Далайн түвшнээс дээш 1778-2875 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар уулсын муж, их нууруудын хотгорын бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, толгод хангай говь хосолсон тал хээрийн бүсэд багтдаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 417747 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 130945 толгой малтайгаас 215 тэмээ, 3874 адуу, 2497 үхэр, 77384 хонь, 46975 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 94.3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 72 хувь байна. 286 малчин өрх, 84 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 90 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 1.2 га талбайд төмс, 0,4 га талбайд хүнсний ногоо хураан авч байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худагтай. Хоёр худаг нь 1 м3 багтаамжтай усан сан, хоёр нь 2 м3 багтаамж бүхий усан сантай. 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 30 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмж нэг худагт нь байрлуулсан боловч хугацаа дуусч ашиглах боломжгүй болсон. Иргэд худгаас шууд усаа зөөвөрлөн авч байна.
Сумын хэмжээнд эмнэлгийн эмч нарын хэрэгцээнд зориулсан 4 айлын орон сууц, их эмчийн 1 орон сууц байдаг. Бусад нь амины байшин сууц болон гэрт амьдардаг.
Эрдэнэхайрхан сумын дунд сургууль нь анх 1952 онд Чандмань–Өлзийт сумын сургуулиас тасарч, тэндээ 2 дугаар бага сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байгаад, 1953 онд өөрийн суманд анхны суурь тавьж байгуулагдсан. 1953-1954 оны хичээлийн жилд 5 эсгий гэр 3 багш, 3 ажилчин, 73 сурагчтай 1, 2-р ангийн хичээл хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн. Сургуулийн барилгажилтын хувьд хичээлийн байр зориулалтын бус 100 хүүхдийн дотуур байранд их засвар хийж хичээлийн байр болгосон. 2010 онд спорт заал ашиглалтанд орж сургалт хүмүүжлийн ажлаа явуулдаг болсон. 75 хүүхдийн дотуур байртай боловч халаалтгүй учраас өвлийн цагт ашиглахад хүндрэлтэй байдаг.
Эрдэнэхайрхан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд төслийн санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 20 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1,3 га газар өмчилж, 182 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 182 га газар, ахуйн зориулалтаар 76 иргэнд 4,9 га Албан байгууллага, аж ахуйн 17 нэгжид 7,7 га газар, Шугам сүлжээний газар эзэмшихээр Алтай-Улиастай ТӨК-д 45км газар, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 20 га газар, Ногоон тэжээл, хадлангийн зориулалтаар 2 иргэн 2 аж ахуйн нэгж 11 га газар, Мод тарих чиглэлээр 3-н иргэнд 8 га эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк
Боловсрол: | 0.568473000 |
Эрүүл мэнд: | 0.818185000 |
Эдийн засаг: | 0.337778571 |
Бусад: | 0.541560000 |
Дэд бүтэц: | 0.285716666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай 40-45С, хахир өвөлтэй. -40-45С.1 дүгээр сарын дундаж температур -20.8 С7 дугаар сарын дундаж температур +31.2 Сжилийн дундаж салхины хурд 6-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 136.8 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 889,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 771,0 сая төгрөг, сумын өөрийн орлого 118,7 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 882,4 сая төгрөг байна. Нийт зардлын 61,8 хувь нь цалин, 7,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27,9 хувийг урсгал шилжүүлэг, 3,0 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй хэвээрээ байна.
Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 2007 онд дэд станц 35/15квт/800 ква, 15/04квт/100 ква АТП, 15/04квт/160 ква АТП станцууд ашиглалтанд орсон. Шугамын урт 4 км байна. 1989 онд ашиглалтанд орсон 100квт 2 дизель цахилгаан үүсгүүртэй.
Сумын төвд ЗДТГазар, Сургууль, Хүн эмнэлэг, Цэцэрлэг зэрэг байгууллагуудын харьяа 4 уурын зуух ажиллаж дулааны асуудлаа шийдвэрлэж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 87 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 71 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 56 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд, 12 хувийг бүрэн дунд, 17 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Эрдэнэхайрхан сум нь хангай говь хосолсон байгалийн үзэсгэлэнт Их хайрхан, Нарийн голын эх, мухарт, Сэнжит, Хар нуур, Нуурын арын зэгэстэй нуур, Их бага авгашууд зэрэг газруудтай, нүүдлийн мал аж ахуй эрхлэсэн, Яруу, Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-уул, Түдэвтэй сумдтай хил залгаа нутагладаг сум юм. Иймээс байгалийн энэхүү өгөөж, үзэсгэлэнтэй байдлыг ашиглан аялал жуулчлал, мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх боломжтой.