Далайн түвшнээс дээш 1200-2000 метрт өргөгдсөн, хангайн нурууны өвөр тал хээрийн бүсд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой
Нийт газар нутгийн хэмжээ 339544 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 109487 толгой малтайгаас 55 тэмээ, 5524 адуу, 2392 үхэр, 51884 хонь, 49632 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.05 хувь, адуу 5.05 хувь, үхэр 2.2 хувь, хонь 47.4 хувь, ямаа 45.3 хувийг тус тус эзэлж байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2420 толгой мал тоологдсон нь нийт малын 2 хувь байна. 592 малчин өрх, 101 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 70.6 хувийг эзэлж байна.
Сумын нутаг дээгүүр баруун аймгуудыг нийслэлтэй холбосон засмал зам дайран өнгөрдөг. Арвайхээр болон хил залгаа сумд, багийн төвүүдтэй шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны хангамжийн гүний 3 худаг ажилладаг. Хүн эмнэлгийн худаг нь 2 тн-ын багтаамжтай усан худгаас усыг насосоор шууд татаж усыг түгээж байна.
Сумын хэмжээнд нийтийн орон сууц байхгүй бөгөөд сумын иргэд амины, гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 11 бүлэгт 245 хүүхэд, Туяа багийн бага сургуульд 46 хүүхэд нийт 291 хүүхэд өдрөөр суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтад 30 иргэн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 55.3 хувь, суурь боловсролын хамран сургалт 37.0 хувь хүрсэн. ЕБСургуульд 21 багш ажиллаж, мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтад 10 багш хамрагдсан.100 хүүхдийн хүчин чадалтай 1973 онд ашиглалтанд орсон их засварт орж байгаагүй дотуур байртай бөгөөд 2008 оноос хойш ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Дээд давхарын тааз цөмөрсөн, цахилгааны монтаж нь шатсан, хананд цууралт өгч суусан байдалтай байгаа. Гэвч манай суманд өөр дотуур байр байхгүй учраас хүүхэд авч хууль зөрчиж аюултай орчинд байлгаж байна.Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 75, гэр цэцэрлэгт 62 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 54,1 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 57 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 47.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 1.7 хувийг тусгай дунд, 64.0 хувийг бүрэн дунд, 10.5 хувийг бүрэн бус дунд, 9.8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тарагт суманд барилгын компани байхгүй бөгөөд 2012 онд баригдсан 10 хүний ортой эмнэлгийг Улаанбаатар хотын барилгын компани барьсан.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь Байгаль, эдийн засаг, санхүү, хүний нөөцөө зохистой ашиглаж ардын уламжлалт арга, туршлагатаа тулгуурлан орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл болон төрийн үйлчилгээний салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, зах зээлд эрүүл ахуйн шаардлага хангасан байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэн, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар сум орноо хөгжүүлэх зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Төрийн болон мэргэжлийн байгууллага, олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөр, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах 2. Төрийн удирдлагын болон, төрийн захиргаа, төрийн үйчилгээний байгууллагуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах байгууллагаа бэхжүүлэн хөгжүүлэх3. Сумын тэргүүлэх чиглэл болох Мал аж ахуйн салбарыг бэлчээрийн МАА-н уламжлалт арга туршлага, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх 4. Газар тариаланг хөгжүүлэх 5. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх 6. Ажилчин албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх 7. Төсвийн байгуулагуудын эдийн засаг, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж үйлчилгээний хүрээг өргөтгөн хөгжүүлэх
Боловсрол: | 0.632262000 |
Эрүүл мэнд: | 0.743415000 |
Эдийн засаг: | 0.262894285 |
Бусад: | 0.504140000 |
Дэд бүтэц: | 0.297833333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу хавартаа салхи ихтэй, зун халуун, өвөл хүйтэн • 1-р сарын дундаж температур -20 с• 7-р сарын дундаж температур +20 с орчим • Жилийн дундаж салхины хурд 3.5 м/с • Жилийн дундаж хур тундасны нийлбэр 248 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 264.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 246.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 33.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 264.1 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.8 хувийг урсгал шилжүүлэг, 4.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 6 сая, аймгийн төсөвт 2.6 сая орон нутгийн төсөвт, нийт 8.2 сая төгрөгний татварыг төвлөрүүлсэн байна.
Сумын хэмжээнд 28.1 га талбайд төмс тариалж 338.8 тн ургац, 10.01 га-д хүнсний ногоо тариалж 89 тн ургац хураан авчээ.
Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг зориулалттай болгох үе ирлээ
Сумын төвд төвлөрсөн уурын зуух 1, ЗДТГазар, СӨББ, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд бага оврын уурын зуухаар халаалт авч байна.
Суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж 2012 онд ашиглалтад орсон 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 72 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 393, осол гэмтэл 4, халдварт өвчлөлийн 28 тохиолдол гарсан байна.
Соёлын төвийн барилга нь 1951 онд ашиглалтанд орсон 120 хүний суудалтай, чулуун суурьтай түүхий тоосгон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм ”БНБД 22.01.01” 2006-ын 1-р хавсралтын дагуу 7 баллын газар хөдлөлттэй бүс нутагт баригдсан 1 давхар барилга. Тус барилга нь сумын улаан булангийн зориулалттай анх баригдаж ашиглалтад орсон, соёл урлагийн бүх үйл ажиллагаа одоогоор явагдаж байна. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Номын сан, орон нутаг судлах музей тусдаа байртай. Нэгдсэн халаалтад холбогдсон.Суманд спорт заал байхгүй. Сургуулийн заал ашиглах боломжгүй нурж шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Спортын уралдаан тэмцээн явуулах боломжгүй байгаа.
Сумын төв нь засаг захиргаа-хөдөө аж ахуй, үйлчилгээний давамгайлсан суурин юм. Сумын төвийн нутаг дэвсгэрийг бүсчлэн:- Олон нийтийн бүс - 8 га- Ногоон байгууламж - 4.5- Хөдөө аж ахуйн бүс - 15 га2012 оны байдлаар 21 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2.51 га газар өмчилж, 110 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7.7 га газар, 40 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19 га, 8 иргэн зуслангийн зориулалтаар 1.7 га газар, 3 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 8 га газар, 25 иргэн, 7 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 60.43 га газар эзэмшиж байна. 24 иргэн үйлчилгээний зориулалтаар 0.95 га газар эзэмшиж байна.
Тарагт сумын төв Арвайхээр хотоос баруун хойш 35 км, Улаанбаатар хотоос 455 км зайтай оршдог. Тус сум нь өөрийн аймгийн Уянга, Зүүнбаянулаан, Баянгол, Төгрөг, Хайрхандулаан, Гучин–Ус сумтай хиллэдэг. Сумын нутаг далайн түвшнээс дээш 1200-2000 метр өндөрт өргөгдсөн “Авзага хайрхан”, “Хараацай”, Дулаан хархан, Өлзийт өндөр, Ноён уул зэрэг өндөр уул нурууд, Арвайнтал, Алтантал, Долоодын тал зэрэг өргөн уудам тал хөндий, Онги, Дайрга, Хүрэмт, Зүүн баруун урт, чулуутай зэрэг гол булаг шанд элбэг юм. Мөн Эмт, Хүрэмт зэрэг нэрд гарсан өвөл зуны аль ч улиралд 40-50 хэмийн халуун байдаг рашаантай. Тус сумын нутагт дуган, сүмийн үлдэгдэл, бичээст чулуунууд, шивээ бэхлэлт, эртний дөрвөлжин булш, Буган чулуун хөшөө, Борхой бүргэд хэмээх хүний домогт чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйл олон байдаг юм. Тус сумын нутаг нь жонш, шохойн чулуу, өнгөт шавар, алт, нефть зэрэг эрдэнэсийн баялагтай. Элс, хайрга зэрэг барилгын материалын нөөц ихтэй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, цөөн тооны иргэд төмс хүнсий ногоо тариалдаг. Цаашид эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, газар тариалан хөгжих бүрэн боломжтой зах зээлд ойр зэрэг давуу тал ихтэй