Далайн төвшнээс дээш 2800 метр өндөрт ,Алтайн нурууны үргэлжлэл Говь Гурван сайхан уулын ноён оргил Эрдэнэцогт уулын өвөр хоолойд оршдог. Тус сумын уулархаг газрууд нь ерөнхийдөө хад асга ихтэй, уулын ам хөндийнүүд нь сайр жалгаар ихээхэн хэрчигдсэн, уулын бэл хормойнууд нь тал хөндий рүүгээ ортол үргэлжилсэн урт сайр. жалгаас бүрддэг ба сумын баруун талаар Баянцагаан хайрхан уул, зүүн хойш эргэж Говь гурван сайхны нуруу, Аргалант, Зурамтай, Овоон хэц, Зөөлөн гэсэн хөвчүүдээр хүрээлэгдэн тогтсон байна. Нутгийн дунд, өмнө хэсгээр том хэмжээний тал хөндий, Говь гурван сайхны нурууны өвөр бэлийг дагаж томоохон хэмжээний долгиорхог тал хөндийнүүд, нутгийн баруун хойд болон баруун урд талаар бага хэмжээний хужир мараа бүхий нам хотос газрууд байдаг
Нийт газар нутгийн хэмжээ 1075073га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 124361 толгой малтайгаас 3146 тэмээ, 4305 адуу, 1066 үхэр, 22683 хонь, 93161 ямаа байна. 504 малчин өрх, мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 73.4 хувийг эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн толгой мал 24567 тоологдсон нь нийт малын 20 хувийг эзлэж байна.
Сумын газар нутаг дээгүүр Гурван тэс, Ноён, Сэрвэй гэсэн 3 сумын иргэд дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Тус сум халаалтын төвлөрсөн сүлжээнд холбогдсон бөгөөд 2012 онд зуухыг сольж 0.6 мвт, 0.8 мвт-ын 2ш шинэ тогоо суурилуулсан. Дулааны өргөх насос 12 квт-ын хүчин чадалтай /2ш/ Дулааны төвлөрсөн хангамжид холбогдсон 22 айл өрх, 9 байгууллага, 5 аж ахуй нэгж байна. Дулааны шугамын нийт урт 0.4 км болно.Цаашид 0.4 км урт 150 мм дулааны төв шугамыг шинэчлэхгүй бол 2012-2013 онуудад өвлийн ид ачааллын үед цоорч аваарын байдал үүссэн.
Сумын төвийн цэвэр усны хангамжийг 2008 онд ашиглалтад орсон төвлөрсөн усны сүлжээнээс түгээж байна. Цэвэр усны байгууламж нь сумын төвөөс 0.4 км-д байрлах 10 л/сек хурдтай ундрага бүхий 113 т-ын гүний худгаас 100 мм хоолойгоор 100 м3 багтаамжтай усан сангаар дамжуулж 7.5квт-ын 2ш өргөх насосоор айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд цэвэр ус түгээдэг бөгөөд нийтийн орон сууцны 16 айл, хувийн орон сууцны 5 айл, 2 аж ахуй нэгж, 11 байгууллага тус байгууламжид шууд холбогдсон болно.Тус шугам хөлдөлтийн гүнд суурилагдсан учир хүйтний улиралд усыг өргөгч насосоор тасралтгүй шахах хэрэгтэй бөгөөд цахилгааны саатлаас болж 2009 онд хөлдөж байсан. Сумын төвийн гэр хороололд цэвэр ус түгээх 1м3 багтаамжтай түгээх байр байдаг боловч хүйтний улиралд цахилгааны саатлаас болж хөлдсөн учир одоогоор ажиллахгүй байна. .Тус байгууламжийн дамжуулах шугамын урт 1.4 м юм.
Суманд 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, Их эмч 2 Эмнэлэг болон Багийн бага эмч 3, Эх баригч бага эмч 1, ахлах сувилагч -1, Дүн бүртгэгч бага эмч 1, Лаборант 1, Ээлжийн сувилагч 4, Ариутгагч 1, НЭМ ажилтан 1, нягтлан бодогч 1, аж ахуй 1, асрагч үйлчлэгч 2 тогооч 1 түргэн тусламжийн жолооч 2-той үйл ажиллагаагаа явуулж байна.
1962 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан боловч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, олон нийтийн соёл урлагийн арга хэмжээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 22 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Баяндалай сум нь Засаг захиргаа- мал аж ахуй, газар тариалан үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 419 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 34.5 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 549 иргэн 174.25 га газар, 100 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 16.2 га газар, 33 иргэн, газар тариалангийн зориулалтаар 8.7 га газар эзэмшиж байна.
Тус сум нь цаашид уул уурхай, ашигт малтмал дагасан хүн амын төвлөрөл бий болж хөгжих нөхцөл бүрдээгүй байгаа бөгөөдмал аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар цаашдын хөгжлийн алхамаа тодорхойлж байгаа юм.Өнөөгийн байдлаар тус сумын хувьд дэд бүтэц, харилцаа холбоо, зах зээлийн боломжтой нөхцөлд тодорхой хэмжээгээр байна боловч, ямар нэг томоохон эдийн засгийн үр ашигтай, үр дүнтэй, үйлдвэрлэл үйлчилгээ байхгүй түүнийг дагасан төвлөрөл хүн амын суурьшил бий болоогүй,ард иргэдийн нийгмийн идэвхи, амьдралын төлөөх санаачлага дутмаг байгаа зэрэг нь цаашдын эрчимтэй хөгжлийг удаашруулж байна. Иргэдийн дийлэнх олонхи нь ХАА-н салбарт мал маллан хөдөлмөрлөж байна. Байгалийн үзэсгэлэнт газруудтай учир аялал жуулчлал хөгжих боломж бүрдсэн мөн ашигт малтмалын лицэнцтэй компаниудаас сумын эдийн засагт нөлөөлөхүйц дэмжлэг авах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой.
Боловсрол: | 0.799333000 |
Эрүүл мэнд: | 0.763733333 |
Эдийн засаг: | 0.313282857 |
Бусад: | 0.946815000 |
Дэд бүтэц: | 0.690116666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур 18.5 С хүйтэн 7 дугаар сарын дундаж Температур 25 С дулаан жилийн дундаж салхины хурд 5-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 100 мм
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого нь 198.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг ..0. сая төгрөг, сумын өөрийн орлого 0.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 251.5 сая төгрөг байна. Нийт зардлын 55.9 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0 хувийг урсгал шилжүүлэг, 38.1 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын нийт төсвийн зарлага 251.5 сая орчим төгрөг. Үүнээс орон нутгийн төсөв 131.8 Сая төгрөг байна. Орон нутгийн төсвийг 44.6 хувь татварын орлогоор бүрдүүлэх боломжтой ба сумын нийт зарлагын 55.4.хувийг сум өөрөө олж байна.
Сумын хэмжээгээр жилд 40.6 га талбайд тариалан эрхэлдэг бөгөөд 5.5 га талбайд төмс, 8.9 га талбайд хүнсний ногоо, 26.2 га талбайд тэжээлийн ургамал тариалж 50.5 тонн төмс, 29.6 тонн хүнсний ногоо, 95.0 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Сум нь 2002 оны 12 сард Даланзадгадын ДЦСтанцад холбогдсон, дэд бүтэц хөгжих боломж бүрдсэн. Монголын цахилгаан холбоо компаний холбооны салбарт Ин ком Нет ХХК-ний сансарын холбоотой Скайтель сүлжээ 2008 оны 2 сараас ашиглалтанд орсон, мөн мобиком, юнител, шилэн кабиль зэрэг сүлжээ нэмэгдэж орсон.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын 2 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.
Тус сургууль нь 10 жилийн тогтолцооноос 11, 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа үеийн сургалтыг Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын хууль, бага дунд боловсролын õºòºëáºð, стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтэц зэрэг баримт бичгийг үндэслэн сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна. Одоо тус сургуульд 397 суралцагч суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.4. хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 92.3 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 9 багш хамрагдсан байна. Цэцэрлэг хамран сургалт 87.5 хувтай байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 14 байна. Нийт ажилгүй иргэдийн 85.7 хувийг эмэгтэйчүүд, эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21.4 хувийг дээд, 64.3 хувийг бүрэн дунд, 14.3 хувийг бүрэн бус дунд, хүмүүс тус тус эзэлж байна. 2012 онд байнгын болон түр ажлын байраар хангагдсан 24 хүнээс байнгийн ажлын байраар 18, түр ажлын байраар 6 , эмэгтэй нь 70.9 хувь эрэгтэй 29.1 хувь байна.
2012 онд орон нутгийн санхүүжилтээр 75 ортой хүүхдийн цэцэрлэг, Баян багийн контор, Төхөм багийн соёлын төв зэрэг нийт 704,1 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэн бана.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах