572 өрхийн 1712 хүн амьдарч байна.


Далайн түвшнээс дээш 2200-2700 метрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нуруу уулсыг түшиглэсэн, тал хээр хосолсон газар нутагтай, сумын нутаг дэвсгэр нь говь, хээрийн бүсэд хамаардаг. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих боломжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 651381 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 75368 толгой малтайгаас 5049 тэмээ, 3561 адуу, 516 үхэр, 19573 хонь, 46669 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 9374 толгой мал тоологдсон нь нийт малын 12.4 хувийг эзлэж байна. 291 малчин өрх, 375 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65.5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумаас аймгийн төвд 165 км орчим шороон замаар зорчиж Гашуун сухайт, Энержи ресурс ХХКомпанитай холбосон 58 км хатуу хучилттай авто замаар, баг, хил залгаа сумдуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд гүний худаг 3 ажиллаж иргэд зөөврөөр усаа хэрэглэдэг. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.Айл өрхүүд сумын төвийн хойд болон баруун хэсэгт байрладаг.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 182 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 5 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 19 багш хамрагдаж байна. Дотуур байрны 3 давхар барилгатай, 80 хүүхдийн байрны барилгыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Чанарын хувь хангалтгүй баригдсан, чийгшил ихтэй.Төрийн өмчийн “19-р” цэцэрлэгт 55, гэр цэцэрлэгт 35 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“19 дүгээр ” цэцэрлэг Баян-Овоо сумын төвд байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 54 хүүхэд хүмүүжиж байна.9 багш, ажилчинтай.1988 онд ашиглалтанд орсон тоосго, бетонон хийцтэй, зориулалтын барилга. Ашиглалтын хугацаанд засвар хийгдээгүй тул их засвар хийх шаардлагатай.Хүүхдийн хамран сургалт нэмэгдэж байгаа тул цаашид тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаян-овоо сумын төвд байршилтай 15 ортойИх эмч 3, бага эмч 2, дүн бүртгэгч 1,сувилагч 5, эх баригч 1, нягтлан бодогч 1, бусад ажилтан 6, нийт 19 ажилчинтай.1980 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Амбулаторын барилгад их засвар хийх шаардлагатай. 

Соёлын төв


Баян-Овоо сумын соёлын төв нь сумын төвд байрладаг.150 хүний суудалтай4 ажилчинтай1961 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон хийцтэй, гар аргаар баригдсан, зориулалтын барилга. Тус барилгад засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагааг нь зогсоогоод байна. 

Ажилгүйдэл ядуурал


Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Баян-овоо сумын төвд байршилтай14 ажиллагсадтай1973 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга, модон хийцтэй, аж ахуйн аргаар баригдсан   Уурын зуухны төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон цэвэр бохир усны шугам тавигдаагүй. 2013 онд ЗДТГ-ын барилга шинээр баригдахаар төлөвлөгдөөд байгаа. 

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын брэнд бүтээгдэхүүн нь ингэний айраг сүү цагаа идээ болно. Жил бүр аймаг суманд зохион байгууллагддаг сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож шилдэг бүтээгдэхүүнээр шалгардаг. Тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, талх нарийн боов, цэвэр усны үйлдвэрүүд бий болсон.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл аялал жуулчлал, уул уурхайг экологийн тэнцвэртэйгээр хөгжүүлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, хүний хөгжлийг дээдэлсэн нийгмийн салбарын хөгжлийг хангах замаар хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэн, орлоготой, чанартай боловсролтой өрх иргэдийг буй болгоно.• ХАА, уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх таатай нөхцөл боломжийг бүрдүүлэн зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн чадавхийг бий болгох • Хот байгуулалтыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах асуудлыг нэмэгдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.785138000
Эрүүл мэнд: 0.901061666
Эдийн засаг: 0.417744285
Бусад: 0.927550000
Дэд бүтэц: 0.445666666
Байгаль орчин: 1.000000000


Баян-Овоо сум нь Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт орших бөгөөд өмнө талаараа БНХАУ, баруун хойт талаараа Ханхонгор, хойд талаараа Цогтцэций, зүүн хойд, зүүн талаараа Манлай, Ханбогд, баруун талаараа Номгон сумдтай хил залгаа оршдог.Улаанбаатар хотоос 669 км, Аймгийн төвөөс 165 км зайд байрладаг.


Эрс тэс уур амьсгалтай Хүйтний улиралд температур – 26.3 СЗуны улиралд  температур +35 Сжилийн дундаж салхины хурд 10-14 м/сжилийн хур тунадасны нийлбэр 70.9 мм


Сумын 2012 оны орон нутгийн төсвийн орлого 304,7 сая төгрөг, улсын төсөвт 17,4 сая, аймгийн төсөвт 107,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 270,6 сая төгрөг байна. Нийт зардлын 50,8 хувь нь цалин, 5,7 хувь даатгал шимтгэлийн зардал, 6,7 хувийг урсгал шилжүүлэг, 36,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд одоогоор 24 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд 1072.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсын төвлөрсөн төсвийн орлогод 17442,0 сая төгрөгийн татвар, аймагт 107460,0 сая төгрөг, орон нутгийн төсвийн орлогод 289729,4, нийт 414631,4 сая төгрөгийн татвар, НДСангийн орлого 281035,6, Тэтгэвэрийн сан-176054,2, Тэтгэмжийн сан-20339,3, ҮОМШӨД-23888,7, Ажилгүйдэл-5179,2, Эрүүл мэндийн санд -55574,2, төгрөгийг төвлөрүүлж байна.Аж ахуйн нэгжийн хувьд бараа бүтээгдэхүүн борлуулалт сайтай иргэдийн худалдан авах чадвар өндөртэй эрчим хүч, дулааны эх үүсвэрээр бүрэн хангагдсан талх нарийн боов, цайны газар ресторан зэрэг үйлчилгээний газруудаар боломжтой.

Газар тариалан


Сумын 1.5 хувьд нь төмс, 0.5 хувьд нь хүнсний ногоо, 0.4 хувьд нь тэжээлийн ургамал тариалж байна.Сумын хэмжээнд жилд 2.1 тонн төмс, 2.4 тонн хүнсний ногоо, 6.1 тонн тэжээлийн ургамал хураан авдаг. 2013 онд 3 га газар төмс хүнсний ногоо нэмж тариалаад байна

Цахилгаан хангамж


Сумын төв нь 250 кВт-ын хүчин чадалтай дизель станцтай. Оюу толгой ХХК-наас 250квт-ын хүчин чадалтай дэд станцуудыг байршуулан 2013 оны 08 сард төвлөрсөн цахилгаанд холбохоор шийдвэрлэсэн.Сумын төвд 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангаас 987,4 сая төгрөгийн өртөг бүхий 11 км газрын шинэ шугамын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Сумын төвийн шугам цэвэр бохир усны шугам тавигдсан ба байгууллагуудын салбар шугамуудад цэвэр бохир усны шугам тавигдаагүй байна

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хадгаламж банк, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд төвлөрсөн халаалтын зууханд холбогдсон. ХААН банк, эмийн сан, холбоо, зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд ердийн галлагаатай байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 44 хувь нь сумын төвд амьдардаг. Тус сум нь уул уурхай хөгжиж буй Цогтцэций, Ханбогд сумдтай хаяа нийлэн оршдог. Энэ нь сумын хүн амын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан болж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульБаян-Овоо сумын төвд байршилтай240 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 183 хүүхэд суралцаж байна.29 багш, ажилчинтай.1997 онд ашиглалтанд орсон нэг давхар тоосгон хийцтэй 240 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байранд сургалтыг тогтвортой явуулж ирсэн.

Эрүүл мэнд


Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 4 бага эмч, 5 сувилагч, бусад ажилтан 7, нийт 19 ажилчинтай.2012 онд 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 211, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1961 онд ашиглалтанд орсон 150 хүний суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больсон тул мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт заал нь спортын арга хэмжээ зохион байгуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул шинээр спорт заал барьж байнаТус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй, жижиг дэлгүүр 16, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 2 цэг салангид үйл ажиллагаа явуулж байна

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 89 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баян-Овоо сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлийн бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 23.25 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 5 гаүйлдвэрлэлийн бүс 15039 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2 гахөдөө аж ахуйн бүс 568760.8 га2012 оны байдлаар 527 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 37.5 га газар өмчилж, 455 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржаа, үйлчилгээ газар тариалангийн зориулалтаар 153.3 га газар газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл Сум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Мөнхийн ДугарБайгуулагдсан он: 1973 онХөшөө дурсгалын намтар: Мөнхийн Дугар гэдэг хүн нь дээр үед манж хятадуудтай шөргөлдөж ард түмнийхээ төлөө гарамгай гавьяа байгуулсаныг дурсаж хөшөөг босгосон. Хөшөө дурсгалын нэр: Идэр Дампилын чулуун хөшөөБайгуулагдсан он: 1984 онХөшөө дурсгалын намтар: Хятадын нэгэн хошуунд хэнд ч дийлдэшгүй хүчтэн гэгч бяралхаж бусдыг дээрэлхээд байхаар нь Манжийн хаан түүнийг ар халхын Дампил аваргатай барилдуул гэж зарлиг буулгажээ. Дампил аварга барилдаж түрүүлээд, уулын бэлээс нэг чулууг өргөж үзүүлснээр уг чулууг нэг авдар номтой хамт өгчээ. Дампил аварга тэр чулуугаа хошууны нутгийн гүнд тавьсан гэдэг ба нас барсаны дараа нь нутгийн жижигхэн хар толгойн оройд тавсан гэдэг домог ярианаас үүдэн Баян-Овоо сумын Могойт багийн хойно орших хар толгойг Идэрийн овоо гэдэг болсон түүхтэй. 

Сумын онцлог


Ази тивд хүн үүссэн гэх эртний бууц ул мөр Оцон мааньтаас олдсон. Үүнийг хуучин чулуун зэвсгийн төгсгөл буюу 600-300 мянган жилийн өмнөх үед хамааруулдаг байна. Налих багийн нутаг Сайрын Балгасад Хүннүгийн үеийн хэрмэн хот байсны буурь, мөн манжийн үеийн цайз, худалдааны хотын үлдэгдэл, Заг Сүүжээс Их Алагийн уул орох замын нэгэн хавцалд эртний Шивээ хотын туурь бий. Тэртээ Ховд, Улиастай хүрэх шар зам гэж нэрлэгддэг өртөө, худалдааны их зам Баян-Овоо сумын Гэдрэгээр дамжин гардаг байсан ба Бээжин, Жанчхүү ортол тэмээн жингээр явахад их өгсүүр газар явсаар энэ Гэдэргийн даваан дээр гарч хамгийн өндөр даваа гэдэг байсан байна. Дуут хад, Аргалантын хяр дахь Чингисийн нум саадгийн тавиур, Гурамсангийн хоолой дахь их хаадын морины уяаны хонхор, Баянмөнх даян хааны төрсөн газар Хулгар, Муруйн цав, Их хаадын цэргийн балгас дахь цонж зэрэг түүх дурсгалын газар, Могойтын чулуужсан 4 м могой, Налихын чулуужсан мод, Хөрхийн хүн чулуун хөшөө, 6-н талт чулуунууд зэрэг түүх соёлын үнэт олдвор бүхий уудам говь юм.