Далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт өргөгдсөн. Тус сум нь хангайн нурууны зүүн үргэлжлэл өвөрт тал хээрийн бүсэд оршдог Ханги, Дулаан, Баруун Зүүн Өлзийт хайрхан зэрэг уул нуруудаар тойрсон нутаг. Төхөм, Жороо, Өндөр дэрс, Эхэн, дунд, адгийн цагаан зэрэг уужим тал хөндийтэй Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсийн гол, Баруун, зүүн цэгээн, Хойд урд дунд бөөр тойром, Мөрөн, Улаан ам, Их, бага булаг, Яргайтын хайлан, Тахилагт, Асгат зэрэг хүн малын ундаа болсон нуур тойром, гялтагнуур жонш чулуун нүүрс зэрэг ашигт малтталтай.Нутгийн дийлэнх хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг. Ихэнх төлөв хүрэн хөрс, цөлөрхөг хээрийн хөрс зонхилдог.
Нийт газар нутгийн хэмжээ 197184.28 га.
Мал, сүргийн бүтэц2012 оны жилийн эцсээр бүгд 132194 мал тоологдсон бөгөөд үүнээс тэмээ 197, адуу 9864, үхэр 4182, хонь 73206, ямаа 44745 тоологдсон байна. 564 малчин өрх, 94 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 85,7 хувийг эзэлж байна.
Улаанбаатар–Өвөрхангайг холбосон засмал замаас 25 км зайд оршдог. Сумын газар нутаг дээгүүр 35 км засмал зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүн өрмийн худагтай. Айл өрхүүд ус түгээх газраас ундны усны хэрэгцээгээ хангадаг. Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсийн гол, Баруун, зүүн цэгээн, Хойд урд дунд бөөр тойром, Мөрөн, Улаан ам,Их, бага булаг, Яргайтын хайлан, Тахилагт, Асгат зэрэг хүн малын ундаа болсон нуур тойромтой.
Суманд төрийн албан хаагчийн 7 айлын орон сууцанд төрийн албан хаагч залуу боловсон хүчнүүд амьдардаг. Хуучин хүн эмнэлгийн байшин 1978 онд баригдсан ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Бусад нь амины орон сууц, гэр сууцанд амьдардаг юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий Боловсролын 12 жилийн сургууль 11 бүлэгт 261 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 68,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 64,3 хувьтай байна. Ерөнхий Боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 19 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 30% хувьд хүрсэн.
Сум нь мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан. Сумын хөжлийн төлөвлөгөө боловсруулах шатандаа байгаа бөгөөд Мерси кор олон улсын байгууллагатай хамтран боловсруулж байгаа.• Орон сууц, олон нийтийн бүс - 155.31 га• Үйлдвэрлэлийн бүс - 10 га• Ногоон байгууламж ,амралт, аялал жуулчлалын бүс - 2 га• Хөдөө аж ахуйн бүс - 90 га Өнөөгийн байдлаар 40 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3 га газар өмчилж, 327 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 22.89 га газар, 1 иргэн амралт аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар, 2 иргэн газар тариалангийн зориулалтаар 210 га газар эзэмшиж байна.
Тус сум нь Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн засмал замаас 22 км-ын зайд оршдог, Хойд талаараа Хангайн нурууны төгсгөл хэсгийн уулаар хүрээлэгдсэн, Урд талаараа тал хээр говь нутгийн хужир, шүү, мараа ихтэй бэлчээртэй, хойноосоо урагш сунаж тогтсон байршилтай юм. Засаг захиргааны 4 багтай. Орхон голын ай савд багтдаг, Сангийн далай хэмээх өөрөөсөө гол урсгадаг нууртай, адуу айргаараа алдартай нутаг. Манай сумын Айраг 2011 оны Намрын ногооны өдрүүд үзэсгэлэн худалдааны тэргүүн байранд шалгарч байсан. Өлзийт сумыг Хархорин-Өмнөговийн Говь гурван сайхан чиглэлийн аялал жуулчлалын маршрут дайран өнгөрдөг бөгөөд жуулчид Сангийн далайн хунгын чуулганыг үзэж сонирхох дуртай байдаг. Мөн тус суманд 1800 гаруй лам шавилан сууж байсан Сайн ноён ханы Эрдэнэ бэйлийн хүрээний туурь бий бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоо өндөр. Тус сумаас төрсөн алдартнууд• Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Лувсанжав• Анхны сангийн яамны сайд Довчин /1924/• Төрийн хошой шагналт ардын жүжигчин Н.Жанцанноров
Боловсрол: | 0.696571000 |
Эрүүл мэнд: | 0.749253333 |
Эдийн засаг: | 0.340208571 |
Бусад: | 0.828025000 |
Дэд бүтэц: | 0.308450000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Эрс тэрс уур амьсгалтай зонхилох ургамал нь хялгана, ерхөг, хурдан цагаан. Хөрсний гадрага нь чулуурхаг цаг агаарын хувьд тогтуун биш хүйтэн сэрүүн үе үе хүчтэй салхи , шороон шуурга , цасан шуурга шуурдаг. 10 сараас 4 сар хүртэл нутгийн ихэнх хэсэг нь цасан бүрхүүлтэй байдаг. Өвлийн улиралд дундажаар 10-30 см цас унаж -10 -28 градус хүрч хүйтэрдэг. 5 сар гаргаж дулаарч 10 сарын эхээр хүйтэрч эхэлдэг. Зундаа 8-25 хэм дулаан жилд дундажаар 200-260мм тунадас унадаг .1 дүгээр сарын дундаж температур -22С7 дугаар сарын дундаж температур +19Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тундасны нийлбэр 200-260 мм
Орон нутгийн төсөв.Сумын нийт орлого нь 91,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 244,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн төсвийн нийт зардал нь 244,2 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24,6 хувийг урсгал шилжүүлэг, 6,5 хувийг нь бусад зардал эзлэж байна. Сумын хэмжээнд 46 аж ахуйн нэгж байгуулага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 13,3 сая, аймгийн төсөвт 56,8 сая, орон нутгийн төсөвт 21,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд 10 жижиг дунд үйлдвэрлэл бий болсон. Үүнд: Газар тариалан, саалийн үнээний жижиг фермер, мод, модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, гар урлал, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйлдвэрлэл бий болж тус сумын дэд бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
2012 онд 6 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 9 га талбайд тэжээлийн ургамал тариалж 39 тонн төмс, 12,6 тонн хүнсний ногоо, 36 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогсон. Сумын төв дээр 1987 онд баригдсан 10квт-ийн дэд станцтай.
Сумын төвд 8-н бага оврын обьектийн халаалтын уурын зуух нийт 20 ажилчинтай ажилдаг.
Суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 ортой эрүүл мэндийн төв шинээр баригдсан. Дотор, хүүхэд, төрөх, халдварт гэсэн 4 чиглэлээр, 2 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн нэг эргэлтийн эмийн сан ажиллаж байгаа. 2012 онд сумын хэмжээнд нийт 55 хүүхэд шинээр мэндэлсэн ба эх хүүхдийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь халдварт бус өвчин эзэлдэг үүний дотор амьсгалын зам, бөөр шээсний замын өвчлөл нилээд хувийг эзэлдэг.
1977 онд ашиглалтанд орсон 250 хүнйи суудалтай соёлын төвийн барилгын дээвэр, таазны хийц буруугаас доош сууж нурсан, дээврийн төмөр хийц урагдаж гэмтсэнээс дусаал гоожиж цаашид барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Дээвэр таазыг ойрын хугацаанд сольж шинэчлэх шаардлагатай байна. Соёлын төвийн боловсон хүчний чадавхи сайн. Соёлын олон талын ажил зохион байгуулж, сургалт дугуйлан хичээллүүлж байгаа боловч тоглолтын шаардлага хангасан даруулт хөгжим, проектор, таазны зориулалтын гэрэлтүүлэг зэрэг зарим техник хэрэгсэл байхгүйгээс ажил үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. ЕБС-ийн спорт зааланд биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Сумын иргэд залуучуудад байнгын нээлттэй спортын олон талт үйлчилгээ тогтмол явуулах нөхцөл боломжтой техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангагдсан стандартын спорт заалтай болох нь чухал байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 53 байна. Нийт ажилгүй иргэдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 30,1 хувийг дээд, 19,1 хувийг тусгай дунд, 22,9 хувийг бүрэн дунд, 24,6 хувийг бүрэн бус дунд, 3,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзлэж байна.
Өлзийт суманд барилгын компани байдаггүй бөгөөд барилгын ажлыг Аймгийн төвийн болон Улаанбаатар хотын компани гүйцэтгэдэг. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн кабон байр баригдсан.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Малын индексжүүлсэн даатгал төсөл. Сум хөгжүүлэх сангийн төсөл Малжуулах төсөл Тогтвортой амьжиргаа 2 Мянганы сорилтын сангийн бэлчээрийн төсөл
Төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хөнгөн шуурхай хүргэж хүн төвтөй хөгжлийн бодлого хэрэгжүүлэн ажлын байр амьдралын баталгааг хангах замаар их бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах.ҮНДСЭН ЗОРИЛТ1.Бүтээн байгуулалт-эдийн засгийн өсөлт:Сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн нөөц боломжид тулгуурлан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг өрнүүлэн ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлэх замаар сумын эдийн засгийн хөгжлийг хангах.2.Хүний хөгжил-амьдралын баталгаа:Өрх гэр хүний хөгжлийг эрхэмлэсэн нийгмийн бодлого хэрэгжүүлж боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг өрх гэр иргэн бүрт тэгш хүртээмжтэй хүргэж ахмад настан, хүүхэд, залуучууд, гэр бүлийг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.3.Иргэдийн оролцоотой Төрийн үйлчилгээний шинэчлэл:Иргэдийн оролцоотой төрийн удирдлагыг хэрэгжүүлж төрийн үйлчилгээний байгууллагууудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, төрөөс иргэдэд хүртээмжтэй шударга шуурхай ялгамжгүй үйлчилдэг тогтолцоог бий болгоно.