ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Өвөрхангай  аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 492 км, аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.Баянхонгор аймгийн Өлзийт болон Өвөрхангай аймаг Нарийнтээл, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан  сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.Нэгдүгээр сарын дундаа температур -20,8°С, долоодугаар сарын дундаж температур 16,3 °С жилд дунджаар 245,8 мм тунадас унадаг.


Орон нутгийн төсөв.        Сумын төсвийн нийт орлого 597,7 сая төгрөг, бөгөөд улсын төвлөрсөн төсвийн  шилжүүлэг 76,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 521,5  сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 398,5 сая төгрөг байна. нийт зардлын 49,3 хувь нь цалин,5,4  хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27,8 хувийг урсгал шилжүүлэг,    17,5 .хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 55 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад  23,5 сая, аймагт 280,9 сая, орон нутагт 316,6 сая нийт 621,0  сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Зам тээвэр


. Сумын төвд 2012 онд 2 км бетонон зам тавьж эхлээд одоогоор ашиглалтанд ороогүй байгаа бөгөөд аймгийн төв болон багуудтай, мөн багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5  гүний худгаас  түгээж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


      Сумын төвд нийт 865 өрх байгаагаас  амины сууцтай 320 өрх байгаа нь сумын төвийн нийт өрхийн 36,9 хувь нь байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


      Өвөрхангай аймгийн Уянга сум нь Ерөнхий боловсролын 9, 12 жилийн 2 сургуультай.  Ерөнхий боловсролын 2 сургуулийн 64 бүлэгт 1727  сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 169, бүрэн дунд боловсрол эзэмших эчнээ сургалтанд 52 сурагч тус тус суралцаж, бага ангийн хамран сургалт 100%, суурь боловсролын хамран сургалт 99,2%-тай байна. Мэргэжилтэй багшийн хангалт   хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх  сургалтанд нийт давхардсан тоогоор 475 багш хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүллээ. Мөн 2011-2012 оны хичээлийн жилд өдрийн ангиас 29 сурагч,     АББ-ын ангиас 3 сурагч  МСҮТ-д 6 мэргэжлээр тус тус элсэн суралцлаа.Сумын ЕБ-ийн  сургууль нь: •    13 кабинеттай •    Багшийг хөгжүүлэх 2 төвтэй •    40 хүний суудалтай цахим номын сантай,•    Миком интернетэд холбогдон хичээлийн 2 байрандаа wireless-аар цацдаг•    Биеийн тамирын иж бүрэн хэрэгсэлтэй гадаа талбай, спорт заалтай•     АББ-ын  “Гэгээрэл” төв нь багш нарын өрөө болон 2 кабинеттай•    Битүүтэд 2 га газар бүхий багш, сурагчдын амралт зуслантай•    Сурагчдын нэг дотуур байртай бөгөөд одоогоор 1 багш, 3 жижүүр,   2 тогооч, 65 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2 дугаар сургууль


Хичээлийн 2-р байр нь 1987 онд ашиглалтанд орсон, цутгамал шонтой хавтангаар барьсан барилга бөгөөд 180 хүүхдийн хүчин чадалтай. Ашиглалтанд ороод удаж байгаа, чанарын муу түвшинд байна.

Цэцэрлэг


Сумын  цэцэрлэг Онги 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагсадтай зориулалтын  барилга.  Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр цэцэрлэг барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн  30 ортой 2 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 7  их эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 215 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1390, осол гэмтэл 43, халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Тус сумын Соёлын төвийн барилга нь 2009 онд шатаж ашиглах боломжгүй болсон. Одоогоор сумын Бизнес хөгжлийн төвийн 128.48м2 талбай бүхий 3 өрөөнд байрлаж 9 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Харин Ерөнхий боловсролын зааланд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 49  байна. Нийт ажилгүй иргэдийн 46.9  хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10.2  хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  6.1 хувийг  техникийн болон анхан шатны, 44,9 хувийг бүрэн дунд, 8,1 хувийг бүрэн бус дунд, 8,1 хувийг баг 18,6  хувийг боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь "Төрийн үйлчилгээг шинэлэгээр иргэн бүрт тэгш хүртээмжтэй, чанартай, хөнгөн шуурхай хүргэн, төрөлх нутагтаа их бүтээн байгуулалтыг өрнүүлж, айл өрх, иргэн бүрийг ажилтай, орлоготой, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх замаар сумынхаа нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх явдал мөн" зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Ажил орлоготой иргэн- Хөгжлийн нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ. • Нийгмийн бодлого-Хүний хөгжил: Хүн бүрт мэдлэг боловсрол эзэмшиж, сурч боловсрох, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээнд адил тэгш, хүртээмжтэй хамрагдах орчин нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. • Иргэдийн оролцоотой-Төрийн үйлчилгээний шинэчлэл: Үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсронгуй болгож, төрөөс иргэдэд шуурхай, хүртээмжтэй, шударга, ялгамжгүй үйлчилдэг тогтолцоог бий болгоно.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.724193000
Эрүүл мэнд: 0.619963333
Эдийн засаг: 0.315375714
Бусад: 0.857960000
Дэд бүтэц: 0.474966666
Байгаль орчин: 0.833335000


 Өвөрхангай  аймгийн Уянга сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшины хошуу. Жаргалант, Таац , Шивээ-Овоо, Шуранга, Бадрал, Бөөрөлжүүт, Өлт ,Онги  гэсэн  8 багийн  нийт  2695 өрхөд 9050 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.


Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. . Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 313936 га.

Мал сүрэг


        Сумын хэмжээгээр нийт 191,3 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1,8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын   1,0  хувь байна. 865 малчин өрх, 837 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 63,2 хувийг эзэлж байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь 1990 онд  Бадрал Жаргалант баг нь 2012 онд Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Одоо сумын төвд 6/0,4 ква-ийн дэд станц 1, 250 ква гийн дэд станц 1, 35/04 кв-ын 400 ква дэд станц 2, 100 ква дэд станц 1, 160 ква дэд станц 1 бүгд 6 дэд станц ажиллаж байна. Жаргалант Бадрал багт 6/10 кв-ын 1000 ква дэд станц 1, 10/0,4 кв-ын 100 ква дэд станц 1, 63 ква дэд станц 1 ажиллаж байна.

Дулаан хангамж


Сумын төвд  Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, ЗДТГ, СӨББ, Бизнес хөгжлийн төвийн  харьяа уурын зуухууд ажиллаж байгаа боловч Бизнес хөгжлийн төвөөс бусад байгууллагууд нь 2012 оны 1 сарын 1 нээс эхлэн менежментийн хувьчлалаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль байршилтайМанай сургууль хичээлийн 2 байртай. 480,хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1475 хүүхэд суралцаж байна 108 багш, ажиллагсадтайХичээлийн  1-р байр нь 2004 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон, блокон барилга бөгөөд 320 хүүхдийн хүчин чадалтай. Ашиглалтанд орсоноос хойш их засвар хийгдээгүй чанарын дунд түвшинд байна.

Сургууль


Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 268 хүүхэд суралцаж байна43 багш, ажиллагсадтай1971 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон  модон  хийцтэй, зориулалтын  барилга. 2007 онд өргөтгөл 35000,0 мянган төгрөгөөр баригдаж 2 анги шинээр нэмэгдсэн.   Сургуулийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр сургууль барих шаардлагатай.

Цэцэрлэг


Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 50 хүүхэд хүмүүжиж байна10 багш, ажиллагсадтай2001 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон  модон  хийцтэй, зориулалтын  барилга. Одоогоор ердийн галлагаатай.  Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр цэцэрлэг барих шаардлагатай.

Эмнэлэг


Онги 8 багт  байршилтай25 ортой12 эмч, 7  сувилагч нийт  30 ажиллагсадтай 2003 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 2013 онд их засварт орохоор шийдвэрлэгдсэн  амбулаторийн барилгын өргөтгөл нь 2007 онд ДЗОУБ-ын санхүүжилтээр орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга хийх шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Уянга сумын төв нь ерөнхий төлөвлөгөөгөө 2000 онд боловсруулсан ба  тодотгол хийж дахин шинэчлэх шаардлагатай. Хот тосгон бусад суурины газрын бүс хүн амын өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4-н жилийн хугацаанд  1832,77 га-аар нэмэгдсэн.Хот тосгон бусад суурины газрын өнөөгийн байдал:•    Барилга байгууламжийн дэвсгэр газар -15,2 га•    Нийтийн эдэлбэр газар-1413,4 га•    Уурхайн дэвсгэр газар-1798,47•    Гэр хорооллын газар-136,10 Өнөөгийн байдлаар 2017 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 136,10 га газар өмчилж, 666 иргэн аж ахуй нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 54,58 га газар, 9 иргэн аж ахуй нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар  19,5 га газар, 6 иргэн, аж ахуй нэгж газар тариалангийн зориулалтаар 11 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаОнги 8 дугаар багийн нутагт байршилтай.26 ажиллагсадтай2009  онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга. 2 давхар 17 өрөөтэй өрөөний хүрэлцээ хангамж төдийлөн хүрэлцээтэй бус, цаашид нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэн өргөтгөх шаардлагатай.