Далайн төвшнээс дээш 1900 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны уулсын бүсэд багтдаг.Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 413770 га.
Сумын хэмжээнд 179062 толгой малтайгаас 65 тэмээ, 7236 адуу, 3733 үхэр, 72389 хонь, 95639 ямаа байна. Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 56121 толгой мал тоологдсон нь нийт малын 31.3 хувь байна.683 малчин өрх, 201 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 87.2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Арвайхээр - Баянхонгорын чиглэлийг холбосон улсын чанартай 77 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 36 м3 багтаамжтай 2 усан сан, 1 цагт 1.6 тн ус татах хүчин чадалтай 1 насос, 1 цагт 3.6 тн ус татах хүчин чадалтай 2 насосоор усыг шууд татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй.
Тус сум нь аймагтай хил залгаа оршиж нийт хүн амын 22.1 хувь нь сумын төвд, 77.9 хувь нь хөдөөд амьдардаг, Эмээлт, Дэрсэн хонхор баг аймагтай хил залгадаг, Аргуйт баг сумын төвөөс алслагдмал оршдог. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 470 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83 хувь, суурь боловсролын хамран сургалт 80 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь.Төрийн өмчийн цэцэрлэгт 96, гэр цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 62 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12.9 хувийг дээд, 6.4 хувийг тусгай дунд, 40.3 хувийг бүрэн дунд, 32.2 хувийг бүрэн бус дунд, 8.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Соёлын төвийн барилга 650.0 сая төгрөгийн өртөгтэйгөөр баригдаж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ашиглалтанд орсон байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМалын индексжүүлсэн даатгал төсөл.Сум хөгжүүлэх сангийн төсөлМалжуулах төсөл
• Эрдэмтэд, зохиолчид олноор төрөн гарсан: П. Хорлоо, Ж. Пүрэв, Ч. Ойдов.гээд олон хүний нэрийг дурдаж болно.• Сайн ноён хан Т. Намнансүрэн, МАХН-н ТХ-ы нарийн бичгийн дарга асан Ж.Лхүмбэ, МХЗЭ-ийн дарга асан Д.Сэнгэдорж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд олноор төрөн гарсан.• Төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах орчин нөхцөл бүрдсэн, зориулалтын тохилог барилгуудтай.
Боловсрол: | 0.800346000 |
Эрүүл мэнд: | 0.676278333 |
Эдийн засаг: | 0.289022857 |
Бусад: | 0.517355000 |
Дэд бүтэц: | 0.335266666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн 3 жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 143.7 мм, гантай жилийн тунадас 77.3 мм байна. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл сумын нутгийн ихэнх хэсэг нь хуурайдуу сэрүүхэн зунтай, өвөлдөө цас ихтэй байдаг.1 дүгээр сарын дундаж температур -21С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 255-337 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1254.96 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1226.08 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1.18 сая төгрөг, татварын орлого нь 27.7 сая төгрөгөөс тус тус бүрддэг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1227.2 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.4 хувийг урсгал шилжүүлэг, 10.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулж 569.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2.2 сая төгрөгийн татварыг улсад төвлөрүүлснээс гадна цалин, авто тээвэр өөрөө явагч хэрэгсэл, газар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 71.4 сая төгрөгийг аймагт, бусад орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй иргэний орлогын албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, жишиг татвар, усны төлбөр, хүү торгууль, ашигт малтмал болон бусад татварын 27.7 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлж нийт 101.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 1 хоршоо, 1 бүлэг, 41 иргэн, оёдол, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 1 хоршоо, 4 иргэн, дугуй засвар 2 иргэн, төмөр хийц , гагнуурын чиглэлээр 2 иргэн, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр 2 иргэн, модон эдлэлийн чиглэлээр 2 иргэн, туслах аж ахуй эрхэлдэг 5 иргэн, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 2 хоршоо, 17 иргэн тус тус ажиллаж байгаа нь тус сумын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд голлон нөлөөлж байна.
Сумын хэмжээнд нийт 12 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 га буюу 42 хувьд нь төмс, 3 га буюу 25 хувьд хүнсний ногоо, 3 га буюу 25 хувьд малын тэжээлийн ургамал, 1 га буюу 8 хувьд чацаргана тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 65.5 тонн төмс, 11 тонн хүнсний ногоо, 31 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 1, дотуур байр 1, Соёлын төв 1, Хүүхдийн цэцэрлэг 1, нийт 6 уурын зуух ажиллаж байна.
Суманд 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 378, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна.
Хайрхандулаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан байна.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд Мерси-Кор олон улсын байгууллагатай хамтарч орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр хорооллын бүс 23.1 гаЗахиргаа, албан газрын бүс 2.3 гаНийтийн үйлчилгээний бүс 2.2 гаХудгийн эрүүл ахуйн бүс 1.1 гаҮйлдвэрийн зориулалттай газрын бүс 0.6 гаТусгай хэрэгцээний газрын бүс 0.004 гаДэд бүтцийн бүс 0.096 га2012 оны байдлаар 303 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 22.8 га газар өмчилж, 878 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 121.15 га газар, 16 иргэн, аж ахуйн нэгж худалдаа , үйлчилгээ болон бусад зориулалтаар 0.3 га газар, 5 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.2 га газар, 12 иргэн газар тариалангийн зориулалтаар 16.9 га газар, 24 аж ахуйн нэгж, төрийн байгууллага 16.1 га газрыг тус тус эзэмшиж байна.
Тус сум нь “Хүний хөгжил, уламжлалт ёс заншилаа эрхэмлэн дээдэлсэн, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий байгальд ээлтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эрх зүй, эдийн засаг, санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэн төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах замаар аж ахуй эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх.ХАА-н салбарыг эрчимжүүлж, өөрийн боломж, нөөцөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхҮйлчилгээний таатай орчин бүрдүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэн хүний хөгжлийг хангахБайгаль орчныг хамгаалах, баялаг, нөөцийг нь зохистой ашиглах