ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Орхон  аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 360  км, Дархан хотоос 160 км Аймгийн төвөөс 25 км Булган аймгийн Хангал сумаас 48 кмХялганатаас 64 км зайд байрладаг.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Булган аймгийн Хангал, Орхон  сумдтай хиллэдэг.


Их хүйтэн,хэт эх газарлаг,ургамал тариалах дэд бүслүүрт хамрагдана.Агаарын дундаж хэм-1,9 СЖилийн хамгийн дулаан сар 7 дугаар сар,дундаж хэм 16,5 градус, дээд тал нь 34 градусжилийн хамгийн хүйтэн сар1 дүгээр сар, агаарын дундаж хэм -22 градус, хамгийн их хүйтрэлт -44 градусжилийн 5-11 дүгээр сард жилд унах бүх тунадасны 95 хувь нь унадаг.


Орон нутгийн төсөв.Сумын  төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1.575.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 129.0 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 882.4 сая төгрөг байна. Нийт зардлын 56 хувь нь цалин, 67 хувийг урсгал шилжүүлэг, 37.3хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.Улсын төвлөрсөн төсөвт 55490,9 сая,  орон нутагт 75000,0 сая нийт 130490,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Тус суманд үр тарианы 5 аж ахуйн нэгж,тоосго үйлдвэрлэх  чиглэлээр 1 аж ахуйн нэгж, 8 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 4631,4га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0,7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 10,1 хувьд нь улаанбуудай, 0,3 бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвлөрсөн  эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1977 онд баригдсан црп35/6 квт-ийн дэд станцтай.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 106 худаг, цэвэр усны 13 камер, км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын  системд 169 өрх, 22 аж ахуйн нэгж холбогдоод  байна.

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЖаргалант  багт  байршилтай720 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 500 хүүхэд суралцаж байна53 багш, ажиллагсадтай2012 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайн.

Эмнэлэг


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 3  их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 18 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Жаргалант сумын төв нь газар тариалан зонхилсонСумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 4-5  %-иар  нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар 538 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 89,54 га газар өмчилж, 205 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 217 га газар, 6 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 1,8 га газар, 4  иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 5 га газар, үр тарианы зориулалтаар 15 аж ахуйн нэгж, 4 иргэн 4678 га,төмс хүнсний ногооны зориулалтаар 549 иргэн 546,4 га  газар тус тус  эзэмшиж байна.

Сумын хөгжлийн зорилт


Монгол улсынхаа хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг, оновчтой бүтэцтэй, мэдлэшт суурилсан эдийн засагтай, ёс суртахууны өндөр соёлтой загвар сум болоход оршино.1.Хүнийг бүх талаар хөгжүүлэх,, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн ая тай,аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж ”Хот орчмын бэлчээрийн төслийг хэрэгжүүлна.2.Газар тариалан, МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлж түүхий эдэд тулгуурлан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн салбарыг хөгжүүлнэ.3.Байгальд ээлтэй дэвшилтэт технологийг дэмжин нэвтрүүлэх,экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.4.Дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.784280000
Эрүүл мэнд: 0.625673333
Эдийн засаг: 0.177160000
Бусад: 0.672355000
Дэд бүтэц: 0.605466666
Байгаль орчин: 0.833335000


Орхон аймгийн Жаргалант сум нь 1977 онд байгуулагдсан, хуучнаар Эрдэнэт хотыг төмс, хүнсний ногоо, сүүгээр хангах үүрэгтэй төмс, хүнсний ногоо, сүүний чиглэлийн Улаантолгой сангийн аж ахуй гэж байгуулагджээ. Дулаан-уул, Жаргалант, Улаантолгой гэсэн  3 багийн  нийт  901 өрхөд 3094 хүн амьдардаг


Хангайн уулархаг мужийн ойт хээрийн бүсэд хамаарагддаг.1340 метрийн дундаж өндөрлөгтэй.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Улаанбаатар,Дархан ,Эрдэнэт хотуудын хооронд тавигдсан төмөр зам,асфальтан зам,өндөр хүчдэлийн шугамтай,эдийн засаг,дэд бүтцийн хувьд тааламжтайорчинд байрладгаараа бусад аймгийн сумдаас онцлог юм.


Нийт газар нутгийн хэмжээ 59572,0 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 53626 толгой  414 адуу, 7476 үхэр, 19406  хонь, 22610  ямаа байна. Цэвэр үүлдрийн 2643, эрлийз 3078 бүгд 5424 толгой мал байна.Үүнээс үхэр цэвэр 301, эрлийз 540, хонь цэвэр 839, эрлийз 958, ямаа цэвэр 1206, эрлийз 1580 тус тус байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай төв зам дайран өнгөрч байна..

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, 3 усан сан, цэвэр усны 2,5 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 169 өрх, 22 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 3 ус түгээх байрнаас  усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд 1 уурын зуух, ЗДТГ-ын барилга, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, СМТөв, 3 дугаар цэцэрлэг гэсэн байгууллагуудыг дулаанаар ханган ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 500 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын төвд 5 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт  91 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт  багш хамрагдаж байна.

Цэцэрлэг


3 дугаар  цэцэрлэг Жаргалант багт байршилтай140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 175 хүүхэд хүмүүжиж байна25 багш, ажиллагсадтай1977 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Дотор засвар, цонх сольсон, хаяавч хийсэн, шалыг сольсон, барилгын хананд/даацын/ суулт өгснөөс хаалга, цонх гажсан, сантехникийн шугмууд хуучирсан стандартын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул 350 сая төгрөгөөр  засварлах шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвЖаргалант  багт  байршилтай250 хүний суудалтай6 ажиллагсадтай1996 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь 2012 онд дулааны шугам солих засвар хийгдсэн.Суулт ихтэй учир их засвар хийх шаардлагатай.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЖаргалант багт  байршилтай32 ажиллагсадтай1978 онд ашиглалтанд орсон  цутгамал бетон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.ЗДТГ-ын барилга чанарын хувьд дунд,хана суулт өгсөн,шавар нурсан,дотор их засвар хийх шаардлагатай.