ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай аймгийн Гучин-ус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ-Үйзэн вангийн хошуу. Хөөвөр, Гучин, Аргалант, Аргуут гэсэн 4 багийн нийт 601 өрхөд 2235 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1490 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өврийн жижиг ухаа гүвээ толгодтой, говь тал хээр хосолсон бүсэд оршдог. Хамгийн өндөр цэг нь ‘’Аргалант уул’’ 1875 м өндөр. Хамгийн нам цэг нь “Монголын хоолой” 1560 м. Газар хөдлөлийн эрчим 7 балл.


Нийт газар нутгийн хэмжээ 475250 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 121384 толгой малтайгаас тэмээ 2826, адуу 4196, үхэр 1412, хонь 50019, ямаа 62931 байна.Сүргийн бүтэц, хувиар  Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3758 толгой мал тоологдсон нь нийт малын 3 хувь байна.  Малчин өрх 356 байгаа нь сумын нийт өрхийн 59.2 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтыг холбосон улсын чанартай 80 км шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, айл өрхүүд гар худгаас ундны буюу хэрэглээний ус авдаг нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 51 хувь нь залуу болон дунд насныхан, 43 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмад настнууд байна.

Орон сууц хангамж


Суманд 4 айлын орон сууц 1, бусад өрхүүд хувийн жижиг сууц болон гэрт амьдардаг. Цаашид шинээр инженерийн бүрэн хангамжтай 24 айлын орон сууц барих шаардлагатай байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 423 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 11 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт цэвэр жингээр 90.2 хувь, суурь боловсролын хамран сургалт цэвэр жингээрээ 94.6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 92.5 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 25 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 94, зайны болон гэр цэцэрлэгт 81 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92.6 хувьд хүрсэн. Цэцэрлэг нь 50 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 108 хүүхэд хамрагддаг. Албан ёсны 2 бүлэгтэй боловч агуулахын зориулалттай өрөөг тохижуулан 3 бүлэг болгон хичээллэж байна. Иймд өрөө байр дутагдалтай тул цэцэрлэгийн барилгыг шинээр барих шаардлагатай.

Цэцэрлэг


Аргуут багийн нутагт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 108 хүүхэд хүмүүжиж байна12 багш, ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Цэцэрлэгийн хүчин чадал бага тул шинээр цэцэрлэг барих шаардлагатай

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвАргуут багийн нутагт байршилтай10 ортой2 эмч, 4 сувилагч нийт 19 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах өрөө байр хангалтгүй  байгаа тул тус барилгад өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвАргуут багийн нутагт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагчидтай1942 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 96 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Гучин-Ус сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:нийтийн зориулалттай орон сууцны бүс 1,8 гаамины орон сууцны бүс 5.1 ганийтийн үйлчилгээний бүс 5 га үйлдвэрлэлийн бүс 5.8 ганогоон байгууламж 0.11 гагэр хорооллын бүс 94.22 газахиргаа албан газрын бүс 11.54 га2012 оны байдлаар 291 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 27.42 га газар өмчилж, 432 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 30.24 га, 4 иргэн таримал мод, ургамал тариалах зориулалтаар 15.4 га, 1 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 6 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын ЗДТГазар нь 1987 онд сум нэгдлийн контор нэртэй баригдсан байранд байрлаж байна. Монгол улсын Засгийн газрын 1992 оны 24 дүгээр тогтоолоор сумын Засаг Даргын Тамгын газар нэртэй болж, төр, эдийн засаг, нийгмийн бодлогын орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.Аргуут багийн нутагт байршилтай26 ажилтан, албан хаагчидтай1987 онд ашиглалтанд орсон тоосго, блокон хийцтэй, зориулалтын барилга.

Сумын сор бүтээгдэхүүн


“Аргуйн хөгжил” БГБХН /Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийн ажлын хувцас

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дэлхийн хайр энэрлийн нийгэмлэгийг дэмжигч бүс нутгийн дурсгалын багана Байгуулагдсан он: 2009.06.09 Хөшөө, дурсгалын намтар: 2009 онд Дэлхийн хайр энэрлийн нийгэмлэгийг дэмжигч Монголын анхны бүс нутаг болсонтой холбогдуулан босгосон. 

Сумын онцлог


Тус сум нь 1924 онд байгуулагдсан улсын анхдагч сумдын нэг юм. Аймгийн говийн бүсийн сумдын хөгжлийн тулгуур төв болох боломжтой. Сумын нутгаар улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Нэг хүнд ногдох малын тоогоор аймгийн хэмжээнд 3-т ордог.  “Сум хөгжлийн стратеги  төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. /2010-2020он/

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.787619000
Эрүүл мэнд: 0.761310000
Эдийн засаг: 0.271388571
Бусад: 0.756370000
Дэд бүтэц: 0.277683333
Байгаль орчин: 1.000000000


Өвөрхангай  аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 520 км Аймгийн төвөөс 105 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Тарагт, Төгрөг, Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан сумдтай хиллэдэг.


Халуун зунтай, хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -9С -14С7 дугаар сарын дундаж температур +17 - +22 Сжилийн дундаж салхины хурд 2.8 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 171.5 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1102.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1100.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.9 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1187.4 сая төгрөг байна. Нийт зардлын 69 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3.5 хувийг урсгал шилжүүлэг, 20 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 9 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж аймагт 66.2 сая төгрөг, орон нутагт 16.5 сая төгрөг, нийт 84.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд “Аргуйн хөгжил” БГБХН, “Аргуут”, “Баялаг” нарийн боовны цех, эсгий, блок үйлдвэрлэл жилд 38.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд чухал нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 67 хувьд нь төмс, 33 хувьд нь хүнсний ногоо тариалж байна. Гар тэжээл 300 тн, 928.2 тн хадлан тэжээл бэлтгэсэн байна.

Цахилгаан хангамж


Сум 2004 онд төвийн эрчим хүчний сүлжээнд 10 квт-ийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдсон байна.

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, ЕБС, СӨБ, ЭМТ, Соёлын төв зэрэг байгууллагад 5 нам даралтын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульАргуут багийн нутагт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 423 хүүхэд суралцаж байна45 багш, ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон, тоосго, блокон хийцтэй барилга, чанар дунд.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 52 хүүхэд төрж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 197, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 7 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1942 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай, Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй байгаа тул Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гаргуулахаар хүсэлт хүргүүлсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Иймд спорт урлагийн заалтай шинэ соёлын төв барих шаардлагатай.

Шашин сүм хийд


БНМАУ-ын гавъяат тээвэрчин Ч.Сандагдорж агсны зээ хүүгийн хандиваар 2010 онд  “Дашнайданлин” хийд байгуулагдсан. Лам хувраггүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 53 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5.5 хувийг дээд, 20.5 хувийг тусгай дунд, 37.5 хувийг бүрэн дунд, 22.5 хувийг бүрэн бус дунд, 14.0 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 420 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа - II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Азарганы хөшөө Байгуулагдсан он: 1976 онХөшөө, дурсгалын намтар: 1976 онд 10000 адуутай болж “Түмэн адуу”-ны баяр хийн, уран барималч Ц.Чимэддорж, уран хэмээн алдаршсан С.Цэнд нар Азарганы хөшөөний барималыг барьсан.  

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Сум, орон нутгийн захиргааны байгууллагын чадавхийг дээшлүүлж, төрөлх нутгаа хөгжүүлэх таатай нөхцөлийг хамтын хичээл зүтгэл, оюу ухаан, чадвар чадамжаар бүрдүүлэх” зорилго тавьж байна. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Нутгийн онцлогт тохирсон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах Нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хүний өв тэгш хөгжлийг хангах Иргэд, аж ахуй нэгжийн бизнесийн орчинг сайжруулах Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх