Далайн түвшнээс дээш 1325 м-1721 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Төв хээр талын мужид, уртрагийн 1030481, өргөргийн 460071 градуст оршдог. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 256406 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 118338 толгой малтайгаас 556 тэмээ, 4051 адуу, 3395 үхэр, 49035 хонь, 61301 ямаа байна. Сүргийн бүтэц, хувиар Сумын хэмжээгээр нийт 118338 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4633 толгой мал тоологдсон нь нийт малын 3.9 хувь байна. 855 малчин өрх, 106 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 92.1 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Өмнөговь аймгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумтай холбосон аймаг хоорондын төв шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 8 худагтай, төвийн 3 худаг нь ундны усны хэрэгцээг хангаж байна.
Сумын хэмжээнд 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд 119 өрх амины орон сууц, 924 өрх гэрт амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Цаашид төрийн албан хаагчид болон шинээр гэр бүл болж байгаа залуучуудыг дэмжиж орон сууц барих шаардлага хэрэгцээ гарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 27 бүлэгт 680 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 14 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 97 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 36 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 88, гэр цэцэрлэгт 74 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 85 хувьд хүрсэн байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 101 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 25.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 2.0 хувийг тусгай дунд, 32.6 хувийг бүрэн дунд, 55.4 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Эрүүл мэндийн төвийн их засварын ажил хийгдэж 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
1.Эрдэнэ-Овооны чулуун суварга: Сант сумаас 25 км орчим газарт Улаан-Овоо багийн нутагт орших чулуун суварга нь хуучны намхан хиргисүүр булшин дээр хавтгай чулуугаар өрж босгосон байдаг бөгөөд энэ нь 1600-аад оны үед хамааралтай гэж түүхчид үздэг байна.2. Зээрэнгийн хийдийн туурь Зээрэнгийн хийд нь 1700-д оны үед байсан томоохон хийдийн туурь балгас юм. Уг хийд нь Бээжингээс Ховдын хязгаар хүртэл өртөө улаа нэхэж байсан харчин овгийн хүмүүсийн шүтэж дээдлэж ирсэн хийдүүдийн нэг. Уг хийдийн гол шүтээн нь “Арван хангал” бурхан байжээ. Зээрэнгийн хийд нь хоёр талдаа жижиг дугантай голдоо ном хурдаг том сүмтэй эргэн тойрон 20 гаруй сүм дугантай 200-300 орчим лам хүрээлэн буусан томоохон хийд байсан байна. Энэхүү хийд нь 1950 оны сүүлч хүртэл бүтэн байсан бөгөөд 1961 онд уг хийдийг буулгажээ. Энэ үеэр бурхан тахил, алтан шагай, ном судар тэргүүтэн гарсныг ардууд нэгэн газар булж байсан гэх домогтой. 3. Олон хөшөө Сант сумын төвөөс 25 км зайд Цариг багийн нутаг Хөтөл ус хэмээх газарт орших уг дөрвөлжин булш нь 1 м 47 см-ээс 1 м 85 см-ийн өндөртэй 6 ш буган хөшөө юм. Уг булш нь хүрлийн үед хамаарах бөгөөд сумын тусгай хамгаалалтанд авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын нэг болно. 4.Зодохын боржигон хөшөөЗодохын нурууны боржигон хөшөө нь Сант сумаас 13 км зайд Залаа багийн нутагт Зодох хэмээх газарт 3 ш боржигон чулуун хөшөө байдаг. Энэ нь 2 м-ийн диаметртэй 1 ш 4 м диаметртэй 2 ш намхан цайвар боржин чулуун бие биенээ налсан байдалтайгаар орших хөшө бөгөөд уг түүхийн дурсгал нь хүрлийн үед хамаардаг гэж үздэг. 5. Цагаан дэлийн таван хөшөө Энэ хөшөө нь Сант сумаас 17 км зайд Залаа багийн нутагт баруун өмнөөсөө зүүн хойш чиглэн тогтсон 500 м газарт цувран орших Цагаан дэл хэмээх хадны баруун талд хиргисүүр, зүүн талд нь нэг хиргисүүр байх ба үүнийг Цагаан дэлийн таван хөшөө хэмээн нэрлэдэг. Дөрвөлжин булшны хооронд дугуй хэлбэрийн багавтар хиргисүүр байдаг бөгөөд эдгээр булшнуудыг 2 өөр цаг үеийнх байж болзошгүй гэж үздэг. Уг хиргисүүр нь хүрлийн үед хамаардаг юм байна.6.Улаан хадны агуй Сант сумаас 28 км зайд Цахиурт багийн нутагт орших тус Улаан хадны Өнө цагийн агуй нь дотроо 10 шахам хүн зогсоогоор багтах хэмжээний зайтай. Уг агуйд хүн чулууг эрт үед толгой, цээж, бөгсөөр нь салгаж говь нутгийн 3 өөр газарт тавьсан нь 3 том хайрхан болсон гэсэн домогтой. Толгой байх газрыг Өнө цаг /Өнөтэй сайн цаг/, цээж байх газрыг Тарамцаг /Торгон цаг/, Бөгсөн бие байх газрыг Адаацаг /Одоо цаг/гэж нэрлэсэн бөгөөд энэ 3 хайрхан бие биенээ харж байдаг гэлцдэг. 7.Бугатын хадСант сумаас 25 км зайд Цахиурт багийн нутагт Хөх тойром хэмээх газарт зүүнээсээ баруун тийш цуварч тогтсон дэл хаданд буга, янгир, хас тэмдгийг цохиж дүрсэлсэн байдаг. Энэ дэл хаднаас баруун хойш Бүстийн агуй гэдэг нэртэй дотроо 4 ханатай гэрийн хэмжээний зайтай агуй байдаг ба уг агуйд дээр үед нэгэн сайн эр орогнодог байсан бөгөөд түүнийг барих гэж агуйн амыг нурааж байсан гэх хууч яриа байдаг.
2011 оноос өрхийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд нэмэгдэж байнаМалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжтой. Мал маллах хүсэл сонирхолтой ажиллах хүчний нөөцтэй.Зах зээлд ойрхон, зам харилцаатайМалчдын гар аргаар үйлдвэрлэж буй цагаан эсгий гутлын эрэлт хэрэгцээ ихсэж байнаХүнсний худалдааны цэг салбарын хүрэлцээ хангалттай, барааны үнэ боломжийн гэж болноШилэн кабельд холбогдсонҮүрэн телефоны бүх оператортойИнтернетэд холбогдсон
Боловсрол: | 0.665931000 |
Эрүүл мэнд: | 0.695786666 |
Эдийн засаг: | 0.261304285 |
Бусад: | 0.782165000 |
Дэд бүтэц: | 0.474166666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу, халуун зунтай, өвөл нь үе үе цочир хүйтэрдэг. Тус сумын нутаг өвөлдөө дунджаар -30 градус хүйтэн, зундаа 1 дүгээр сарын дундаж температур -7С - 15.8С7 дугаар сарын дундаж температур +11.8С - +19.8Сжилийн дундаж салхины хурд 20 м/с хүрнэжилийн хур тунaдасны нийлбэр 127 мм орчим
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1322.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1315.83 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 6.37 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1315.83 сая төгрөг байна. Нийт зардлын 59.5 хувь нь цалин, 0.15 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.1 хувийг урсгал шилжүүлэг, 40.25 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1794.5 сая төгрөгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 645.42 сая төгрөгний худалдаа үйлчилгээ хийж, улсад 2.39 сая төгрөгийн, аймагт 80.84 сая төгрөгийн, орон нутагт нийт 5.83 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа "Сант-Ургах нар" ХХК нь ААНОАТатварын нийт дүнгийн 56.6 хувь НӨАТатварын 22.6 хувийг дангаараа бүрдүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 4.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1.6 га-д нь төмс, 0.9 га-д хүнсний ногоо, 2.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 13.7 тонн төмс, 7.6 тонн хүнсний ногоо, 1200-1400 тн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2000-2011 онд баригдсан 10/04квт-ын 3 дэд станцтай. Нийт суурилагдсан хүчин чадал нь 450 квт.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн харъяа 1, нийт 2 уурын зуух ажиллаж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 67 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл 2012 онд халдварт бус өвчлөл 627, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 64 тохиолдол гарсан байна.
1965 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төв нь чулуун хийцтэй. 2012 онд өргөтгөл баригдсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй. 17 жижиг дэлгүүр, цайны газар1, үсчин 2, гутал засварын 1, оёдлын цех 1, авто засвар 1, шахмал түлшний өрхийн үйлдвэрлэл 1, эсгий гутлын өрхийн үйлдвэрлэл 5, ШТС -2, Эмийн сан 1, модон эдлэлийн өрхийн үйлдвэрлэл 1, сүүний чиглэлийн өрхийн үйлдвэрлэл 4, гэр ахуйн цахилгаан засварчин 1 тус тус үйл ажиллагаа явуулж, нийтийн халуун усны 1 цэгтэй ч үйл ажиллагаа явуулах боломжгүй сэргээн засварлах шаардлагатай байна.
Сант сум нь Засаг захиргаа - хөдөө аж ахуй-давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсөв, “Мерси Кор ОУБ”-ын Хөдөөгийн агро бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын арга зүй, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. 2012 оны байдлаар 263 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.63 га газар өмчилж, 90 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 6.3 га газар, 1 иргэн аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газар, 2 иргэн газар тариалангийн зориулалтаар 2 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Уламжлал, шинэчлэл хосолсон, байгаль орчинд ээлтэй, мал аж ажуй, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн чадавхитай, нийгмийн хөгжил цогцолсон, чинээлэг, бүтээлч иргэдтэй ”сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Иргэд, өрх, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх, зах зээлд шударга өрсөлдөх таатай орчныг бүрдүүлж, сумын хөгжлийн суурь нөхцөлийг хангах Уламжлалт болон эрчимжсэн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж сумын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх Иргэдэд нийгмийн цогц үйлчилгээг чанартай, хүртээмжтэй жигд хүргэж эрүүл, ухаалаг, соёлтой иргэдийг төлөвшүүлэх Байгаль орчныг хамгаалж унаган төрхийг хадгалах, нөөц баялгийг зохистой ашиглан эргэлтэнд оруулах