Шилүүстэй Аргалант, Ухаа аргалант, Шүүт, Сант, Цахир, Далан, Лүн, Мянган, Ямаат зэрэг газрууд далайн түвшнээс дээш 2000 гаруй метрт өргөгдсөн уулстай.Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 268990 га.
Мал, сүргийн бүтэц 2012 оны жилийн эцэст 66240 толгой мал тоолуулсанаас тэмээ 262, адуу 2262, үхэр 1835, хонь 28672, ямаа 33209 байна. 317 малчин өрх 100 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 83.2 хувийг эзэлж байна.Төрийн байгууллагад 135 хүн ажиллаж байна
Сумын нутаг дэвсгэр нь төвлөрсөн замын сүлжээнээс хол аймаг, сум, багуудын хооронд шороон замаар холбогддог
Сумын нутгийн зүүн болон баруун урд хэсгээр Завхан гол урсан өнгөрнө. Сумын төвийн эргэн тойронд болон алс зайдуу гар болон гүний худгуудтай. Цөөн тооны гол горхи, булаг шандтай. Ундны усны хэрэгцээгээ усны эдгээр эх үүсвэрээс зөөн хэрэглэн хангадаг.
Сумын хэмжээнд 16 айл өрх хувийн орон сууцанд, бусад нь гэрт амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 403 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 99 иргэн хамрагдсан, суурь боловсролын хамран сургалт 97.4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96.4 хувьтай байна. Шилүүстэйн цэцэрлэг 100, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх насны боловсролын хамралт 87.5 хувьд хүрсэн.
Суманд 20 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч , 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 24 хүүхэд мэндэлж , 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл давхардсан тоогоор 1137, осол гэмтэл 7 , халдварт өвчлөл 9н тохиолдол гарсан байна.
1984 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа боловч урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн үйл ажиллагааг явуулж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус сум нь Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 17 жижиг дэлгүүр, 1 караоке кафе үйл ажиллагаа явуулж байна.
Хот байгуулалт, газрын харилцаа Шилүүстэй сум нь Хөдөө аж ахуйн салбар давамгайлсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал : • Орон сууц, олон нийтийн бүс 24.07 га • Ногоон байгууламж 3.5 га 2012 оны байдлаар 151 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10.57 га газар өмчилж, 256 иргэн, аж ахуй нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 251.8 га газар, 8 иргэн 2 аж ахуй нэгж газар тариалангийн зориулалтаар 10 га газар эзэмшиж байна.
Тус сум нь нутгийн иргэд олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлага идэвхийг дэмжин өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг нийгмийг хөгжүүлж, байгаль орчноо хайрлаж, байгалийн баялагийг үр ашигтай ашигласан хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, ажилтай орлоготой иргэдтэй байж “ Урд бүсийн тулгуур төв” болох зорилго тавьж байна.Энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс дараах зорилтуудыг дэвшүүлж байна. • Ажлын байр – амьдралын баталгаа нэг ажлын байр нэг өрх: Сум орон нутгийн түүхий эд нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгон дэвшилтэд технологи бүхий жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах төр хувийн хэвшлийн хэлцэлийг шинэ шатанд гаргах бизнест ээлтэй орчинг бүрдүүлэх.• Тогтвортой суурьшил нутгийн хөгжил: Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.• Чанартай үйлчилгээ- нийгмийн баталгаа: Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэл байгуулах замаар ажлын байр бий болгож ажилгүйдэл ядуурлыг бууруулах • Сайн засаглал иргэний оролцоо:Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, хүнд сурталгүй болгож хариуцлага хяналтыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж ард иргэддээ төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх.• Аюулгүй орчин тогтвортой хөгжил :Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлж байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
Боловсрол: | 0.637531000 |
Эрүүл мэнд: | 0.780061666 |
Эдийн засаг: | 0.300602857 |
Бусад: | 0.591240000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Эрс тэс уур амьсгалтай,Зундаа дундаж температур +30.4СӨвөлдөө дундаж температур -34.5СЖилийн дундаж салхины хурд 4-6 м/сЖилийн хур тунадасны нийлбэр
Орон нутгийн төсөв Сумын төсвийн нийт орлого нь 1155.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1071.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 83.24 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1154.4 сая төгрөг байна. Нийт зардлын 62.5 хувь нь цалин, 8.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 24.3 хувийг урсгал шилжүүлэг, 5 хувийг бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутагт 80.7 сая төгрөг улсын төвлөрсөн төсөвт 1.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 5 га талбайд төмс 2.3 га талбайд хүнсний ногоо, 5.5 га талбайд ногоон тэжээл тариалж 8.2 тонн төмс, 4.5 тонн хүнсний ногоо, 7 тонн ногоон тэжээл хураан авсан.
Сумын төв нь 1999 онд Говь Алтай аймгийн Гуулингийн УЦС-д холбогдож байгаад 2012 оноос Тайшир сумын УЦС-д холбогдож 24 цагийн гэрэл авдаг болсон. 10 квт-ын цахилгаан дэд станцаар холбогдсон.
Засаг даргын тамгын газар, Сургууль, Хүн эмнэлэг, Цэцэрлэг нь нам даралтын уурын зуухтай.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 32 байна. Нийт ажилгүй иргэдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд ,15.6 хувийг бүрэн дунд, 75.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүн эмнэлгийн барилга байгууламж чанар стандартын шаардлага хангахгүй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Хангай, Говь, Тал хээрийн 3 бүслүүрт орших нутаг дэвсгэртэй. Халхын 88 шидтэн Нарованчин гэгээн, Билэгт овогтой Пүрэвжав , Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Милова бурхан буюу Цагаан дарь эхийн бүрэлбаа Нацагшугарын Цэрэндондов нарын хутагт хувилгаадуудын өлгий нутаг юм. Тус сум нь таван хошуу малыг бэлчээрлэхэд нэн тохиромжой, олон төрлийн өвс, ургамлын зүй тогтоц бүрдсэнээр малын ашиг шим нэмэгдэж, амт чанар сайтай мах хэрэглэж ирсэн уламжлалтай. Байгалийн олон төрлийн баялаг бүхий үзэсгэлэнт сайхан уул нуруудтай. Завхан, Буянт, Хужирт, Асгат, Өргөн ширэг, Өвөр цэцэрлэг, Балгатай, Нарийн гол, зэрэг том гол горхиуд, Олгой , Хөдөө, Шорвог, Мандалт, Долоон нуур , зэрэг нууруудтай. Ургамал: Хар мод, улиас, Бор цагаан бургас, Сухай, Яргай, Төрөл бүрийн харгана, Далан хайлаас, Хар цагаан шаваг, Ортууз зэрэг мод, модлог ургамалтай. Вансэмбэрүү, Ванчингарав, Сорол, Чацаргана, Тошлой, Үхрийн нүд, Хад, Улаалзгана, төрөл бүрийн Мөөг, Нохойн хошуу, Жамъянмядаг, Арц, Сэржмядаг зэрэг олон төрлийн ургамлаас гадна Зос, Болор, Шохойн чулуу, Таван өнгийн будгийн чулуу, Хар тугалга, Жонш, гялтагнуур, гантиг билүү оюу номин зэрэг үнэт чулуулаг ашигт малтмалуудтай. Ан амьтан: Буга согоо, Аргаль угалз, Бор гөрөөс, Янгар ямаа, Цагаан зээр, Ирвэс, Шилүүс, Мануул, Үнэг, Чоно, Хярс, Тарвага, Зурам, Туулай, Дорго, Цагаан үе зэрэг эрт дээр үеэс нутагласан үслэг ан амьтантай Хойлог, Тас, Бүргэд, Сар, Тоодог, идлэг шонхор зэрэг олон төрлийн жигүүртэн шувуу, Тул сом зэрэг загастай юм.