ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 1994 онд байгуулагдсан. 19 багтай үүнээс 7 баг хотын төвд 11баг гэр хороололд байрладаг. Нийт  24045 өрхөд 87273 хүн амьдардаг. Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 1-р байранд ордог. Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотын дараа орох хамгийн том сум юм.Хүн амын тоогоор Орхон аймгийн 2 сумаас нэгд, хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.9хүн/га/ сум юм.


Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Физик газар зүйн мужлалаар Хангай, Хэнтийн уулархаг мужлалд багтана. Зостын даваа, Цагаанчулуутын даваа, Баянцагаан, Баян-Өндөр, Бүрэнбүст зэрэг бэсрэг уулс зонхилж, Чингэлийн гол, Говилын гол, Уртбулаг, Хаяа булаг, Тал булаг, Цагаанчулуут зэрэг гол горхи булгууд Орхон голд цутгадаг.Тус сум  нь ой хээрийн бүсэд багтана. Ойн бүрэлдэхүүнд хар мод, улиас, бургас, улиангар зэрэг мод голлож, мөн бусад модлог, бутлаг ургамал бөөрөлзгөнө, буриагуул, тавилгана, нохойн хошуу, хар урт, яргай зэрэг болно.


Нийт газар нутгийн хэмжээ 24900 га.ХАА        -    75,3гаХот тосгон бусад суурины газар – 20768,45 гаЗам шугам сүлжээ    - 363,0 гаОй         -    3545,0 гаУс         -    9,5 гаУлсын тусгай хэрэгцээт газар – 139,0 гаНутаг дэвсгэрийн 75,3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 20768,45 мянган га нь хот, тосгоны  суурин газар, 49,75 га нь бэлчээрийн талбай байна. Тус сум дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, урд хойд хөрштэй төмөр замаар Дархан, Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто болон төмөр замаар, ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдсон, зам харилцаа сайн хөгжсөн.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 130884  толгой малтайгаас 181 тэмээ,7626 адуу, 13076 үхэр, 60793 хонь, 49208 ямаа байна. Хоршоо, фермерийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр ХАА-н үйлдвэрлэлийн 3 хоршоо сүүний чиглэлээр 1 фермер байгуулагдан ажиллаж байна.

Зам тээвэр


2012 онд аймгийн хэмжээнд нийт 10160 /9027/ тээврийн хэрэгсэл байгаагаас суудлын автомашин 5263, ачааны авто машин 1518, автобус 182,  тусгай зориулалтын 338 тээврийн хэрэгсэл , өөрөө явагч механизм 151 байгаагаас өдөрт нийтийн тээврийн үйлчилгээнд дунд болон том оврын  автобус 17 , микроавтобус 284, суудлын автомашин 517, ААНБ-уудын ажилчдын 157 дунд болон том оврын автобус байнгын  үйлчилгээнд гарч , дундажаар 7000-9000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Багууд хоорондоо асфальтон болон сайжруулсан шороон замаар холбогдсон.

Ус хангамж


Сумын нутаг дэвсгэрт цэвэр усны эх үүсвэрийн 14 гүний худаг, 1000 м3 багтаамжтай 600-800 мм-ийн голч бүхий 21 насос,  цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугамаар  ус хангамжийн төвлөрсөн системд холбогдсон.  УБЭҮйлдвэр зэрэг үйлдвэр ААН байгууллагууд  орон сууц бүрэн холбогдсон.   Усан сан“Эрдэнэт үйлдвэр” харъяа төв усан сан10000 м3 хүчин чадалтайашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон усан сан байхгүй.

Дулаан хангамж


ЭДЦСтанц нь БКЗ -75-39 маркийн 7 зуухтай ба жилд дунджаар 500-510 мян.гкал дулаан үйлдвэрлэн, ф150-600мм голч бүхий 108 км шугамаар дулааныг дамжуулан, 33ш ДДТөв, ф50-15 мм голч бүхий 55,9 км дулааны шугамаар хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг түгээж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 400 гаруй км-т байрладаг. Нийт хүн амын 94 хувь нь сумын төвд оршин суудаг. Нийгэм  эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан зэргэлдээ аймаг сумдаас шилжин ирэгсэдийн тоо харьцангуй их.Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 19 сургууль, монгол-туркийн хамтарсан сургуульд 522 бүлэгт 16400 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцдаг. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.2 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 1300 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


Сумын хэмжээнд нийт 27 цэцэрлэг ажиллаж 182 бүлэгт  5000 хүүхэд хүмүүжиж байна. 

Эмнэлэг


Сумын хэмжээнд эрүүл мэндийн салбарт өмчийн бүх хэлбэрийн 91 байгууллага эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж эдгээрт 730 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. 10000 хүнд 28 их эмч, 55 эмнэлгийн дунд мэргэжилтэн, 47 эмнэлгийн ор ногддог.

Соёлын төв


Баян-Өндөр соёлын төв наран багт байрладаг. 7,5 орон тооны ажиллагсадтай. 150 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Эгшиглэн соёлын төв говил багт байршилтай. 8,5 орон тооны ажиллагсадтай. 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай. МХГ –ын дүгнэлтээр барилгын ашиглалтын хугацаа дууссан цаашид ашиглах боломжгүй.Баянцагаан соёлын төв нь Баянцагаан багт байрладаг. 6 орон тооны ажиллагсадтай. 150 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уурхайчин соёлын ордон нь уртбулаг багт байрладаг. 2 заалтай том заал нь 450 хүний суудалтай, бага заал нь 200 хүний суудалтай. 92 ажиллагсадтай.

Ажиллах хүч


Сумын хэмжээнд 53131 иргэн үүнээс 32800 иргэн байнгын ажил эрхэлдэг.Төрийн байгууллагад 3424 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2400 гаүйлдвэрлэлийн бүс 100 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  2000 гахөдөө аж ахуйн бүс  1000 газуслангийн бүс 500 га2012 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газраа өмчилж авахаар  1314 иргэнд  98,54 га газрыг өмчлүүлсэн нийт өссөн дүнгээр 15506 иргэний өргөдлийг хүлээн авч 13916 иргэнд 1043,62 га газрыг өмчлүүлсэн байна. Сумын бүх иргэнд газрыг харьцуулбал 1 га талбайд 3,5 хүн ногдож байна. Сумын хүн амын нягтралын үзүүлэлт нь нийслэл Улаанбаатар хотын хүн амын нягтралаас 0,6 функтаар илүү гарсан байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаОюут багт байршилтай34 ажиллагсадтай2005 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Барилгын гоёл чимэглэл /гипсэн/ - Өргөө ХХКХивс, хивсэн бүтээгдэхүүн, эсгий эдлэл – Эрдэнэт хивс ХХКСарлагийн хөөврөн сүлжмэл бүтээгдэхүүн – Натураль Альфа ХХКШингэн шил – Адамас ХХК Морин хуур – иргэн Ч.Энх-ОтгонМонгол шатар – Хас шатар ХХКОрос эмээл – иргэн Д.ТойвШирэн цүнх – Ё.БэхбатЗэс утас, кабель утас – Эрдмин ХХКЗэс молибдений баяжмал

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь 2013 онд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:1.    Эрх чөлөөтэй иргэдтэй иргэншсэн сум болох2.    Эрдэм боловсролтой иргэдтэй оюунлаг сум болох3.    Эрүүл чийрэг иргэдтэй экологи экологи цэвэр сум болох4.    Ажилтай орлоготой – чинээлэг иргэдтэй сум болох5.    Аюулгүй орчинтой –амгалан тайван сум болох

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.706119000
Эрүүл мэнд: 0.757205000
Эдийн засаг: 0.519391428
Бусад: 0.816085000
Дэд бүтэц: 0.732333333
Байгаль орчин: 0.664275000


Орхон аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос    400  км, Булган              68 кмДархан             180 кмАймгийн төвийн сум.Булган аймгийн Хангал, Бугат, Сэлэнгэ, сумтай хиллэдэг. Монгол улсын төвийн бүсийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1606 м өндөр юм.  Цагаанчулуут, Согоот уул, Дэрстийн нуруу зэрэг орчны уулсаас Хангал, Чингэл, Цагаанчулуутын голоор тусгаарлагдсан.Газар хөдлөлийн эрчим 3,5 балл.


Зуны улиралд хуурайдуу сэрүүн, өвөл харьцангуй дулаан.1 дүгээр сарын дундаж температур -28 -32 С7 дугаар сарын дундаж температур +28 +35 Сжилийн дундаж салхины хурд 5-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 250-350 мм


Сумын төсвийн нийт орлого байхгүй бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг ЗДТГ -324651,66БАГ -573950,61НИЙТ -898602,27 сая төгрөг, сумын өөрийн орлого бүрдүүлдэггүй.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 898602,27 сая төгрөг байна. Нийт зардлын 64 хувь нь цалин,  7,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27,3 хувийг урсгал шилжүүлэг, 1,7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 3100 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1246363.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, өмнөх оноос үйлдвэрлэлт 3,4 хувиар, борлуулалт 1,2 хувиар буурсан  байна.Тус суманд жилд 1246,5 сая төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, монгол улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Мөн “Эрдэнэт прогресс”, “Эрдмийт” ХХК, “Эрдэнэт алтан аргамж”ХХК,  “Эрдэнэт сүү”ХХКомпаниуд жилд дундажаар 1279784,1 мянган төгрөгний бүтээгдэхүүн борлуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 608,5 `га талбайд үр тариа, 236,9 га талбайд төмс, 92,5 га талбайд хүнсний ногоо, 1 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1181,4 тонн үр тариа, 2227,3 тонн төмс, 944,5 тонн хүнсний ногоо, 5,6 тонн тэжээлийн ургамал, жилд дунджаар га-аас 0,51 тонн үр тариа, 0,10 тонн төмс хураан авсан.

Цахилгаан хангамж


Тус суманд ТБЦДС-ний ЭХС нь схемийн хувьд Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцаас 257,7 км урт 220кв-ын 2 хэлхээ шугамаар, Дархан хотоос 153 км урт  220кв-ын 2 хэлхээ шугамаар тэжээгддэг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг 10 аймгийн 100 гаруй сум суурин газрыг 110, 220кв-ын өндөр хүчдлийн шугамаар тэжээдэг. 220кв-ын 2 хэлхээтэй 210,4 км шугам, 110кв-ын 1134,1км шугам, 35кв-ын 5,3км шугам, 220кв-ын 1 дэд станц, 110кв-ын 11 дэд станцааар дамжуулан бүх хэрэглэгчдийг цахилгаан , эрчим хүчээр хангаж байна.

Ариутгах татуурга


Сумын төвд  1 цэвэрлэх байгууламж,  бохир усны 14 худаг ажилладаг. Сумын төвөөс  8 км хол байрладаг.

Хүн ам өрхийн тоо


Орон суууц хангамж


Сумын хэмжээнд тохилог орон сууц нийт 117 үүнээс  4 давхар 56 орон сууц, 5 давхар 45 орон сууц, 6 давхар 4 орон сууц, 9 давхар 12 орон сууцанд  9400 гаруй өрхийн 36 мянган хүн амьдарч байна.

Сургууль


Тус суманд МУИС-ийн салбар сургууль, ХААИС, ШУТИС-ийн салбар сургуулиуд , экологи аялал жуулчлалын “МАРГАД”дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж,  тэдгээрт нийт 3,0 гаруй оюутан суралцаж байна.

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн 64 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 нь өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн 9 эмнэлэг 124 ортойгоор иргэдэд үйлчилж байна. Эрүүл мэндийн байгууллагад 580,9 мянган иргэд үзлэгт хамрагдаж 38,7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан.2013 онд БОЭТөв баригдсан ашиглалтанд орно.

Соёл спорт


Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн Орхон болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Спортын А,Б гэсэн заалтай. Тус бүр 8 хүн ажилладаг. Иргэдэд үйлчилдэг. Хангарьд спорт хорооны заал Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн харъяанд ажилладаг. Үйлдвэрийн 6000 ажилтан урлаг спортын арга зохион байгуулж явуулдаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн цэгт 459, 80 барааны дэлгүүр,  үсчин гоо сайхны 42, гутал засварын 16, нийтийн халуун ус, саун 21 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


22 сүм хийд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд : уламжлалт будда шашны хийд 6, есүсийн сүм 13, бөөмөргөлийн 2, мусальман шашны төв 1 төв ажилладаг.Тухайн хийдүүдэд нийт 80 хуврага, санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 1941 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнгээр нь авч үзвэл 32 хувийг дээд, 3 хувийг тусгай дунд,  46 хувийг бүрэн дунд, 10 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,928,0 төгрөгний ажил хийгдсэн. Үүнд: •    640 хүүхдийн сургуулийн барилга•    Соёлын төвийн барилга•    Эрүүл мэндийг дэмжих төвийн барилга•    Гэр хороолол болон хотын гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камержуулалтын угсралтын ажилНийт 110 аж ахуйн нэгж байгууллага барилгын  салбарын үйл ажиллагаа эрхэлж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДЗОУ байгууллагын гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөлГерманы хамтын ажиллагаа төсөлMON2301 төсөл

Сумын хөшөө дурсгал


Одоогоор  Баян- Өндөр сумын хэмжээнд түүхийн дурсгалт газар 18  бүртгэгдээд байна. Үүнд: Өндөрлөг, 1-р булшнаас зүүн зүгт байх жижиг булш, 2-р булшнаас хойш байрлах  дөрвөлжин хүрээтэй том хэмжээний хиргисүүр , 3-р хиргисүүрийн баруун  хойд талд  байрлалтай  дөрвөлжин  хүрээ бүхий хиргисүүр , Хадтай уулын шил дээр байх  дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , 5-р хиргисүүрийн  хойд талын овоотой толгойн шил дээр байх дөрвөлжин хүрээ бүхий жижиг  хиргисүүр , 6-р хиргисүүрийн хойд  талын энгэрт байрлалтай ойрхон  тойрсон  дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , ПДУ-гийн  баруун талын толгой дээр байх Хүннү булш, Хүннү булшны баруун урд талд байх дөрвөлжин хүрээтэй цөөхөн чулуутай , шороон дараастай хиргисүүр , Эмнэлгийн баруун хойд талд байх дугуй хүрээтэй хиргисүүр, ДЦС-ын хойно  байх гэр хорооллын  хамгийн хойд уулын бэлд байх дөрвөлжин хүрээтэй хиргисүүр, 11-р хиргисүүрийн урд талын айлын хашаан дотор байх жижиг хэмжээний дөрвөлжин булш , Дээрхи 2 булш, хиргисүүрийн ар талын хашааны хойно уулын энгэрт байрлалтай дөрвөлжин хүрээ бүхий хиргисүүр, 13-р хиргисүүрийн баруун хойно байх дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , 14-р хиргисүүрийн чанх урд байрлалтай булш, 15-р булшны  баруун урд байх жижиг дөрвөлжин булш, Тосгоны шинэ эцсийн 9-25 тоот хашааны дотор  5 ш тахилын байгууламж , 17-р дурсгалын  баруун урд талд байх жижиг хэмжээний  булш