ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Завхан аймгийн Яруу сум нь 1924 онд Хан Тайшир уул аймгийн Чандмана-Өлзийт сум хэмээн байгуулагдсан. Чандмана, Өргөн, Жаргалант, Зүйл, Хэц-улаан гэсэн 5 баг, 579 өрх, 2025 хүн амтай. 


Далайн түвшнээс дээш 2000 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангай хурууны салбар уулсад оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь хангай, говь хосолсон уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжих, болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 495614мянган га газар нутагтай .

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 114481 толгой малтайгаас тэмээ 84, адуу 6384, үхэр 2587, хонь 71240, ямаа 34186 байна.

Зам тээвэр


Сумын нийт газар нутаг болон багууд хоорондоо шороон замаар холбогддог. Иймд нэн тэргүүнд хатавчийн даваа хүртлэх 30км замыг сайжруулсан зам болгох шаардлагатай байна . 

Ус хангамж


Сумын төвийн хоёр талаар цэвэр устай гол урсдаг учир байгууллага, аж ахуйн нэгж , иргэд бүхэн зөөврийн усан хангамжтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Манай сум нь амины орон сууц болон дийлэнх нь гэрт суудаг. 1960-1980 оны хооронд баригдсан 4 айлын , мөн 8 айлын сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 143 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 80, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Чандмань багийн төв хэсэгт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагсадтай2011 онд Канад улсын загвараар баригдан ашиглалтанд орсон зориулалтын шинэ барилгатай . Хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах шаардлагатай байгаа. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв нь Чандмань багийн зүүн хэсэгт байршилтай5 ортой1их эмч, 7 бага эмч, 4 сувилагч нийт 22 ажиллагсадтай1974 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Цаашид өргөтгөл хийх шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 114481 мал тоологдсоноос цэвэр үүлдэр 20485, эрлийз 82, нутгийн шилмэл омгийн 4874 толгой мал тоологдсон нь нийт малын 22.2 хувь байна. 320 малчин өрх, 130 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.7 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 43.1 `га талбайд төмс, хүнсний ногоо, ногоо тэжээлийн ургамал тариалдаг . Үүнээс 6.2 га талбайд төмс, 2.7 га талбайд хүнсний ногоо, 34.2 га талбайд тэжээлийн ургамал тариалдаг. Цаашид жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц ажиллах хүч сайтай . Төрийн байгууллагад 99 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Яруу сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 3 жилийн хугацаанд 10 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 500гаүйлдвэрлэлийн бүс 30ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1000 гахөдөө аж ахуйн бүс 2250 газуслангийн бүс 1176 гаӨнөөгийн байдлаар 19 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668га газар өмчилж, 303иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 303га газар, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 7.5 га газар, иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 214 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЧандмань багийн төв урьд хэсэгт байршилтай17 ажиллагсадтай1973 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, конторын зориулалтын барилга.

Сумын хөшөө дурсгал


Сумын онцлог


1. Аялал жуулчлалын нэг баазтай болон үзэсгэлэнт газруудтай тул аялал жуулчлал хөгжих боломтой .2. Тоосгоны үйлдвэрлэл хөгжүүлэх сайн чанарын шаварын нөөц сайтай тул завхан аймагтаа тоосгоны үйлдвэр хөгжүүлэх боломжит нөхцөлтэй .3. МАА-н бүтээгдэхүүн дээр тулгуурлан эсгий, эсгий эдлэлийн, сүүний фермерийн аж ахуй эхлэл тавигдсан .4. Гэр ахуйн модон эдлэлийн, гар оёдолын үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан байгаа. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.660000000
Эрүүл мэнд: 0.797388333
Эдийн засаг: 0.275025714
Бусад: 0.784235000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Завхан аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1093 км, Аймгийн төвөөсөө 56 км зайд байрладаг.Баруун урьд талаараа А сум , Баруун талаараа Эрдэнэхайрхан , Хойд талаараа Нөмрөг, Түдэвтэй сумуудтай , Зүүн талаараа Тэлмэн , Идэр сумуудтай хиллэдэг.      


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Сумын төв нь өвөлдөө цас их унаж даваанууд хаагддаг тул эхний ээлжинд улиастайтай холбогдох 30км замыг засварлах чухал гэж үзэж байгаа . 1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 260,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 156.5 сая төгрөг, орон нутгийн татварын орлого 104.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 242.5 сая төгрөг байна. Нийт зардлын 66.5 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18.3 хувийг урсгал шилжүүлэг, 8.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд аж ахуйн нэгж, хоршоо , бизнес эрхлэгчид, байгууллага, тоосгоны үйлдвэрлэл, үнээний фермер, хатуу ба зөөлөн эдлэлийн оёдлын цех , буриад гутлын цех , талх гурил боовны цех, дархан мужаан уран сийлбэрийн цех зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс орон нутагт 104.5сая төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллаж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 43.1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 14.4 хувьд нь төмс, хүнсний ногоо 6.2 хувьд нь ,79.3 хувьд нь ногоон тэжээл тариалж байна

Цахилгаан хангамж


Сум нь аймгийн төвөөс 35кв-ийн шугам татагдсан. Сумын төв дээр 2010 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай. Мөн шилэн кабель татагдснаар 4 төрлийн гар утасны сүлжээ орж төв, хөдөөгүй утсан харилцаатай болж зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж байна .  

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй учир сургууль , цэцэрлэг , ЗДТГ, хүн эмнэлэг зэрэг албан газрууд нь тус тусдаа бага оврын уурын зуух ажиллуулж, соёлын төв болон бусад жижиг аж ахуйн нэгж , үйлчилгээний газруууд гар ажиллагаатай пийшин галлаж дулаанаа хангадаг .

Шилжилт хөдөлгөөн


Манай сум нь аймгийн төвтэйгээ бусад сумаас харьцангуй ойрхон , даваа гүвээ байхгүй, ажиллах ажлын байр хомс учир Хэц-Улаан, Зүйл багийн иргэд аймаг руу шилжин явах нь сүүлийн 3 жилээс харахад харьцангуй ихсэж байгаа 2013 оноос эхлэн шилжилт хөдөлгөөний талаар сумын тусгай бодлого барин ажиллах төлөвлөгөөтэй байгаа . Үүнд : 1. ЖДҮ-г дэмжих зорилгоор зээл тусламжинд өргөнөөр хамруулах .      2. Үйлдвэр үйлчилгээг дэмжиж ажиллах. 3. Ажлын байрыг аль болох бий болгож хүмүүсээ татан ажлууллах талаар бодлого барин ажилласнаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтвортой байдалд хүргэх гэж зорьж ажиллаж байна .  Сумын хүн амын 57 хувь нь залуу болон дунд насныхан, 33 хувь нь хүүхэд , 10 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Сургууль ерөнхий боловсролын сургуульчандмань багийн баруун хэсэгт байршилтай 250 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 143 хүүхэд суралцаж байна.31 багш ажиллагсадтай 1979 онд ашиглалтанд орсон. 75 хүүхдийн дотуур байртай .

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 7 бага эмч болон бусад мэргэжилтэн, ажиллагсад ажиллаж байна.2012 онд нийт 37 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. 

Соёл спорт


Соёлын төвЧандмань багийн төв хэсэгт байршилтай150 хүний суудалтай5 ажиллагсадтай1969 онд ашиглалтанд орсон 150 суудалтай чулуун хийцтэй.  Тус барилгад урлагийн тоглолт, хуурын болон бусад дугуйлан, мөн 20 хүний суудалтай номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Цаашид шинээр барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 64 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 62 хувийг бүрэн дунд, 14 хувийг бүрэн бус дунд, 9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн чанартай барилгын компанууд байхгүй . Ер нь манай суманд сүүлийн жилүүдэд Хүүхдийн шинэ Цэцэрлэг баригдсан, үйл ажиллагаа явуулж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк 

Сумын хөгжлийн зорилт


Тус сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь: 1. Хөдөө аж ахуй түүний дотроос мал аж ахуйн түүхий эд боловсруулах буюу , малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх .2. Улаан тоосгоны үйлдвэр , ой моднй нөөцийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх .3. Байгалийн үзэсгэлэнт газрууд , байгалийн баялагыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн зорилтууудыг тодорхойлон ажиллаж байна .