ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхөд 5266 хүн амьдардаг.Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог, аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум юм.


Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 1015519 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 242957 мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн 141700 толгой мал тоологдсон нь нийт малын 58,3 хувь байна. 1043 малчин өрх, 71 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 80,4 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд 242957  толгой малтайгаас 6332 тэмээ, 8071 адуу, 2259 үхэр, 53411 хонь, 172884 ямаа байна.

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэр дээгүүр Улаанбаатар Гашуун сухайтын чиглэлийн 1000 орчим  км шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд ойролцоо 10 км-т цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай байсан боловч худгийн эд ангийн ашиглалтын хугацаа бүрэн дуусч эвдэрсэн тул одоогоор ундны усны худаггүй болсон тул гүн өрмийн худаг ойрын хугацаанд гаргаж ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Сумын төвд тус бүр 10 тн-ын багтаамжтай 2 усан сан ажиллах боломжтой.

Хүн ам өрхийн тоо


Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.590826000
Эрүүл мэнд: 0.588040000
Эдийн засаг: 0.276411428
Бусад: 0.548410000
Дэд бүтэц: 0.409666666
Байгаль орчин: 1.000000000


Өвөрхангай аймгийн баруун урд хэсэгт Аймгийн төвөөс 210 км, Улаанбаатар хотоос 630 км зайд байрладаг.Тус сум нь Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлэг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус сумдтай хиллэдэг.


Өвөлдөө хүйтэн сэрүүн, зундаа ихээхэн халуун уур амьсгалтай.•    Жилийн  агаарын температурын дундаж 1,7 оС дулаан•    7-р сарын дундаж температур +17.9о С  •    1-р сарын дундаж температур -15.8о С •    Салхины дундаж хурд 2.8 м/с•    Салхины их хурд заримдаа 24 - 40 м/сек хүрдэг•    Жилийн хур тунaдасны нийлбэр 129 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1231.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1229.3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2.5 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1229.5 сая төгрөг байна. Нийт зардлын 46.9 хувь нь цалин, 5.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 45.3 хувийг урсгал шилжүүлэг, 2.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.             Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жижиг худалдаа үйлчилгээ эрхэлж байна.

Зам тээвэр


Сумын хэмжээнд нийт 13.9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 46.2 хувьд нь төмс, хүнсний ногоо, 17.9 хувьд нь малын тэжээл, 35.9 хувьд тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 6.4 га  талбайд төмс, 2.5 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 36.1 тонн төмс, 22.2 тонн хүнсний ногоо, 51 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Тус сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2011 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвийн 3 уурын зуух нь  ЕБС, цэцэрлэг, ЗДТГ, ЭМТ, нийтийн 2 орон сууцыг дулаанаар хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь улс, аймгийн төвөөс алслагдсан хүн амын дийлэнх нь хөдөөд амьдардаг учир шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байдаг.