242.8 мянган га газар нутагтай. Ойт хээрийн бүсэд харъяалагддаг. Далайн түвшнээс дээш 1643-3099 м өргөгдсөн. Газар нутгийн нийт талбайн 40 орчим хувь нь бэлчээр, ой мод 40%, хад асга 16%, гол горхи 3%-ийг эзэлдэг ба нийт нутгийн 80 орчим хувь Байгалийн цогцолбор газарт хамрагдан тусгай хамгаалалтанд байдаг.
Нийт газар нутгийн хэмжээ 242787 га.
Сумын хэмжээгээр нийт 135968 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 151 толгой мал тоологдсон нь нийт малын 0.1 хувь байна. Үүнээс: Адуу - 11948, үхэр – 17061, хонь – 52357, ямаа – 54632 толгой малтай.Малчин болон, мал бүхий өрх 1182 байгаа нь сумын нийт өрхийн 56.6 хувийг эзэлж байна.
Засмал болон сайжруулсан зам байхгүй. Шороон бартаа ихтэй замтай. Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн төв рүү нийтийн тээврийн 2 компаний 10 микро автобус үйл ажиллагаа явуулдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 24 м3 багтаамжтай 2 усан сан, 2 булагаас айл өрхүүд ундны усаа авч байна.
Сумын нийт айл өрхүүд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1991 онд баригдсан 8 айлын хоёр давхар орон сууц ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 50 бүлэгт 1496 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 54 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 95.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 73 багш хамрагдсан байна.80, 100 хүүхдийн ортой дотуур байртай боловч хүүхдийн хичээлийн байрны хүрэлцээгүйн улмаас 80 хүүхдийн ортой дотуур байрыг хичээлийн байр болгон ашиглаж байна. Харин 100 хүүхдийн дотуур байранд 150 хүүхэд байрлаж байна. Сургуулийн өргөтгөл баригдаж байгаа бөгөөд энэ ондоо ашиглалтанд орвол 80 хүүхдийн дотуур байрыг зориулалтаар нь ашиглах боломжтой болно. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үндсэн сургалтанд 350, зайны болон ээлжийн бүлэгт 110 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86.0 хувьд хүрсэн.
Бат-Өлзий сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд хийлгэхээр төлөвлөсөн.Суурьшлийн бүс – 7653 гаБарилга, байгууламж – 7.7 гаҮйлдвэрийн бүс – 0.31 гаОйн сан бүхий газар – 25530 гаУсан сан бүхий газар – 81.8 га2012 оны байдлаар 1139 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 99.39 га газар өмчилж, 40 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2.8 га газар, 14 иргэн 6 аж ахуйн нэгж, байгууллага газар тариалангийн зориулалтаар 12.2 га газар эзэмшиж, 9 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 9 га газар, 2 аж ахуйн нэгж байгууллага уул уурхайн чиглэлээр 1265 га газар ашиглаж байна.
Байгалийн үзэсгэлэнт Улаан голын хүрхрээ, Хоргой хүрэм, Хангайн цагаан чулуу, Хан баян уул, Үүртийн тохой, Орхоны бага хүрхрээ, Цагаан голын хүрхрээ, Төвхөн хийд, Гүнжийн зам зэрэг газар, Хүний эрүүл мэндэд тустай нь нотлогдсон Хятруун, Могойт, Хамар, Үүрт, Хустын халуун, хүйтэн рашаануудтай, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх нөөц боломж ихтэй. Улсдаа дээгүүрт орох байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.
Боловсрол: | 0.590597000 |
Эрүүл мэнд: | 0.616628333 |
Эдийн засаг: | 0.355637142 |
Бусад: | 0.550320000 |
Дэд бүтэц: | 0.355350000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 12С7 дугаар сарын дундаж температур +16 Сжилийн дундаж салхины хурд 1.9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 294.4 мм
Орон нутгийн төсөв.Сумын татварын нийт орлого нь 247 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 154.2 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.26 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн төсвийн нийт зардал нь 247.6 сая төгрөг байна. Нийт зардлын 63.1 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 25.4 хувийг урсгал шилжүүлэг, 4.6 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 34 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 7.8 сая төг, орон нутагт 235.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Тус суманд 35 жижиг дунд үйлдвэрлэл бий болсон. Үүнд: газар тариалан, ферм, мод модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, гар урлал, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйлдвэрлэл бий болж тус сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээгээр 2012 онд 11.4 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо, 3 га талбайд тэжээлийн ургамал тариалж 131 тонн төмс, 27 тонн хүнсний ногоо, 9 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1988 онд баригдсан 250/160/100 квт-ын 3 дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн харъяа 1 уурын зуух ажиллаж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 5 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 201 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдлийн 1 тохиолдол гарсан. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 732, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн 22 тохиолдол гарсан байна.
1970 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан, ойрын хугацаанд соёлын төвийн барилгыг шинээр барих шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Тус сум 2012 оны 10 сард Бизнес хөгжлийн төвтэй болсон. 52 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 1, оёдлын 3, утас засвар-1, алт мөнгөний дархан-1, нийтийн халуун усны 2 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 187 байна. Нийт ажилгүй иргэдийн 71.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 24 хувийг дээд, 4.2 хувийг тусгай дунд, 36 хувийг бүрэн дунд, 30.8 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Бат-Өлзий суманд барилын компани байхгүй. 2012 онд улсын төсвийн 479 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүн эмнэлгийн 15 ортой барилгыг Улаанбаатар хотын компани барьсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлМалын индексжүүлсэн төсөлМалжуулах төсөл
Орон нутгийн онцлогт тохирсон мал аж ахуй, газар тариалан, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгон иргэний боловсрол мэдлэгийг дээшлүүлж иргэдийн оролцоог бүх талаар хангасан сум болох зорилго тавин дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэх