Сумын нутаг нь далайн түвшнээс 1700-2360 метрт өргөгдсөн. Өндөр Сант, Мойлт, Гуа, Ац, Дулаан, Өвөрмодот, Ханги, Битүүхэй, Мухдаг зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Бургас, Тээл, Харз зэрэг тунгалаг уст голууд, Олон бүрд, Хар бүрд, Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Цувирай, Танхилагт зэрэг халуун рашаан, булгуудтай бөгөөд сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газартай билээ.Хужирт сум нь Өвөрхангай аймгийн хойт хэсэгт хангай хээрийн бүсэд оршдог. Үүртийн тохой, Хүрмэн чулуу, Асгатын энгэр, Хангийн тогоо, Битүүхэй зэрэг байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд, Өндөр сант, Дулааны Ёл, Ханги зэрэг сарьдаг өндөрүүдтэй билээ.Ой хөвч уул тал, гол мөрний хөндийд хус, хуш, шинэс, торой, улайс, торлог зэрэг модтой, самар мойл, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг амтлаг жимстэй, арц, алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан түрүү, сөдийн толгой зэрэг эмийн болон ариутгалын ургамал, хүнс тэжээлд хэрэглэдэг сонгино, жууцай, халиар, гонди, самар зэрэг ургамлаар арвин.Ой хөвчдөө буга, бор гөрөөс, гахай, шилүүс, солонго, сандлага, жирх, ихэнх нутагт үнэг, хярс, чоно, тарвага, зурам, мануул, туулай зэрэг ан амьтад элбэгтэй.Сойр, хур, хойлог, хөхөө, бүргэд, шаазгай, улаан хошуут, тагтаа зэрэг нутагшсан жигүүртэн олон шувуудтай билээ.
Нийт газар нутгийн хэмжээ 171782.0 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 145437 толгой малтайгаас 40 тэмээ, 15503 адуу, 7160 үхэр, 71012 хонь, 51722 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.03 хувь, адуу 10.66 хувь, үхэр 4.9 хувь, хонь 48.8 хувь, ямаа 35.5 хувийг тус тус эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 7.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 4.8 хувь байна. 213 малчин өрх, 521 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 37.9 хувийг эзэлж байна.
Тус сум нь Улаанбаатар хот, Хархорин сумтай хатуу хучилттай замаар холбогдсон. Сумын төв дотор 1.5 км хатуу хучилттай замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Төсвийн байгууллагуудын уурын зуух хувьчлагдан “Хужирт-Илч” ХХК байгуулагдан 7 зуух, аж ахуй нэгж байгууллагын 4 бүгд 11 уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд 34 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 8 их эмч, 20 тусгай мэргэжилтэн, 2 эм зүйч ажиллаж байна.2012 онд нийт 85 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл - 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 948, осол гэмтэл 23, халдварт өвчний 33 тохиолдол гарсан байна.
1983 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн чулуун болон блок тоосгон хийцтэй зориулалтын барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, 30 суудалтай номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.
Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2011-2015, 2015-2018 он хүртэл 2 үе шаттайгаар 2011 онд “Нарт дизайн” ХХК-аар хийлгэсэн. Сумын төвийг бүсчлэн авч үзвэл:Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийг 2011-2015 он, 2-р ээлжийг 2015-2025 он хүртэл тус тус тооцоолон “Нарт дизайн” ХХК-иар сум төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгэсэн болно. Дээрх төлөвлөгөөнд сумын нутаг дэвсгэрийг үүрэг зориулалтаар нь сумын төвийн хэсэг, суурьшилын бүс, үйлдвэр, аж ахуйн бүс, рашаан сувилал түүний хамгаалалтын бүс, спорт, амралт зугаалгын нийтийн хэрэгцээний болон хамгаалалтын ногоон бүс гэсэн 5 хэсэгт хувааж байна.Хот тосгон бусад суурины газрын өнөөгийн байдал:• Гэр хорооллын газар – 338.9 га• Барилга байгууламжийн дэсвгэр газар – 20 га• Нийтийн үйлчилгээний бүс – 4 га• Үйлдвэрийн зориулалттай газрын бүс – 2 га• Аялал жуулчлалын бүс – 5 га2012 оны байдлаар 3201 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 338.82 га газрыг өмчилж аваад байна.Өвөлжөө хаваржааны зориулалтаар 39.9 га газрыг 570 иргэн эзэмшиж байна. Иргэн аж ахуйн нэгж байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар 5 га, газар тариалангийн зориулалтаар 150.1 га газрыг эзэмшиж байна.
Хүний хөгжлийг дээдлэн, эрчимжсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, дэд бүтэц, байгалийн халуун рашаан усаа түшиглэн аялал жуулчлалыг хослуулсан, өөрийгөө тэтгэсэн эдийн засаг бүхий сум болох зорилго тавин дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас, үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.681190000 |
Эрүүл мэнд: | 0.605415000 |
Эдийн засаг: | 0.368401428 |
Бусад: | 0.721180000 |
Дэд бүтэц: | 0.367150000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -14.2С7 дугаар сарын дундаж температур +15.9Сжилийн дундаж салхины хурд 2.6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 372.8 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 3013.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2167.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 26.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 3013.0 сая төгрөг байна. Нийт зардлын 43.2 хувь нь цалин, 4.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 51.4 хувийг урсгал шилжүүлэг, 1.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцӨвөрхангай аймгийн Хужирт сумын хэмжээнд нийт үйл ажиллагаа явуулж буй 38 аж ахуй нэгж байгууллага, 6 төсвийн байгууллага, 2 банк, 1 шашины байгууллага, 3 ШТС болон хувь хүмүүс татварт хамрагдаж үйл ажиллагаа явуулж байна.2012 оны байдлаар нийт 512 сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж гүйцэтгэснээс орон нутагт 61.1 сая тєгрєг, аймагт 219 сая төгрөг, улсад 231.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ.Тус суманд нийт 50 аж ахуй нэгж байгууллага ажиллаж байгаагаас “Хужирт рашаан сувилал” ХХК, “Жем-Хужирт” ХХК, “Элма-Хужирт” ХХК, зэрэг томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж хүрээгээ тэлэн сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.Жижиг дунд үйлдвэрлэлСуманд Талх нарийн боовны цех-5, оёдол эсгүүрийн 3, гутал засвар, буриад болон монгол гутал үйлдвэрлэлийн 4, эсгийний үйлдвэрлэлийн 1, гэрийн мод үйлдвэрлэлийн 6, Блок үйлдвэрлэлийн 2, гагнуур төмөр хийц үйлдвэрлэх 3 гэх мэт том жижиг нийлсэн 30 гаруй үйлдвэр цех ажиллаж байна.
Сумын хэмжээгээр жилд 8,0 га талбайд төмс, 4,0 га талбайд нарийн ногоо, 3,5 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж 76,0 тн төмс, 32,1 тн нарийн ногоо, 50,0 тн малын тэжээл хураан авч дотооддоо хэрэглэж байна. Цаашдаа сумын нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 110/35/10 квт-ын 2 дэд станцтай.
12 айлын орон сууц 2 байгаагийн 1 нь хувьчлагдсан, 1 нь ашиглагдаагүй байна. Сумын иргэд амины орон сууц, гэрт амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 42 бүлэгт 1282 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 8 багш хамрагдаж байна.Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2-р дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна.Төрийн өмчийн 1, 2-р цэцэрлэгт 300, зуны сургалтанд 120 хүүхэд, ээлжийн бүлэгт 70 хүүхэд, явуулын бүлэгт 20 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 84 хувьтай.
Суманд бүртгэлтэй ажилгүй 117 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 49 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Мөн сумын хэмжээнд албан бусаар хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 79 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3 хувь нь ажил олгогч үлдсэн 18 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүй оролцогч байна гэсэн судалгаа гарсан
Хужирт суманд одоогоор барилгын төрөлжсөн мэргэжлийн байгууллага байхгүй бөгөөд сүүлийн үед баригдсан 100 хүүхдийн цэцэрлэг, 20 ортой эмнэлэг, бизнес хөгжлийн төв болон бусад төсвийн байгууллагуудын их засварын ажлыг гадны барилгын компаниуд гүйцэтгэж байна.
“Дэлхийн Зөн” ОУБ-ын төсөлМалын индексжүүлсэн даатгал төсөлЯдуу малчин өрхүүдэд, уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл /хэрэгжсэн/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа /хэрэгжсэн/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь Халуун рашаан сувиллын газруудтай, Улаанбаатар, Хархорин хотуудтай хатуу хучилттай авто замаар холбогдсон, “Хужирт” байгалийн эрдэст усны үйлдвэртэй, хүн ам ихээр суурьшсан, дэд бүтэц сайн хөгжсөн, алдарт цуутнуудын өлгий болсон Өвөрхангай аймгийн томоохон сумын нэг юм.