ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


   Бүрд сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуу /1691/ 1921 оны ардын хувьсгалын дараа Богдхан уулын аймгийн далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6-р сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-өндөр уулын хошуу болгон өөрчилжээ. 1930 оны БНМАУ-ын Их Хурлын шийдвэрээр 1930 оны 11-р сарын 09-ний өдрийн захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж, Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.Одоо Аржаргалант, Их боригдой, Донгит, Ар хөшөөт, Онгон гэсэн  5 багийн  нийт  831 өрхөд 3018 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1460 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд хангай нурууны  зүүн хэсэгт хээрийн бүсэд уртрагийн 103048I өргөрөгийн 46051I оршдог     Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хээрийн бүсэд хамаарагддаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Бүрд суманд 55 овог, 170 төрлийн 373 зүйлийн ургамал ургадаг.


Нийт газар нутгийн хэмжээ 263834.13 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 244006 толгой малтайгаас 299 тэмээ, 16740 адуу, 5831 үхэр, 141313 хонь, 79823 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 244.0 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1400 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0,57 хувь байна.605 малчин өрх,  730 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 87,8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар-Өвөрхангайг холбосон  улсын чанартай 36.97 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай.  1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 78.2 хувь нь залуу болон дунд насныхан, 13.7 хувь нь хүүхэд, 8.1 хувь нь хөгшид байна

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1981 онд  баригдсан  2 давхар сууцт ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн  14 бүлэгт 365 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.2 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай. 100 хүүхдийн ортой 2 дотуур байр байдаг боловч 1 дотуур байранд нуранги үүсч ашиглах боломжгүй болсон бөгөөд үлдсэн дотуур байранд 80 хүүхэд байрладаг. Төрийн өмчийн Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 75, гэр цэцэрлэгт 25 хүүхэд   хамрагдаж,  сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг Онгоны 5 дугаар багийн сумын төвд  байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна12 багш, ажиллагсадтай2010 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвОнгоны 5 дугаар  багийн сумын төвд байршилтай13 ортой2 эмч, 4 сувилагч нийт 22 ажиллагсадтай1978 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Онгоны 5 дугаар  багийн төвд байршилтай150 хүний суудалтай5 ажиллагсадтай1954 онд ашиглалтанд орсон  чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Шинээр соёлын төв барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Бүрд сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 0,4 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  0.7 гаГэр хорооллын бүс – 9 гаҮйлдвэрлэлийн бүс – 0.5 гаӨнөөгийн байдлаар 318 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 га газар өмчилж, 192 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 4,2 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаОнгоны 5 дугаар багийн сумын төвд байршилтай15 ажиллагсадтай    1981 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Энэ хугацаанд их засвар хийгдээгүй, төсөл боловсруулж санал хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй. Барилгын дээвэр, цонх, хаалга муудсан, гадна хаяавч, хана суулт өгсөн. Инженерийн шугам сүлжээ муудсан. Цаашид ашиглах боломжгүй.

Сумын сор бүтээгдэхүүн


Жил болгон  уламжлал болгон зохиогддог  намрын ногоон өдрүүд  улсын үзэсгэлэн худалдаагаар тус сумын  “АЙРАГ” бүтээгдэхүүн 2003, 2005, 2009 онуудад сор бүтээгдэхүүнээр шалгарсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, иргэдээ дэмжигч, оролцоог нь нэмэгдүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.762584000
Эрүүл мэнд: 0.744866666
Эдийн засаг: 0.287131428
Бусад: 0.639650000
Дэд бүтэц: 0.362450000
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 34 4км Аймгийн төвөөс 136 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Хархорин,   Баян-өндөр, Төв аймгийн Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Архангай аймгийн Хашаат  сумтай  хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21,2С7 дугаар сарын дундаж температур +21,5Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тундасны нийлбэр 233-436.1мм


Орон нутгийн төсөв.    Сумын төсвийн нийт орлого нь 85.9 сая төгрөг бөгөөд үүний 71.1 сая төгрөг нь аймгийн төсөвт, 14.9 сая төгрөг нь сумын төсөвт төвлөрдөг. Сумын төсвийн 7 байгууллага  1193.9 сая төгрөгийн санхүүгийн  дэмжлэг авдаг.Эдийн засгийн бүтэц    Сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага 12, жишиг татвар төлөгч 9 иргэн үйл ажиллагаагаа явуулсан. 2012 оны байдлаар нийт улсын төвлөрсөн төсөвт 5.6 сая төгрөгийн орлого оруулахаас 101.1 сая төгрөг оруулж, орлогын төлөвлөгөөг 180.9 хувиар, аймгийн төсөвт 67.1 сая төгрөгийн орлого оруулахаас 71 сая төгрөг оруулж, орлогын төлөвлөгөөг 105,9 хувиар, сумын төсөвт 6 сая төгрөгийн орлого оруулахаас 15 сая төгрөг оруулж, орлогын төлөвлөгөөг 256,4 хувиар тус тус биелүүлж нийт 187 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч Цогдарьт ББН, мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч бурхант хайрханы хишиг, үр тариа болон бусад ургамал тариалалтын чиглэлээр Эрдэнэ мандал хайрхан зэрэг хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.    Суманд оёдол эсгүүрийн 1, гутал засвар 1, эсгий,  эсгий эдлэлийн үйлдвэрлэлийн 2, мод, модон үйлдвэрлэлийн 2, Блок 2, гагнуур төмөр хийц үйлдвэрлэх 1, гар утас засварын 1, үсчний 1, дугуй засварын 1 талх нарийн боов 2 зэрэг том жижиг нийлсэн үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 40 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 20 хувьд нь төмс, хүнсний ногоо, 80 хувьд нь ногоон тэжээл тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1985 онд баригдсан 35/10/кВт-ийн дэд станцтай. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10/0.4/кВт дэд станцыг нэмж барьсан.

Дулаан хангамж


Сумын төвд бага оврын 5 уурын зуух,  Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, СӨБ, Соёлын төв, нийтийн ахуй үйлчилгээний салбар зэрэг байгууллагуудыг дулаанаар хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 344 км зайтай  оршдог. Нийт хүн амын 16.8 хувь нь сумын төвд амьдардаг. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульОнгоны 5 дугаар багийн Сумын төвд байршилтай480 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 358 хүүхэд суралцаж байна39 багш, ажиллагсадтай1976 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосго, бетонон хийцтэй, чанар муутай шалнаас хөгцөрч мөөгөнцөртдөг, дээврээс ус байнга гоождог  барилгатай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 75 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 283, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн  1  тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1954 онд ашиглалтанд орсон 150 суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байна.Тус Соёлын төв нь спорт заал, орон нутаг судлах танхим, номын сангийн барилгуудтай 5 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 хийд байдгаас шашины үйл ажиллагааг тогтмол явуулдаггүй байна.Тухайн хийдэд хуврага, санваартан ажилладаггүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 38 иргэд байна. Нийт бүртгэлтэй  ажилгүй иргэдийн 42,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7,9 хувийг дээд, 7,8 хувийг тусгай дунд,  10,5 хувийг бүрэн дунд, 44,7 хувийг бүрэн бус дунд, 28,9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Төрийн байгууллагад 93 хүн ажиллаж байна.

Барилга


Бүрд суманд барилгын компани байдаггүй бөгөөд Улаанбаатар хотын компаниуд барилгын ажлыг гүйцэтгэдэг. 2012 онд Улаанбаатар хотын компани Эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлМянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Хот орчмын бэлчээрийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдТогтвортойамьжиргаа–II төсөл /хэрэгжсэн/Ядуу малчин өрхүүдэд уст цэг нэвтрүүлэх төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: 4 хүн чулуутай, хээтэй чулуу 1, босоо чулуун хөшөө 3,Хөшөө, дурсгалын намтар: Хүннүгийн үеийн дурсгалууд

Сумын онцлог


Өвөрхангай аймгийн Бүрд сум нь Монгол орны хүйс нутаг, гал голомтыг бадрааж ирсэн байгаль түүхийн өлгий болсон ариун дагшин газар нутаг юм. Тус сум нь Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйг голлон хөгжүүлдэгээрээ онцлогтой. Мөн усалгаатай газар тариаланг хавсрага аж ахуй болгон хөгжүүлж эхлээд байна. Сумын нутагт далайн түвшнээс дээш 1200-2200м өндөрт өргөгдсөн Шилүүстэй Их, Бага Монголд, Эрээн, Үнэгт, Батхаан, Уст буурал зэрэг ан амьтан, мод, анхилуум үнэртэй цэцэгс, өвс ургамлаар хучигдсан үзэсгэлэнт уулнууд, мөнхийн ногоон арц, монос, бургас, хайлаас, тэхийн шээг зэрэг мод, бутаар төгөл үүсгэсэн 30 км үргэлжлэх 22 га элсэн манхантай хангай, говь хосолсон нутаг юм. Шаргал давалгаа үүсгэсэн элсэн манхан далай хол ойрын хүмүүсийн сэтгэлийг соронзон мэт татаж байдаг бөгөөд “Тууврын зам”, “Ирж яваа цаг”, “Гийнгоо”, “Тод магнай”, “Мандухай цэцэн хатан”, “Хүн чулууны нулимс” зэрэг Монгол улсын уран сайхны киноны зураг авалтыг хийсэн үзэсгэлэнт сайхан нутагтай.Мөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагтын даахийг үргээсэн газар, Нийслэлийн шавыг тавьсан Ширээт Цагаан нуур, Өндөр гэгээн Занабазарын дурсгалт Сум толгой, Бойпор чулуу зэрэг байгаль түүхийн онцлог бүхий нутаг юм.Монгол улсын газарзүйн төв цэг сумын төвөөс урагш 13.5 км-т Сант уулын өвөрт оршдог бөгөөд Улаанбаатар-Өвөрхангайг холбосон засмал зам төв цэгээс 20 км-ын зайд оршдог нь аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн элс, рашааны усыг түшиглэн бөөрны сувилал байгуулах бололцоотой нутаг юм.