ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай аймгийн Баянгол сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу.Өндөр-Өнц, Эргэндэнж, Цагаан булан, Хаяа, Цавын ихэр, Ширээ гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багийн 1141 өрхөд 3967 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 8-д, газар нутгийн хэмжээгээр 6 -д тус тус ордог. Хүн амын нягтшил 1 га талбайд 1.1 хүн ногддог сум юм.


Далайн түвшнээс дээш 1430 м өргөгдсөн. Дов толгод, гүвээ бүхий талархаг гадаргуутай, нутгийн дундуур Онгийн гол 70 гаруй км урсан өнгөрдөг.Жаргалант, Задгай, Шанд, Нарийн, Намаг, Булаг зэрэг 10-аад жижиг булаг шандтай.Баруун, Зүүн, Улаан нуур, Олон нуур, Булгийн цагаан нуур, Давст, Цайдам, Ланс, Борхоньт зэрэг хужир, давс, шүү ургадаг нуур тойрмуудтайн гадна барилгын материалын орд газруудтай.Газар хөдлөлийн эрчим: 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь дов толгод, гүвээ бүхий талархаг гадаргуутай, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 354257 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 171539 толгой малтайгаас 1857 тэмээ, 5296 адуу, 2016 үхэр, 92802 хонь, 69568  ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 171.5 мянган толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11.8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 6.9 хувь байна.726 малчин өрх болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 63.6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэр дээгүүр Өмнөговь аймаг, Таван толгой руу явдаг зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Мөн Хархорин сум Өмнөговь аймгийг холбосон аялал жуулчлалын зам тус сумын нутгаар дайран өнгөрдөг тул босоо тэнхлэгийн засмал замтай холбогдох боломжтой.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг, мөн гэр хорооллын айл өрхийн хашааны 30 гар худгаас ундны болон ахуй хэрэглээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Дээрх графикаас үзэхэд 2009-2010 оны зудад малгүй болсон иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн бол сүүлийн жилүүдэд буурах хандлагатай болсон нь харагдаж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульШирээ багийн төвд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 492 хүүхэд суралцаж байна53 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, угсармал хийц бүхий, барилгатай.

Эрүүл мэнд


Сумын эмнэлэг нь 15 ортой, 1 эмийн сан, 2  их эмч, 14 эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 61 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 194, осол гэмтэл 5, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.Эмнэлгийн барилга нь 1979 онд баригдаж 2005 онд ЭМСХ-1-2 төслийн хүрээнд их засвар хийж  халаалтын болон цэвэр бохир усны бие даасан системтэй болсноор халуун хүйтэн устай болжээ.Тус барилга нь баригдсанаас хойш 40 жил ашиглагдаж байгаа бөгөөд олон жилийн хур чийгнээс үүдэж хана, туурга нь мөөгөнцөрдөж эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бие даасан инженерийн шугам сүлжээнд холбогдсон хэдий ч стандартын дагуу хийгдээгүй тул жил бүр хөлдөж хэвийн ажиллагаа нь алдагдаж хүндрэл гардаг.Иймд стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан эмнэлгийн барилга суманд барих хэрэгтэй.

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 250 суудалтай. 2010 онд барилгын дээвэр, баруун хэсгийн А нурууг сольсон заалны шувуун нуруунд ямар нэгэн нэгэн засвар хийгээгүй.Соёлын төвийн барилга нь чулуун ханатай  шувуун нуруун хийцтэй олон жил ашиглагдаж байгаа тул ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан  байна.Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, зочид буудал 2, тоглоомын газар 2, талх, нарийн боовны цех 2, модон эдлэл 1, блок, замын хавтангийн үйлдвэр 2, шахмал түлшний 1, дэлгүүр 9, нийтийн хоолны цэг 1, үсчин гоо сайхны үйлчилгээ 1, гутал засварын 1, гутал үйлдвэрлэл 2, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 125 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсөв болон хандивын оролцоотой Нарт дизайн ХХК боловсруулж ИТХ-аар баталгаажуулсан.Сумын төвийн нутаг дэвсгэрийн үүрэг, зориулалтын бүсчлэлээр нь авч үзвэл :Суурьшлын бүс – 74.38 хувь буюу 138 га,Үйлдвэр, аж ахуйн бүс – 13.5 хувь буюу 25 га,Түүх соёлын болон голын хамгаалалтын бүс – 1.08 хувь буюу 2 га, Спорт, амралт зугаалгын нийтийн хэрэгцээний болон хамгаалалтын ногоон бүс -11,04 хувь буюу 20 га гэсэн ангиллаар тогтоосон байна. 2012 оны байдлаар 250 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.34 га газар өмчилж, 51 иргэн, аж ахуйн нэгж 11.71 га газрыг сумын төвд барилга байгууламжийн доорх газрын зориулалтаар эзэмшиж, 544 иргэн өвөлжөө, хаваржааны доорх газрын зориулалтаар 38.08 га газрыг эзэмшиж, 32 иргэн, 3 аж ахуйн нэгж 6.8 га талбайд газар тариалан эрхэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаШирээ багийн төвд байршилтай.31 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Их засвар хийгдээгүй, ажилтнуудын өрөөнүүдийн хангамж дутмаг, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүй.Иймд Засаг даргын тамгын газрын байранд өргөтгөл хийж, бохир, цэвэр усны сүлжээнд холбож, ажил үйлчилгээ явах орчин бүрдүүлэх нь чухал байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Хонины  сүүний  ээзгий“Тагар” сонгиноБаянгол сумын хонин сүргийг “Баянгол” омгийн хониор баталгаажуулах ажил дуусах шатандаа явж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжлийг дээдэлсэн удирдлагын зөв тогтолцоотой, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан, өөрийгөө тэтгэсэн тогтвортой эдийн засаг бүхий загвар  сум” болох зорилго тавьж, дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Иргэд рүү чиглэсэн төрөл бүрийн амьдрах ухааны сургалт, сурталчилгаа явуулж, ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхОрон нутгийн онцлог, нөөцөд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхИргэдийн бүтээлч, санал санаачилгад тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлж, сумын тогтвортой хөгжлийг хангах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.590802000
Эрүүл мэнд: 0.675958333
Эдийн засаг: 0.269877142
Бусад: 0.687740000
Дэд бүтэц: 0.378533333
Байгаль орчин: 0.833335000


Өвөрхангай аймгийн өмнөд хэсэгт:Улаанбаатар хотоос 412  км,Аймгийн төвөөс 80 км зайд байрладаг.Дундговь аймгийн Сайхан-Овоо сум болон өөрийн аймгийн, Зүүнбаян–Улаан, Сант, Төгрөг, Тарагт сумдтай тус тус хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, хүйтэн, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18С - 23С7 дугаар сарын дундаж температур +18С - +23Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 80-130 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1383.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1381.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1383.4 сая төгрөг байна. Нийт зардлын 60.6 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 5.8 хувийг урсгал шилжүүлэг, 27.0 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 7.9  сая, аймагт 82.2 сая, орон нутагт 39.6 сая нийт 129.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.“Булагхайрхан” ХХКомпанийн 10 ортой зочид буудал, Замын хашлага болон блокны 2 үйлдвэр, Шахмал түлшний цех, Оёдлын цех, Хаягдал болон түүхий эдийн зах, Гэрийн модны үйлдвэрлэл, Талх нарийн боов, Тахианы аж ахуй, Эсгий эсгий эдлэлийн үйлдвэр шинээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 5.0 га талбайд төмс, 1.5 га талбайд хүнсний ногоо, тариалж, 31 тонн төмс, 6.0 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд 1999 онд холбогдсон. 35/10 кв-ын дэд станцтай.10/04 квт-ын дэд станц 2 ширхэг. 0.4 квт-ын шугам 2.1 км, 0.22 квт шугам - 3.7 км.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 52.1 хувь нь залуу болон дунд насныхан, 31.7 хувь нь хүүхэд, 16.2 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн нам даралтын халаалтанд холбогдсон 6 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц болон гэр сууц байна.Иймд цаашид хувийн орон сууцыг төвлөрсөн бохир, цэвэр усны сүлжээнд холбох шаардлагатай.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 492 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт  98.2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь, нийт багш  нарын 60.7 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.Цаашид дотуур байрыг их засварт оруулах, бага сургууль шинээр барих, сургуулийг орчинг хайсжуулж ногоон байгууламж бий болгох, цэвэр бохир усны шугамд холбох зорилт тавин ажиллаж байна.Тойргийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөөгийн багуудад 6 гэр цэцэрлэг ажиллуулах асуудлыг шийдвэрлэж өгөх.2013-2014 оны хичээлийн жилд тойргийн 2-5 настай 337 хүүхдээс хамрагдахаас ердийн бүлэгт 133 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хүүхдийн 39.4 хувь СӨБ эзэмшиж байна гэсэн үг юм.

Цэцэрлэг


Ширээ багийн төвд байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 133 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, тоосго хийцтэй, зориулалтын  барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. 1985 оноос хойш их засвар хийгдээгүй.Цэвэр бохир усны шугамтай боловч төвлөрсөн бохирын шугамгүйгээс ашиглагддаггүй. Цаашид бохирын шугамд холбогдох, цэцэрлэгийн байшингийн хар цаасан дээвэр салхинд хууларч урагдсан ба нэлэнхийдээ хөвсийж хөндийрч бороо цасны ус орж барилгын чанарыг муутгаж байгаа тул дээврийг нэн даруй иж бүрнээр шинэчлэх.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвШирээ багийн төвд байршилтай15 ортой2 эмч, 4 сувилагч, нийт 24 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон модон  хийцтэй, зориулалтын барилга.Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус эмнэлгийн  барилгыг шинээр барих шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төвШирээ багийн төвд байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон, чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Тус барилга нь 2013 оны 02-р сарын 18 –ны өдөр таазны зарим хэсэг нь нурсан, мөн бусад өрөө тасалгаануудын таазны хэсэгт суулт өгсөн. Соёлын төвийн барилгад их засвар хийх шаардлагатай байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 32 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 65.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25 хувийг дээд, 6.2 хувийг тусгай дунд, 9.3 хувийг бүрэн дунд, 43.7 хувийг бүрэн бус дунд, 3.1 хувийг мэргэжлийн анхан шатны, 12.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд 471.0 сая төгрөгийн төсөвтэй ЕБСургуулийн спорт заалны барилгын суурийн ажил хийгдсэн.Суманд Орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал авахад :Хүн эмнэлгийн барилгаЕБСургуулийн бага ангийн хичээлийн байрХүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлСоёлын төвийн барилга зэрэг барилгуудыг шинээр барих болон их засвар хийлгэх зэрэг саналууд гарсан.Судалж үзэхэд одоо ашиглаж буй эдгээр барилгуудад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөлЦөлжилтийн бууруулах төсөлЯпоны хүүхдийг ивээх сан төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Пур ширээБайгуулагдсан он: 1709Хөшөө, дурсгалын намтар:Пур ширээ.Түшээт ханы тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанванчинбалбарыг (1705-1788) таван настайд нь Эрдэнэбандид хутагт ламын гэгээний II дүрд тодруулан өргөмжилсний баяр Бат-Оршил өргөх Даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны шарагчин үхэр жил болжээ. Энэхүү даншиг наадам болсон газар нь Онгийн голын баруун хөвөөнд ойрхон одоогийн 6-р багийн нутагт байдаг.Даншиг наадмын их насны морины уралдаанд 1000 гаруй хүлэг уралдсанаас Арвай хээр гэдэг морь онцгой хурдлан түрүүлсэнийг тэмдэглээд дурсгал болгож уралдаан болсон газрыг Арвай хээр хэмээн нэрлэжээ.

Сумын онцлог


Эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон тул жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, боломжтой.Сумын төвийн хэмжээнд цардмал хучилттай явган болон авто зам, талбай гэрэлтүүлэг сайтай.Шилэн кабелийн сүлжээнд холбогдож интернетийн үйлчилгээ бүрэн нэвтэрсэн.Авто замын хувьд шороон замтай боловч замын хувьд харьцангуй сайн, даваа саад багатай.Сумын эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй жил бүр өсч байгаатай холбогдуулан өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломжтой.Онги голын сав дагуу байрладаг тул усны нөөц сайтай, газар тариалан, чацарганы үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой.Орхоны хөндий, Говь гурван сайханыг холбосон байгалийн үзэсгэлэнт газруудаар явах зам тус сумаар дайран өнгөрдөг тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Цайдам, Овоо хайрхан, Бор хоньтын давс, хужир шүү зэрэг байгалийн баялагтай.Дэлхийн зөн болон бусад төслийн байгууллагуудтай хамтран ажилладаг.Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг болон үйлчилгээний салбар, байгууллагууд нь аймаг, улсын тэргүүний байгууллагууд болсон.Тус сум нь аймгийн төвөөс 80 км оршдог, тойрон хиллэдэг сумд нь 50 км зайтай оршдог тул бөөний худалдааг хөгжүүлэх боломжтой.Мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах зорилгоор хашаалсан талбайтай болж, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжтой.Сайн чанарын барилгын хайрга, шавар, элсний арвин их нөөцтэй.Боловсон хүчин тогтвор суурьшилтай ажилладаг нь удирдлагын залгамж холбоонд эерэг нөлөө үзүүлдэг.