ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумыг 1931 онд, хуучнаар Түшээт хан аймгийн Ахай бээсийн хошуунд Үйзэн вангийн хошуунаас Мөнх булаг, Шадав булаг гэдэг 2 жижиг сумыг нэгтгэн  байгуулсан. Эмгэд, Цахиурт, Цохиот, Баян-Улаан, Хад, Дэвшил  гэсэн 6 багийн  нийт 1105 өрхөд 4106 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхагай аймгийн 19 сумаас эхнээсээ 7-д, хүн амын нягтрал 6,5хүн/га сум юм.


Тус сум нь 270 мян/га нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш  2000-2490 м  өргөгдсөн, хойд өргөргийн 46-16. Зүүн уртрагийн 103-47-н солбилцолд байрлаж Хангайн нурууны зүүн өмнөд салбарын уулархаг тайгын өврөөс эх авсан Онгийн голын сав, уул толгод бүхий хээрийн бүсэд оршино.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь хангай, хээрийн бүсэд хамаарах уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 270098.62 м/га

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 99083 толгой малтайгаас 5 тэмээ, 7650 адуу, 5580 үхэр, 41783  хонь, 44065 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 99083 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 404  толгой мал тоологдсон нь нийт малын 0,4 хувь байна. 889 малчин өрх, 242 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар хотыг Арвайхээртэй холбосон  улсын чанартай 32,5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худагтай, Үүнээс сумын төвийн айл өрх албан газрууд цэвэр усаар хангагдаж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд ашиглалтгүй байсан дотуур байрны барилгыг ТА-2 төслийн санхүүжилтээр засварлан багш, эмч нарын 22 айлын нийтийн орон сууц болгон өөрчилж төв халаалтанд холбосон. Энэ байранд шилжин ирсэн багш,  эмч нар болон залуучууд амьдарч байна. 1976 онд баригдсан 8 айлын орон сууцны барилгыг 1995 онд хувьчлан зарагдсанаар одоо ашиглалтгүй байна. сумын төвийн өрхүүд хувийн сууцны байшин болон гэрт амьдарч байна. юм.   Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 15 бүлэгт 352 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 38 багш хамрагдаж байна.

Цэцэрлэг


цэцэрлэг сумын төвд100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 104 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагсадтай1976 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай. Сүүлийн жилд барилгад  их засвар хийгдээгүй. 2012 онд 370 сая төгрөгийн төсвийн санхүүжилтээр өргөтөлийн  барилга баригдаж  187 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвд байршилтай12 ортой2 эмч, 4 сувилагч нийт 21 ажиллагсадтай1992 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай.

Соёлын төв


Соёлын төвСумын төвд байршилтай250 хүний суудалтай5 ажиллагсадтай2008 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 105 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Зүүнбаян-Улаан  сумын төв нь Засаг захиргаа үйлчилгээний байгууллагууд давамгайлсан.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд  боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс - 212.48га үйлдвэрлэлийн бүс - 0.1гаӨнөөгийн байдлаар 110 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 82 га газар өмчилж, 403 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 33,4 га газар, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 15га газар, 12 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 350га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвд30 ажиллагсадтай1975 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай.

Сумын сор бүтээгдэхүүн


А.Чойжилсүрэнгийн хийсэн мөнгөн хэт хутгаСумын сор бүтээгдэхүүнээр тус сумын 3-р багийн иргэн А. Чойжилсүрэнгийн мөнгөн эдлэл хэрэглэл 2012 оны “ӨВ түншлэл-2012” үзэсгэлэн худалдаанд оролцож шалгарсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Иргэддээ орон нутагтаа ажиллаж сурч амьдрах таатай орчин бүрдүүлэн аймгийн жишиг сум болох”  зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэхМэдээлэлийн технологийг хөгжүүлэх. Зам харилцааг сайжруулах.Малын чанар, үүлдэрлэг байдлыг нэмэгдүүлэх, түүнээс гарах бүтээгдэхүүнийг зах зээлд оновчтой нэвтрүүлэхЖижиг дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх сумын брэнд бүтээгдэхүүнтэй болох /модон эдлэл, улаан тоосго, блокны үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой/

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.734762000
Эрүүл мэнд: 0.494026666
Эдийн засаг: 0.244302857
Бусад: 0.732805000
Дэд бүтэц: 0.362516666
Байгаль орчин: 0.833335000


Өвөрхангай  аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 422  км, Аймгийн төвөөс 47 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Сант, Тарагт, Уянга сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -26С7 дугаар сарын дундаж температур +28Сжилийн дундаж салхины хурд 7-14 м/сжилийн хур тундасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 109.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,169.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1,150.3 сая төгрөг байна. Нийт зардлын 56 хувь нь цалин, 6,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,2 хувийг урсгал шилжүүлэг, 8,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 140.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,1 сая, аймагт 67,1 сая, орон нутагт 42,1 сая нийт 111,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 27,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 38,4 хувьд нь төмс, 12,8 хувьд нь хүнсний ногоо, 48,7 бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр 2012 онд   10,5 га талбайд төмс, .3,5 га талбайд хүнсний ногоо, 6,5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 84 тонн төмс, 33,2 тонн хүнсний ногоо, 45 тонн тэжээлийн ургамал хураан авлаа.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1992 онд баригдсан /35/04 кВт-ийн дэд станцтай.

Дулаан хангамж


2010 онд менежментийн хувьчлалаар жижиг обьектын зуухуудыг хувьчилж сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай болсон үүнд ЗДТГ, бизнес хөгжлийн төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, 22 айлын орон сууц, соёлын төв, 2 аж ахуйн нэгж холбогдсон. Эрүүл мэндийн төв объектын халаалттайгаар ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Арвайхээр сумтай хаяа нийлэн оршдог бөгөөд нийт хүн амын 19,4 хувь нь сумын төвд амьдардаг.  Аймгийн төвд ойрхон тул сумын төвөөс өмнө байрладаг багийн хүүхдүүд аймгийн төвд сурах сонирхолтой.Сумын хүн амын 64,3 хувь нь залуу болон дунд насныхан, 30,5 хувь нь хүүхэд, 5,2 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвд  байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 352 хүүхэд суралцаж байна40 багш, ажиллагсадтай1976 онд ашиглалтанд орсон,  инженерийн төвлөрсөн халаалттай, тоосгон хийцтэй барилгатай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 5 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 97 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 550, осол гэмтэл 26, халдварт өвчлөлийн  13  тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2008 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгатай, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй,  5 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Тус суманд 2008 онд хурал, номын өргөө байгуулахаар  байгуулахаар шийдвэрлэж сумын иргэд, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс  хандив тусламж авч барьж эхэлсэн боловч хөрөнгө санхүүгийн дутагдлаас зогсонги байдалд ороод байна. Сүмийн барилга нь ерөнхий хана дээвэр бүрэн хийгдсэн, цонх шал, дотоод засал чимэглэл хийгдээгүй байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 123 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 53,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 187 сая  төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 50,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн Зөн ОУБ-ын төсөлХархорин хот орчмийн бэлчээрийн МАА-н төсөл 

Сумын хөшөө дурсгал


Тус нэгдэл ажил үйлсээрээ улс, аймагт 18-н удаа тэргүүн байранд  шалгарч  байсан ажлын үр дүнг төр засгаас  өндрөөр үнэлж 1979 онд төрийн дэд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасан бөгөөд  Зүүнбаян –Улаан сум   нэгдэлийн ажлын туршлагыг нэвтрүүлэх  тухай БНМАУ –ын  СнЗ-ийн  тогтоол  гарч байжээ.

Сумын онцлог


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын IV их хурлын шийдвэрийн дагуу  1931 оны 4-дүгээр сард Үйзэн вангийн хошуунаас Мөнх булаг, Шадав булаг гэдэг  2 жижиг сумыг нэгтгэн  Зүүнбаян–Улаан  сумыг Онгийн голын хөвөөнд анх  байгуулсан ба хожим 1962 онд  Дөлгөөн сум нийлж одоогийн Зүүнбаян –Улаан сум үүссэн түүхтэй. Тухайн үед аймгийн орлогч дарга Пэрэнлэйн Түшигцоодол  сум байгуулагдах суурийг тавихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.    Улс орон  даяар малчин ардууд хамтын хөдөлмөрийн давуу талыг мэдэрч, хөрөнгө хүчээ нэгтгэн нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан үед сумын хэсэг малчид,  мал аж ахуйн  мэргэжилтнүүдийн санаачлагаар 1956 оны 3-р сарын 25-нд  Цацрал нэгдлийг байгуулсан байна. Тус нэгдэл  улам түргэн хөгжиж,  мал сүрэг нь өсч  түмэн үхэртэй нэгдэл болж  БНМАУ-ын ХАА  яамнаас  мөнгөн бүслүүртэй агар зандан хувингаар шагнагдаж, жилд 80-аад тонн цөцгийн тос үйлдвэрлэж, үхрийн аж  ахуйгаас  2,2 сая  төгрөгийн ашиг олж байв.    Тус нэгдэл ажил үйлсээрээ улс аймагт 18-н удаа тэргүүн байранд  шалгарч  байсан ажлын үр дүнг төр засгаас  өндөрөөр үнэлж  Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд  Зүүнбаян-Улаан сум   нэгдлийн ажлын туршлагыг нэвтрүүлэх  тухай БНМАУ –ын  СнЗ-ийн  тогтоол  гарч байжээ.    Тус сум нь 270 мян/га  нутаг дэвсгэртэй далайн тавшнээс дээш  2000-2490 м  өргөгдсөн  Түвшинбаатар,  Улаанхутаг,  Дөлгөөн,  Жаргалант,  Ханги,  Баянулаан зэрэг  өндөр уулс  Онги  түүний  олон цутгал голууд,  цэнгэг уст  олон булаг  халуун хүйтэн рашаанууд түүний дотор  Мөстийн рашаан,  Эмтийн халуун рашаан (С38°) Хуйтангийн  рашааныг  дээр  үеэс эмчилгээ сувилгаанд ашиглаж ирсэн.    Түүнчлэн алт, чулуун нүүрс, шохойн чулуу,  барилгын дээд  зэргийн чанартай шаврын нөөцтэй.