Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24.6С7 дугаар сарын дундаж температур +19.6СЖилийн дундаж салхины хурд 4-6 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 225-230.5 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 9.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 470.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.6 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 254.0 сая төгрөг байна. Нийт зардлын 61.6 хувь нь цалин, 6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 28.2 хувийг урсгал шилжүүлэг, 3.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцӨвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 аж ахуйн нэгж байгууллага, 6 төсвийн байгууллага, 2 банк, 1 ШТС байна.Тус суманд “Баян үйлст хайрхан” ХХК, “Мөнх-Алирс” ХХК, “Өв Оюу-Илч” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь сумын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байна.Суманд оёдол эсгүүрийн 2, гутал засвар, буриад болон монгол гутал үйлдвэрлэлийн 3, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэлийн 1, гэрийн мод үйлдвэрлэлийн 2, Блок тоосгоны үйлдвэрлэлийн 2, гагнуур төмөр хийц үйлдвэрлэх 1, гар утас засварын 1, үсчний 1, дугуй засварын 1 зэрэг том жижиг нийлсэн үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээгээр жилд 11 га талбайд төмс, 4 га талбайд хүнсний ногоо, 200 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, дотооддоо хэрэглэж байна. Цаашдаа сумын нийт төмс, хүнсний ногооны хэрэглээг 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1988 онд ашиглалтанд орсон 35/10 квт-ын 1 дэд станцтай. Сумын төвийн 3 хороололд тус бүр нэг АТП станцтай.
Сумын төвд нэг төвлөрсөн уурын зуух, эрүүл мэндийн төв, цэцэрлэг, ЗДТГазар зэрэгт тус бүртээ халаалтын уурын зуухтай байна.
Суманд 20 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 4 их эмч, 15 тусгай мэргэжилтэн, 8 ажилтантай ажиллаж байна. 2012 онд нийт 17 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 346, осол гэмтэл 2, халдварт өвчин 10 гарсан байна.
1963 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун болон блок тоосгон хийцтэй зориулалтын барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, 20 суудалтай номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 32 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд, 34 хувийг бүрэн дунд, 32 хувийг бага боловсролтой болон огт боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Мөн сумын хэмжээнд албан бусаар хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 88.6 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 11.4 хувь нь ажил олгогч гэсэн судалгаа гарсан байна.
Есөнзүйл суманд барилгын материал түүхий эд үйлдвэрлэдэг 1 нөхөрлөл ажиллаж байна. Одоогоор баригдсан 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 20 ортой эмнэлэг, бизнес хөгжлийн төв болон бусад төсвийн байгууллагуудын их засварын ажлыг гадны барилгын компаниуд гүйцэтгэж байна.
“Малын индексжүүлсэн даатгал төсөлЯдуу малчин өрхүүдэд, уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл /хэрэгжсэн/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа–II төсөл /хэрэгжсэн/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Есөнзүйл сум нь Монгол улсын анхдугаар Богд Өндөр Гэгээн Гомбодоржийн Занабазарын төрсөн нутаг. Тус сум нь Төв Ази Монгол улсын төв хэсэгт далайн түвшнээс дээш 1360-2340 м өндөрт өргөрөгийн 46 градус 41, уртрагын 103 градус 32-т байршилтай солбилцол дээр орших бөгөөд их газрын эрс тэс уур амьсгалтай. Суманд халиун буга, аргаль, бор гөрөөс, цагаан зээр, бор, цагаан тарвага зэрэг нэн ховор амьтадтай. Сэрүүн булаг, цагаан хад асган булаг, мөнхбулаг, ар булаг, шавар, улаанчулуу зэрэг рашаан булгуудтай. Жонон вангийн хэрэм, эртний домогт хүүхэн худагтын буурлын хөшөө, эх газраас ганцаараа тасарсан хар толгой, Дашгунгаадэжид хийд зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай. Монгол улсын сор бүтээгдэхүүнээр шалгарсан сайхан айрагтай. Иргэн зон олны хандиваар Өндөр гэгээн Г.Занабазарын номын өргөө цогцолборыг 2012 онд байгуулсан.
Боловсрол: | 0.709113000 |
Эрүүл мэнд: | 0.669538333 |
Эдийн засаг: | 0.264972857 |
Бусад: | 0.568950000 |
Дэд бүтэц: | 0.326033333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Сумын нутаг нь далайн түвшнээс 1360-2340 метрт өргөгдсөн. Гадарга нь нутгийн хойд талаараа уулархаг үржил шимт хар шороон хөрстэй, дунд зэргийн өндөрлөгүүдтэй, нутгийн урд талаараа нам хотгор, ухаа толгодорхог, уулс нь шовх биш мөлгөрдүү оройтой, өргөн хормой нь бэл тал үүсгэн, Сарын хөндий, Цайдам, Хаяахөндий, Шаварт, Давст, Чулуут зэрэг хөндий тойром нам газар олонтой. Богд Дүнжингарав уултай бараа бараагаа харалцдаг гэдэг Зүүнхайрхан болон Дөлгөөн, Дулаан, Эрээн, Өвт, Хуурайнсархиа, Цагаановоо, Хөхэнгэр, Буждэлүүн, Хавхагт зэрэг говирхуу, намхан гүвээ толгод элбэгтэй нутаг юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай Хангай говь хосолсон хээрийн бүсэд оршдог. 226,9 хавтгай дөрвөлжин км нутагтай. 2008 оны Газрын нэгдмэл сангийн ангиллын тооллого, тоо бүртгэлийн ажилд тусгагдсанаар сумын нийт талбай 221,1 мянган га, үүнээс бэлчээрийн газар 215,7 мянган га байна. Хөрс, ургамал, амьтан: Зүүнхайрхан, Дөлгөөн, Эрээн, Дулаан, Өвт зэрэг байгалийн үзэсгэлэнт сайхан газруудтай билээ.Агь, Хиаг, Хялгана, Дэрс, Ерхөг, зэрэг үет ургамал, Буйлс, Харгана мэт бут сөөг, Таана, Мангир, Өндөрулаан, Жууцай, Гонид, Бяраага, Сонгино, Хөмүүл, Халиар, Мөөг, Зэрлэг төмс гэх мэт хүнсний ургамал, Нохойн хошуу, Алтангагнуур, Цээнэ, Тавансалаа, Сөг, Банзго, Чихэрөвс, хөх, шар дэгд, Юмдүүжин, Марал, Навга, Нинж, Царван зэрэг эмийн ургамлаар арвин.Хайрхан, Дөлгөөн ууландаа буга, бор гөрөөс, үнэг, хярс, чоно, бор, цагаан тарвага, зурам, мануул, туулай, зэрэг ан амьтад элбэгтэй. Мөн Өвтийн сав газарт Аргаль угалзтай.Ёл, Шонхор, Бүргэд, Хөхөө, Шаазгай, Улаанхошуут, Тагтаа зэрэг нутагшсан жигүүртэн олон шувуудтай мөн нүүдлийн шувууд олноор элбэг байдаг.
Нийт газар нутгийн хэмжээ 223493.87 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 126,491 толгой малтайгаас 161 тэмээ, 9372 адуу, 3685 үхэр, 65,721 хонь, 47,552 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.1 хувь, адуу 7.4 хувь, үхэр 2.6 хувь, хонь 52.0 хувь, ямаа 37.9 хувийг тус тус эзэлж байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 36435 толгой мал тоологдсон нь нийт малын 28.8 хувь байна. 637 малчин өрх, 94 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 78.8 хувийг эзэлж байна.
Тус сумын нутаг дээгүүр Арвайхээр Улаанбаатар хотыг холбосон улсын чанартай 17 км хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 2 м3 багтаамжтай 1 усан сантай. 45 м3 хоног хүчин чадалтай 1 насостой, 245 өрх, 864 хүн, 4 уурын зуух, 8 аж ахуй нэгж байгууллагын цэвэр усны хэрэгцээг хангаж байна.
8 айлын орон сууц 1 байна. Цаашдаа их засвар хийх зайлшгүй шаардлагатай. Сумын бусад айл өрхүүд амины болон гэрт амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 434 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтанд 39 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95 хувь, суурь боловсролын хамран сургалт 93 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 10 багш хамрагдсан байна.Ерөнхий боловсролын сургууль нь Мөнхбулагийн багийн 2 дугаар хороонд байршилтай.2012-2013 оны хичээлийн жилд нийт 50 багш, ажиллагсадтай ажиллаж байна. 80 хүүхдийн дотуур байр нь 1985 онд анх ашиглалтанд орж 2008 онд засварт орсон, дээврээс ус гоождог, тоосгон хийцтэй барилга. Цэцэрлэгт 90 хүүхэд хүмүүжиж байна.Аянга зайлуулагчийн төмөр байхгүй, модон шал, хана мөөгөнцөртсөн, гадна талын хаяавч байхгүй, хамран сургах хүүхдийн тоо их байдаг. МХГазар болон ОБГазраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд их засвар орох зайлшгүй шаардлагатай байна.
Есөнзүйл сумын төв нь засаг захиргаа үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчилсэн байдал:• Суурьшилын бүс – 4 га• Ногоон байгууламж – 1 га• Хөдөө аж ахуйн бүс – 2 га• Үйлдвэрлэлийн бүс – 0.22012 оны байдлаар 204 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14.83 га газрыг өмчилж авсан байна.Өвөлжөө хаваржааны зориулалтаар 21.4 га газрыг 255 иргэн эзэмшиж байна.Иргэн аж ахуй нэгж байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар 1 га, газар тариалангийн зориулалтаар 1109 га газрыг эзэмшиж байна.
Тус сум нь “Сум хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн цогц бодлогод тулгуурлан нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд чиглүүлж, иргэдийн оролцоо, сумын давуу тал, боломжид түшиглэн хөгжүүлэх замаар Өвөрхангай аймгийн Зүүн бүсийн сумдын тулгуур төв болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:1. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх 2. Байгалийн баялагийн нөөц ашиглалт, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх. 3. Сумын дэд бүтэц, амралт, жуулчлалын бүс нутгийг бий болгон хөгжүүлэх4. Боловсрол соёлын байгууллагыг хөгжүүлэх5. Эрүүл мэндийг хөгжүүлэх. 6. Төрийн удирдлага, манлайллыг сайжруулах, хүн ам зүйн бодлого, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах7. Орон нутгийн санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх.