ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


1707 онд Сайн ноён хан Жамбын хоёрдугаар хөвгүүн Цэрэндашид зэрэг хэргэм, албат хамжлага, газар нутгаа эзэмшүүлэн өгч тусгай хошуу байгуулжээ. Тэр нь 1924 он хүртэл тогтсон үйзэн гүний хошуу юм. Бэлчээр ус тэгш Онги голын сав газраар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин булаг, Зэргэмжийн газраар нэлээд хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьсанаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигджээ. Арвайхээр хотын 10 багт нийт 8284 өрхөд 28722 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас нэгдүгээрт, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог .


Арвайхээр сум нь Азийн төв хэсэг, Монгол Улсын төвийн бүс, Өвөрхангай аймгийн төв бөгөөд хойд өргөргийн  46016I  зүүн уртрагийн 103047I  -д Хангай нурууны зүүн өмнөд салбарын уулархаг ойт тайгын өврөөс эх авсан Онгийн голын сав, дов толгод бүхий талархаг хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт оршдог. Тус сум нь нийслэл  Улаанбаатар хотоос 430 км зайтай, хатуу хучилттай замаар холбогдсон, Монголын төв цэг Өвөр хөшөөтөөс 130 км, Монголын эртний нийслэл Хархорин хотоос 135 км, Байгалийн үзэсгэлэнт Хүйсийн 8 нуураас 90 км, Улаан цутгалангаас 170 км зайд оршдог учир аялал жуулчлалын салбар илүү хөгжсөн, нутаг юм.  Газар хөдлөлийн эрчим 7 балл.


Нийт газар нутгийн хэмжээ 17303 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 124098 толгой мал тоологдсоноос адуу 5571, хонь 56300, тэмээ 108, ямаа 58633, үхэр 3446, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3685 толгой мал тоологдсон нь нийт малын 3 хувь болж байна. 1041 малчин өрх, 543 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 19.6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудын хот хоорондын төв авто зам дайран өнгөрдөг. Сумын төвдөө 14000 у/метр хатуу хучилттай авто зам ашиглагдаж байна. Жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1-ээс 2 км зам шинээр тавьж байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 10 худаг, 1000 м3 багтаамжтай 1 усан сан,  төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 1200 өрх, 140 аж ахуйн нэгж холбогдож хэрэгцээний усаа авч байна.

Цэвэрлэх байгууламж


1974 онд баригдаж 1987 онд их засвар хийсэн, 1997 оноос эхлэн бүрэн хүчин чадлаараа ажилласан. Хоногт 2700 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хүчин чадлынхаа 1/5 буюу 500м3 ус цэвэрлэж байна. Механик, байгаль биологийн аргаар цэвэрлэдэг.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 85.5 хувь нь залуу болон дунд насныхан, 5.1 хувь нь хүүхэд, 9.4 хувь нь ахмад настнууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн дэд бүтэц бүхий 556 айлын 11 орон сууц ашиглагдаж байна. 2013 онд 180 айлын 7 орон сууц ашиглалтанд орно. Мөн 5-р багийн нутаг дэвгэрт залуусын “Од” 38 айлын хувийн орон сууцны хорооллын барилгын ажил эхэлнэ.

Боловсрол


Ерөнхий боловсролын 6 сургуулийн 226 бүлэгт 7556 сурагч суралцаж байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 110 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 375 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн  8 цэцэрлэгт 1650, гэр цэцэрлэгт 70 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,3 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор


Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор5 дугаар багийн нутагт байршилтай250 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 500 хүүхэд хүмүүжиж байна38 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв


Монгол Солонгосын Политехникийн  коллежийн салбар сургууль1-р багийн нутагт байршилтай600 суралцагчдийн хүчин чадалтай, одоогоор 7 мэргэжлээр 310 хүүхэд суралцаж байна1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерийн газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Уурын зуух, Граж 1 ба 2, Цэвэр усны гүний худаг, Цахилгааны дэд станц, Цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Цогцолборын барилга, байгууламжуудад дээврийн засвар хийх шаардлагатай.

Бүсийн оношилгоо эмчилгээний төв


Суманд 220 ортой Бүсийн оношлогоо эмчилгээний төв, 4 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 110 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Шашин сүм хийд


Төв Ганданпунцоглин хийд1990 онд хуучин жүд дацан байсан буурин дээр (одоогийн 3 дугаар баг) байгуулж, хуучин хүрээ хийдэд хурж байсан таван том хийдийн 30 гаруй лам нар болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Дагвадорж заларч анх хурал номоо эхлүүлсэн түүхтэй. Хуучин хийдийнхээ уламжлалын дагуу шарын шашны урсгал чиглэл буюу Богд лам Зонхавын номын ёсоор үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэн ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 608 байна. Үүнээс 374 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь ангилвал дээд 73, тусгай дунд 18, бүрэн дунд 400, бүрэн бус дунд 51, бага 53, боловсролгүй 13 байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлСум хөгжүүлэх сангийн төсөлОлон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зорилтот бүлгийн төсөлМалжуулах төсөлТогтвортой амьжиргаа төсөл - II төсөл

Сумын сор бүтээгдэхүүн


Өнгөлгөөний тоосгоАрвайн дэвшил ХХК-ий үйлдвэрлэсэн өнгөлгөөний тоосго нь шатаалт сайтай, хэрэглээний чанараараа 2011 оны аймгийн түншлэлээр барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг сор бүтээгдэхүүн болсон.

Сумын хөшөө дурсгал


Арвайхээр морины зэс хөшөө:Домогт хурдан хүлэг Арвайхээр морины хөшөөг уран барималч  П.Зулзага өөрийн загвараар дэл сүүлийг боосон хурдан морийг дүрслэн зэс хөөмлийн аргаар 1987 онд бүтээсэн. Агь үйзэн гүний хошууны ард Гомбын үзэсгэлэнт нэгэн охиныг баян Балбар гэгч богтлон авч, өргөн их найр хурим хийжээ. Үүний маргааш баяны бэр нөхөртөө баруун голын цаад хөвөөн дэх аянчин дээр очоод хар даагыг нь худалдан авч ир гэжээ. Хархүү очиж арчаагүй муу атигар хар даагыг авчирч наадамд уралдуулсанд түрүүлэн ирж, асарын өмнө Арвагар хээр хэмээн цоллуулж, ард олонд алдар нэрээ цуурайтуулжээ. Үүнээс хойш долоон хошуу даншиг наадамд 20 жил түрүүлжээ. Энэхүү үйл явдал 1730 оны үед болсон нь түүхийн эх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байна. Арвайхээрийн 5 дугаар багийн Засаг дарга, Хотын Захирагчийн албаны байнгын хамгаалалтанд байдаг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Иргэдийн оюулаг сэтгэлгээ, төрийн оновчтой бодлогод тулгуурлан хүний хөгжлийг дэмжсэн, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний давуу талдаа түшиглэсэн байгаль орчны тэнцвэртэй хот болно” хэмээн зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Төрийн үйлчилгээний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачилга, идэвхи оролцоог сайжруулах зорилтын хүрээнд,Сургалтын чанар, материаллаг баазыг бэхжүүлж, багшийг чадваржуулан оюулаг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхСургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж, орчны стандартыг хангах цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхСоёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхЭрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн боловсролын чанарыг дээшлүүлэхТөрийн албан хаагчдын чадавхийг сайжруулан төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэхТөр, иргэний нийгэм, аж ахуйн байгууллагын түгшлэлийг сайжруулан орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  Дэд бүтцийн хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд,Төрийн үйлчилгээний орчин сайжруулж, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхИргэдийн гадаад, дотоодод зорчих нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглахБайгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд,Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхОрчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, байгалийг зүй зохистой байдалд сэргээн, гадаад, дотоод, аялал жуулчлалын дамжин өнгөрүүлэх бүс бий болгохТомоохон үйлдвэрийг хөгжүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд,Нийт малд эзлэх шилмэл малыг 20 хувьд хүргэж цөм сүрэг бүрдүүлэн, гойд ашиг шимт малын тоог 3 дахин нэмэгдүүлж, эрчимжсэн болон фермийн аж ахуйг хөгжүүлэхАжлын байрны тоог нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 2020 онд 3 хувиас дээшгүй байлгах, хүн амын орлогыг нэмэгдүүлэн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн эзлэх хувийг 30-иас доошгүй хувиар бууруулахОрон нутгийн болон бүс нутгийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн нөөцдөө түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.788830000
Эрүүл мэнд: 0.750430000
Эдийн засаг: 0.458198571
Бусад: 0.696815000
Дэд бүтэц: 0.704983333
Байгаль орчин: 1.000000000


Өвөрхангай аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 430 км, Аймгийн төвд байрладаг сум юм.Өвөрхангай аймгийн Тарагт сумтай хиллэдэг.


Эх газрын эрс, тэс хуурайвтар уур амьсгалтай, тал хээрийн шинж бүхий нутаг юм.1 дүгээр сарын дундаж температур -20 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 100-200 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 225.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2507 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 74.3 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2500.5 сая төгрөг байна. Нийт зардлын 24.6 хувь нь цалин, 2.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 37.2 хувийг урсгал шилжүүлэг, 35.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 543 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 23.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 864.9 сая, аймагт 3.1 тэр бум, орон нутагт 225.2 сая нийт 4.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Арвайхээр сумын сор бүтээгдэхүүнээр “Арвайн дэвшил” ХХК-ний Улаан тоосго, В.Гомбын “ Шар лууван”, “Дэлгэрэх хүнс” ХК-ний “Цагаан еэвэн”, Г.Агваанбалжирын “Шахмал түлш” зэрэг бүтээгдэхүүнүүд шалгарсан.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 72 га талбайд төмс, 37 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 980.5 тонн төмс, 555 тонн хүнсний ногоо, 12 тонн тэжээлийн ургамал хураан авч байна. Аймгийн хэмжээний хэрэгцээт төмс, хүнсний ногооны 27 хувийг үйлдвэрлэдэг.

Цахилгаан хангамж


Сум нь Эрдэнэт Булганы Цахилгаан дамжуулах станцтай холбогдсон. Сумын төв дээр 110/35/10 квт-ын дамжуулах станцтай.

Ариутгах татуурга


Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж байгаа нь хоногт 2700 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усны 180 худаг, 7.7 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 1200 өрх, 140 аж ахуйн нэгж холбогдоод байна.Аж ахуй нэгжийн харьяа 21 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна.

Дулаан хангамж


Тус хотод 39 байгууллагын харъаны уурын зуух ажиллаж байгаагаас 6 том оврын усан халаалтын зуухтай, төвлөрсөн дулаан хангамж байхгүй.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттой 430 км хатуу хучилттай замаар холбогддог, нийт хүн амын 90 хувь нь сумын төвд амьдардаг. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургууль байрладаг харьцангуй хотожсон сум юм. Мөн баруун бүсийн аймгууд авто зам дамжин өнгөрдөг. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


4 дүгээр сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль1 дүгээр багийн нутагт байршилтай860 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1814 хүүхэд суралцаж байна.102 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

8 дугаар цэцэрлэг


Цэцэрлэг2011 онд ашиглалтанд орсон150 хүүхдийн хүчин чадалтай

Эрүүл мэнд


Суманд 220 ортой Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, 4 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 110 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.Тус суманд 4 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 2012 онд 1744 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 4172, халдварт өвчлөлийн 437 тохиолдол гарсан байна.

Хөгжимт драмын театр


ХДТеатрАрвайхээрийн 5-р багийн нутагт байршилтай452 хүний суудалтай60 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон  бетон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2010 онд ашиглалтанд орсон 600 суудалтай. Спорт цогцолборын заалны хананд цууралт үүсч, дээврийн гэгээвчээр дусаал гоожиж үйл ажиллагаа явуулахад хүндэрсэн тул аймгийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, спортын зэрэг төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын сургуулийн 5 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд улсын төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 43.45 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 80.12 гаүйлдвэрлэлийн бүс 30.37 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 21.5 гахөдөө аж ахуйн бүс 5519.69 гаТариалангийн газар 28.12 га2012 оны байдлаар 5900 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 348.13 га газар өмчилж, 23 иргэн, 4 төрийн байгууллага, 4 аж ахуйн нэгж  газар тариалангийн зориулалтаар 28.12 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСогоотын 1-р багийн нутагт байршилтай98 ажиллагчидтай1993 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, барилга трестийн ажилчдын сувилалын зориулалттай анх баригдсан. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Дэлгэрэх хүнс ХХКомпанийн “Цагаан еэвэн”Дэлгэрэх хүнс ХХК-ий үйлдвэрлэдэг “Цагаан еэвэн” нь 2009 онд аймгийн түншлэлээс сор бүтээгдэхүүн болж, стандарт хэмжил зүйн төвөөс шилдэг технологитой бүтээгдэхүүний гэрчилгээ авсан.

Сумын хөшөө дурсгал


Аюуш баатарын хөшөө: Дэлхийн II дайны ялалтын 30 жилийн ойд зориулж БНМАУлсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөг уран барималч Б.Дашдэлэг бүтээж, 1969 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээсэн. Тус сумын төв цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Арвайхээрийн 5 дугаар багийн Засаг дарга, Хотын Захирагчийн албаны байнгын хамгаалалтанд байдаг.

Сумын хөшөө дурсгал


Г.Занабазарын сэрэг дүр Өндөр гэгээн Занабазар идэр залуу насандаа Цаст Төвдийг зорьж тэнд 5 дугаар лам Лувсанжамцын удирдлага дор Буддын шашины философи, түүх, урлахуйн ухаанд суралцаж, Их Бага таван ухаанд гүнзгий нэвтэрчээ. Тэр Жавзандарнатын их хувилгаан цолтойгоор Монголдоо ирж Агуу том бүтээлүүдээ туурвин бүтээжээ. Жавзандарнатын хувилгаан гэдэг нь Буддын ёсонд гүнзгий нэвтэрсэн Энэтхэгийн 84 шидэтний 1 нь бөгөөд Энэтхэгт 6, Төвдөд 21 удаа төрж Монголд анх удаа тодорсон нь энэ билээ. Арвайхээрийн 5 дугаар багийн Засаг дарга, Хотын Захирагчийн алба, цэцэрлэгт хүрээлэнгийн байнгын сахиулын хамгаалалтанд байдаг.

Сумын онцлог


Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг хэтийн бодлогын баримт бичгүүд гарсан. Барилга, хот байгуулалт тохижилт жил бүр сайжирч, иргэдийн тав тухтай аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж байна.Жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжиж түр болон суурин ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл, ядуурал багасч байна.Зуд, ядууралтай холбогдолтойгоор бусад сумдаас шилжин ирэх иргэдийн тоо жил бүр өсч байдаг.Осол, гэмт хэрэг сүүлийн 2 жил өсөх хандлагатай болсон тул “Цагдаа Олон нийт” гэсэн мэдээлэл сургалтыг олон нийтэд сурталчлах ажлууд хийгдэж байна.