Сумын төвийн байрлал хойд өргөрөгийн 4711’, зүүн уртрагийн 10248’ солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500 м өндөрт оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтийн уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадарга нь ерөнхийдөө нам, уулсын байдлаас голын хөндий рүү шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зонхилсон голын болон голын хурдаст талархаг гадаргад байрладаг. Энэ орчим тэгш хөндийгөөс гадна орчны үнэмлэхүй өндөр цэг суурьшлаас баруун тийш орших Баянзүрх уул 2262 м түүнээс хойш, Хангайн овоод 1954 м, Их саруул уул 1946 м, урд зүгт Вангийн овоо 1735 м, Мэлхий толгой 1606 м зэрэг уулсыг нь Орхон голын хөндийгөөр тусгаарлагдах ба баруун талын гадаргын төрх нь өндөрлөг, ихэвчлэн боржин чулууллагаас тогтох тул орой нь хад цохио, сэрвэн, дэл хадан хяр чулуулгийн илэрцүүд элбэг байхад урд талын уул нь нам бөмбөгөр орой, налуу хажуутай юм. Нутгийн хойд хэсэг болон зүүн талаар нэлээд талархаг Хөгшин Орхон голын өргөн хөндий үргэлжилнэ. Сумын төв байрших хэсэг талархаг харьцах өндөр багатай тэгшивтэр, урагшлах тусам гадаргын байдал өндөрлөг болдог.
Нийт газар нутгийн хэмжээ 224116 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд нийт 192,000 толгой мал тоологдсоноос тэмээ-291, адуу 16095, үхэр 9528, хонь 93431, ямаа 72680 байгаа бөгөөд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5,4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2,9 хувь байна. 860 малчин өрх, 342 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 33,1 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хот, Цэцэрлэг хот, Хужирт сумтай хатуу хучилттай авто замаар холбогдсон. Хот дотроо 5,4 км хатуу хучилттай замтай. Багууд хооронд ихэвчлэн шороон замаар холбогддог.
Хархорин сумын төвийн усан хангамжийн төвлөрсөн систем нь 2012 онд ашиглалтанд орж “Хархорин ус суваг” ОНӨ ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ундны усны эх үүсвэрээр ханган ажиллаж байна. Дээрхи байгууламж нь 30,0 мян хүн амыг хангах хүчин чадалтай, гүний 2 худгаас усаа татаж 500 метр кубын багтаамжтай 2 усан санд төвлөрүүлэн 3 ус түгээх байраар иргэдэд ундны усыг түгээж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 15 төсөвт байгууллага цэвэр усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.Мөн сумын төвийн усан хангамжинд зориулагдсан гүний 6 худаг, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хэрэгцээндээ 15 гүний худаг тус тус ашиглаж байна.
Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь энгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжаас бүрдэнэ.Үүнд:1. Хүлээн авах камер2. 2 үет тунгаагуур 1 ширхэг, диаметр 9 м3. 80х100м-ийн харьцаатай 2 ширхэг шүүрүүлэн карт ордог.Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 15 төсөвт байгууллага бохир усны шугамд холбогдон хэвийн ажиллаж байна.
2012 оны байдлаар нийтийн орон сууцанд 527 буюу хүн амын 4,1 хувь нь сууж хүн амын үлдсэн 12074 буюу 95.9 хувь нь гэр хороололд амьдарч байна. 2012 онд шинээр 60 айл, 25 айлын орон сууц баригдахаар суурийн ажлаа эхлүүлсэн. Цаашид орон сууц баригдахад цахилгаан, цэвэр бохир усны шугамд холбогдох боломжтой. Хүн амын орон сууцны хангамжийг сууцны төрлөөр авч үзвэл:а). Нийтийн орон сууцны 1- 2 давхар сууц б). Гэр болон хувиараа барьсан энгийн сууц гэсэн үндсэн 2 төрөл байна. Одоо байгаа цөөн тооны орон сууц нь 1970-1980-аад оны үед сангийн аж ахуйн ажилчдад зориулж барьсан 2 айл, 8 айл, 12 айлын сууцнууд бөгөөд цахилгаанаас өөр инженерийн ямар ч хангамжгүй, элэгдэж хуучирсан, цаашид ашиглах боломж муутай сууцнууд юм.
Ерөнхий боловсролын 3 сургуулийн 82 бүлэгт 2471 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 250 гаруй хүүхэд элсэн орж, 340 гаруй хүүхэд төгсдөг бөгөөд энэ үзүүлэлт жилээс жилд өсөх хандлагатай байна. ЕБС-ийн нэг багшид 21 хүүхэд ногдож, анги дүүргэлт 30 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн системд 254 багш, ажилчид ажиллаж, хамран сургалтын хувь 99,7 хувь байна.Хуучин эмнэлгийн байранд байрлах 125 ортой дотуур байранд 167 хүүхэд сууж байгаа нь дотуур байранд амьдрах шаардлагатай хүүхдийн 85 орчим хувийг хангаж байна. Сургуулийн өмнөх боловсролыг 4 цэцэрлэгээр дамжуулан олгож, жилд 650 гаруй хүүхэд хүмүүжиж, хамрагдвал зохих хүүхдийн 50 хүрэхгүй хувь нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн бүлэгт хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын системд 58 багш, ажилчид ажиллаж, цэцэрлэгийн дундаж ор ашиглалт 100 хувьтай байдагЦэцэрлэгийн насны хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор цэцэрлэгийн ээлжийн, нүүдлийн, гэр цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулж, хэвшээд байна.
Сумын хэмжээнд эрүүл мэндийн 3 байгууллага үүнээс 2 хувийн хэвшлийн эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж тэдгээрт 112 хүн ажиллаж байгаагийн 20 нь их эмч байна. Өрхийн эмнэлэг нь өөрийн үйлчлэх хүрээний 9542 иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.Нэгдсэн эмнэлгийн амбулаториор жилд дунджаар 22000 гаруй хүнд үзлэг хийж, 16 үзүүлэлт бүхий шинжилгээг 5000 гаруй хүнд хийж, стационарт жилд 2200-2300 өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг. Түргэн тусламжийн алба нь 1 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 5 жолоочтой ажиллаж жилд дунджаар төвийн 2400-2600, алсын 400-500 дуудлагыг хүлээн авч гүйцэтгэдэг.
Хархорин сумын соёлын төв нь 1961 онд баригдсан. Эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор урлаг, соёлын үйл ажиллагаа явуулж байна. Жилд дундажаар 103-112 арга хэмжээ зохион байгуулж 20 гаруй мянган иргэдэд урлагийн тоглолт, номын сангийн болон соёл олон нийтийн ажил, кино, явуулын соёлын үйлчилгээ үзүүлж, хөгжим, бүжиг, дууны төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж байна.Сумын спорт заал ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас ЕБСургуулийн спортын 3, ШШГАлбаны спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. 6 зочид буудал, 2 халуун усны газар, 44 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 238 байна. Нийт ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүйчүүдээс дээд боловсролтой 54, бүрэн дунд боловсролтой 24, Тусгай дунд 93, бүрэн бус боловсролтой 16, бага боловсролтой 6, боловсролгүй 3, техник мэргэжлийн 42 хүн байна.
Тус суманд барилга угсралтын компани байхгүй боловч блок, тоосгоны үйлдвэртэй. 2012 онд 12 жилийн хүүхдийн сургууль, дотуур байр баригдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар барилгын ажил дуусаагүй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЯдуу малчин өрхүүдэд, уст цэг нэвтрүүлэх төв байгуулах төсөл /хэрэгжсэн/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа–II төсөл /хэрэгжсэн/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь “
Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг “Аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ тэргүүлсэн, бүсийн засаг захиргаа, шинжлэх ухаан мэдээлэл, нийгэм соёл үйлчилгээний төв” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Байгалийн сонин тогтоц, рашаан ус, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж нутгийн сор бүтээгдэхүүнтэй болох• Ажлын байрыг 1,5 дахин нэмэгдүүлж ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах• Дэд бүтэц хөгжсөн орон сууцны хорооллуудыг байгуулах • 20000 –аас доошгүй хүн амтай хот болгох.
Боловсрол: | 0.654302000 |
Эрүүл мэнд: | 0.755096666 |
Эдийн засаг: | 0.377498571 |
Бусад: | 0.512740000 |
Дэд бүтэц: | 0.551350000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Орхон голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай.• 1 дүгээр сарын дундаж температур -10.6о С• 7 дугаар сарын дундаж температур +17.2о С• Жилийн дундаж салхины хурд 3,6 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 324.7 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 4,212,7 сая төгрөг бөгөөд үүнээс улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 4,107,4 сая төгрөг, сумын өөрийн орлого 105.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 4,212,7 сая төгрөг байна. Нийт зардлын 66 хувь нь цалин, 7,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6,7 хувийг урсгал шилжүүлэг, 20,0 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд 73 аж ахуйн нэгж байгууллага, 131 иргэн үйлдвэрлэл, 217 иргэн худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж 8,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 232,4 сая, аймагт 632,7 сая, орон нутагт 101,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Суманд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүх, сум Прокурорын газар, Хархорин дахь цагдаагийн хэлтэс, ШШГЕГ-ын харъяа ШШГАлба, Онцгой байдлын Гал Унтараах 45-р анги зэрэг хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.Тус суманд ҮХААЯ-ны харъяа Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан, “Хархорин” ХХК, “Зандан шоо-риса” ХХК, “АЗЗА-Хархорин” ХК, “Алтан тээрэм” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. Хархорин сум нь аялал жуучлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 20 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна “Хархорин” ХК нь чацарганы томоохон аж ахуй эрхлэж байгал орчинд таатай нөлөө үзүүлж, хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалахын зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг сумын иргэдэд нийлүүлж байна.
Сумын хэмжээнд 18871 га эргэлтийн талбайтай жилд 3405 га талбайд үр тариа, 90 га талбайд төмс, 58 га талбайд хүнсний ногоо, 435 га талбайд тэжээлийн ургамал тариалж 2820 тн үр тариа, 664,2 тн хүнсний ногоо, 937 тн төмс, 385 тн тэжээлийн ургамал хураан авч байна.
Төвийн эрчим хүчний системд холбогдсон. 35 квт-ын 27,6 км ЦДАШ, 10 квт-ын ЦДАШ- 27,6 км, 0.22-0.4 квт-ын 57км ЦДАШугамтай. 110/35/10 квт-ын 20000 кВА хүчин чадалтай дэд станцтай. 35/0.4 квт-ын дэд станц 7, 10/0.4 квт-ын дэд станц 45, бусад туслах тоноглолууд, хэмжүүрийн болон өндөр хүчдэлийн лаборатортой. Цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан цаашид өргөтгөл хийх бүрэн боломжтой.
Хархорин хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 1979 онд ашиглалтанд орон 2012 онд дахин засварлагдсан. Бохир усны насос станц нь CD18/56 маркийн хоёр насостой, насос станц нэг маягийн зургаар баригдаж, засварлагдан ашиглалтанд орсон одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
Хархорин хот нь төвлөрсөн халаалтын системтэй боловч одоо энэ систем нь ажилладаггүй. Хэрэглэгчид өөр өөртөө жижиг тогоо суурилуулан өөрсдийн хэрэгцээг хангаж байгаа бөгөөд нийт 19 уурын зуух ажиллаж байна.
УИХ-ын 1994 оны 58 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот, 2003 оны 1 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн тулгуур төв хот болсон.2004 онд Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн санхүүжилтээр хийж Засгийн газрын 132 тоот тогтоолоор батлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Хотын нутаг дэвсгэрийн үүрэг, зориулалтын бүсчлэл 1.Хотын төвийн хэсэг – 20 га 2.Суурьшлын бүс – 300 га 3. Үйлдвэр аж ахуйн бүс - 20,000 га 4.Түүх соёлын хамгаалалтын бүс -200 гаХархорин сумын хэмжээнд 19638,2 га газрыг иргэн аж ахуй нэгж байгууллагын өмчлөл, эзэмшилд олгоод байна.Үүнээс • 3242 иргэн 274 га газар өмчлүүлсэнээс гэр бүлийн хэрэгцээний зориулатаар 3224 иргэнд 271,3 га, аж ахуйн зориулалтаар 18 иргэнд 3,4 га газрыг өмчлүүлсэн байна.• 344 иргэн аж ахуй нэгж байгууллага газар тариалангийн зориулалтаар 18871 га • 86 аж ахуй нэгж байгууллага 453 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар • 18 аж ахуй нэгж 40,2 га газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар тус тус эзэмшиж байна.
Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол Улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй Ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол Улсын түүхэн үнэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий "Хархорум" музей ажиллаж байна.Хархорин сум нь аялал жуучлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 20 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна. Манай сум Монгол Улсын засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан болзлыг бүрэн биелүүлж, “Улсын Тэргүүн”-ий сумаар шалгарч, хүндэтгэлийн туг, гэрчилгээ, 100.0 сая төгрөгөөр шагнагдсан.