ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Өвөрхангай  аймгийн Баян-Өндөр сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу. Бөмбий, Батхаан, Өвөр зүлэгт, Хар тойром, Бумбат гэсэн  5 багийн  нийт 1219  өрхөд 4094 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтрал 1.3 хүн/га юм.


Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр нь газар зүйн мужлалын хувьд Хангайн уулархаг мужийн зүүн хэсэгт далайн түвшнээс дээш дундажаар 1500 метр өндөр өргөгдсөн бэсрэг уулстай хээрийн бүсэд хамаарагдана. Гадарга жигд биш, хойд талаараа уулархаг, дунд зэргийн өндөрлөгтэй, урд талдаа гадарга нь намхавтар, ухаа толгодорхог шинжтэй. Уулс нь шовх оройтой, эгц хажуутай, элэгдлээр үүссэн хурдас чулуулаг уулсын хажууг дунд хэсэгт нь хүртэл хучиж, өргөн хормой бэл үүсгэсэн нь онцлог юм. Уул нь бүхэлдээ говь маягийн уулсад багтах бөгөөд 1700-2116 метр хооронд хэлбэлзэнэ. Хамгийн өндөр цэг нь нутгийн баруун хойд хэсэгт орших “Модон овоо” далайн түвшнээс дээш 2116 метр, хамгийн нам газар нь нутгийн зүүн өмнөд хэсэгт орших “Цайдам” нуурын хөндий далайн түвшнээс дээш 1459.5 метр.Нутгийн хөрсийг гадаргын хотгор гүдгэрийн харилцан адилгүй байдлаар нь:Уулын хөрс Уулс хоорондох хотгор, хөндийн хөрсНугын хужирлаг мараалаг хөрс гэж ангилна.


Нийт газар нутгийн хэмжээ 324872.4  га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 256222 толгой малтайгаас 459 тэмээ, 16037 адуу, 8469  үхэр, 142327  хонь, 88930 ямаа тоолуулж аймагтаа тэргүүн байр эзэлсэн байна. Нийт сүрэгт тэмээ 0.2 хувь, адуу 6.3 хувь, үхэр 3.3 хувь, хонь 55.5 хувь, ямаа 34.7 хувийг тус тус эзэлж байна. 865 малчин өрх, 1063 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 87,6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, гүний худгаас усыг шууд насосоор татан түгээж байна. Төвлөрсөн усан хангамжинд холбогдсон айл өрх, албан газар байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 30 хувь нь хүүхэд, 10 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд өөрсдийн галлагаатай 12 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 567 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 4 багш хамрагдсан байна.Сургуулийн 80, 100 хүүхдийн ортой дотуур байранд нийт 180 хүүхэд байрлаж байна. Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 100 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 54,0 хувьтай байна. Цаашид хамралтын хувийг 72 хувь болгох зорилттой байна.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Бумбат багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагсадтай2003 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Стандартын бус, зориулалтын бус, чанар муутай, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ хүрэлцээ муутай, анги танхим байхгүйгээс бүлгийн тоо дутуу,  тойргийн хүүхдийн хамралт 27 хувьтай байгаа учир шинээр барилга барих  шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБумбат багийн төвд байршилтай15 ортой2 их эмч, бага эмч 6, 4 сувилагч нийт 20 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Сантехникийн засварт оруулах шаардлагатай. Ашиглагдаагүй байгаа угаалга ариутгал, складны барилга, моргын барилга, гражны барилгуудыг их засварт оруулж, инженерийн шугам сүлжээнд холбон ашиглалтанд оруулах шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төвБумбат багийн төвд байршилтай170 хүний суудалтай6 ажиллагсадтай1971 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, аж ахуйн аргаар баригдсан, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь дээвэр, цонхны засвар хийсэн хэдий ч ашиглалтанд орсоноос хойш бүрэн их засвар хийгдээгүй учир дотоод өрөө, заал, шал, хана, хаалга бүгд их засварт орох шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 130  хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Баян-Өндөр сум нь мал аж ахуй давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөөд байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 135,0 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  0,77 гахөдөө аж ахуйн бүс 2 га2012 оны байдлаар 77 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 6,7 га газар өмчилж, 229 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 16,0 га газар,  24 аж ахуйн нэгж  6,6 га газрыг үйлчилгээний зориулалтаар, 5 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 16,4 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБумбат багийн төвд байршилтай15 ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын бус, зочид буудлын зориулалттай барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Зориулалтын барилга биш учир нутгийн захиргааны ордонг шинээр барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Өвөрхангай аймагт зохион байгуулагддаг ӨВ түншлэл үзэсгэлэн худалдаанд жил бүр амжилттай оролцдог. Амт чанар сайтай орон нутгийн малын сүү цагаан идээг гар аргаар боловсруулан хийдэгАйрагны гол онцлог нь нутгийн ургамал ногооны шимт байдал, хөхүүрэнд исгэдэгээрээ давуу талтай юм. Манай сумын айраг нь 2006 оноос эхлэн УБ хотноо зохион байгуулагддаг Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн, Өвөрхангай аймагт зохион байгуулагддаг ӨВ түншлэл үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож дараах шагналуудыг авсан байна.2007 онд ӨВ түншлэлэээс “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал авсан.2007 онд УБ хотод зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнээс сав баглаа боодлын уралдаанд хөхүүрэндээ алтан медаль авсан.2008 онд УБ хотод зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнээс “Орон нутгийн онцлог шилдэг брэнд бүтээгдэхүүн” шагнал авсан.2011 онд Монгол туургатнуудын их наадамд оролцсон.2012 онд ХААИСургуулийн Сор айраг болсон.

Сумын онцлог


Тал хээрийн бүсэд байрлалтай учир аялал жуулчлал хөгжих боломжгүй. Мал аж ахуй түүний дотор эрчимжсэн мал аж ахуй, хоршоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх суурь тавигдсан тул цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Мөн жижиг дунд үйлдвэрлэл түүний дотор гахай, тахианы аж ахуйн суурь тавигдсан тул цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой сум юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.659283000
Эрүүл мэнд: 0.569081666
Эдийн засаг: 0.255155714
Бусад: 0.733120000
Дэд бүтэц: 0.326616666
Байгаль орчин: 1.000000000


Өвөрхангай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 320  км Аймгийн төвөөс 120 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Өлзийт, Есөн зүйл, Бүрд, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумтай хиллэдэг.


Зун нь хур тунадастай, өвөл нь цастай хүйтэвтэр. 1 дүгээр сарын дундаж температур -21,7С7 дугаар сарын дундаж температур +14,5Сжилийн дундаж салхины хурд 2,4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 137,01 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн байгууллагуудын санхүүжилт 1,302 сая төгрөг, сумын өөрийн орлого 2,5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1,305 сая төгрөг байна. Нийт зардлын 60.23 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 19 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2.4 сая.төг, НӨТ 6 сая.төг төвлөрүүлж ажилласан.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 24.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс  8 га-д нь төмс, 1,5 га-д хүнсний ногоо, малын тэжээл 7 га-д тариалж, 70,2 тонн төмс, 8 тонн хүнсний ногоо, 30 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2000 онд баригдсан 160, 63 квт-ын дэд станц, 2010  онд баригдсан 100 квт-ын дэд станцтай.  

Дулаан хангамж


Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух  ажиллаж дулааны хэрэгцээг хангаж байна.     

Шилжилт хөдөлгөөн


2010 оноос шилжилт хөдөлгөөний төрөл нь 20-28 насны залуучууд голлон шилжиж байна. Энэ нь дээд боловсролтой залуучууд суманд ажлын байргүйн улмаас өөр хот, аймаг сумд руу шилжин очиж ажиллаж байгаатай холбоотой юм.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБумбат багийн төвд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 567 хүүхэд суралцаж байна60 багш, ажиллагсадтай1969 онд ашиглалтанд орсон,  тоосгон хийцтэй. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2007 онд их засварт орсон. Одоо хичээлийн байрны дээврийг шувуун нуруутай болгох, 80 хүүхдийн дотуур байрыг их засварт оруулах шаардлагатай. Хүүхэд хөгжлийн төвийг засварлах, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 89 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 3235, осол гэмтэл 5, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1971 онд ашиглалтанд орсон 170 суудалтай Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Заал стандартын бус хүүхэд хөгжих орчин муутай. Сумын хэмжээнд нэг спорт цогцолбор барих шаардлагатай.Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв баригдсан хэдий ч хүрэлцээ муутай. Үүнд:  үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 3, цахилгаан засвар 1, цагаан идээ 1, комьпютерийн үйлчилгээ 1 тус тус үйлчилгээ явуулж байна. 20 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 гандан хийд байна. 1997 онд хуучин худгийн модоор аж ахуйн аргаар барьсан зориулалтын барилга. Бумбат багийн төвд байрладаг. Ердийн галлагаатай.Гандан хийдэд нийт 5 лам байдгаас нэг нь сумын төвд бусад нь хөдөө, хотод байдаг. Суралцаж байгаа 4 хүүхэдтэй. Нярав, сахиул гэсэн 2 ажилчинтай ажиллаж байна. Жилдээ 1-2 удаа лам нар цугларч хурал хурдаг. Цаашид хашаа, хаалганы засвар болон гандан хийдэд их засвар хийх шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 111 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 24 хувийг бүрэн дунд, 51 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Баян-Өндөр суманд барилгын компани байхгүй бөгөөд 2012 онд баригдсан бизнес хөгжлийн төвийг Улаанбаатар хотын компани гүйцэтгэсэн.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдОрон нутгийн хөгжлийн сан

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөгжсөн иргэнтэй, бэхжсэн эдийн засагтай бүс нутгийн загвар сум болох”  зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц,  орон сууцны   хангамжийг дээшлүүлэхҮйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэхЭрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх