ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Өвөрхангай аймгийн зүүн урд  хэсэгт:Улаанбаатар хотоос 530 км, Аймгийн төвөөс 100 км зайд байрладаг.Баянгол, Богд, Гучин ус, Тарагт сумд болон Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо зэрэг сумдтай хиллэдэг.


Зундаа хуурай, дулаан уур амьсгалтай, өвөлдөө хур тунадас багатай, сэрүүн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -26 С7 дугаар сарын дундаж температур +31 Сжилийн дундаж салхины хурд 7-12 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 150-200 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1356.67 сая төгрөг бөгөөд Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлгээр 1346.93 сая төгрөг, сумын өөрийн орлого 9.74 сая төгрөгөөс бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1370.0 сая төгрөг байна. Нийт зардлын 54.3 хувийг цалин хөлс, 6.2 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, 39.5 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 2.53 сая, аймагт 10.24 сая, орон нутагт 5.97 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сумын хэмжээд 12 төрлийн жижиг дунд үйлдвэр байдгаас жилд дунджаар 114.89 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Газар тариалан


1979 оноос Мазар багийг түшиглэн газар тариалан эрхлэн хөгжүүлж, төмс хүнсний ногоо тариалах туршилтыг 2 га талбайд хийж байв. 2012 оны байдлаар сумын хэмжээгээр жилд 21.5 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 5.7 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 211.6 тонн төмс, 26.3 тонн хүнсний ногоо, 108.8 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.2012 онд улсын төсвийн 182.6 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар услалтын системд өргөтгөл хийж тариалах талбайн хэмжээ урд онуудаас 14 га-аар нэмэгдэж 2012 онд 30 га усалгаатай тариалангийн талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж байнгын болон түр ажлын байр бий болсон. Мөн  2012 онд Япон цагаан будаа тариалах туршилт хүлэмжинд амжилттай хийгдсэн.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд 2002 онд холбогдсон. 35/10 квт-ын дэд станцтай. 10 квт-ын 2 станцтай.  2012 оны 12 сард тус сумын Мазар багт 270 сая төгрөгөөр 10/04 квт-ын цахилгаан дамжуулах шугам баригдаж ашиглалтанд орсон. 2011 онд сумын төвийн 0.4 квт-ын агаарын шугамд 50 сая төгрөгөөр их засвар хийгдсэн мөн 2012 онд 20 сая төгрөгөөр 0,22-ын шугамд их засвар хийгдсэн.

Дулаан хангамж


Сумын төвд нам даралтын 5 уурын зуухтай. Бизнес хөгжлийн төв, ЗДТГазар, ЕБ-ийн бүрэн дунд сургууль, ЕБС-ийн дотуур байр зэрэг нь хоорондоо холбогдож нэгдсэн шугамаар халдаг. Мөн Эрүүл мэндийн төв, Соёлын төв, СӨББ болон 8 айлын орон сууц зэрэг нь тус бүртээ нам даралтын уурын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 436 хүүхэд суралцаж байна57 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон, 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. Тоосгон хийц бүхий барилга.Барилгын нийт талбай 1296 м22011 онд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж 1.8 сая, биеийн тамирын талбайн тохижилт 10 сая төгрөгөөр хийгдсэн.

Цэцэрлэг


90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай1990 онд ашиглалтанд орсон. Цутгамал төмөр бетон, тоосгон хийцтэй зориулалтын барилга. 2011 онд байгууллагын тохижилтонд 4.4 сая төгрөг, 2012 онд сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж 2.7 сая  төгрөгийн хөрөнгө зарцуулж тохижилт хийсэн

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв10 ортой3 эмч, 4 сувилагч, нийт 21 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга Барилгын нийт талбай 394.9 м22012 онд тоног төхөөрөмж, эд хогшилд 31 сая төгрөгөөр тохижилт хийгдсэн.

Соёлын төв


140  хүний суудалтайЭрхлэгч 1, нийт 5 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга Барилгын нийт талбай 540 м22007 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 126 сая төгрөгөөр өргөтгөл баригдсан.

Ажилгүйдэл ядуурал


Сумын хүн амын 52.3 хувь буюу 1454 нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд үүний 1398 нь ажилтай, хөдөлмөрийн албанд бүртгэлтэй  37 ажилгүйчүүд байна. 2012 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 5, төсөл хөтөлбөрөөр 33, хувийн хөрөнгөөр 2 ажлын байр бий болсон.

Барилга


2012 онд ЗДТГазрын их засварын ажил нь 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан болно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа - II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш - ХөшөөБайгуулагдсан он: 1994 онНамтар: 1994 онд Сумын ойд зориулж  Уран барималч Цэгмэд гэдэг хүн бүтээсэн болно.Хөшөө дурсгалын нэр: Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш - Дурсгалын самбарБайгуулагдсан он: 1971 онНамтар: 1971 он Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж бүтээсэн болно.

Сумын хөгжлийн зорилт


Мал аж ахуй, усалгаатай газар тариалан, худалдаа, зарим гар үйлдвэрлэл, үйлчилгээг дангаар буюу хослуулан эрхэлдэг. Төвлөрсөн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн хөгжүүлэх боломжтой. Олон улсын болон хандивлагч орнуудын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж зохих туршлага хуримтлуулсан. Байгууллагуудын үйл ажиллагаа жигдрэн, материаллаг баазын хувьд бэхжиж байгаа. Мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах аймаг, сум дундын сүлжээ бий болсон. Орчин үеийн холбоо, телевиз, зам тээврийн сүлжээ байгуулагдан ашиглагдах боломжтой

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.657466000
Эрүүл мэнд: 0.686390000
Эдийн засаг: 0.268955714
Бусад: 0.659235000
Дэд бүтэц: 0.374383333
Байгаль орчин: 0.833335000


Өвөрхангай аймгийн Төгрөг сум нь 1924 онд “Сайн төгрөг” гэдэг газар байгуулагдсан бөгөөд 1939 оны намар “Сайн төгрөг”-өөс нүүж Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшсан. Хуучнаар Сайн ноён  хан аймгийн Үйзэн вангийн хошуу. Тус сум нь 546688 га газар нутагтай, засаг захиргааны 5 багтай. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр аймагтаа 2 дугаарт ордог. Өөрийн аймгийн 4 сумтай, бусад 2 аймгийн 2 сумтай хиллэдэг. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. Төсвийн 7 байгууллага, хориод аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хоолт, Их Ус, Мазар, Сайн төгрөг, Баян  гэсэн 5 багийн, нийт 805 өрхөд 2777 хүн амьдардаг. Нийт хүн амын 50.3 хувь нь эрэгтэйчүүд, 49.7 хувь нь эмэгтэйчүүд байна.


Далайн түвшнээс дээш 1200-1696 м өргөгдсөн манхан толгодорхог тал газар юм. Хамгийн өндөр уул нь Зүүн захад орших 1696 м өндөр Ахар уул, нам цэг нь нутгийн урд захаар оршдог 1100 м орчим тал хээр газар юм.Сумын нутаг дэвсгэр нь тал хээр, говийн бүсийг багтаасан бүс бүр өөрийн онцлог хөрс ургамалтай бөгөөд таван хошуу мал өсөн үржихэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 546688 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээгээр 2012 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 75785 мал тоологдсоноос тэмээ 2573, адуу 3136, үхэр 612, хонь 33452, ямаа 36012 байна. Үүнээс хээлтүүлэгч 701, хээлтэгч 29480 байна. Мөн цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 949 толгой мал тоологдсон нь нийт малын 1.25 хувь болж байна. Малчин болон мал бүхий 561 өрх байгаа нь сумын нийт өрхийн 69.7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг нь багийн төв, аймаг, хиллэдэг сумдтай шороон замаар холбогддог. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сонгон шалгаруулалтад орсон эрх бүхий 5 суудлын микро автобус аймаг сумын хооронд үйлчилж  байна. Жилд дунджаар 1 жолооч 2.8 сая төгрөгийн орлого олж байна.

Ус хангамж


Сумын хэмжээнд 137 худаг байгаа бөгөөд үүнээс гүн өрмийн 32, энгийн уурхайн 105 худагтай бөгөөд бэлчээрт ашиглагдаж байна. 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр гүн өрмийн худаг 2 шинээр гаргаж, төсөл хөтөлбөрөөр 9 худаг сэргээн засварлах ажил хийгдэн усны хангамжийг нэмэгдүүлэв. Үүнээс сумын төвд ундны усны зориулалтаар энгийн уурхайн 1 худаг ашиглагдаж байна. Сумын иргэд, айл өрх уг худгаас хэрэгцээт усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 55.5 хувь нь залуу болон дунд насныхан, 40.3 хувь нь хүүхэд, 4.2 хувь нь ахмад настнууд байна.

Орон сууц хангамж


Төрийн албан хаагчдын 8 айлын нэг орон сууц, ЗДТГ-ын эзэмшилд байгаа бөгөөд амины орон сууц 37, бусад нь гэр сууц юм. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 436 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 15 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх  сургалтанд нийт 49 багш хамрагдсан байна.СӨББ буюу цэцэрлэгт 110,  ээлжийн бүлэгт 16,  зуны сургалт 20, явуулын бүлэг 56 хүүхэд тус бүр хамрагдсан. Сургуулийн өмнөх боловсролын хамралт 91 хувьд хүрсэн.

Дотуур байр


Сургуулийн дотуур байр 75 хүүхэд болон 80 хүүхдийн 2 дотуур байр 75 хүүхдийн дотуур байр 1977 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэйНийт хүүхдийн тоо 75Их засвар хийх шаардлагатай 80 хүүхдийн дотуур байр 1984 онд ашиглалтанд орсон. Блокон хийцтэй Нийт хүүхдийн тоо 80Их засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.2012 онд нийт 67 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1171, осол гэмтэл 36, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төвийн барилга нь 140 хүний  суудалтайгаар 1985 онд ашиглалтанд орсон,  2007 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл баригдсан. Урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйлчилгээ тогтмол явагдаж байна. ЕБС-ийн 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээг зохион байгуулж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 370.9 гахөдөө аж ахуйн бүс 544598.23 гатариалан 42 гаатаршсан газар 48.44 га хадлан 63.05 габэлчээр 544062.49 га бусад 382.25 га 2012оны байдлаар 241 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.03 га газар өмчилж, 222 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15.54 га газар, 120 иргэн 8 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 42 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга28  ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон. 2011 онд их засвар хийгдсэн. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга.2012 онд 4.1 сая төгрөгийн гадна тохижилт хийгдсэн.

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын Мазар багт тариалсан төмс нь “Өвөрхангай түншлэл-2010” үзэсгэлэн худалдаанд аймгийн сор бүтээгдэхүүнээр“Мазар дэвшил” хоршооны Мазар багт тарьсан төмс 2010 онд Аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр“Хүлэг” малчны бүлгийн даршилсан хөмүүл 2011 онд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр“Хүлэг” малчны бүлгийн аарцтай таанан зоодой 2012 онд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр тус тус шалгарсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь сумын 2007-2017 оны хөгжлийн урт хугацааны мастер төлөвлөгөөгөө 2007 онд боловсруулан “ Хүний хөгжлийг тулгуур зорилгоо болгон байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж, засаг захиргаа, эдийн засаг, нийгмийг цогцоор нь хөгжүүлсэн говийн бүсийн ҮЛГЭР ЖИШЭЭ сум” болох эрхэм зорилгын хүрээнд  дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хүний хөгжлийг дэмжихБайгаль орчний тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээж хамгаалах Засаг захиргааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох Сумын эдийн засгийг хөгжүүлэхСумын хүн ам зүйн оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх