Далайн түвшнээс дээш 1260 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсын завсар хөндий дагуу, урд, баруун талаараа дов, толгод гүвээгээр хүрээлэгдсэн, ерөнхийдөө урдаасаа хойш чиглэгдсэн налуу гадаргуутай, уулсын хоорондох хөндий, хоолойн салхины нөлөө ихтэй, хойд уртрагийн 101 градус 26 минут, өмнөд өргөргийн 45 градус 12 минутын солбицолд оршдог. Иймд Баруунбаян-Улаан сумын уур амьсгалын байдал уулын нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэж үзэж болох юм. Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 394111 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 137468 толгой малтайгаас 2258 толгой тэмээ, 4246 толгой адуу, 2113 үхэр, 44355 толгой хонь, 84496 толгой ямаа байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10493 толгой мал тоологдсон нь нийт малын 7.6 хувь байна.
Сумын газар нутаг дээгүүр хатуу хучилттай зам байхгүй, сумаас аймаг хүртэл 175 км шороон замаар явдаг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг ажиллаж сумын төвийн бүх хүн ам зөөврийн ус хэрэглэж байна. Дээрхи худгуудаас дээж авч шинжлүүлэхэд усанд агуулагдах магнийн ион, хатуулаг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байдаг учир ундны усны стандартын шаардлага хангадаггүй. Ус зөөлрүүлж цэнгэгжүүлэх төхөөрөмж тавих шаардлагатай.
Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд энэ нь тус сумын ЗДТГ-ын өмч юм. 22 өрх амины орон сууцанд амьдардаг. Бусад нь гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 490 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 16 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94.3 хувь, суурь боловсролын хамран сургалт 96 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96,6 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 65 хүүхэд, гэр цэцэрлэгт 52 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82.1 хувьд хүрсэн.
Баруунбаян-Улаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулах гэж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Барилга байгууламжийн дэвсгэр газар 2.52 га Нийтийн эдэлбэрийн газар 577.5 га Гэр хорооллын газар 9.88 га 2012 оны байдлаар сумын төвд 165 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10.88 га газар эзэмшиж байна. Үүнээс 57 өрх өөрийн эзэмшлийн газраа өмчилж авсан байна. 14 аж ахуй нэгж төрийн байгууллагын зориулалтаар 2.21 га газар, 450 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 61.3 га газар, 93 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 9.19 га газар эзэмшиж байна.
Төрийн үйлчилгээг шинэлэгээр иргэн бүрт тэгш хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэн, төрөлх нутагтаа их бүтээн байгуулалтыг өрнүүлж, айл өрх, иргэн бүрийг ажил орлоготой, эрүүл аюулгүй, тав тухтай ногоон орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх замаар сумын нийгэм эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нь хөгжлийн гол зорилго байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: Иргэд олон түмэндээ үйлчлэх төрийн үйлчилгээг нээлттэй хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх Өрх гэр бүлийн амьдралыг дээшлүүлэх, хүний хөгжилд чиглэсэн нийгмийн бодлого явуулах Жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулж сумын хөгжлийг тэтгэсэн төрийн бодлого явуулах
Боловсрол: | 0.531059000 |
Эрүүл мэнд: | 0.664161666 |
Эдийн засаг: | 0.293381428 |
Бусад: | 0.677070000 |
Дэд бүтэц: | 0.344516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурай халуун зунтай, хүйтэн өвөлтэй.Говь хээрийн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -18.7 градус 7 дугаар сарын дундаж температур +22.3 градус жилийн дундаж салхины хурд 3.3 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 50.3 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1177.18 сая төгрөг бөгөөд татварын нийт орлого нь 28.04 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1.3 сая төгрөг, Аймгаас авах санхүүгийн дэмжлэг 1147.84 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1163.99 сая төгрөг байна. Нийт зардлын 61 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 32.5 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 347.5 сая, төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймаг орон нутагт 1.06 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 33 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 15.2 хувьд нь төмс, 7.5 хувьд хүнсний ногоо, 4.5 хувьд нь үр тариа 72.8 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 1.5 га талбайд үр тариа, 5 га талбайд төмс, 2.5 га талбайд хүнсний ногоо, 24 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1.5 тонн үр тариа, 50 тонн төмс, 25 тонн хүнсний ногоо, 240.3 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2007 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж ЗДТГ, ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, цэцэрлэг, Бизнес хөгжлийн төв зэрэг байгууллагуудыг дулаанаар хангаж байна. Тус уурын зуух нь 2011 онд удирдлагын хувьчлалаар орж Өв Баян-Улаан ХХКомпанийг авч ажиллуулж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан, эхийн эндэгдэл байхгүй байна.
Соёлын төвийн барилга нь 1960 онд ашиглалтанд орсон 50 хүний суудалтай, түүхий тоосгон хийцтэй барилга юм. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүртэй, 2011 онд сумын эмнэлгийн хуучин барилгыг бизнес хөгжлийн төв болгон засварласан, тус төвд цайны газар 1, үсчин гоо сайхны газар 2, гутал засвар 1, оёдлын цех 2, гар утас засвар 1, талх нарийн боовны цех 2, сүүний цех 1 ажиллаж байна. Нийтийн халуун усны 1 цэг, 2 цайны газар, блокны цех 2, түүхий тоосгоны 1, шахмал түлшний 3, оёдлын 3, гэрийн эсгийний 1, эсгий эдлэл 1 цех тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна
Суманд бүртгэлтэй ажилгүй 31 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 68.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 29 хувийг дээд, 19.3 хувийг тусгай дунд, 12.9 мэргэжлийн анхан шатны, 16.1 хувийг бүрэн дунд, 16.1 хувийг бүрэн бус дунд, 6.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Цагдаагийн байр 56.0 сая төгрөгийн өртөгтэйгөөр баригдаж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ашиглалтанд орсон байна.
• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Баруунбаян-Улаан сум нь хангай, говь хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тэргүүндээ мөнх цастай, хад асганд нь аргаль, янгир дүүлж төрөл бүрийн жимс, зэрлэг сонгино, мангир ургадаг Зүүн богд, хангай нуруунаас эх авч түмэн амьтныг ундаалан таанат хөндийгөө туулан Таацын гол цутгадаг Цагаан нуур, гоёо, цулхир хариурсан Монголын их элс, хүрмэн хадат Өшгөг шийр хайрханы нуруу нь хаа ч давтагдашгүй байгалийн цогцол юм. Монголд ховорхон байдаг бөөрний элсний сувилал, ходоод дотрын хүрэн хадны рашаан байдаг, дээр нь байгалийн үзэсгэлэнтэй байдалдаа түшиглэн цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Мал аж ахуй, газар тариалан эрхэлж ирсэн уламжлалтай. Тэр дундаа таацын халтар арвайг эрт дээр үеэс эрхэлж ирсэн. Тус сумын Таацын хөх арвай нь Богд хаант Монгол Улсын үед халхын 5 сорын нэгээр шалгарч байсан, сайхан үнэр амтаараа ижил төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгаатай учир үүнийг цааш нь улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.