ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хан хөгшний хошуу. Шарга, Баянтээг, Өндөрхөмөг, Цагаан-овоо гэсэн 4 багийн  нийт 1008 өрхөд 3653 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог.


Далайн түвшинээс дээш 1675-2988 м өндөрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өвөр бэлийн уулсын мужид багтах өндөрлөг болон тал хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 270170 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 167835 толгой малтайгаас 52 тэмээ, 6567 адуу, 5369 үхэр, 98552 ямаа, 57295 хонь байна. Нийт малд эзлэх хувийг малын төрлөөр авч үзвэл: тэмээ 0.03 хувь, адуу 3.9 хувь, үхэр 3.2 хувь, хонь 34.1 хувь, ямаа  58.7 хувь байна.   Сумын хэмжээгээр нийт 167.8 мян мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 38.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 22,6 хувь байна.586 малчин өрх, 225 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 80.5 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудыг нийслэлтэй холбосон улсын чанартай хот хоорондын авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 1, Баянтээг багийн төвд гүний худаг 1 ажиллаж байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 59.7 хувь нь залуу болон дунд насныхан, 33.9 хувь нь хүүхэд, 6.4 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц 60 орчим, бусад нь гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 446 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 36 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд багш нар хуваарийн дагуу хамрагдаж байна.

Цэцэрлэг


Сумын цэцэрлэг Цагаан-овоо багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 90 хүүхэд хүмүүжиж байна11 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.

Эмнэлэг


Цаган-овоо багийн нутагт байршилтай12 ортой2 эмч, 4 бага эмч, 5 сувилагч нийт 22 ажиллагчидтай, бие даасан инженерийн хангамжтай.

Соёлын төв


Соёлын төвЦагаан-овоо багийн нутагт байршилтай200 хүний суудалтай6 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Нарийнтээл сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин, тус сумын Баянтээг багийн төв нь Засаг захиргаа хөдөө аж ахуй-үйлдвэрлэл-үйлчилгээний үүрэг бүхий суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 284 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 22.26 га газар өмчилж, 369 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40.25 га газар, 27 аж ахуйн нэгж, байгууллагад 28.01 га, газар тариалангийн зориулалтаар 10.91 га газар эзэмшүүлсэн байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдОлон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөөгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх” төсөл.

Сумын хөшөө дурсгал


Ш.Цэвэлваанчигдоржийн суврагаЦагаан-овоо багийн нутаг Арцын Бумбатад байрладаг. 1892, 2006 онуудад босгосон дурсгал бөгөөд аймгийн тусгай хамгаалалтанд байдаг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Говь хангай хосолсон нутгийнхаа байгалийн унаган төрхийг хадгалж, уламжлалт зан заншил, өв соёл уртын дуугаа ирээдүйн хойч үедээ өвлүүлсэн, ард иргэдийнхээ хөгжилд түшиглэн өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр сумынхаа эдийн засгийг тэтгэсэн, хөгжлийн чадавхи бүхий тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон эрчимжүүлэн хөгжүүлэх.Уламжлалт МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр, угсааг сайжруулах, өндөр ашиг шим бүхий үржлийн малтай болоход илүүтэй анхаарах.Газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөтгөн усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх.Орон нутгийн нөөц, зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагад тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг чухалчлах.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг сайжруулах.Хүний хөгжилд чиглэсэн нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх.Гадаад дотоодын нэгдсэн сүлжээнд холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.752660000
Эрүүл мэнд: 0.782210000
Эдийн засаг: 0.285594285
Бусад: 0.764330000
Дэд бүтэц: 0.369900000
Байгаль орчин: 1.000000000


Өвөрхангай  аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 556 км, Аймгийн төвөөс 135 км зайд байрладаг.Баруун талаараа Баянхонгор аймгийн Өлзийт, хойт талаараа өөрийн аймгийн Уянга, зүүн талаараа Хайрхандулаан, урд талаараа Баруунбаян-Улаан сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур – 22.3С7 дугаар сарын дундаж температур +19.6 Сжилийн дундаж салхины хурд 3.0-3.6 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 122-224 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1514.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1489.0 сая төгрөг, татварын нийт орлого 22.9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2.1 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1513.0 сая төгрөг байна. Нийт зардлын 64.1 хувь нь цалин, 7.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23 хувийг урсгал шилжүүлэг, 5.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 37 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 6853.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 10.1 сая, аймагт 98.4 сая, орон нутагт 22.8 сая нийт 131.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Нийт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний 74.9 хувь нь  ХАА-н бүтээгдэхүүн, 15.9 хувь нь Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 9.2 хувь нь үйлчилгээ байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр 2012 онд 17.0 га талбайд төмс, 17.0 га талбайд хүнсний ногоо, 7.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 319.8 тонн төмс, 443.5 тонн хүнсний ногоо, 45.0 тонн тэжээлийн ургамал хураан авч  байна.

Цахилгаан хангамж


Сумын төв, Баянтээг багийн төв нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.  Тус сумын 2-р багийн төв Баянтээг тосгон 2004 онд төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдож, багийн төвд 110 квт-ын хүчин чадалтай дэд станц баригдаж улмаар 2006 онд Нарийнтээл сумын төв рүү 10 квт-ын хүчин чадал бүхий 38 км цахилгаан дамжуулах шугам татаж төвийн эрчим хүчний сүлжээнд холбосон. Одоо тус сумын төвд 10квт-ын 3 дэд станц 10 квт-ын 3 км, 0,4, 0,22 квт-ын 5 км шугамаар албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүдэд, цахилгаан түгээж байна. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, ХААН банкны салбар, 6 дэлгүүрт жижиг оврын зуух, Баянтээг багт төвлөрсөн уурын зуух 2, жижиг оврын зуух 5 ажилладаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Өвөрхангай аймгийн хамгийн баруун захын сум бөгөөд нийт хүн амын 24.7 хувь нь сумын төвд, бусад нь хөдөөгийн багуудад амьдардаг. Тус сумын төвд Өвөрхангай аймгийн баруун бүсийн болон Баянхонгор аймгийн зарим сумдыг өвс тэжээлээр хангах зориулалттай Улсын нөөцийн цэг, 2-р багийн төвд Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нүүрсний хэрэгцээг хангадаг Баянтээгийн нүүрсний уурхай зэрэг томоохон үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд байрладаг. Сумын нутаг дэвсгэрээр баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг, нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв Арвайхээр сум, Баянхонгор аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдох нөхцөл бүрдсэн, сумын төв болон Баянтээг багийн төв эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээнүүдэд холбогдсон зэрэг таатай нөхцөлүүд нь хүн амын суурьшил, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЦагаан-овоо багийн нутагт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 446  хүүхэд суралцаж байна53 багш, ажиллагчидтай1974 онд ашиглалтанд орсон, чанар муудаж хучирсан барилгатай

Эрүүл мэнд


Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 5 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт хүүхэд 84 мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл 2012 онд  халдварт бус өвчлөл 681, осол гэмтэл 17, халдварт өвчлөлийн  26 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2009 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай Соёлын төв нь тоосгон хийцтэй. Ашиглалтанд орсноос хойш засвар хийгдээгүй, урлагийн тоглолт, хурал уулзалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Шашин сүм хийд


“Гива-чойлон” хийд нь анх 2002 онд байгуулагдсан.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 30 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 16.7 хувийг тусгай дунд, 33.3 хувийг бүрэн дунд, 13.3 хувийг бүрэн бус дунд, 6.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦагаан-овоо багийн нутагт байршилтай30 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Шинэ барилга баригдаж байгаа бөгөөд тус барилгыг бизнес хөгжлийн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


2006 онд Ширхэнцэр байцаа сумын сор бүтээгдэхүүн, 2008 онд  Хангайн бүсийн Нэг суурин нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанаас Гран При шагнал авсан

Сумын хөшөө дурсгал


Ламын гэгээний суврагаЦагаан-овоо багийн нутаг Нарийнд байрладаг.ХVII зууны үеийн түүхийн дурсгал юм.

Сумын онцлог


Сум БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр 1990 онд шагнагдсан.Улсын үйлдвэрийн газар Баянтээгийн нүүрсний уурхай байнга ажилладаг.Хөх нуруунд өөхөн цагаан чулууны орд газартай.2-дугаар багийн нутаг Шинжитийн хоолой, Таацын гол дагуу алтны ордтой.Таацын халуун рашаанШаргын тасархайЛамын гэгээний суваргаЦэвэлваанчигдоржийн суваргаНоён хатан цохио зэрэг түүх соёлын дургалт газруудтай